“ИХ ЗАСАГ” ОУИС-ИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮД

“Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадарна” гэдэг сайхан үг бий. “Их Засаг” их сургуулийн эрдмийн хэт тэртээ 25 жилийн өмнөөс цахилсаар өнөөдөр хөгжлийн гал бадрааж явна. Тус сургуулийн тасралтгүй хөгжил, нийгэмд оруулж буй бүтээлч үйл ажиллагааг үнэлж, олон улсын чанар стандартад нийцсэн хэмээн үзэж 2011 онд “Их Засаг” Олон улсын их сургууль болгосон бөгөөд тус сургууль нь дээд боловсролын Үндэсний магадлан итгэмжлэх зөвлөлөөр гурав дахь удаагаа, Их Британийн  магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн Азийн  анхны их сургууль билээ. Тиймээс Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хөвгүүд, охид та бүхэн “Их засаг” ОУИС-д элсэлт өгч эрдмийн хэт цахилуулмой.