ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ АХМАДУУД ТУСАЛЛАА

"Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр" ийг тохиолдуулан Их Засаг  Хууль зүйн сургуулийн Батцэнгэл багштай эрх зүйн 110-р бүлгийнхэн  сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Энэ хүрээндээ тэдэнд хэрэгцээ шаардлагатай байгаа хэрэглээний зүйлсийг цуглуулах, эм тариа,ахуйн хэрэглээ болон хүнсний бүтээгдэхүүн хандивласан бөгөөд гэрт нь зорин очиж уулзсан юм. Уулзалтын тухайд маш үр дүнтэй ажил болсон бөгөөд халуун дулаан яриа өрнүүлж, хууч хөөрөн нэг өдөр ч гэсэн тэднийг баярлуулж чадсан юм. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нийгмээс тусгаарлагдах өнгө аяс харагддаг ахмад буурлууддаа туслахыг эрмэлзэн сайн үйлсийн аяныг зохион байгуулсан 110-р бүлгийнхэнд талархал дэвшүүлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР