2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ИХ ЗАСАГ ОУИС-Д
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
www.ikhzasag@ ikhzasag@.edu.mn, www.ikhzasag.edu.mn портал сайт болон
www.facebook.com/ikhzasag/гэсэн фэйсбүүк хаягаар авч болно.
Хоёр. Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл
2.1 Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.
2.2 Гадаадын болон гадаад суралцах иргэд ИЗОУИС-д элсүүлэхэд монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэнэ.
2.3 Дараах хөтөлбөр, мэргэжлүүд дээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрд харгалзах хичээлүүдийн аль нэгээр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна.
Гурав. Элсэлтийн бүртгэл, мэргэжил, сонголт
3.1 Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2018 оны 06-р сарын 20-ний өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал явуулна.
Бүртгэл, мэргэжил сонголтыг www.ikhzasag.edu.mn хаягаар болон ИЗОУИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
3.2 Хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчдийн хувьд энэхүү журмын 2.2 дэх хэсэгт заасан элсэлтийн ерөнхий шалгалт босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ.
3.3 Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
Дөрөв. Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл
4.1 Олон улсын болон улсын олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-10 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулах бөгөөд улсаас тогтоосон ерөнхий шалгалтын оноонд оноо нь хүрсэн байна.
4.2 Гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас ерөнхий шалгалтын оноо 480-ээс дээш оноо авсан сурагчид өөрийн хөтөлбөр, мэргэжлээр элсэх боломжтой.
4.3 Урлаг, спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний байранд шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (480)-г харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
4.4 Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг захиргааны тодорхойлолт, дэмжлэг, улсаас тогтоосон ерөнхий шалгалтын оноог хангасан байдал зэргийг үндэслэл болгоно.
4.5 Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын
сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
курсын сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.
курсын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.
нийт сургалтын төлбөрийн 10 хувь, 3 оюутан сурвал нийт сургалтын төлбөрөөс 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
төлбөрийг 15 хувь хөнгөлнө.
эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
дотуур байранд үнэ төлбөргүй суулгана.
төлбөрөөс 10 % хөнгөлнө.
Тав. Бусад
5.1 Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний сургалтад хамрагдана.
5.2 Гадаад хэлний нэмэлт сургалтад хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд хос хөтөлбөрөөр элсэн суралцуулна.
5.3 Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг нь үндэслэн элсүүлнэ.
5.4 ИЗОУИС-д суралцах эрхийн бичиг авч сургалтын төлбөрийн зохих хувийг төлсөн элсэгчийг 2017 оны 08 дугаар сарын 21-ээс 28-ны өдрүүдэд Их засаг Олон улсын их сургууль дээр бүртгэнэ. 2017 оны 08 дугаар сарын 28-наас 30-ны хооронд буюу “0” долоо хоногт хичээл сонголт хийгдэнэ.
5.5 Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо Б.Доржийн гудамж Их засаг Олон улсын их сургууль
E –mail: www.ikhzasag@ ikhzasag@.edu.mn, www.ikhzasag.edu.mn
www.facebook.com/ikhzasag/ ,www.facebook.com/amgalan.batdorj.50
Утас: 70157768, 88115634, 88007056
Факс: 70155736