“ИХ ЗАСАГ” ОУИС-ИЙН ОЮУТНУУД СПОРТЫН САЛБАРТ ТЭРГҮҮЛСЭЭР...

***2019 оны Оюутны улсын аварга шалгаруулах  тэмцээний волейболын тэмцээнд “Их Засаг” ОУИС-ийн Б.Даваадаш дасгалжуулагчтай, Ж.Батжаргал ахлагчтай эрэгтэй баг тамирчид тэргүүлж аваргын алтан медаль хүртлээ.

“Их засаг” Олон улсын их сургуулийн Б.Ганхуяг дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн “БҮРГЭДҮҮД” баг Улсын аварга шалгаруулах Спрайт лигийн тэмцээнээс  хүрэл медаль хүртлээ.

***Жил бүр улсын хэмжээнд болдог оюутны Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд “Их Засаг” Олон улсын их сургуулийн баг тамирчид маш амжилттай оролцлоо. Уг тэмцээнд Б.Батжаргал дасгалжуулагчтай “ИХ ЗАСАГ SPARTANS” баг өрсөлдөгч багуудаа ээлж дараалан хожиж явсаар алтан медалийн төлөө МУИС-ийн багтай тоглож, 4:1 харьцаатайгаар хожиж 2019 олны Монгол улсын Оюутны улсын аварга боллоо.

57379446_621817364950480_9091472994194161664_n.jpg

57572784_621817294950487_2210260861388324864_n.jpg

58574735_625668647898685_7864123060717092864_n.jpg

58444019_625668661232017_648514390676471808_n.jpg

58775366_625668601232023_2424599928689917952_n.jpg

***Чингис Соосэ ОУХС-ийн АБХС тэнхимийн оюутнууд Олон улсын таеквондогийн 26 дахь Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ. Алт, мөнгөн медаль хүртсэн оюутнуудад ирэх наймдугаар болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.

***“Монгол алт” ХХК-нийн 25 жил, Оюутны спорт аялалын 35 жилийн ойн “ТУРИАД-2019” оюутны улсын аварга шалгаруулах спорт явган аялалын тэмцээнд “Их Засаг” ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг “Аварга баг”-аар тодорлоо.

***Үндэсний бие хамгаалах “Монгол Зо” тулааны урлагийн улсын аврага шалгаруулах тэмцээнээс “Чингис Соосэ” Олон улсын харилцааны сургуулийн АБХС-ын 3-р курсын оюутан Г.Хандсүрэн мөнгөн медаль хүртлээ.

***2019 оны Самбо бөхийн Монгол улсын оюутны аварга шалгаруулах тэмцээнд Эмэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд “Их Засаг” ОУИС-ийн ГХА-н 130-р бүлгийн оюутан Б.Хорлоо алтан медаль хүртэж, АБХС-н 126-р бүлгийн оюутан Э.Ганхундага мөнгөн медаль хүртлээ.

***Оюутны улсын аварга шалгаруулах "World taekwondo-2019" тэмцээнд Их засагчууд аваргаллаа. Мөн “Чингис Соосэ” ОУХС-ийн 126-гийн б бүлгийн оюутан Э.Эрдэнэцэцэг “ITF Taekwondo”-гийн улсын аварга болж 52 кг жинд Монгол улсаа төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.

***“Чингис Соосэ” ОУХС-ийн АБХС-ийн оюутнуудын дунд болсон Victory клубийн нэрэмжит кикбоксын халз тулаанд зургаан оюутан оролцсоноос Амарбаясгалан-226а, Гантөмөр-226в, Хүрэл-Очир126б нар ялж гурван алтан медаль хүртэв.

***Самбо бөхийн Монгол улсын оюутны аварга шалгаруулах тэмцээнд Эмэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд: “Их засаг” сургуулийн ГХА-130-р бүлгийн оюутан Б.Хорлоо Алтан медаль хүртсэн бол ту сургуулийн АБХС-126Б-р бүлгийн оюутан Э.Ганхундага Мөнгөн медаль хүртлээ.

***“Чирлидинг” хөгжөөн дэмжигчдийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд чөлөөт бүжгийн төрөлд “Их Засаг” ОУИС-ийн баг тамирчид амжилттай оролцож, оюутан А.Шинэбаяр, Э.Анужин нар “Өсөх ирээдүйтэй тамирчин” шагнал хүртлээ.

***Олимпын наадам нь зун ба өвлийн спортуудад зориулж зохион байгуулагддаг, олон улсын спортын их наадам билээ. Дэлхий дахинд Олимпын хөдөлгөөн томрох тусам Олимпын наадмын сүр хүч ихэссээр байгаа. Өнөө үед Олимпод оролцогсод нь дэлхийн бараг бүх орныг төлөөлдөг хэмжээнд хүрчээ. Өнөө үеийн олимп нь хэдийгээр ихэд өөрчлөгдөж ирсэн ч гэсэн  Хурднаас хурдан, Өндөрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй гэсэн уриан дээр төвлөрч байна. Манай улсын тамирчид Олимпийн наадамд оролцох эрх олж авах тэмцээнүүдэд оролцсоор байна. Тэр дундаа “Их Засаг” Олон улсын их сургуулийн оюутнуудаас Олимпод оролцох эрх олж авах тэмцээнд оролцсоор ирсэн. Жишээ нь “Их Засаг”-ийн “Чингис Соосэ” сургуулийн 139-р бүлгийн оюутан, хөнгөн атлетикийн 1-р зэргийн тамирчин Төгөлдөр 2020 оны олимпийн наадмын эрх олгох цуврал тэмцээнүүдэд оролцсоор байна. Тэрбээр энэ оны 03-р сарын зургаанд Хятадын Уухаан хотод зохиогдсон хагас марафон 21 км 195 м-ийн гүйлтийн тэмцээнд 1.18.24 сeк амжилтаар 15-р байр, мөн 03-р сарын 23-нд Хятадын Шааяанг хотод зохиогдсон 21 км 195 м-ийн гүйлтэнд 1.18.14 сeк амжилтаар 14-р байр эзэлж, одоо 3-р сарын 31-нд Хятадын Жинхоовуу хотод зохиогдох 42.195 км-ийн зайд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

 

 

 

59343042_626837977781752_128488349001318400_n.jpg

58380325_624468174685399_343590593336705024_n.jpg