ЭРДЭМЛЭГ ИХ ЗАСАГЧУУД ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД МАГНАЙЛСААР...

***Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан "Нийтийн болон хувийн өмчийн бүртгэл, өмчийн эрх зүйн тулгамдсан асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Их засаг Хууль зүйн сургуулийн эрх зүйн 289-р бүлгийн оюутан А.Отгонзул, Б.Урангоо нарын тавьсан илтгэл 2-р шатанд тэнцэж, “Эрдэм шинжилгээний өгүүлэл” сэтгүүлд илтгэлээ хэвлүүлхээр боллоо.

58784814_602163553632458_7317798736720035840_n.jpg

***Их засаг Хууль зүйн сургуулийн 290-р бүлгийн оюутан Э.Ням-Очир, 109-р бүлгийн оюутан Э.Буяндэлгэр нар Хууль зүй дотоод хэргийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дотоод хэргийн их сургууль, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хѳтѳлбѳрийн газар /WWF/ хамтран их дээд сургуулиудын хамтарсан Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил эрдэм шинжилгээний хуралд оролцож, тэдний тавьсан илтгэл шилдгээр шалгарлаа.

60294569_2300817056905548_7653343344482844672_n.jpg

***”Их засаг” Олон улсын их сургууль болон DAYAN TOUR LLC хамтран “Монгол орны үзэсгэлэнт газар болон түүхэн дурсгалт газрууд" илтгэлийн уралдаан зохион байгуулжө, үүнд 1-р байранд ИЗОУИС-ийн оюутан Э.Дөлгөөн, 2-р байранд ШУТИС-ийн оюутан П.Гандал, 3-р байранд Анагаахын шинжлэх ухааны сургуулийн Х.Авирмэд нар тус тус шалгарлаа.

59790975_631306154001601_691046025879617536_n.jpg

59843141_631306320668251_7808979962718846976_n.jpg

59840338_631306120668271_107065159503052800_n.jpg

***”Их Засаг” Хууль Зүйн сургуулийн Лидершип клубээс  зохион байгуулсан “ЁС ЗҮЙТЭЙ ОЮУТАН” эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа. Энэхүү тэмцээнд 30 гаруй эсээ ирснээс 1-р байранд Их Засаг Хууль Зүйн сургуулийн 310-р бүлгийн оюутан Т.Сумъяабазар шалгарлаа.

60486043_591446261350111_851805114170605568_n.jpg

***Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс зохион байгуулсан “Үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь”  сэдэвт илтгэлийн уралдаанд “Их Засаг” МСҮТ-ийн суралцагчид 1, 2, 3-р  байрт шалгарч 500,000 төгрөгний шагнал хүртлээ.Тэргүүн байранд Хэвлэлийн график дизайн 201-р бүлгийн суралцагч Б.Гэрэлтуяа, дэд байранд Нарийн бичгийн дарга-Албан хэргийн ажилтны 202-р бүлгийн суралцагч Ц.Бямбасүрэн, гуравдугаар байранд Нарийн бичгийн дарга-Албан хэргийн ажилтны 202-р бүлгийн суралцагч Н.Отгон-Эрдэнэ нар шалгарлаа.

 

58635786_626396521159231_6232690174396989440_n.jpg

58758412_626396534492563_7418620894970380288_n.jpg