“ЧИНГИС СООСЭ”-ГИЙН ОЮУТАН ТӨГӨЛДӨР ОЛИМПИЙН НААДМЫН ЭРХ ОЛЖ АВАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

Олимпын наадам нь зун ба өвлийн спортуудад зориулж зохион байгуулагддаг, олон улсын спортын их наадам билээ. Дэлхий дахинд Олимпын хөдөлгөөн томрох тусам Олимпын наадмын сүр хүч ихэссээр байгаа. Өнөө үед Олимпод оролцогсод нь дэлхийн бараг бүх орныг төлөөлдөг хэмжээнд хүрчээ. Өнөө үеийн олимп нь хэдийгээр ихэд өөрчлөгдөж ирсэн ч гэсэн  Хурднаас хурдан, Өндөрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй гэсэн уриан дээр төвлөрч байна.

55644708_389789291602748_7870507194595147776_n.png

55590285_373455453384776_2257055466381115392_n.jpg

54424715_472436333292593_403439910339477504_n.jpg

Манай улсын тамирчид Олимпийн наадамд оролцох эрх олж авах тэмцээнүүдэд оролцсоор байна. Тэр дундаа “Их Засаг” Олон улсын их сургуулийн оюутнуудаас Олимпод оролцох эрх олж авах тэмцээнд оролцсоор ирсэн. Жишээ нь “Их Засаг”-ийн “Чингис Соосэ” сургуулийн 139-р бүлгийн оюутан, хөнгөн атлетикийн 1-р зэргийн тамирчин Төгөлдөр 2020 оны олимпийн наадмын эрх олгох цуврал тэмцээнүүдэд оролцсоор байна. Тэрбээр энэ оны 03-р сарын зургаанд Хятадын Уухаан хотод зохиогдсон хагас марафон 21 км 195 м-ийн гүйлтийн тэмцээнд 1.18.24 сeк амжилтаар 15-р байр, мөн 03-р сарын 23-нд Хятадын Шааяанг хотод зохиогдсон 21 км 195 м-ийн гүйлтэнд 1.18.14 сeк амжилтаар 14-р байр эзэлж, одоо 3-р сарын 31-нд Хятадын Жинхоовуу хотод зохиогдох 42.195 км-ийн зайд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Түүнчлэн саяхан ЧСОУХС-ийн АБХС-126б бүлгийн оюутан Э.Эрдэнэцэцэг ITF Taekwondo-ийн Улсын аварга болж, 52 кг-ийн жинд Монгол улсаа төлөөлөн дэлхийн аваргад явах эрх олж авлаа. Тамирчиндаа амжилт хүсьe. Оюуны хүч амжилтын үндэс.