ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НЬ НИЙТ 8 БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА...

© 2017 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

УТАС: 70157768, 7015-7761, 7015-7765
info@ikhzasag.edu.mn

ИЗОУИС-ИЙН ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Их засаг Олон улсын их сургуулийн бүрэлдэхүүнд  Эрдмийн сургууль багтдаг бөгөөд   ахисан түвшиний болон эрдмийн зэрэг олгох төгсөлтийн дараах сургалтыг эрхлэн явуулдаг онцлогтой  билээ.

Эрдмийн  сургууль нь Эрх зүйн эчнээ болон магистр, докторын сургалт, нягтлан бодох бүртгэлийн эчнээ, бизнесийн удирдлага магистр болон  түүхийн ухааны магистр, аялал жуулчлалын магистрын хөтөлбөрийг зохион явуулж байна.

2018 оны 03 сард  БСШУС-ын сайдын тушаалаар “Олон улсын эрх зүй” чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлтэй болсоныг дуулгахад таатай байна.

Манай сургуульд тухайн салбар чиглэлээр улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, докторын зэрэгтэй багш нар хичээл заадаг. Хувийн хэвшлийн бусад сургуулийн дотроос хамгийн олон докторын зэрэгтэй, туршлагатай багш нар манайд  хичээл ордог.

Түүнчлэн таныг ажлаа хийх боломжийг хангах зорилгоор ихэнх ангиуд нь Бямба гаригт хичээллэдэгээс гадна төлбөрийн уян хатан нөхцөл, чадварлаг багш, сайн бэхэжсэн материаллаг бааз зэрэг нь манай сургуулийн давуу талыг тодотгоно.

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭРДЭМ СУРГУУЛЬ /II ДАХЬ ШАТНЫ СУРГАЛТ/


Таныг дараах ангиуддаа урьж байна. Үүнд:

ЭРХ ЗҮЙН ЭЧНЭЭ -2,5-3,5 жил

ЭРХ ЗҮЙН МАГИСТРАНТУР -1,5 жил

ТҮҮХИЙН МАГИСТРАНТУР –1,5 жил

ЭРХ ЗҮЙН ДОКТОРАНТУР -3 жил

ТҮҮХИЙН ДОКТОРАНТУР -3 жил

ТҮҮХИЙН МАГИСТРАНТУР –1,5 жил

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАГИСТРАНТУР -1,5 жил

БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТРАНТУР -1,5 жил

Бүртгүүлэхээр ирэхдээ бүрдүүлэх материал

Их засаг Олон улсын их сургуульд элсэгчийн анкет бөглөсөн байх;

Иргэний үнэмлэхний хуулбар;

Бакалавр, магистрын диплом  эх хувиараа болон   нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

Цээж зураг 2 ш /3х4 хэмжээтэй/;

Элсэлтийн шалгалтын хураамж төлөх зэрэг болно.

Лавлах утас:     70157768, 70157774,
88006559, 89038089, 88976622, 88481055