ИХ ЗАСАГЧУУД СПОРТЫН ЕРТӨНЦӨД ГЯЛАЛЗСААР

***Эрх зүйн 192-р бүлгийн оюутан Б.Анима нь Монгол Улсаа төлөөлөн Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд Монгол Улсын Гандболын эмэгтэй шигшээ баг IHF TROPHY-2019 Гандболын Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

60339122_2230485540376071_7513969851841380352_n.jpg

***Монгол улсад үйл ажиллагаа эрхлэн явуулж буй Их дээд сургуулиудын оюутны холбоодын аварга шалгаруулах спортын бага наадам 5 сарын 3, 5 нд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү дөрвөн төрөлт спортын бага наадамд ИЗОУИС-ийн Оюутан парламентын удирдах зөвлөл, тэргүүн, дэд тэргүүнүүд амжилттай оролцож багийн нийлбэр дүнгээр 3-р байрын эзэн боллоо.

60337312_622478244935465_7010591258024345600_n.jpg

***2019.05.25-ны өдөр зохион байгуулагдсан "Улаанбаатар марафон-2019''-д ЧСОУХС-ийн ЭЗ-139-р бүлгийн оюутан П.Төгөлдөр 10 км зайд гүйж тусгай байр эзэллээ.

55576790_608169236315293_9207660780198035456_n.jpg

Монгол улсад үйл ажиллагаа эрхлэн явуулж буй Их дээд сургуулиудын оюутны холбоодын спортын бага наадам 5 сарын 4, 5 нд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү бага наадмын шатрын төрөлд Их Засаг Хууль Зүйн сургуулийн 304-р бүлгийн оюутан Б.Ариунбаяр хүрэл медаль хүртлээ.

***Оюутны улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийнтэмцээнд “Их Засаг” Хууль Зүйн сургуулийн Эрх зүйн 206-р бүлгийн оюутан Э.Алтанбаяр хүрэл медаль хүртлээ.