“ИХ ЗАСАГ” ОУИС-ИЙН “СУПЕР СТУДЕНТ”

Өнөөгийн дэлхий ертөнц, хүн төрөлхтний хувьд хөгжил дэвшил гэгч нь чухам юу вэ? Цаашлаад манай улсын хувьд хөгжил гэгч нь ямар дүрээр харагдах ёстой юм бол? Улс төрчдийн ярьдаг хөгжил дэвшил бол тэнгэр баганадсан өндөр барилгууд, эх нутгаа хөндлөн гулд сүлжсэн цардмал замууд, газрын баялагаа ухаж аваад эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүд гээд байдаг. Гэвч манайхан үйлдвэр барьж гийгүүлсэн юм алга. Дээрхи бүгдийг арай алсаас нэг харах юм бол бүгд л материаллаг байдлыг илэрхийлж байна. Тэгтэл хөгжил дэвшлийн жинхэнэ утга учир бол боловсрол дээр л тогтдог юмсанж.  Монгол улсаа хөгжүүлье гэвэл монгол хүнээ хөгжүүлж, боловсруулах ёстой юм байна. Үүн лүгээ Монголын цог жавхлант залуусыг боловсруулах, хөгжүүлэх их үйлсэд олон жилийн турш дэвшилтэт үүрэг гүйцэтгэж ирсэн боловсрол, соёлын нэгэн том уурхай гэвэл “Их Засаг” Олон улсын их сургууль юм.

60482316_638720273260189_7929700859070382080_n (1).jpg

60424991_638718669927016_5777371040556515328_n.jpg

60475412_638718143260402_1495679784821194752_n.jpg

60358845_638719159926967_7282533494691987456_n.jpg

60397765_638718573260359_1910011392920911872_n.jpg

60808301_638718226593727_4081156337877123072_n.jpg

Тус сургуулийн удирдлага шинэ хичээлийн жил болгонд л заавап нэг хөгжил дэвшлийн шинэ шат руу гишгэсэн байдаг. Үүний нэг жишээ нь “SUPER STUDENT” төсөл юм. Их эзэн Чингис хааны нэрэмжит “Их Засаг” Олон улсын их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “SUPER STUDENT-7” оюутны тэтгэлэгт  төсөл хөтөлбөр саяхан амжилттай боллоо. Гурван үе шаттай явагдсан уг төсөлд Гуравдугаар шатанд 22 оюутан өөрийн төслөө танилцуулсан юм. “Тогтвортой хөгжлийн зорилго” уриан дор болсон энэхүү хөтөлбөрт шилдэг тэргүүний оюутнууд гадаадад сурах эрхийн бичиг гардаж авлаа. Үүнд X байранд шалгарсан “Чингис Соосэ” ОУХС-ийн оюутан Номин-Эрдэнэ,  IX байранд шалгарсан Рояаль ОУДС-ийн оюутан Энхтөр, VIII байранд шалгарсан “Их Засаг” Хууль зүйн сургуулийн оюутан Буянжаргал, VII байранд шалгарсан “Их Засаг” Санхүү Эдийн Засгийн сургуулийн оюутан Сумъяабаатар, V байранд шалгарсан Рояаль ОУДС-ийн оюутан Г.Уянга, IV байранд шалгарсан Рояаль ОУДС-ийн оюутан Мишээл, II байранд шалгарсан РОУДС-ийн оюутан Тэнгис нар БНСУ-д 100 хувийн тэтгэлэгтэй сурах эрхийн бичиг гардаж авсан бол VI байранд шалгарсан Рояаль ОУДС-ийн оюутан Тэмүүлэн, III байранд шалгарсан “Их Засаг” Хууль зүйн сургуулийн оюутан Төгөлдөр нар Япон улсад 100 хувийн тэтгэлэгтэй сурах эрхийн бичиг авлаа. Харин I байранд шалгарсан “Их засаг” Хууль зүйн сургуулийн Э.Батчөдөр АНУ-ын Үндэсний их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй сурах эрхийн бичиг гардаж авав.

60484084_638720186593531_6336760693722710016_n.jpg

60201913_638720899926793_7717763065034309632_n.jpg

60491762_638720106593539_8266445029724127232_n.jpg

60492329_638720026593547_8990423279986540544_n.jpg

60501024_638719563260260_254757651609550848_n.jpg

60601374_638720573260159_1639575461413519360_n.jpg

Ийнхүү Их засагчуудад дэлхийн дэвжээ хаалгаа нээгээд өгчихлөө. Хөгжил, дэвшил, өөрчлөлт, хувьсал, өсөлт, хурдац гэдэг нь чухам л энэ болой. Хүчирхэг санхүү, зөв бодлого, шантаршгүй зүтгэл, төгс бүтээн байгуулалт, нэгдсэн итгэл үнэмшил гээд хөгжил дэвшлийг тодорхойлогч бүхий л хүчин зүйлүүд “Их Засаг” Олон улсын их сургуульд хуримтлагдаж байдаг. Ректор Н.Ням-Осор ийм нэг үг хэлэх дуртай. Жишээ нь, “Нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулан “Хүлэг минь, шүлэг минь, чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж хэлсэн. Үнэхээр манай “Их Засаг” Олон улсын их сургуульд дэлхийн дэвжээ хэрэгтэй болоод байна. Бид нар Монголдоо маш их зүйл хийлээ. Олон бүтээн байгуулалт хийлээ. Улсын сургууль байна уу, хувийн сургууль байна уу, тэр огт хамаагүй. Хамгийн гол нь оюутныхаа дипломыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан сургууль хамгийн чанар чансаатай, Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэх сургууль болно...” гэж хэлдэг юм.

Ер нь ямар сургуулийг сайн сургууль гэж дүгнэх вэ гэвэл оюутнуудынхаа сэтгэл ханамжийг бодлогоор хангасан, тэгээд диплом нь олон улсан хүлээн зөвшөөрөдгсөн сургуулийг л хамгийн сайн сургууль гэнэ. Их Британийн магадлан итгэмжлэл бол Их Британийн засгийн газраар хүлээн зөвшөөрөгдсөн, бас Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн магадлан итгэмжлэлийн том сүлжээний албан ёсны гишүүн байгууллага. Их Британийн магадлан итгэмжлэлд орсноор тус сургуулийн дипломыг дэлхийн олон орны их сургуулиуд хүлээн зөвшөөрнө. Ингэж төгсөгчиддөө сайхан боломж олгож байгаа нь нэн саашаалтай. Энэ мэтээр тус сургуулийн удирдлага ямагт амжилт бүтээлээр дүүрэн он жилүүдийг угтсаар ирсэн. Сургалтын материаллаг бааз болоод оюутан сурагчдынхаа сурч хөдөлмөрлөх бүхий л бололцоог хангахын тулд маш их хөрөнгө оруулалт хийдэг болох нь хөндлөнгийн ямар ч хүнд анзаарагддаг билээ.

60604812_638719479926935_6161530314423271424_n.jpg

60706736_638720206593529_2003798630963609600_n (1).jpg

60628378_638717613260455_3619396939231002624_n.jpg

61121796_638719713260245_1421333424186064896_n.jpg

60945719_638717999927083_1814733500578791424_n.jpg

[61021277_638720599926823_2120664845706592256_n.jpg](

60701380_638718599927023_8958672742840795136_n.jpg

61117801_638719506593599_9121281523222315008_n.jpg

60925884_638718493260367_9214436181301788672_n.jpg

60607742_638717543260462_4504582242873376768_n.jpg

60616237_638720699926813_8775783668053442560_n.jpg

60663159_638721099926773_4272950597856002048_n.jpg