ИХ ЗАСАГЧУУДЫН ТУХАЙ БАГЦ МЭДЭЭ

Оюутны улсын аварга 2019 "World taekwondo"-гийн төрөлд ИХ ЗАСАГЧУУД аваргаллаа.

57572784_621817294950487_2210260861388324864_n.jpg

Оюуны өмчийн газраас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд багш судлаачдын салбарт “Их засаг” хууль зүйн сургуулийн багш Л.Эрдэнэхүү 2-р байр эзэллээ. 

57373005_1949332168526862_4479998069114404864_n.jpg

“Universal melodies” гадаад дууны тэмцээн амжилттай боллоо.

 Их засаг цогцолборын гадаад хэлний хөтөлбөрийн баг болон speaker клубын зүгээс зохион байгуулсан " Universal melodies" гадаад дууны тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд ҮИТС, ХЗС, БСУС, АУС-ын нийт 25 оюутан оролцсоноос: 1-р байранд ҮИТС- ийн 213-р бүлгийн оюутан Пүрэвдаш, Эрхэмбаяр, Тусгай байранд 314-р бүлгийн оюутан Сугар-Очир нар тус тус шалгарлаа. 

ЧСОУХС-ийн Гадаад харилцааны хөтөлбөрийн багаас 2019 оны 04 сарын 05 ны өдөр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, Мацагтан монгол группын админ, дэлхийн хамгийн том миссийн тэмцээн болох Miss Universe тэмцээний монгол дахь эрхийг эзэмшигч, тэмцээнийг зохион байгуулагч, хөтлөгч Э.Анхбаяртай уулзах уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд ЧСОУХС-ийн 1-2-р курсын оюутнуудын төлөөлөл, Жэсан сургуулийн 2+2 ангийн оюутнууд оролцлоо.

Мэргэжлийн сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Техник технологи”-ийн дээд сургуулийн нэрэмжит Улсын математикийн XVII олимпиадад “Их Засаг” МСҮТ-ийн ХГД 201-р бүлгийн суралцагч О.Энх-Орчлон амжилттай оролцож 2-р байр эзэллээ.

 

56549472_2124396760977706_8717643906948268032_n.png

57172551_345847619366488_9122473093179113472_n.png