Чингис Соосэ ОУХС-ийн оюутнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

2020-10-14

ИЗОУИС-ийн Чингис-Соосэ ОУХС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн "Сагсан бөмбөгийн аварга" шалгаруулах тэмцээн 2020 оны 10 сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 1-4 дүгээр курсын 66 баг тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцож шилдгүүдээ тодрууллаа. Мөн нээлтийн үйл ажиллагаан дээр АБХС хөтөлбөрийн нэрэмжит "Дайчин шонхор" клубийн тамирчдад өмсгөл, клубийн хувцас гардуулан өглөө. ЧСОУХС-ийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин С.Мягмардорж, Лхагвасүрэн нар Их Засагийн “ Алдрын од” медалиар шагнуулсан бол, ЭЗ-237 бүлгийн оюутан Т.Ганболор Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ. Сагсан бөмбөгийн эмэгтэй төрлийн 1-р байрыг Д.Ариунчимэг багштай, Г.Болор-Эрдэнэ даргатай АБХС-426 г бүлгийн баг тамирчид эзлэж 3 жил дараалан түрүүлсэнээр өмнөх амжилтаа бататгалаа. 2-р байранд Б.Ганбат багштай, И.Бадамханд даргатай АБХС-326 в бүлгийн баг тамирчид 3-р байранд Б.Батжаргал багштай, Б.Бөхбаяр даргатай ОУЭЗ-432 бүлгийн баг тамирчид тус тус шалгарсан бол эрэгтэй төрлийн 1-р байранд М.Мөнхсайхан багштай, Ж.Анужин даргатай АБХС-426 в бүлгийн баг тамирчид 2-р байранд Х.Энхбаяр багштай, Ц.Бямбасүрэн даргатай ЭЗ-137 бүлгийн баг тамирчид 3-р байранд М.Энхбат багштай, Б.Лхагвасүрэн даргатай ГХА-230 бүлгийн баг тамирчид тус тус шалгарлаа. Шилдгийн шилдэг MVP Тэгш тоглогчоор эрэгтэй төрөлд М.Энхбат багштай, Б.Лхагвасүрэн даргатай ГХА-230 бүлгийн оюутан С.Мягмардорж. эмэгтэй төрөлд Б.Батжаргал багштай, Б.Бөхбаяр даргатай ОУЭЗ-432 бүлгийн оюутан Н.Ганпүрэв нар тус тус шалгарсан байна. Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд оролцсон баг тамирчид болон шилдгээр шалгарсан баг тамирчиддаа талархал илэрхийлж, сурлага, урлаг, спортын өндрөөс өндөр амжилт хүсье. ЧСОУХС-ийн захиргаа

Шинэ Мэдээлэл

    Холбоосууд