ИХ ЗАСАГ ОУИС 2017 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ НЭРЛЭВ

Эрдэмтэн багш хамт олныхоо болон суралцагч оюутан залуусынхаа амжилт,ялалтаар дүүрэн байсан Их Засаг ОУИС дараах үйл явдлуудыг оны онцлохоор нэрлэж байна. 2017 он Их Засагчуудын хувьд бүтээн байгуулалтын жил байгаад зогсохгүй хэрэгжүүлсэн ажил бүр нь оюутан сурагчдынхаа төлөө тэдний таатай суралцах нөхцөлийг бүрэн хангахад чиглэгдсэн жил байлаа.

1.Их Британи магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2-р шатны үзлэгт орж магадлан итгэмжлэлээ дахин баталгаажуулсан явдал юм.

2.Их Засаг II цогцолборын хичээлийн байрыг иж бүрэн тохижуулж орчин үеийн стандартад нийцсэн тохилог сургууль болгов.

3.Их Засаг Лицей сургуулийн ахлах сургууль хичээлийн шинэ байртай болж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.


4.Үндэсний инженер технологийн сургуулийн хамт олон “Нэг оюутан-Нэг кг хүнс ” нэртэй сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж өрх толгойлсон гурван хүүхэдтэй ээжид өргөө цагаан гэр болон 3 сарын хүнсний хэрэглээг нь гардуулж олон нийтийн анхаарлыг татсан үйл ажиллагаа хийв.




5. Их Засаг II цогцолбор 361мкв талбай бүхий 250 хүний багтаамжтай, 65814 номын фондтой орчин үеийн тохилог номын санг ашиглалтад оруулав.



6.Сургалт инновацийн төвийг тохижуулж мэргэжлийн 20 гаруй лаборатори,кабинетыг байгуулж сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

7. Их Засаг II цогцолборын хүндэтгэлийн талбайд Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг шийдвэрлэсэн холбоотон гурван их гүрний удирдагчдын гэрэлт хөшөөг бүтээн заллаа.



8.Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн багш, МУ-ын тэргүүн түшээ шүүгч, профессор Д.Данзандорж Монгол улсын гавьяат хуульч болов. Мөн Их Засаг ОУИС-ийн 1-р проектор ШУ-ны доктор,профессор Ж.Цэцэгмаа Монгол улсын гавьяат багш хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэв.

9.Хууль зүйн сургуулийн оюутан багш нар хууль эрх зүйн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог захиргааны болон иргэний хэргийн мэтгэлцээнд дэд байр эзлэв.


онцлох 9-ийг бичлэгээр дэлгэрэнгүй хүргэж байна