“ИХ ЗАСАГ” ОУИС-ИЙН 22 ДАХЬ УДААГИЙН ЭРДМИЙН БАЯР ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2019 оны 04-р сарын 12-ны билэгт сайн өдөр “Их Засаг” Олон улсын их сургуулийн 22 дахь удаагийн “Эрдмийн баяр” ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Их Британий Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр Олон улсад ахисан шатанд магадлан итгэмжлэгдсэн “Их Засаг” ОУИС-ийн намтар түүхийг баяжуулж, оюун эрдмийн гэгээн үйлсээрээ урагш тэмүүлсэн хийморлиг оюутан залуусыг харахад үнэнхүү бахдалтай. Цэцгийн баглаа, нижигнэсэн *их алга ташилт, итгэл дүүрэн урам зориг, баярлаж бахадсан уухай хашгиралт, яруу тунгалаг хөгжмийн сүрлэг аялгуу... Ийм орчинд хөл тавьсан найрагч хүний сэтгэлд оюутан хүний тухай шүлэг ундрахгүй байхын аргагүй.

56679404_616711442127739_8280988501952954368_n.jpg

56883458_616711555461061_3294548569561759744_n.jpg

56696950_616711815461035_2486452431324446720_n.jpg

56706151_616711802127703_8028948379230797824_n.jpg

Ãýíýõýí õîíãîð ñýòãýë îþóíä ìèíü

Ãýãýýí áîäîë äýëãýð÷ íàõèàëñàí

Ãýìøèë àìñààã¿é õýíçõýí ç¿ðõýíä ìèíü

Ãýðýëò õàéð äîãäîëæ áóëãèëñàí

            Áîäëûí çàðäàñ öýëìýã óõààíä ìèíü

Áîëîâñîð÷ íàõèàëàõ èäýâõ ºðíºñºí

Áîãèíîõîí ìº÷ëºãòýé îþóòíû àìüäðàëûí

Áîðîîòîé, öàñòàé äóðñàìæ õºâºðñºí

            Àÿà, ìèíèé îþóòàí öàã ìèíü

            Àâõààëæòàé ñýðãýëýí ñàéõàí ¿å ìèíü

            Äààìàé õ¿ñëèéí äàâõàð æèã¿¿ð ìèíü

            Äàõèí äàâòàãäàøã¿é íàðëàã ºäð¿¿ä ìèíü... гэсэн мөртүүд өөрийн эрхгүй л сэтгэлд бууна. “Их Засаг” ОУИС-ийн 22 дахь удаагийн төгсөлтийн Эрдмийн баярын ёслолд тус сургуулийн хүндэт багш нар, эрдэмтэн докторууд уригдаж, Монгол улсын гавъяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор нээж үг хэлж, нийт төгсөгчиддөө чин сэтгэлийн халуун баяр хүргэв. Мөн 1999 онд “Их Засаг” сургуулийг амжилттай төгссөн оюутнууд 20 жилийн дараа төрөлх сургуульдаа зочилж 22 дахь удаагийн төгсөгчидтэйгээ халуун дотно мэндчилж, тэдний ирээдүйн их амьдрал, ажил үйлсэд амжилтын дээдийг ерөөв. “Их засаг”-ийн удирдлагын зүгээс эрхэмсэг оюутан суралцагсаддаа хүмүүжил хэмээх хамгийн төгс төгөлдөр боловсролыг бүрэн эзэмшүүлж, өндөр мэдлэгтэй хүмүүжил төлөвшилтэй боловсон хүчин болгож төлөвшүүлж ирсэн нь бахдалтай. Тийм ч учраас үе үеийн Их засагчууд өвөр дүүрэн өргөмжлөлтэй, энгэр дүүрэн медальтай олон арван шилдэг оюутнуудыг эгнээнээсээ төрүүлж ирсэн сайхан дурсамж түүхтэй билээ. Тус сургууль нь түүхэн хөгжлийнхөө 25 жилийн туршид 20 мянга гаруй төгсөгчийг бэлтгэсэн байх бөгөөд тэд бүгд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдран оюутан цагийнхаа баяр хөөртэй  мөчүүдийг эргэн дурсаж яваа нь эргэлзээгүй. Энэ удаагийн “Эрдмийн баяр” дээр рок поп урлагийн од, дуучин Сэрчмаа, “Бэхи” хамтлаг ая дуугаа өргөж, 1999 оны хоёр дахь удаагийн төгсөгчдийн төлөөлөл үг хэлж, декан багш нар мэндчилгээ дэвшүүлж, түүнчлэн төгсөгч оюутнуудын төлөөлөл үг хэлж, дурсгалын зураг авахуулж, сүүлчийн хичээлийн хонхыг хамтдаа эгшиглүүлж, “Дурсамж хичээл” орж, ер нь оюутан хүний хамгийн дурсамжтай мөчлөгүүд ээлж дараалан хөвөрсөн юм. Тиймээс,

            Àëñûí õàðààòàé ýðõýì ÷àíàðûã

Àìüäðàë òýìöëèéí ìºðäëºã áîëãîñîí

Àâúÿàñ òºãºëäºð õ¿ì¿¿í áîëîõ ãýæ

Àõàäñàí ìºðººäºëä ã¿åõýí óìáàñàí

            Óëñàà ìàíäóóëæ, ãîëîìòîî áàäðààõ

Óõààðëûí ýãøèã ìÿíãàíòàà õºãëºãäñºí

Óðèí öàã-Èðýýä¿éí òºëººõ

Óÿíãûí ñýòãýìæ ò¿ìýíòýý öîãöîëñîí

            Àÿà, ìèíèé îþóòàí öàã ìèíü

            Àâõààëæòàé ñýðãýëýí ñàéõàí ¿å ìèíü

            Äààìàé õ¿ñëèéí äàâõàð æèã¿¿ð ìèíü

            Äàõèí äàâòàãäàøã¿é íàðëàã ºäð¿¿ä ìèíü... гэсэн мөртүүд сэтгэлд өөрийн эрхгүй урган бууж байлаа. 

 

56739330_616711775461039_4657529687596072960_n.jpg

56857515_616711665461050_88252214904094720_n.jpg

56977035_616711458794404_6128427244831375360_n.jpg

57066193_616711675461049_1688223254600220672_n.jpg