ЭРДЭМЛЭГ ИХ ЗАСАГЧУУД ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД МАГНАЙЛСААР

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны холбооны Гадаад харилцаа хэвлэл мэдээллийн албанаас Монголын анагаахын их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдаж буй илтгэл, мэтгэлцээний "Анагаах ухааны цоорхой" тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд “Их Засаг”-ийн оюутнууд маш амжилттай оролцлоо. Жишээ нь ИЗОУИС-ийн АУС-ийн 294-р бүлгийн оюутан Г.Байгаль, 293-р бүлгийн оюутан У.Бат-Эрдэнэ, 293-р бүлгийн оюутан Б.Бадамсүрэн, 295-р бүлгийн оюутан Бадамцэцэг нар амжилттай оролцсоноос гадна Уран илтгэлийн тэмцээнд 294-р бүлгийн оюутан Г.Байгаль 2-р байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн 293-р бүлгийн оюутан У.Бат-Эрдэнэ шагналт 4-р байранд шалгарлаа. Түүнчлэн мэтгэлцээний тэмцээнд 294-р бүлгийн оюутан Г.Байгаль, 293-р бүлгийн оюутан У,Бат-Эрдэнэ нар багаараа 4-р байранд шалгарлаа.

59860576_2192128754206294_3545588063688196096_n.png

59553056_340674359924901_1529553371545993216_n.png

59546594_432622857527680_372337054261968896_n.jpg

Хүмүүнлэгийн Ухааны их сургуулиас Монголын их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан "Тэргүүн тэмүүлэл" уран илтгэлийн тэмцээнд ₮Их Засаг”-ийн 101-р бүлгийн оюутан Алтанбаатар овогтой Гантөгс“ШИЛДЭГ ИЛТГЭГЧ”-ээр шалгарлаа.

***Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд “Их Засаг” ОУИС-ийн 310-р бүлгийн оюутан А.Доржсүрэн амжилттай оролцож тусгай байранд шалгарлаа.