“ЯРУУ НАЙРАГ МИНИЙ СЭТГЭЛИЙН ЖИГҮҮР” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Их засаг” Олон улсын их сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг яруу найргийн нэгэн наадам бий. Тэр бол Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж агсны нэрэмжит “Яруу найраг миний сэтгэлийн жигүүр” наадам юм. Энэ бол зөвхөн “Их Засаг” сургуулийн хэмжээнд биш Монгол улсын бүх сургуулийн хэмжээнд зарлагддаж, олон сургуулийг хамардагаараа онцлогтой.  Ийм сайхан наадам анх зохиогдох болсон учир шалтгаан нь нэрт яруу найрагч Н.Нямдоржийн шавь, “Их засаг” ОУИС-ийн ректор Н.Ням-Осорын санаачлага байлаа. Өөрийнхөө онцлогтой шүлгээр ялгарсан  Н.Нямдоржийн “школ”-ыг тэр хэвээр нь хадгалж, түүндээ өдий хүртэл үнэнч яваа хүн бол Н.Ням-Осор юм. Тэрбээр өгүүлэхдээ: “Нямбуугийн Нямдорж гэдэг хүн манай сургуульд багшаар ирэхэд нь миний ээж “Нямбуу эмчийн хүү мөн ч эрдэмтэй хүн дээ” хэмээн магтаж би ч Нямдорж багшийн удирдсан утга зохиолын дугуйланд 5-р ангиасаа л анхны шавь нарынх нь нэг болж суралцсан азтай хүний нэг юм.

53098652_393421778149639_8710193444359766016_n.jpg

53337685_599080967224120_6053258277699977216_n.jpg

53297020_599081073890776_8218096342354886656_n.jpg

53340243_599081060557444_1806870991712813056_n.jpg

Нямаа ахаас номын тухай яриа хөөрөө байнга сонсож өссөн хувьтай. Орой үдэш болоход Цэдэндорж ах авдраа уудлан “Монголын шилдэг яруу найраг” хэмээх том номоо гарган дуудаж эхлэхэд нь сүүрс алдан би сонсдогсон. Үнэхээр уянгалаг орчин, уянгын Онон гол, утга уянгаар дүүрэн “Монголын шилдэг яруу найраг” ном, Ц.Цэдэнжав, Н.Нямдорж, Б.Нямаа, Л.Нямаа гээд л уянгын нэртэй гэмээр хүмүүсээ магтан шагшрах нутгийн зон олны бахархал дунд бойжсон болохоор эрдэм, авъяас хоёрт зорихоос өөр аргагүй байсан шүү.

53345312_599081570557393_346578383041200128_n.jpg

53348925_599081993890684_2169468202608754688_n.jpg

53355790_599081713890712_8139035404708872192_n.jpg

53359549_599082100557340_3118609911500505088_n.jpg

53371928_599081800557370_1711612727371235328_n.jpg

53389260_599082077224009_6823233454449098752_n.jpg

53410149_599081827224034_4850158657289060352_n.jpg

53371928_599081800557370_1711612727371235328_n.jpg

53389260_599082077224009_6823233454449098752_n.jpg

53410149_599081827224034_4850158657289060352_n.jpg

. Ерөөсөө уран зохиол намайг хүн болоход, бас бодож сэтгэж, мөрөөдөж сурахад хөтөч болсон юм...” гэж хүүрнэсэн юм.  Найрхагч Нямдорж агсаны хувьд гэвэл соц нийгмийн үед хэлмэгдэж явсан, чухам л хүний зовлонт хорвоог чонын зоригоор туулсан найрагч билээ. Тэрбээр Онон хатан ээжийнхээ хөвөөнд хурга ишигтэй хөөцөлдөн ахуй үедээ

“Цалгих долгио таслаагүй

Өргөн Ононой урсгал

Цагийн уртад замхраагүй

Өнө холын дуртхал

Хашин харын хатирсан

Хаа эртний харгуй

Хаврын эхээр дэлгэрсэн

Хавтай цэнхэр яргуй

Ураг садан өвгөдийн

Омог алдарт өлгий

Урьдаас надад тавилантай

Онон хатан эжий” гэсэн яруухан уянгыг сэтгэлдээ хөглөж явсан нь хожим уугуул Батширээт сумын төвд өөрийнх нь нэрэмжит сургуулийн үүдэнд гэрэлт хөшөө болж сүндэрлэсэн билээ.

53453762_599081327224084_1379097643510136832_n.jpg

53469119_599081303890753_4439150701041418240_n.jpg

53535810_599081960557354_3986963590497173504_n.jpg

53529100_599082247223992_8486767660778913792_n.jpg

53529105_599081643890719_1074897835922554880_n.jpg

53599104_599081917224025_1275729647690055680_n.jpg

“Ононгийн тухай ярихад Нямдорж санагдаж, Нямдоржийн тухай ярихад Онон гол санаанд буудаг” хэмээн төрийн шагналт яруу найрагч, ардын уран зохиолч Д.Цоодол бичсэн нь бий. Хожмын их найрагч маань  1944 онд Хэнтий аймгийн Биндэр сумын бага сургуулийн босгыг алхаж билэг танхай найрагч Ринчиний Чойномтой нэг ангид тохой нийлүүлэн сууж, эрдмийн моринд дөрөөлцгөөжээ. Найрагч Нямдорж Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын дунд сургуульд суралцаж, зургадугаар ангиасаа Улаанбаатар хот руу шилжин, нийслэлийн тавдугаар сургуулийг төгссөн байна. Дунд сургуулиа төгсөөд 1957 онд тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москва  хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсчээ.

53722159_599082343890649_6607155745731379200_n.jpg

53735609_599082017224015_8081046912351862784_n.jpg

53784025_599080923890791_7337876536302764032_n.jpg

54462327_599082363890647_3925796903945502720_n.jpg

54434801_599081273890756_1373529123921592320_n.jpg

54433643_599081633890720_5385213219029647360_n.jpg

54519585_599082383890645_4178737664129761280_n.jpg

Чухам л энд сурч байхдаа яруу найргийн “Үүлэн бор” хэмээх анхны номоо 1959 онд хэвлүүлсэн нь цагаан шүлгээр үерлэж асан Монголын утга зохиолд уянгын яруу найргийн давалгаа цалиглуулсан гэж өнөө ч судлаач шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг. Уянгын яруу найргийн хаан, дорнын их найрагч Бэгзийн Явуухулан “Би уянга гээч юмыг Н.Нямдоржоос л сурсан” гэж ярих дуртай байсан нь үүний тод жишээ юм. Ийм агуу яруу найрагчийн шүлгийн галыг таслалгүйгээр өдий хүртэл авч яваа ганц байгууллага бол “Их Засаг” Олон улсын их сургууль гэдэгтэй хэн ч маргахгүй. Саяхан тус сургууль дээр нэр найрагчийн нэрэмжит “Яруу найраг миний сэтгэлийн жигүүр” наадам амжилттай болж өндөрлөв. Үүнээс:

Сурагчдын төрөлд: 1-р байранд 97-р сургуулийн 12В ангийн сурагч н.Батчимэг, 2-р байранд “Их Засаг” лицей сургуулийн 12А ангийн сурагч М.Мөнхбат, 3-р байранд 72-р сургуулийн 12А ангийн сурагч С.Танан-Эрдэнэ нар шалгарав. Уран уншлагын төрөлд 1-р байранд “Их Засаг” Хууль зүйн сургуулийн 110-р бүлгийн оюутан Отгонзул, 2-р байранд СУИС-ийн 2-р курсын оюутан Б.Ням-Очир, 3-р байранд “Их Засаг” Хууль зүйн сургуулийн 105-р бүлгийн оюутан Э.Пүрэвжав нар шалгарлаа. Оюутны ангилалд: 1-р байранд АШУҮИС-ийн оюутан Бямбасүрэн, 2-р байранд “Их Засаг” ОУИС-ийн оюутан Батдалай, тусгай байранд Утга зохиол, нийгмийн ажилтны ангийн оюутан Энхнаран, “Их Засаг” ОУИС-ийн оюутан Батдалай, МУБИС-ийн оюутан Б.Санчир нар шалгарлаа.

 

53888993_599082273890656_954800646131810304_n.jpg

54519585_599082383890645_4178737664129761280_n.jpg