УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ “БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА” ЛЕКЦ УНШИВ

Эрдэм боловсрол хэмээгч  энэ хорвоогийн хамгийн том өглөг бөгөөд түүнийг хайрлагч багшийг Монголын төр бараг л мартах шахаад байгаа. Монголын боловсролын салбар, тэр дундаа, багшийн хөгжлийн асуудал 20 жил хур бороо ороогүй ган гачигтай нутаг шиг болсныг нуух юун. Харин өнөөгийн УИХ-ын гишүүдээс багш нарын талаар хамгийн их дуугарч, тэмцэж байдаг хүн бол УИХ-ын гишүүн Н.Учрал юм.  Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд багш нарын хөгжлийн талаар олон чухал санаа сэдэж, УИХ-ын танхимд үгээ хэлж ирлээ.  Тиймдээ ч Н.Учрал “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг  санаачилж, “Багшийн хөгжлийн тухай хууль нь өөрөө нийгмийн захиалга юм” хэмээн нийгэм даяар тунхагласан хүн. Н.Учрал өөрөө аргагүй л боловсролын салбарт чанагдсан хүн учраас маш чухал хуулийг санаачилсан байх бөгөөд үүнийг санаачлахдаа маш олон хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж байлаа. Тиймдээ ч энэхүү хууль нь Монголын багш бүрийн оролцоотой хууль болсон гэж судлаачид үздэг байна. Түүний илтгэлд “Багш мэргэжлийн үнэ цэнийг унагаснаар манай улс ирээдүйд багшгүй болох аюул ойрхон байна” гэдэг санууштай, мэдрүүштэй үг байдаг.  Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Боловсролын тухай багц хуулийг баталсан бөгөөд 2016 онд Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

50244731_574124323053118_8430962158564540416_n.jpg

50903753_574124376386446_3049707761215471616_n.jpg

50227198_574124743053076_1029181478174457856_n.jpg

50096409_574124526386431_2314344978580504576_n.jpg

50691572_574124549719762_6073836896239222784_n.jpg

Гэвч одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж буй багшийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ нь багш хүн өөрөө хөгжих таатай боломжийг төдийлөн бүрдүүлээгүй байгаагийн зэрэгцээ ажил хөдөлмөрөө үнэлүүлэх зохистой системийг бүрдүүлж чадахгүй байгаа юм. Иймд дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн  боловсролын багц хуулийн үндсэн зарчим, Багшийн хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн зарим нэр томьёог оновчтой болгох, багшийн оролцоо, хувь хүний хөгжил болон боловсролын хөгжил, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх заалтууд Н.Учралын санаачилсан хуулийн төсөлд тусгагдсан нь манай боловсролын систем зөв голдиролдоо орохын дохио юм.  Саяхан УИХ-ын гишүүн Н. Учрал “Их засаг” Олон улсын их сургуулийн нийт багш нарт “БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА” лекц уншиж,  олон хүний талархалыг хүлээв.

50255283_574124543053096_549092808376451072_n.jpg

50286149_574124819719735_7804631746418311168_n.jpg

50314460_574124699719747_7511849263278587904_n.jpg

50314688_574124726386411_566971760797286400_n.jpg

50434675_574124396386444_2412550659933995008_n.jpg

50589437_574124829719734_2844962177679360000_n.jpg

50614940_574124423053108_3088525327744368640_n.jpg