“ЧИНГИС СООСЭ” ОУХС-ИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Шүүхийн мэтгэлцээний гарал үүслийг судлаачид Англи улстай холбож үздэг бөгөөд Англи-Саксоны эрх зүйн онцлогийг илэрхийлж байдаг чухал ойлголтуудын нэгт мэтгэлцэх зарчим зүй ёсоор тооцогдоно.  Дундад зууны үед сүм хийдийн санваартнуудыг бурханы газар дээрх элч гэж үзэж тэдгээр хэрэг маргааныг шүүлгэдэг байсан бөгөөд тэм гэм буруугаа маргагч талуудыг бурхан харж байгаад аль буруутай талыг нь гэсгээж буруугүй талд нь ялалт хайрладаг гэсэн үзэл баримтлалын үүднээс шүүн таслах ажиллагааг явуулдаг байжээ. Энэ номлолын дагуу хохирогч, сэжигтний талаас нэжгээд төлөөлөгч гарган халз мэтгэлцүүлэн сэжигтэн ялагдвал гэм буруутай гэж шийтгэдэг, хохирогч ялагдвал цаашид нэхэмжлэл зарга үүсгэх болон цусан өшөө авах эрхгүй болгодог байсан нь үүний тод жишээ юм.

1.jpg

2.jpg

Чингис хааны нэрэмжит “Их засаг ОУИС-ийн багш, оюутнууд шүүхийн мэтгэлцэх аргыг сургалтандаа байнга хэрэглэж ирсэн билээ. Энэ удаад шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн зохиосон нь бүр ч сайшаалтай. Энэхүү тэмцээнд тус бүр зургаан оюутнаас бүрдсэн нийт 9 баг оролцсон бөгөөд тойргийн журмаар өрсөлдөж, тэргүүн байранд АБХС-ын 226в бүлгийн Ануужин ахлагчтай “Цагаан шонхор” баг, дэд байранд эрх зүйн 237 дугаар бүлгийн Мянганбаяр ахлагчтай “237” баг, гутгаар байранд ОУЭЗ 234 дүгээр бүлгийн Нандинсолонго ахлагчтай “Түүчээ” баг тус тус шалгарлаа.  УИХ-ын эрхэм гишүүн Н.Учралын зөвлөх, хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбат, B&C хууль зүйн нөхөрлөлийн захирал, хуульч, өмгөөлөгч Б.Батжаргал, Эрчим хүчний яамны Хуулийн хэлтсийн дарга Ц.Нямдорж нар хүрэлцэн ирж, энэхүү тэмцээнийг шүүж, нийт оюутнуудад үнэтэй зөвлөмж өглөө.

 

3.jpg