ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НЬ НИЙТ 8 БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА...

© 2017 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

УТАС: 70157768, 7015-7761, 7015-7765
info@ikhzasag.edu.mn
ГАДААД ХАРИЛЦАА

ВИЗНИЙ ТУХАЙ

Визийг зориулалтаар нь “орох”(Entry), “гарах” (Exit), “орох-гарах” (Ent-Ex), “ гарах-орох” (Ex-Ent), “дамжин өнгөрөх” (Transit) гэж ялгадаг. “Гарах” -аас бусад бүх визийн үйлчилж эхлэх хүртэл хүчинтэй байх хугацаа уг визийн олгосон өдрөөс хойш 90 хоног байна. Визийн ялгаа нь “орох”, “гарах” визийн хувьд зөвхөн нэг удаагийн (Single), “гарах-орох”, “орох-гарах”, “дамжин өнгөрөх” виз нь хоёр (Double) болон олон (Multi) удаагийн байж болно. Олон удаагийн визний үйлчлэх хугацаа 183 буюу 365 хоног байна.

ОРОХ

“Орох Визийг”

Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэнд олгоно.

Олгох газар

Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газар

Үйлчлэх хугацаа: –
Санамж:

Заахгүй ирсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дотор ГИХАЭГ-т ирж бүртгэл хийлгэнэ.

ОРОХ-ГАРАХ

“Орох Визийг”

визийг Монгол Улсад 30-90 хүртэл хоногийн хугацаагаар оршин суух гадаадын иргэнд олгоно.

Олгох газар

Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газар, олон улсын нээлттэй боомтууд

Үйлчлэх хугацаа: –

Зорчигчийн хувьд 30 хүртэл хоног, түр оршин суугчийн хувьд 90 хүртэл хоног

ГАРАХ-ОРОХ

“Гарах-орох”

визийг Монгол Улсад албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч 90 хүртэл хоногийн хугацаагаар, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн 120 хүртэл хоногийн хугацаагаар тус улсаас гараад буцаж ирэх тохиолдолд олгоно.

Олгох газар

Иргэн, Харьяатын Асуудал Эрхлэх Газар

Үйлчлэх хугацаа: –

Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд 120 хүртэл хоног, бусад гадаадын иргэний хувьд 90 хүртэл хоног

ГАРАХ

“Гарах”

визийг Монгол Улсад албан болон хувийн хэргээр түр, удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн 90 хоногоос дээш хугацаагаар тус улсаас гараад буцаж ирэх буюу бүрмөсөн гарч байгаа гадаадын иргэнд олгоно.

Олгох газар

Гадаадын Иргэн, Харьяатын Асуудал Эрхлэх Газар

Үйлчлэх хугацаа: –

10 хоног

ДАМЖИН ӨНГӨРӨХ

“Дамжин өнгөрөх”

визийг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын нээлттэй боомтуудаас олгоно.

Олгох газар

Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газар, олон улсын нээлттэй боомтууд

Үйлчлэх хугацаа: –

5 хүртэл хоног

ДАМЖИН ӨНГӨРӨХ

ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ

Монгол Улсад 31-90 хүртэл хоногийн хугацаагаар зорчих гадаадын иргэн нь визийн зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

ВИЗ СУНГАЛТ

Виз үйлчилж эхлэх хүртэл хүчинтэй байх хугацааг сунгахгүй, уг хугацаа хэтэрсэн бол тухайн визийг үндэслэн шинээр виз олгож болно. Харин визийн үйлчлэх хугацааг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуульд заасны дагуу зөвхөн 1 удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. Зорчигчийн болон түр оршин суугчийн дипломат, албан зэргийн визийн үйлчлэх хугацаа сунгуулах хүсэлтийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энгийн зэргийн визийн үйлчлэх хугацаа сунгуулах хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар тус тус хянан шийдвэрлэнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

“ГАРАХ-ОРОХ” ВИЗ

Гарах-орох” виз хүссэн албан бичиг; хувь хүн бол өргөдөл Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь болон нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/ Гадаадын хөрөнгө орууллтай аж ахуйн нэгжийн хувьд сертификатын эх хувь болон нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/ Гадаад паспорт; паспортын нүүрэн ба ОСЗ-тэй хуудасны хуулбар Цээж зураг /3х4 см/ – 1 хувь Визийн анкет бөглөх

ГАРАХ ВИЗ

Гарах виз хүссэн албан бичиг;хувь хүн бол өргөдөл Байгуулагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь болон нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/ Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд сертификатын эх хувь болон нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/ Гадаад паспорт; паспортын нүүрэн ба хүчинтэй хугацааг заасан хэсгийн хуулбар Цээж зураг /3х4 см/ – 1 хувь

ВИЗ СУНГАЛТ

Визийн хугацааг сунгахыг хүссэн албан бичиг; хувь хүн бол өргөдөл Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь болон нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/ Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд сертификатын нотариатаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/ Гадаад паспортын нүүрэн хэсэг болон хилээр нэвтэрсэн визтэй хуудасны хуулбар Цээж зураг /3х4 см/ – хувь

ОЛОН УДААГИЙН “OРОХ-ГАРАХ” ВИЗ

Олон удаагийн виз хүссэн албан бичиг Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь болон нотариатчаар батлуулсан хуулбар Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд сертификатын эх хувь болон нотариатчаар батлуулсан хуулбар Компанийн татварын тодорхойлолт болон банкны дансны сүүлийн 1 сарын хуулга Гадаад паспорт /паспортын хугацаа нь 1 жилээс доошгүй хугацаагаар хүчинтэй байх/; паспортын нүүрэн ба хүчинтэй хугацааг заасан хэсгийн хуулбар Цээж зураг /4х6 см/ – 1 хувь /визийн зөвшөөрөл хүссэн хүсэгчид хамаарахгүй/ Визийн анкет бөглөх /визийн зөвшөөрөл хүссэн хүсэгчид хамаарахгүй/

ВИЗИЙН АНКЕТ БӨГЛӨХ

Визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг; хувь хүн бол өргөдөл Гадаад паспорт; паспортын нүүрэн ба хүчинтэй хугацааг заасан хэсгийн хуулбар Байгуулагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь болон нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/ Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд сертификатын эх хувь болон нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/

ВИЗНЫ АНГИЛАЛ

“D”
“A”
“A” ангиллын визийг: Aлбан хэргээр зорчих, оршин суух албан паспорттай гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бvхий НVБ-ын албан тушаалтанд; Tус улсын төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бvхий намын урилгаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэнд; Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу тус улсад ажиллах албан болон энгийн паспорттай гадаадын иргэнд;
“OU”
“T”
“НМ”
“O”
“B”
“S”
“J”
“J”
“HG”
“SH”
“TS”
“H”

БҮРТГЭЛ

Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсад 30 хоног хүртэл албан болон хувийн хэргээр ирсэн гадаадын иргэнийг зорчигч гэнэ. Зорчигч гадаадын иргэн нь бүртгүүлэхгүй. Монгол Улсад хувийн хэргээр 90 хүртэл хоногийн хугацаагаар байгаа гадаадын иргэнийг түр ирэгч гэдэг. Түр хугацаагаар ирэх гадаадын иргэн нь визийн зөвшөөрлийг авсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 168 дугаар тогтоолоор баталсан ‘’Монгол Улсын виз олгох журам‘’-ын 2.1.-д заасны дагуу, Монгол Улсад түр ирэгч /31-90 хоногийн “орох-гарах” буюу “орох” визээр ирсэн/ гадаадын иргэнийг хүлээн авсан, урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тус тус түүнийг ирснээс хойш 7 хоногийн дотор Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлж, буцахаас нь өмнө бүртгэлээс хасуулна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Бүртгэхийг хүссэн албан бичиг; хувь хүн бол өргөдөл
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/
  • Гадаадын хөрөнгө орууллтай компанийн хувьд сертификатын нотариатчаар батлуулсан хуулбар /хувь хүнд хамаарахгүй/
  • Гадаад паспорт
  • Цээж зураг /3х4 см/ – 1 хувь
  • Бүртгэлийн анкет бөглөх

ГАДААД ОЮУТАН

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ГАДААДЫН ИРГЭДИЙГ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 113 дугаар тушаалын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гадаадын иргэд Монгол улсын дээд боловсролын байгууллагад боловсрол эзэмших, мэргэжил дээшлүүлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2. Хоёр улсын Засгийн газар хоорондын болон хоёр тал /сургууль, байгууллага, иргэн/-ын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын иргэнийг Монгол улсын дээд боловсролын байгууллагад энэхүү журмын дагуу суралцуулна.

1.3. Монгол улсын дээд боловсролын байгууллагад суралцах, мэргэжил дээшлүүлэх гадаадын иргэд нь тус улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандарттай дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байвал зохино.

1.4. Суралцагчийн орон байр, эмнэлгийн үйлчилгээний нөхцөл, тээврийн зардал, сургалтын төлбөрийн хэмжээ зэргийг тухайн дээд боловсролын байгууллага, суралцагч хоорондын гэрээгээр зохицуулна.

1.5. Гадаадын иргэнийг суралцуулах дээд боловсролын байгууллага нь багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд бэхжсэн, суралцагчийг орон байраар хангах, суралцах нөхцлийг бүрдүүлсэн байна.

1.6. Дээд боловсролын байгууллага нь дараагийн хичээлийн жилд суралцуулах гадаадын иргэдийн материалыг жил бүрийн 6 дугаар сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “яам” гэнэ/-д хүргүүлнэ.

1.7. Эдгээр материалыг яам хянан үзэж, 8 дугаар сард багтаан суралцуулах эсэх тухай шийдвэр гаргана.

1.8. Суралцах зөвшөөрөл хүлээн авч, сургалтын визтэй ирсэн гадаадын иргэнийг 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба /цаашид “алба” гэнэ/-нд бүртгүүлж, Монгол улсад оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг тухайн дээд боловсролын байгууллага хариуцна.

1.9. Дээд боловсролын байгууллага нь өөрийн байгууллагад суралцаж буй гадаадын иргэдийн талаарх судалгааг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор яаманд ирүүлнэ.

1.10. Дээд боловсролын байгууллага нь элдэв шалтгаанаар /төгссөн, хасагдсан, шилжсэн, чөлөө авсан, орхисон зэрэг/ сургалтаа зогсоосон гадаадын иргэний талаарх мэдээллийг 7 хоногийн дотор яам болон албанд хүргүүлнэ.

Хоёр. Монгол улсын дээд боловсролын байгууллагад суралцахаар ирсэн гадаадын иргэний хүлээх үүрэг

2.1. Монгол улсын дээд боловсролын байгууллагад суралцах хүсэлтэй гадаадын иргэн өөрийн орноос Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын байгууллага, суралцах сургуулийн захиргаагаар дамжуулан дор дурдсан материалыг яаманд ирүүлнэ. Үүнд:

– Хувийн өргөдөл

– Анкет

– 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

– Бүх шатны боловсролын бичиг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

– Эрүүл мэндийн үзлэгээр орсон бичиг баримт /ДОХ-ын шинжилгээ хийлгэсэн бичиг баримт/

– Тухайн иргэнийг Монгол улсад суралцуулахаар илгээж буй байгууллагын тодорхойлолт

– Гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

– Хүлээн авах сургуулийн захирлын албан бичиг

2.2. Яамнаас тухайн гадаадын иргэнд Монгол Улсын дээд боловсролын байгууллагад суралцах зөвшөөрөл олгож, “S” ангиллын сургалтын виз олгуулах тухай хүсэлтээ албанд албан ёсоор мэдэгдэнэ.

2.3. Монгол улсад суралцаж буй гадаадын иргэн нь Монгол улсын үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан гадаадын иргэний эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомж, сургуулийн дүрмийг дагаж мөрдөнө.

2.4. Монгол улсад суралцах хугацаандаа улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулах, байгууллага байгуулах, түүнд элсэн орох, Монгол үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний ёс заншил, хууль зүйн харш хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэхийг хориглоно.

2.5. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, гадаадын иргэнийг бүртгэх журам зөрчин өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид зорчихыг хориглоно.

Гурав. Гэрээ байгуулах, суралцах зөвшөөрлийг сунгах, цуцлах

3.1. Монгол улсын дээд боловсролын байгууллагад суралцахаар ирсэн гадаадын иргэн нь өөрийн суралцах боловсролын байгууллагын захиралтай гэрээ байгуулна. Уг гэрээнд дор дурдсан нөхцлүүдийг тусгасан байна:

– Суралцагчийн Монгол улсад түр оршин суух, орох, гарах зөвшөөрөл

– Суралцагчийн амьдрах байр, орон сууц, түүний зардал

– Суралцагчийн суралцах хугацаа, тэтгэлэг, төлбөрийн хэмжээ, хүлээх үүрэг

– Суралцагчийн хичээлийн байр, хичээллэх нөхцөл, хангамж

– Суралцагчийн эрүүл мэнд, даатгалын асуудал

– Суралцагч хууль, дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулахад хүлээх хариуцлага, авах арга хэмжээ

– Суралцагчийн аюулгүй байдлын талаарх асуудал, хариуцах эзэн

– Суралцах хугацаандаа гэр бүлийн хүмүүсээ урилгаар ирүүлэх эсэх

– Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа

3.2. Гадаадын иргэдийн Монгол улсад оршин суух зөвшөөрөл 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд 1-ээс дээш жилийн сургалтад хамрагдаж буй тохиолдолд сургуулийн захиргааны тодорхойлолт, сурлагын байдал, гэрээний биелэлт зэргийг үндэслэн жил бүр сунгана.

3.3. Түр сургалтад хамрагдаж буй гадаадын иргэдийн суралцах хугацаа 1 хүртэл жил байх бөгөөд суралцуулж буй сургуулийн хүсэлт, гэрээний биелэлт, яамны холбогдох газрын санал зэргийг үндэслэн суралцах хугацааг нэг хүртэл жилийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.

3.4.Түр сургалтад хамрагдаж буй гадаадын иргэдийг өөр сургуульд шилжүүлэн суралцуулахгүй бөгөөд гэрээний хугацаа дуусмагц суралцах зөвшөөрлийг хүчингүйд тооцно.

3.5. Суралцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон энэ журмын заалтуудыг зөрчсөн тохиолдолд түүний суралцах зөвшөөрлийг хүчингүй болгож, албанд мэдэгдэнэ.

ОЛОН УЛСЫН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРҮҮД

БНХАУ-ын Хэбэйн их сургууль (Hebei University)

ИЗОУИС-ийн нэг жилийн хятад хэлний бэлтгэлд суралцаж, үргэлжлүүлэн Хэбэйн их сургуулийн 52 мэргэжлийн чиглэлээс сонгон суралцаж, БНХАУ-ын бакалаврын диплом олгоно. (Сургалтын төлбөрийн хувьд хөнгөлөлттэй)

БНХАУ-ын Хэбэйн санхүүгийн их сургууль (Hebei Finance University)

ИЗОУИС-ийн нэг жилийн хятад хэлний бэлтгэлд суралцаж, үргэлжлүүлэн Хэбэйн санхүү, эдийн засгий их сургуулийн Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Бизнесийн удирдлага, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Эдийн засаг, Даатгал, Олон улсын худалдаа, эдийн засаг, Статистикь Мэдээлэл зүй, компьютер, Компьютерын ухаан, технологи, Мэдээллийн менежмент, мэдээллийн систем, Төрийн санхүү, Англи хэл мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцаж, БНХАУ-ын бакалаврын диплом олгоно. Мөн ИЗОУИС-д 2 жил хятад хэл болон мэргэжлийн дагуу суралцаж, үргэлжлүүлэн Хэбэйн санхүү, эдийн засгийн их сургуульд мэргэжлийн дагуу суралцаж, БНХАУ-ын бакалаврын дипломтой төгсдөг.

БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургууль (Inner Mongolia Normal University)

ИЗОУИС-д 2 жил хятад хэл болон мэргэжлийн дагуу суралцаж, үргэлжлүүлэн Өвөр Монголын Багшийн их сургуульд Хятад хэл орчуулагч, Биеийн тамир-спортын дасгалжуулагч мэргэжлийн чиглэлээр 2 жил суралцаж, БНХАУ-ын бакалаврын дипломтой төгсдөг. Мөн хоёр сургуулийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага харилцан хийх хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд ӨМБИС-ийн төгсөх курсын оюутнууд 30 хоногийн хугацаагаар ИЗОУИС-ийн хятад хэл, соёлын сургуульд дадлага хийх, ИЗОУИС-ийн Хятад хэл, соёлын сургуулийн 4 дүгээр курсын оюутнууд мөн 30 хоногийн хугацаагаар ӨМБИС-д очиж хятад хэлний богино хугацааны сургалтанд хамрагдана.

БНХАУ-ын Тянжиний аж үйлдвэрийн их сургууль (Tianjin Polytechnic University)

ИЗОУИС-д 2 жил хятад хэл болон хувцасны дизайн, нягтлан бодох бүртгэл, програм хангамжийн инженер мэргэжлийн дагуу суралцаж, үргэлжлүүлэн Тянжиний аж үйлдвэрийн их сургуульд тухайн мэргэжлийн чиглэлээр 2 жил суралцаж, БНХАУ-ын бакалаврын дипломтой төгсдөг.

Япон Улсын Киото Гакуэн их сургууль (Kyoto Gakuen University)

ИЗОУИС-д амжилттай суралцаж байгаа оюутнуудыг 6 сараас 1 жилийн хугацаатайгаар Япон хэл дээр тухайн суралцагчийн мэргэжлийн чиглэлийн дагуу сургадаг.

Япон Улсын Китакюшү ҮМСА сургууль (Kitakyushu YMCA Japanese language school)

ИЗОУИС-ийн оюутнууд суралцах хугацааны зуны амралтын болон бусад хугацаанд өөрийн япон хэлний мэдлэгийн төвшингөөс хамаарч 6 сараас 2 жил хүртэл хугацаатайгаар Китакюшү ҮМСА сургуульд япон хэл суралцана. Мөн ИЗОУИС-ийн оюутнууд болон лицей сургуулийн ахлах ангийн сурагчид зуны амралтын 7-оос 8 дугаар сарын хооронд 1 сарын хугацаатайгаар Китакюшү ҮМСА сургуулийн богино хугацааны Япон хэлний сургалтанд хамрагдах боломжтой.

Япон Улсын Китакюшү ҮМСА сургууль (Kitakyushu YMCA Japanese language school)

ИЗОУИС-ийн оюутнууд суралцах хугацааны зуны амралтын болон бусад хугацаанд өөрийн япон хэлний мэдлэгийн төвшингөөс хамаарч 6 сараас 2 жил хүртэл хугацаатайгаар Китакюшү ҮМСА сургуульд япон хэл суралцана. Мөн ИЗОУИС-ийн оюутнууд болон лицей сургуулийн ахлах ангийн сурагчид зуны амралтын 7-оос 8 дугаар сарын хооронд 1 сарын хугацаатайгаар Китакюшү ҮМСА сургуулийн богино хугацааны Япон хэлний сургалтанд хамрагдах боломжтой.

Алс дорнодын их сургууль (Far East University)

ИЗОУИС-д амжилттай суралцаж байгаа оюутнуудыг 6 сараас 1 жилийн хугацаатайгаар солонгос хэл дээр тухайн суралцагчийн мэргэжлийн хөтөлбөрийн дагуу сургадаг. Мөн Алс Дорнодын их сургууль, ИЗОУИС-ийн оюутнууд хамтран зуны амралтын хугацаанд дадлага, сургалт хичээлийг 10-аас 14 хоногийн хугацаагаар зохион байгуулна.

Япон Улсын Акита их сургууль (Akita University)

ИЗОУИС-д амжилттай суралцаж байгаа оюутнуудыг 6 сараас 1 жилийн хугацаатайгаар Япон болон Англи хэл дээр тухайн суралцагчийн мэргэжлийн чиглэлийн дагуу сургадаг.

БНХАУ-ын Заочин их сургууль (Zhaoqing University)

ИЗОУИС-ийн нэг жилийн хятад хэлний бэлтгэлд суралцаж, үргэлжлүүлэн Заочин их сургуулийн 20 гаруй мэргэжлийн чиглэлээс сонгон суралцаж, БНХАУ-ын бакалаврын диплом олгоно.

Солонгос улсын Кёонги их сургууль

ИЗОУИС-ийн оюутнууд суралцах хугацааны зуны амралтын болон бусад хугацаанд өөрийн Солонгос хэлний мэдлэгийн төвшингөөс хамаарч 6 сараас 2 жил хүртэл хугацаатайгаар Кёонги их сургуульд Солонгос хэл суралцана. Мөн ИЗОУИС-ийн оюутнууд болон лицей сургуулийн ахлах ангийн сурагчид зуны амралтын 7-оос 8 дугаар сарын хооронд 1 сарын хугацаатайгаар Кёонги их сургуулийн богино хугацааны Солонгос хэлний сургалтанд хамрагдах боломжтой

Сингапурын Менежмент Хөгжлийн Институт (Management Development Institute of Singapore)

Сингапурын Менежмент Хөгжлийн Институт, Их Засаг Олон Улсын их сургуулиас хамтран бизнесийн удирдлагын ахисан төвшиний дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Суралцагч нь СМХИ, ИЗОУИС-ийн хамтарсан төвд суралцаж, төгсөнө. Энэ хөтөлбөрт заавал англи хэлний дундаас дээш төвшиний мэдлэгтэй суралцагч хамрагдана. Мөн хоёр сургуулийн хамтарсан Англи хэлний сургалтын төвийг байгуулсан бөгөөд энэ төвөөр дамжуулан СМХИ-ийн Англи хэлний мэргэжлийн сертификатын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Англи хэлний сертификатын хөтөлбөр нь 4 төвшинөөс бүрдэнэ.

Осакагийн Эдийн засаг, хуулийн их сургууль (Osaka University of Economics and Law)

ИЗОУИС-д Япон хэл хэл үзэж, амжилттай суралцаж байгаа оюутнуудыг эдийн засаг, хуулийн чиглэлээр Японы Осакагийн Эдийн засаг, хуулийн их сургуулийн 3 дугаар курст шилжүүлэн 2 жилийн хугацаанд суралцаж, Япон улсын бакалаврын диплом авах хөтөлбөр хэрэгждэг.

Кангвоны Үндэсний их сургууль (Kangwon National University)

ИЗОУИС-ийн Жэсан Чингис хааны сургуулийн солонгос хэл судалж буй оюутнууд 3 дугаар курсын хоёр дугаар улирлаас 4 дүгээр курсын 1 дүгээр улирлыг дуустал нэг жилийн хугацаанд Кангвоны үндэсний их сургуульд солонгос хэлний сургалтанд хамрагдах бөгөөд уг сургалтыг дууссаны дараа ИЗОУИС-д буцан ирж 4 дүгээр курст суралцан төгсөнө.

Малайз Улсын Лимкоквин их сургууль (Limkokwing University of Creative technology)

ИЗОУИС-ийн оюутнууд суралцах хугацааны зуны амралтын болон бусад хугацаанд өөрийн англи хэлний мэдлэгийн төвшингөөс хамаарч 3 сараас 2 жил хүртэл хугацаатайгаар Лимкоквин их сургуульд англи хэл суралцан.

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЖ БУЙ ГАДААДЫН МЭРГЭЖИЛТЭН БАГШ НАР /2017-2018/

Names Nationality Passport № Birth day Title Visa duration
1. XIA RUI Republic of China E45851752 1995.05.24 Chinese teacher 2018.07.01
2. LI DAOWEN Republic of China E74656964 1993.06.06 Chinese teacher 2018.07.01
3. YANG MENGCHUN Republic of China E52563189 1994.12.09 Chinese teacher 2018.07.01
4. MA ZHEN Republic of China EA5308918 1995.01.27 Chinese teacher 2018.07.01
5. SONG PAN Republic of China EA2183939 1995.03.18 Chinese teacher 2018.07.01
6. CHUNG SOOYEL Republic of Korea M51623086 1950.08.20 Korean teacher 2018.07.01
7. PICKERING CODY KIM USA 512485551 1991.01.10 English teacher 2018.07.01
8. CALLAHAN CONAN DOUL USA 545425350 1998.05.07 English teacher 2018.07.01
9. STONEY DANIEL BRAD USA 551299252 1998.03.11 English teacher 2018.07.01
10. PONTON JUSTIN WARREN USA 575963053 1998.07.15 English teacher 2018.07.01
11. TUCKITT MICHAEL ISAAC USA 574565860 1998.05.08 English teacher 2018.07.01
12. SALAZAR NATHANIEL CARLOS USA 575692912   1998.01.13 English teacher 2018.07.01
13. HUGHES MARTIN VICTOR England 540446197 1958.07.27 Business Lecturer 2018.07.01
14. NWEKE ERNEST UCHENNA Nigeria AO3416928 1975.10.24 Business Lecturer 2018.07.01
15. ODGEN GAVIN MARSHALL USA 533318779 1998.07.29 English teacher 2018.07.01
16. COX DALYN ALLEN USA 544868477 1998.11.12 English teacher 2018.07.01

Мэдээлэл орно...