ИХ ЗАСАГЧУУД НОМЫН САНГИЙНХАА НОМ, СУРАХ БИЧГИЙГ ЦЭГЦЛЭВ

Номыг цэвэрхэн, ариг гамтай хэрэглэх нь хувь хүний соёлтой салшгүй холбоотой. Гоё стенк, шкафны тавиур дээр тоосонд дарагдсан эмх цэгцгүй өрөөстэй ном харагдах нь тэр айлын болоод албан газрын, номын сангууудын өнгө жавхааг дардаг. Тиймээс манай эрдэмтэн мэргэд, бичгийн хүмүүс “Номын сандаа салхи оруулна” гэж эртнээс ярьж хэлээд зогсохгүй улиралд нэг удаа номын сангаа цэгцэлж, хавтас нь урагдсан номыг сэлбэж янзалдаг тогтсон уламжлалтай билээ.

47370971_309176559713062_810306251098423296_n.jpg

47442131_363164381106755_4084807240467349504_n.jpg

47685064_1020282698155230_5921995963940995072_n.jpg

Өдгөө харин энэ сайхан уламжлалыг “Их Засаг” Олон улсын сургуульд дээр хэрэгжүүлсээр байдаг юм. Саяхан тус сургуулийн Үндэсний инженер технологийн сургуулийн оюутнууд номын сангийнхаа ном, сурах бичгийн урагдсан хэсгийг наах, сэлбэх зэрэг ажлыг идэвхи санаачлага гарган зохион байгуулж нийт 88 ширхэг ном сурах бичгийг засварлав. Ном хэвлэл нь зохистой байдлаар төрөлжүүлэгдээгүй бол хэрэглэх үнэ цэнэгүй болдог тул номын сангууд цуглуулсан материалаа тодорхой аргын дагуу индексжүүлж, ангилдаг. Ингэснээр мэдээллийг хайхад хялбар болдог. “Их Засаг” сургуулийн номын сан яг л ийм зарчимаар ажиллаж байна.