"Монголын Нууц Товчоо" зохиолыг хэн сайн мэдэх вэ? асуулт хариултын тэмцээн боллоо
Жил бүр зохион байгуулагддаг “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын энэ удаагийн тэмцээнд Их Засаг ОУИС-ийн 8 сургуулийн 180 оюутан 50 баг болон оролцож, мэдлэг оюунаа уралдууллаа.Тэмцээнд 3 даваагаар явагдаж,
I байрт ҮИТС-ийн 123-р бүлгийн “Өрлөг” баг
II байрт ХЗС-ийн 188-р бүлгийн “ Уруд Мангуд” баг
III байрт ХЗС-ийн 105-р бүлгийн “Хас буу” баг тус тус тэргүүлж мөнгөн шагнал, өргөмжлөл гардлаа .Үзэгчдийн дундах тэмцээнд ЧСОУХС-ийн 137 бүлгийн оюутан О.Баярмаа мөн ЧСОУХС-ийн 133-р бүлгийн оюутан Н.Мөнх Эрдэнэ нар идэвхтэй оролцож үзэгчийн шагнал хүртлээ.











