“ИХ ЗАСАГ”-ИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Монголчууд эртнээс “уран сайхан“ гэж хэлэлцсээр ирсэн нь урнаар бүтээн туурвиж сайхныг цогцлоон бүтээх, уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан, сэрж мэдэрч, таван мэдрэхүйгээрээ гоо зүйн таашаал хүртэх үйлийг бүхэлд нь илэрхийлсэн утгатай.  Тиймдээ ч манай зарим албан байгууллага, сургууль соёлын газруудад “Урлагийн үзлэг”, “Урлагийн наадам” хэмээх сайн дурын тоглолтууд өрнөсөөр ирсэн бөгөөд өдгөө энэхүү чухал үйл хэргийг жил бүр албан ёсны томоохон арга хэмжээ болгодог сургууль бол “Их Засаг” Олон улсын их сургууль юм. Тус сургуулийн “Урлагийн их наадам” саяхан UB ПАЛАС-т амжилттай болж өнгөрөв. Энэхүү их наадам нь шилдэг гоцлол дуучид, шилдэг бүжгийн хамтлаг, шилдэг хөгжмийн хамтлаг, шилдэг хамтлаг дуучид, шилдэг цэнгээнт бүжиг, шилдэг уран уншигч, шилдэг хөтлөгч, шилдэг сургууль гэх мэт номинациудаар шилдэгүүдээ тодруулж, тус бүр нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлэв. Ингээд номинаци тус бүрийг тоймлон өгүүлье.

46456394_540511533081064_1079104318302322688_n.jpg

46473189_540511343081083_6695712516766433280_n.jpg

46476962_540511446414406_1179077876914323456_n.jpg

46453198_540606213071596_382009900433145856_n.jpg

46449371_540513123080905_8925871562205167616_n.jpg

ШИЛДЭГ ГОЦЛОЛ ДУУЧИД (МОНГОЛ БА ГАДААД)

Урлаг, тэр дундаа дууны урлаг бол нүдэнд үл үзэгдэгч, зөвхөн мэдрэмж, бясалгал зэрэгт л баригдах нууцхан эрчим хүчийг агуулдагт оршино. Урлаг бол зүрх. Зүрхгүй хүн амьдрахгүйтэй адил урлаггүйгээр амьдрах аргагүй. Дуу зүрхнээс нисч зүрхэнд буудаг шувуу. Энэ шувууны хөөрөх хүч нь аялгуу, түүнийг тогтоож барих хүч нь шүлэг билээ. “Их Засаг”-ийн авъяаслаг оюутнууд энэ удаагийн их наадмаар дуу хуур, бүжиг наадмыг үнэхээр л зүрхнээсээ нисгэж хүмүүний зүрхэнд буулгаж байв аа. Эцэст нь наадмын шүүгч нар шилдэг гоцлол дуучдыг шалгаруулсан бөгөөд үүнд:   

46449199_540512526414298_6647040293805752320_n.jpg

46443365_540512433080974_5110467519768952832_n.jpg

46451101_540606936404857_8654642938648723456_n.jpg

46449413_540512596414291_2625760498729091072_n.jpg

46454465_540512376414313_8140549238946791424_n.jpg

46456368_540511939747690_1901248774873808896_n.jpg

I байр: ХЗС-ийн 102-р бүлгийн оюутан М.Солонго

II байр: ЧСОУХС-ийн 232-р бүлгийн оюутан А.Оюузаяа

III байр: БСУС-ийн 169-р бүлгийн оюутан Б.Мягмардулам нар шалгарлаа.

Мөн ШИЛДЭГ ГОЦЛОЛ ДУУЧИД /ГАДААД/ номинацид,
I байр: СЭЗС-ийн 440-р бүлгийн Ц.Даваажав
II байр: БСУС-ийн 161-р бүлгийн оюутан Э.Батзориг
III байр: ХЗС-ийн 188-р бүлгийн оюутан Б.Пүрэвбат нар шалгарлаа. Түүнчлэн “ШИЛДЭГ ХАМТЛАГ ДУУ”-ны уралдаанд

I байр: ХЗС-ийн “БЭХИ” хамтлаг

II байр: ҮИТС-ийн “ДӨРВӨН БЭРХ” хамтлаг 

III байр: ЖЧХГХСС-ийн “АСУР” хамтлаг тус тус шалгарлаа. Мөн “ШИЛДЭГ НАЙРАЛ ДУУ”-гаар,

I байр: ХЗС-ийн “YESTERDAY” 

II байр: АУС-ийн “ТЭС МОД”

III байр: ЧСОУХС-ийн “МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” тус тус шалгарлаа.

46458084_540606153071602_3268274790028279808_n.jpg

46464905_540512686414282_7811901120300711936_n.jpg

46464934_540511866414364_812387940142415872_n.jpg

46472507_540606159738268_55561908849213440_n.jpg

46479331_540606379738246_8219822850488401920_n.jpg

46479586_540511963081021_5779380599919738880_n.jpg

ШИЛДЭГ ГОЦЛОЛ БҮЖИГЧИД

Бүжиг нь ерөнхийдөө биеийн хөдөлгөөн ихэвчлэн хэмнэлт, дуу хөгжим  багтдаг урлагийн нэгэн төрөл бөгөөд энэ нь чухамдаа оюун санааны болон гүйцэтгэлийн орчинд сэтгэл санааны үзэл бодлоо илэрхийлэх явдал юм. Мөн бүжгийг санаа сэтгэл, авъяас чадвараа илтгэхээр хөгжмийн айзмын хэмнэлээр биеэ хөдөлгөх урлаг гэж үздэг. Бүжгийг дотор нь ардын бүжиг, түүхийн бүжиг, сонгодог бүжиг гэж хуваадаг. Ардын бүжиг гэдэг нь ард түмний амьдралын хүсэл мөрөөдөл, ёс суртахууныг илэрхийлсний дээр өргөн дэлгэрч хөгжжээ. Аль ч талаараа тайзан дээр тоглохоор зориуд зохиосон бүжгээс ялгаатай байдаг атлаа бүх бүжгүүдийн эх сурвалж нь болдог. Их засагчууд жил жилийнхээ “Урлагийн их наадам”-аар бүжгийн урлагаар гоц номер үзүүлж, жишээ нь ахлах ангийн оюутнууд нь шинэ оюутнууддаа зааж сургах, авъяас чадлаа уламжлах маягаар бүжгийн урлагийг зохих түвшинд хөгжүүлж ирсэн байх аж. Ингээд шилдэгүүдээр,

I байр: ХЗС-ийн 186-р бүлгийн Б.Болор-Эрдэнэ

II байр: ЧСОУХС-ийн 234-р бүлгийн оюутан Б.Галсандаш

III байр: СЭЗС-ийн 342-р бүлгийн оюутан Б.Баасанбат нар шалгарлаа. Мөн “ШИЛДЭГ БҮЖГИЙН ХАМТЛАГ”-аар,

I байр: ХЗС-ийн “НАРЛАГ МОНГОЛ” хамтлаг

II байр: ЧСОУХС-ийн“БӨРТЭ” хамтлаг

III байр: ДУДТС-ийн “KUNAI” хамтлаг тус тус шалгарав. Энд бас “Цэнгээнт бүжиг” хэмээх нэгэн чухал номинаци бий.  Цэнгээнт бүжиг нь тайзны бүжгээс  ялгарах нэг онцлог нь бүх нийтийг хамарсан, язгууртны, дээдсийн, ард түмний, орчин цагийн гэсэн уялдаа холбоотой хөгжиж ирсэн байдаг. Орчин үеийн цэнгээнт бүжгийн урлаг хүмүүст эрх чөлөө олгож байна. Өөрийгөө мэдэрч чадвал огторгуйд аялж, үүлс хөлөглөж, далайн гүнд шумбана. Загас, өт хорхойн амьдралаар амьдарч, ургамал, чулуу, угалз хээ болж хувирна. Гагцхүү, та хүсэх юм бол шүү дээ. “Их Засаг”-ийн энэ удаагийн урлагийн наадмын “ШИЛДЭГ ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ХАМТЛАГ”-аар,

I байр: СЭЗС-ийн “ХАС ДЭЛБЭЭ” хамтлаг

II байр: ХЗС-ийн “ВЕРА” хамтлаг

III байр: ЧСОУХС-ийн “ЯГААН САРНАЙ” хамтлаг тус тус шалгарлаа.

46480221_540511666414384_2475454909865000960_n.jpg

46480375_540606326404918_7876440180813463552_n.jpg

46482047_540512249747659_5030019526729662464_n.jpg

46482319_540512456414305_8847847730312118272_n.jpg

ШИЛДЭГ УРАН УНШИГЧ, ШИЛДЭГ ХӨТЛӨГЧ 

Монголчуудын үгний баялаг барагдашгүй, хэлний соёл хэмжээлшгүй, ярианы язгуур яндашгүй. “Цаас хэмээх цагаан талаар бийр хэмээх морийг унаад сэтгэл хэмээх мөр үлдээж итгэл хэмээх зүг рүү давхив” гээд л уран яруу хэлнэ. Урнаар уншина гэдэг нь хүмүүний бас л нэгэн гоц авъяас. “Увидаст үгийн хураар ухааны хөрсийг дэвтээхэд утгын сарнай дэлгэрмой” гэдэг сайхан үг ч бий. Дашрамд өгүүлэхэд уран уншигч хүн зохиол дотроо амьдардаг юм гэнэ билээ. “Их Засаг”-ийн энэ удаагийн урлагийн наадмаар “ШИЛДЭГ УРАН УНШИГЧ”-аар,

I байр: ХЗС-ийн “Олон ястны шүлгэн өргөл”

II байр: АУС-ийн “Хөөрхөн бүсгүй” 194-р бүлгийн оюутан Г.Түвшинжаргал

III байр: БСУС-ийн “Монгол” нар тус тус шалгарлаа. Мөн “ШИЛДЭГ ХӨТЛӨГЧ”  /ЭРЭГТЭЙ/ номинациар

I байр: ХЗС-ийн 105-р бүлгийн Э.Пүрэвжав

II байр: ЧСОУХС-ийн 226-р бүлгийн оюутан Б.Саруултөгс нар шалгарсан бол “ШИЛДЭГ ХӨТЛӨГЧ” (ЭМЭГТЭЙ) номинациар,

I байр: ХЗС-ийн 305-р бүлгийн Ц.Цэцэнхатан

II байр: ЧСОУХС-ийн 130-р бүлгийн оюутан Б.Цэрэндулам нар шалгарлаа.

 

46495529_540606313071586_721897145333972992_n.jpg

46492845_540606359738248_8251293175377821696_n.jpg

46491817_540606253071592_5176367831511465984_n.jpg

46519837_540607383071479_4725759422096211968_n.jpg

ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ХАМТЛАГ

Хөгжим бол зөвхөн хөгжмийн тусгай авьяастай хүмүүст л зориулагдсан зүйл гэж ойлгох хүмүүс байдаг. Хөгжим тоглож сурах нь тийм ч хялбар биш бөгөөд нэлээдгүй тэсвэр, сахилга бат, хөдөлмөр шаардлагатай. Хөгжмөөр хичээллэх нь ямар нөлөө үзүүлдгийг судалсан маш олон эрдэмтдийн судалгаа байдаг бөгөөд эдгээр судалгаа нь хүн хөгжмөөр хичээллэж эхлэхэд тархины бүхий л хэсгүүдэд нөлөөлж тархины үйл ажиллагааг дэмждэгийг нотолсон байдаг билээ. Их Засагчуудын энэ жилийн “ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ХАМТЛАГ”-аар,

I байр: ХЗС-ийн “ТАЛЫН МОНГОЛ” хамтлаг

II байр: ҮИТС-ийн “ИХ ТӨВӨРГӨӨН” хамтлаг

III байр: ЧСОУХС-ийн “ЧИЛҮГЭН” хамтлаг тус тус шалгарлаа.

“Их Засаг” Олон улсын их сургууль нь бүрэлдэхүүндээ арав гаруй сургуультай бөгөөд энэ жилийн урлагийн их наадмын төгсгөлд урлагийн “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-ийг сургуулийг шалгаруулсан юм. Үүнд, Д.Туяа захиралтай Хууль зүйн сургууль I байранд, М.Даваадорж захиралтай II цогцолборын Н.Ундрал захиралтай, Б.Батжаргал декантай Чингис соосэ олон улсын харилцааны сургууль II байранд, М.Даваадорж захиралтай II цогцолборын Б.Насан захиралтай, Б.Өнөрцэцэг декантай Санхүү эдийн засгийн сургууль III байранд тус тус шалгарлаа. Харин “ШИЛДГИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-иар Дамчаа захиралтай I цогцолборын Г.Туяа захиралтай, Ц.Алтангэрэл декантай Хууль зүйн сургууль шалгарав.  ариХа

 

            Эцэст нь тэмдэглэж хэлэхэд урлаг хүмүүст гоо зүй, гоо сайхан, сэтгэлгээний шинэ өнцөг, шинэ эрч хүч өгдөг. Хэн бүхнийг эзэмддэг тэр урлаг хэмээх жирийн бус үзэгдэл, өвөрмөц ид шидийг зөвхөн онцгой чадвар л бий болгож чадах бөгөөд харамсалтай нь тэр онцгой чадвар нь цөөхөн хүнд заяагдсан байдаг. Үүнийг авъяас гэдэг юм. Ийм авъяасаар ааглан тоглодог оюутнууд “Их Засаг”-т цөөнгүй байгаа нь энэ удаагийн “Урлагийн их наадам”-аас тод анзаарагдсан билээ.

46451101_540606936404857_8654642938648723456_n.jpg

46456041_540607329738151_5589032816206675968_n.jpg

46477092_540606583071559_2841393944619646976_n.jpg

46479599_540607469738137_4961421116531802112_n.jpg

46479830_540607359738148_3463936449013874688_n.jpg

46479861_540606549738229_382910731168776192_n.jpg

46483205_540607429738141_5872351905845346304_n.jpg

46485462_540606713071546_8935266850409807872_n.jpg

46486056_540607216404829_1096350394407190528_n.jpg

46486159_540607406404810_7072224240585408512_n.jpg

46489442_540607439738140_7256809754440237056_n.jpg

46514416_540606983071519_6927550822725189632_n.jpg

46517461_540605986404952_2272084377288572928_n.jpg

46697467_540606823071535_6834282395257012224_n.jpg

46519837_540607383071479_4725759422096211968_n.jpg