АВЪЯАСЛАГ, ОЮУНЛАГ ИХ ЗАСАГЧУУД “БАЯРЫН МИШЭЭЛ” НЭВТРҮҮЛГИЙГ ЧИМЭГЛЭВ

“Баярын мишээл” гэдэг нь монгол хэлний зүй тогтолоор бол “Баярлахдаа мишээх” гэсэн утга агуулдаг.  Тийм учраас үзэгчдийг баярлуулаад мишээлгэхийн тулд “Баярын мишээл” гэсэн нэвтрүүлэг гарах болсон билээ. 

48363785_303911490260205_3713448906172923904_n.jpg

48333189_347581399394821_6999299956506886144_n.jpg

Нээрээ ч үзэгч бүрийн сэтгэлд баяр баясал авчирч, шимтэн үзэх дуртай нэвтрүүлэг бол яахын аргагүй “Баярын мишээл”. Дуу хуур, инээд наргиан, сонирхол татам үйл явдал уг нэвтрүүлгээр дүүрэн. Тиймээс уг нэвтрүүлэгт хүмүүсийг баярлуулаад мишээлгэж чадах ухаалаг, оюунлаг, авъяаслаг хамт олон уригдаж ордог билээ. Шинэ оны өмнөхөн “Их Засаг” Олон улсын их сургуулийн Боловсрол соёл урлагийн сургуулийн 161-р бүлгийн арван таван оюутан, Сэтгүүл зүйн 164-р бүлгийн таван оюутан UBS телевизийн “Баярын мишээл”- үдшийн нэвтрүүлэгт уригдан оролцож, оюун ухаан, авъяас билгээрээ үзэгчдийн талархлыг хүлээсэн нь юутай сайхан.

48426879_2422685117745681_1446773271394516992_n.jpg

48429845_807547409586383_5827228013065928704_n.jpg

49484272_312565422712393_7483059938579709952_n.jpg

Ямар ч хүний амьдралд аз жаргалтай, баяр хөөртэй агшнууд заавал байдаг. Гагцхүү тэр мөчүүд таны амьдралд наран мандуулж байдаг бөгөөд болж л өгвөл амьдралын аз жаргалтай агшнуудаас чадлынхаа хэрээр шүүрч байх хэрэгтэй. Авъяаслаг, оюунлаг Их засагчууд ийнхүү “Баярын мишээл” нэвтрүүлгийн аз жаргалтай ашиныг чимэглэсэн нь нэр төрийн хэрэг байлаа.

49680327_1957484861038166_7761443307636391936_n.jpg