“ИХ ЗАСАГ” ОУИС-ИАС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ОДОО БА ИРЭЭДҮЙ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“Их засаг”Олон улсын их сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Одоо ба Ирээдүй” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 10:00 цагт “Их Засаг” 2-р цогцолборын Номын санд болов. Уг хурлын нээлт 2-р цогцолборын өмнөх талбайд болсон бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар боссон Сталин, Черчилль, Рузвелт гурвын хөшөөнд “Их засаг”-ийн удирдлагууд, гадаад дотоодын хүндэт зочид, эрдэмтэн докторууд цэцэг өргөснөөр эхэлсэн юм.  Энэхүү хөшөөний тухай цухас өгүүлбээс: Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин, Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль... 1945 онд Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотод хийсэн гурван гүрний дээд хэмжээний уулзалт. Энэ гурван эрхмийн хамтдаа авахуулсан нэгэн зураг 20-р зууны дэлхий дахины хөрөг зураг болтлоо дархлагдсан билээ. “Их Засаг” Олон улсын их сургууль Сталин, Рузвельт, Черчилль нарын гэрэлт хөшөөг цогцлоон бүтээж, 20-р зууны дэлхий дахины гоц үйл явдлыг санагалзуулснаар олон хүний талархлыг хүлээж байна.

59857286_628393700959513_6250688471074078720_o.jpg

59121026_628393797626170_2472845296325885952_o.jpg

59762982_628393857626164_212767852300599296_o.jpg

59339746_353197518880047_3937427872951566336_n.jpg

58818456_628394164292800_599069563228782592_o.jpg

58793223_628393950959488_4567116279508369408_o.jpg

58852833_628393917626158_4943992147834568704_o.jpg

58968125_628394310959452_3058907121602002944_o.jpg

59215998_628394067626143_2324027582917378048_o.jpg

58949919_454573025338565_8011107647723929600_n.jpg

59008899_798982400474474_6065895042147418112_n.jpg

59600274_683332042106102_5560560326950256640_n.jpg

59467879_2224280954489170_326199785423896576_n.jpg

58852833_628393917626158_4943992147834568704_o.jpg

57232222_628395010959382_8636517476579934208_o.jpg

59285489_628395070959376_445722965720432640_o.jpg

59895363_628395094292707_6426288372179795968_o.jpg

Энэхүү хөшөөний нарийн учир шалтгааны талаар ректор Н.Ням-Осор өгүүлэхдээ: “Бид сургуулийнхаа хоёрдугаар цогцолборын төв талбайг засаж тохижуулахын зэрэгцээ 1945 оны 2-р сард Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн Сталин, Рузвельт, Черчилль нарын гэрэлт хөшөөг бүтээн заллаа.Сталин, Рузвельт, Черчилль нарын Алс Дорно дахины багц асуудлаар хийсэн хэлэлцээрийн удиртгал хэсэгт “Европт дайн дуусч, Герман бууж өгснөөс гурван сарын дараа ЗХУ холбоотнуудын талд Японы эсрэг дайнд орно. Харин үүний нөхцөл болгож” гэж тэмдэглээд гурван зүйл тавьсны нэгдүгээр зүйлд “Гадаад Монголын (БНМАУ) “статус кво”-г хадгалах явдал” гэж заасан байдаг. Ингэж гурван их гүрний тэргүүн нар Монголын “статус кво”-г (status quo) хадгалахаар тохиролцсон нь Монгол улсын тусгаар тогтносон байдал олон улсын эрхзүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөх үндэс болсон түүхтэй. Тэр үед Хятадын хойд нутаг Японы мэдэлд орчихсон байсан. Тиймээс Хятад улс Орос, Америк, Англи гээд дэлхийн гурван гүрэнд “Манай хойд нутгийг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан байдаг.

58814577_353197808880018_4513952388339466240_o.jpg

57429737_628562504275966_8203649902027210752_o.jpg

58858042_628562467609303_4003515483922890752_o.jpg

59138287_353197852213347_5828529852013084672_o.jpg

59301165_353197712213361_1096765064909684736_o.jpg

59301446_628562544275962_8529109046110715904_o.jpg

59328061_628562370942646_2525138735062843392_o.jpg

Тэгтэл Сталин хариуд нь гурван болзол тавьсан. Тэрхүү гурван болзлын нэгдүгээрт та нар хойд нутгийг чинь холбоотныхоо үүргээр чөлөөлөөд өгье, үүний хариуд та нар Монголын тусгаар тогтнолын асуудлыг зөвшөөрч өгөөч гэж шаардлага тавьсан. Хятадын талаас Монголын бүх ард түмэн тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл бид Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэсэн. Ингээд 1945 онд Монгол улс даяар тусгаар тогтнолын төлөө санал асуулга явж Моиголын ард түмэн зуун хувь тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн. Энэхүү бүх нийтийн санал асуулгын дараа Хятад улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Ингээд 1961 онд Монгол улс НҮБ-ын гишүүнээр элссэн.  Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх үйл явц тэртээ 1945 оны Ялтын уулзалтаас эхэлсэн юмаа гэдгийг бид онцлон дурьдаж Сталин, Рузвельт, Черчилль нарын гэрэлт хөшөөг бүтээн залсан юм. Энэ гурван түүхэн хүний туулсан амьдрал их сонин юм. Рузвельт бол 1933 оны Америкийн эдийн засгийн хямралыг даван туулж дөрөв дэх удаагаа сонгогдоод 1944 онд нас барсан. Черчилль бол Их Британийн ерөнхий сайдаар олон жил ажилласан.

59780400_628562567609293_9003839035537358848_o.jpg

59375154_353198105546655_7510800934776078336_o.jpg

59396937_353197998879999_3756082452360069120_o.jpg

59482556_628562410942642_3431835678759976960_o.jpg

59203845_628562620942621_6689460375823319040_o.jpg

58978577_353198135546652_2012701020131426304_n.jpg

59285524_353197925546673_6283633155157000192_o.jpg

Сталин бол 1922 онд Ленинийг нас барснаас хойш ЗХУ-ыг удирдаад Дэлхийн хоёрдугаар дайнд ялуулсан. Ийм түүхэн хүмүүс Монгол улсын тусгаар тогтнох асуудалд Олон Улсын дэмжлэг үзүүлсэн. Үүнийг бид үргэлж хүндэтгэж байх учиртай. Тиймийн учир бид энэхүү гэрэлт хөшөөг босгосон юм” хэмээв.

59492868_628562740942609_8207290088674033664_o.jpg

59153004_628562757609274_5816009713107599360_n.jpg

58895076_628562627609287_8622943369879879680_o.jpg

59855293_628562817609268_4204227122505449472_o.jpg

57467825_628562830942600_7341788117638053888_o.jpg

!

Хөшөөнд цэцэг өргөсний дараа “Одоо ба Ирээдүй” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын “Нэгдсэн хуралдаан” 2-р цогцолборын номын санд эхэлсэн бөгөөд энэхүү хурлыг нээж Монгол улсын гавъяат багш, Шинжлэх ухааны доктор профессор Н.Ням-Осор үг хэлэв. Үүний дараа тус хуралд урилгаар оролцож буй эрдэмтэн, докторуудын илтгэл хөвөрсөн юм. Жишээ нь доктор, профессор Л.Хайсандай “Олон улсын түүх, орчин үеийн тулгамдсан зарим асуудал” сэдвээр, доктор, профессор Ж.Болдбаатар “Монгол улсын гадаад харилцаанд анхны ерөнхийлөгчийн гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр, доктор, профессор Санжиева Татьяна Ефремовна “Роль религий в формирований общественного сознания монголо язычных народов” сэврээр итлгэл тавив. Түүнчлэн багш, судлаачдын салбарт “Нэгдүгээр хуралдаан” өрнөж, үүнийг Монгол улсын гавъяат багш, доктор Ж.Цэцэгмаа даргалав. Энэхүү хуралдаанд хорь орчим доктор, профессор, эрдэм шинжилгээний ажилтан илтгэл тавьсан юм. Мөн 2-р цогцолборын монгол гэрт багш, судлаачдын салбарын “Хоёрдугаар хуралдаан” өрнөсөн бөгөөд энэхүү хурлыг багш Ц.Цэлмаг даргалав. Үүнд арав гаруй эрдэмтэн, судлаач илтгэл тавилаа. Үүнтэй зэрэгцээд оюутны салбарт “Гуравдугаар хуралдаан” өрнөсөн бөгөөд үүнд зөвхөн “Их Засаг”-ийнхан гэлтгүй Монголын их дээд сургуулийн оюутнууд болон ОХУ-ын арав гаруй оюутан, судлаач илтгэл тавьсан юм.

57433566_628562937609256_8365110852398874624_o.jpg

57467825_628562830942600_7341788117638053888_o.jpg

58666069_353198042213328_7338351555390734336_o.jpg

59442651_628562960942587_1327299934193451008_o.jpg

59493024_628562967609253_3285013162344054784_o.jpg

Эрдэм мэдлэг гэдэг бол баялагийн эх сурвалж мөн. Энэхүү эрдэм шинжилгээний хурлуудаас жинхэнэ эрдэм мэдлэг ханхалж байсан бөгөөд боловсролын зорилго нь мэдлэгээ нэмэгдүүлж үнэнийг түгээх явдал гэдэг билээ. Халаасан дахь зоосных нь тоогоор бус толгойдоо хураасан баялагаар нь хүнийг үнэлдэг. Эрдэнэт хүмүүн болж төрсөний хамгийн том учир шалтгаануудын нэг нь эрдэм мэдлэг хурааж, түүгээрээ аз жаргал, амьдралын баяр баясгалангаа бүтээх явдал юм.  Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг. Цаашдаа “Их Засаг” Олон улсын их сургууль ийм сайхан үр бүтээлтэй, мэдлэг, оюун, ухаан ноёрхсон эрдэм шинжилгээний хурлуудыг тогтмол зохион байгуулж байгаасаа гэж хүснэм.

58950117_628394280959455_6084698636602572800_o.jpg

58961761_628394654292751_3571440421030592512_o.jpg

59230011_628394144292802_6648193316431069184_o.jpg

59215998_628394067626143_2324027582917378048_o.jpg

59079138_628394964292720_4917205016630001664_o.jpg

Зохиолч, сэтгүүлч Б.Ойдов

УИХ-ын гишүүн Н. Учралын Ажлын алба