ИХ ЗАСАГЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРӨВ

“Сагсан бөмбөг”-ийг тоглоход амархан, харин сайн эзэмшихэд хэцүү гэдэг үг бий. Нээрээ ч сагсан бөмбөг тоглогчоос маш хурдан бөмбөг дамжуулах, бөмбөг залах, үсрэх, хамгаалалт хийх гэх мэтчилэн олон төрлийн хөдөлгөөн, авхаалж самбааг шаарддаг. Ийм хөдөлгөөн нь хүүхэд, залуусын эрүүл мэнд, сэтгэн бодох чадварын хөгжил, зан араншин, төлөвшилд чухал нөлөөтэй. Тийм ч учраас “Их Засаг” Олон улсын их сургуулийн харъяа сургуулиад сагсан бөмбөгийн тэмцээнийг байн байн зохиодог уламжлал хэдийнэ тогтжээ.

49938152_612256445886979_8904772513888731136_n.jpg

49803104_604606346676565_3943610766136967168_n.jpg

49770211_2170686503245337_955401739689787392_n.jpg

49210821_781395658893616_4952359508631355392_n.jpg

Үндэсний инженер технологийн сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 01-р сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Үндэсний инженер технологийн сургуулийн 29 бүлгийн 33 гаруй баг тамирчид цом багц медалийн төлөө хурд хүч авхаалж самбаагаа сорьсон хүчтэй өрсөлдөөн бүхий тэмцээн болж өнгөрлөө. Шагналт байруудад:

49690699_384781318763204_2117323459934552064_n.jpg

49822983_218408129100896_471558478201094144_n.jpg

49822983_218408129100896_471558478201094144_n.jpg

Эрэгтэй

I- Н.Гэрэлсүх ахлагчтай 472-р бүлгийн баг тамирчид

II- Г.Тэмүүжин ахлагчтай 373-р бүлгийн баг тамирчид

III- Б.Билгүүнбаяр ахлагчтай  371-р бүлгийн баг тамирчид

Шилдэг тоглогч – 472-р бүлгийн Н. Гэрэлсүх

            Эмэгтэй

I-Б.Наранбилэг ахлагчтай 3-р курсын баг тамирчид

II-Б.Баасанжаргал ахлагчтай  177-р бүлгийн баг тамирчид

III-Д.Дөлгөөнжаргал 114А , 114Б -р бүлгийн баг тамирчид

Шилдэг тоглогч- 322-р бүлгийн Наранбилэг тус тус шалгарч цом, медал, өргөмжлөл, үнэ бүхий  зүйлээр шагнагдлаа.