АНГЛИ ХЭЛ БОЛ ДЭЛХИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦӨМД НЭВТРЭХ ТҮЛХҮҮР

Залуучууд болгон хүсдэг ч бас тэр болгон амжилтанд хүрээд байдаггүй, шантарч дундаас нь хаядаг, тэгээд цөөхөн хэсэг нь сурдаг.  Энэ бол бидний эзэмшихийг хүсдэг англи хэл юм. Бидний амьдарч буй эрин зуунд англи хэлийг сурах мөн түүнчлэн өөр бусад гадаад хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болоод байна. Гадаад хэл нь эх хэлийг мартуулдаг зүйл биш харин хүний сэтгэхүйн орон зайг улам тэлдэг. Англи хэлгүйгээр одоо глобалчлагдаж байгаа ертөнцөд сурч ажиллаж амьдрах, мэдээлэлийг олж авахад бэрхшээлтэй болсон байна.

55875526_657300814703846_7096986754271412224_n.jpg

55604933_286572958885686_2228553822886690816_n.jpg

56237534_374134983430803_5119534603752701952_n.jpg

Зөвхөн эх хэлээрээр эх сурвалж мэдээллийг олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Манай монголчуудын гадаад ертөнцтэй харилцах харилцаа улам өргөн цар хүрээтэй болж байна. Саяхан Монголын тѳрийн болон тѳрийн ѳмчийн бус их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогдсон “Англи хэл-Миний ирээдүй” сэдэвт илтгэлийн уралдаанд “Их Засаг” Олон улсын их сургуулийн ГХА-ны 131-р бүлгийн оюутан Э.Золбаяр амжилттай оролцож тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн боллоо. Бусад сургуулиудын оюутнуудаас их зүйлийг суралцаж, мѳн үеийн залуусдаа илүү их хичээн сурах хүсэл эрмэлзлийг тѳрүүлсэн Золбаяртаа цаашдынх нь сурлага, хөдѳлмѳрт ѳндрѳѳс ѳндѳр амжилт хүсэх ялдамд “Англи хэл бол дэлхийн мэдээллийн цөмд нэвтрэх түлхүүр” гэдгийг сануулъя.