Их Засаг Олон Улсын Их Сургууль, what3words хаягжилтын шинэлэг технологийг нэвтрүүллээ

Шинэ бүхний түүчээ нь байдаг Их Засаг Олон Улсын Их Сургууль (ИЗОУИС) 2018 оны 11-р сарын 07-ны өдөр Их Британи улсын what3words компанийн цоо шинэ дижитал хаягжилтын системийг нэвтрүүлэн оюутнууддаа танилцууллаа. ИЗОУИС-ийн 600 гаруй оюутнууд Дижитал Хаягжилтын Хувьсал лекцэд хамрагдан хаягжилтын хувьсалд оюутны ширээнээсээ нэгдлээ. Мөн энэ өдөр ИЗОУИС 3 үгт хаягийн самбараа гардан авч үүдэндээ байршуулснаараа тус сургуулийг 9 метрийн нарийвчлалтайгаар төвөггүйхэн олж ирж оюутнууд нь гадны сургуулиуд, олон улсын ажил олгогчдоос урилгаа авахад илүү амар боллоо. what3words компанийн гурван үгт хаягжилтын систем нь дэлхийн гадаргууг 3м х 3м квадратуудад хувааж тус бүрт нь 3 үг оноож өгснөөрөө давуу талтай. Энэхүү хаягжилтын систем нь онлайн худалдаа, шуудангийн хүргэлт, аялал жуулчлалын салбар гээд л бүхий л салбарт бидний хамгийн ихээр тулгардаг хаягжилтын асуудлыг амарчлан байршлыг тайлбарлах хамгийн энгийн арга болж байна.

45526138_534008940397990_1867811702855172096_n.jpg

45572558_534008887064662_1407967971292217344_n.jpg

Н.Ням-Осор ректор: “Ирээдүйн манлайлагч нар их сургуулиас эрдэм мэдлэг, боловсролоо авдаг бол яг ажлын талбар дээр гарахад цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад бидэнд технологийн мэдлэг хамгаас илүү ихээр хэрэг болдог. Иймд what3words компанийн хамт олон Монгол оюутнууддаа энэхүү шинэлэг технологийн нэгээхэн хэсгийг мэдүүлэн таниулж, ашиглуулж эхэлсэндээ таатай байна. Мөн what3words 4 шинэ боловсон хүчин нэмж авч байгаа бөгөөд Их Засаг Сургуулийн төгсөгч, төгсөх ангийн оюутнуудад нээлттэй гэдэгт талархалтай байна.”

45556258_534008807064670_622893231423619072_n.jpg

Их Засаг цогцолборын 3 үгт хаяг: ///ялагчид.холбоот.илэрхий

ЧингисСоосэ цогцолборын 3 үгт хаяг: ///эрдэмт.илчит.тэнцвэр