ОЮУТНУУД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Их Засаг ОУИС-ийн ҮИТС болон  Рояаль телевиз хамтран СХД-ийн нэн ядуу амьдралтай, өрх толгойлсон гурван хүүхэдтэй М.Ням-Эрдэнэ хэмээх ээжид туслан ирээдүйн амьдралд нь итгэл бэлэглэх зорилготой “Сайн үйлсийн аян”-г эхлүүлээ. 

Энэ хүрээнд тус сургууль “Нэг оюутан – Нэг кг хүнс”нэртэй аян өрнүүлсэн бөгөөд гурил будаа,хүнсний ногоо, мах гэх мэт бүхий л хүнсний хэрэглээний зүйлсийг бүрдүүлсэн юм. 

Мөн өөрсдийн санаачлагаар хүүхдийн тоглоом,гэрийн эд хогшил, өмсөх хувцас гээд ахуйн хэрэглээг нь ч цуглуулж амжжээ. ҮИТС-ийн оюутнууд энэ хүрээнд СХД-т байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Тэмүүжингийн андууд”цэцэрлэгт шаардлагатай аппаратуудыг бэлэглэсэн юм. Учир нь тухайн ээжийн том бага хоёр хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд  цэцэрлэг сургуульд хамрагдаж амжаагүй байсан учир дүүрэгтээ ганцхан байдаг  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамруулдаг үнэ төлбөргүй цэцэрлэгт хандах болсон юм. Ийнхүү "сайн үйлсийн аян”үргэлжлэн явагдсаар тухайн ээжийг орон гэртэй болгож өгсөнөөр аян өндөрлөх юм байна.