“ПРОГРЕСС-2019” ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ СУДЛААЧ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН “ШИЛДЭГ СУДЛААЧ” ТОДОРЛОО.

Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Жамсрангийн Цэвээний нэрэмжит “ПРОГРЕСС-2019” оны шилдэг залуу судлаач шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тус бага хуралд БСШУСЯ, БМИҮЗ, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэн, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, YES Mongolia, Монголын залуу эрдэмтдийн холбоо зэрэг байгууллагуудаас залуу эрдэмтэн судлаачид оролцлоо. Эрдэм шинжилгээний хурлаас “Нийгмийн ухааны” салбарын Шилдэг судлаачаар Их Засаг ОУИС-ийн Түүх нийгмийн ухааны хөтөлбөрийн багш Р.Амаржаргал шалгарч, НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг судлаач “Грант” хүртлээ.

ЭНД ДАРЖ ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ПЭЙЖ ХУУДСАНД МОРИЛНО УУ

78761415_774745446324337_880564868019650560_n.jpg

73324619_774745442991004_9133413994084696064_n.jpg

78322681_774745512990997_4533878592756514816_n (1).jpg

73417754_774745519657663_4649678534623625216_n.jpg

77096280_774745459657669_2085485743542632448_o.jpg