УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖУДО БӨХИЙН ТЭМЦЭЭНД ИХ ЗАСАГЧУУД ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЭВ

Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийлцэн өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах, эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог. Ийм барилдааныг жудо гэнэ. Тоючхондоо бол “Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтанд хүрэх" гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг.

ЭНД ДАРЖ ИЗОУИС-ИЙН АЛБАН ЁСНЫ ПЭЙЖ ХУУДАСТАЙ ТАНИЛЦААРАЙ

49584248_403050333798859_8176598892326944768_n.jpg

49587688_386365618823269_4782611152574087168_n.jpg

Манай Монголд жудо бөх маш сайн хөгжсөн. Энэ ч утгаараа олимпийн аварга төрүүлсэн. Тиймээс Монгол улсын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн маш их өрсөлдөөнтэй болдог. Энэ жилийн Монгол улсын аварга шалгаруулах жупогийн тэмцээнд Их засагчууд тун амжилттай оролцлоо. Жишээ нь “Их Засаг” Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2018 оны төгсөгч Д.Цэрэнням, 407 бүлгийн оюутан Ш.Сэржмядаг нар Монгол улсын аварга шалгаруулах "Жудо" бөхийн тэмцээнээс мөнгөн мeдаль хүртлээ. Ингэхэд жудо бөхийн үндсэн ухагдахуун консепц нь: "Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье", "Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийт нийгмийн төлөө сайн үйлс бүтээе” гэсэн уриатай юм байна.