Их Засаг ҮИТС-ийн Сагсан бөмбөгийн тэмцээн болж шилдгүүддээ шалгарууллаа

2021-11-14

Их Засаг ОУИС-ийн Үндэсний инженер технологийн сургуулийн “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 11 сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 30 баг, эмэгтэй 6 багийн 250 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Эрэгтэй тэргүүн байр, шилжин явах цомын эзнээр ЦИ-473б бүлэг,
дэд байр ИБҮБИ-472 бүлэг
гутгаар байр КПХ-223 бүлэг шалгарсан бол
Эмэгтэй баш тамирчдаас
тэргүүн байр АЖМ-314 бүлэг,
дэд байр II курсийн шигшээ баг тус тус шалгарлаа.
Шилдгийн шилдэг эрэгтэй тоглогчоор ЦИ-473б бүлгийн оюутан М.Батдорж, эмэгтэй тоглогчоор, АЖМ-314 бүлгийн оюутан О.Номиндэлгэр нар шалгарсан байна.
Нийт оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе!

Шинэ Мэдээлэл

    Холбоосууд