“ИХ ЗАСАГ” СУРГУУЛЬ “ОНЫ ШИЛДЭГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ИХ СУРГУУЛЬ”-ИАР ШАЛГАРЛАА

Ямар байгууллагыг шилдэг сайн гэх вэ? гэдэг асуултанд салбар, чиглэлээс болон шинэ хуучин, том жижгээс гэх зэргээс шалтгаалаад нэлээд олон янзын хариулт өгч болно. Гэхдээ эдгээрээс үл хамааран шилдэг сайн байгууллагад хэд хэдэн түгээмэл шинж байдаг. Ийм газруудад удирдах ажилтнууд нь дарга гэхээсээ илүүтэйгээр зөвлөгч байдаг. Хэрэв таны захирал, менежер таныг хөгжүүлэх гэж хичээж, санаа зовниж байгаа бол та зөв газраа байна гэсэн үг. Мөн тухайн байгууллага дээр юу болж байгаа, ямар асуудал хүндрэлүүд байгаа, юуг зорьж байгаа, ашигтай эсвэл алдагдалтай байгаа гээд хууль ёсны дагуу хуваалцаж болох бүх зүйлсийг ажилтнууддаа хүргэдэг бөгөөд энэ нь хүмүүст итгэл төрүүлдэг.  Шилдэг  шилдэг сайн аж ахуйн нэгж, компаниуд үргэлж үйлдвэр шиг бус зарим үед лаборатори шиг ажиллах нь бий. Тэд шинэлэг санаа туршиж үзэх, эрсдэл гаргахыг дэмждэг бөгөөд энэ нь байгууллагын уур амьсгалыг бүтээлч, эерэг болгоход тусалдаг.  Товчхондоо энэ бүхнийг хэрэгжүүлж чадсан байгууллага оны шилдэгээр тодордог.

50285540_573287376470146_4393732444088434688_n.jpg

50466397_573287346470149_8791632118850519040_n.jpg

50116100_573287519803465_5708999791178940416_n.jpg

50543022_573287709803446_7213446007978196992_n.jpg

. “Их Засаг” Олон улсын их сургууль саяхан “Оны шилдэг хувийн хэвшлийн их сургууль”-иар тодорч батламжаа гардаж авлаа. Харин оны шилдэг Бүрэн дунд сургуулиар Их засаг Лицей сургууль, Оны шилдэг телевизээр “Малчин” телевиз шалгарлаа. 2019 оны 10-р сард 25 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй “Их Засаг” Олон улсын их сургууль ийнхүү шинэ оныхоо гарааг амжилт бүтээлээр дүүрэн эхэлж байна.

50622472_573287619803455_3968853040554835968_n.jpg