ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НЬ НИЙТ 8 БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА...

© 2017 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

УТАС: 70157768, 7015-7761, 7015-7765
info@ikhzasag.edu.mn

ТҮҮХЭН ЗАМНАЛ


1994-ОН 

  • 5 САР ХҮННҮ КОМПАНИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР МОНГОЛЫН УДИРДЛАГА, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭРЛЭЖЭЭ.
  • 9 САРЫН 1 ХҮННҮ ХК-НИЙ ЗАХИРАЛ Н. НЯМ-ОСОР ДЭЭРХ САНАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР БАРИЛГЫН ЗУРГИЙН ИНСТИТУТЫН 507 ТООТ ӨРӨӨГ ТҮРЭЭСЛЭН ОРОН ТООНЫ 4 ЦАГИЙН 7 БАГШ, 42 ОЮУТАНТАЙГААР МОНГОЛЫН УДИРДЛАГА, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН НЬ "ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛ"-ИЙН ҮНДЭС БАЙВ.

1995-ОН

  • 9 САРЫН 1 ТУС СУРГУУЛЬ ХОЁР ДАХЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ 80-ИАД ОЮУТАН, 20-ИАД БАГШААР "МОНРОМЕБЕЛЬ ХК-ИЙН 5 ӨРӨӨГ ТҮРЭЭСЛЭН ХИЧЭЭЛЛЭВ.

1996-ОН

  • 5 САРЫН 1 МУ-ЫН ГЭГЭЭРЛИЙН ЯАМАНД БҮРТГҮҮЛЖ БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ ХУУЛЬЧ, ТҮҮХЧ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ИХ ЗАСАГ ХУУЛЬ ЗҮЙН ДЭЭД СУРГУУЛЬ БОЛЖ АЖИЛЛАВ.
  • 4 САР ХҮНСНИЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР, ГУАНЗ, ЗООГИЙН ГАЗАР, ҮСЧИН, ЗОЧИД БУУДАЛ БҮХИЙ “ХҮННҮ” КОМПАНИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ БАРЬЖ АШИГЛАЛТАД ӨГӨВ.

  • 6 САР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ НЭГ ДАВХАР 10 ГАРУЙ ӨРӨӨТЭЙ ХИЧЭЭЛИЙН БАЙР ХУДАЛДАН АВЧ “ИХ ЗАСАГ” ХЗДС АНХНЫ ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРТАЙ БОЛОВ.

  • 7,8 САР БАЙРАНДАА КОМПЬЮТЕРЫН ТАНХИМ, ЭРХ ЗҮЙН КАБИНЕТ, НОМЫН САН, ОЮУТНЫ ЦАЙНЫ ГАЗАР БАЙГУУЛАВ. 

1997-ОН

  • 9 САРЫН 1 ИХ ЗАСАГ ХУУЛЬ ЗҮЙН ДЭЭД СУРГУУЛЬ 5 АНГИ, 170 ОЮУТАН 28 БАГШТАЙГААР 3 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЖ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨ ШИНЭЧЛЭВ
  • 8 САР СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЛАЗЕРИЙН ПРИНТЕР, ДҮРС БИЧЛЭГИЙН БОЛОН ЗУРГИЙН АППАРАТ, ТЕЛЕВИЗОР, КОДОСКОД, КИНО АППАРАТ, ДУУ ӨСГӨГЧ, "ЯМАХА" ХӨГЖИМ ЗЭРЭГ 20-ИОД АППАРАД ХЭРЭГСЭЛ АВЧ СУУРИЛУУЛАВ. 
  • 12 САР СУРЛАГА, САХИЛГА, УРЛАГ, СПОРТЫН АМЖИЛТААРАА БУСДААСАА ОНЦГОЙЛСОН ШАЛГАРСАН 55 ОЮУТАНД ЭЛИТ ОЮУТАН ЦОЛ ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТЭЭВ 
  • АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХУУЛИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХОЛБООНД "ИХ ЗАСАГ" ДЭЭД СУРГУУЛЬ ЭЛСЭЖ НЭГДСЭН ТАНИЛЦУУЛГАД НЬ МОНГОЛ УЛСААС НЭГДҮГЭЭРТ ЗОЧИЛЖ, БАГШ, ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЖ, ЛЕКЦ УНШИВ. 
  • ИХ ЗАСАГ ДЭЭД СУРГУУЛЬД ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮСИЙГ СУРГАХ ЭЧНЭЭ СУРГАЛТЫГ ШИНЭЭР НЭЭВ

1998 ОН

  • 1 САР.  “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН БҮТЦЭД ХУУЛЬ ЗҮЙН ТЭНХИМ БАЙГУУЛЖ, ЭРХЛЭГЧЭЭР НЬ МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ, ПРОФЕССОР Э.АВИРМЭДИЙГ ТОМИЛОВ.

  •  “ХҮННҮ” КОМПАНИ, “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ “ИХ ЗАСАГ” СОНИН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЖ, 650 ТООТ ГЭРЧИЛГЭЭ АВАВ.

  • ЭНЭ СОНИНЫ АНХНЫ ДУГААРЫГ АХМАД СЭТГҮҮЛЧ, ШОГ ЗОХИОЛЧ Г.ДАМБА ЭРХЛЭН 300 ХУВЬ ХЭВЛҮҮЛЭВ.

  • 2 САР СУРЛАГА, ХӨДӨЛМӨР, АВЪЯАС БИЛГЭЭРЭЭ ШАЛГАРСАН 50 ШИЛДЭГ ОЮУТНЫГ “ИХ ЗАСАГ” СОНИНДОО СУРТАЛЧИЛЖ АЛДАРШУУЛАВ.
  • 3 САР ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙГ БАЙГУУЛЖ, ГАДААД ХЭЛНИЙ БАГШ Д.БААСАНЖАРГАЛЫГ ДАРГААР НЬ ТОМИЛОВ.
  •  “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН АНХНЫ ТӨГСӨГЧДИЙН ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ДИПЛОМ ХИЙЛГЭВ.
  • “ИХ ЗАСАГ” СУРГУУЛЬ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН LAW ASIA ХОЛБООТОЙ ХАРИЛЦАА ТОГТООВ.
  • 4 САР.  СОРОСЫН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД “ИХ ЗАСАГ”-Т ЗОЧИЛЖ СУРГАЛТ, ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛ БОЛОН НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОВ.
  • ЗАХИРАЛ Н.НЯМ-ОСОР ЦИС-ИЙН МАГИСТРАНТУРТ СУРАЛЦАЖ, “ИХ ЗАСАГ” ХУУЛИЙН ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛ СЭДВЭЭР ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРГИЙГ ХАМГААЛАВ.

  • “ИХ ЗАСАГ” ХЗДС-ИЙГ АНХНЫ 24 ХУУЛЬЧ ТӨГСӨЖ, РОМБО, ДИПЛОМОО ГАРДАН АВАВ. ТӨГСӨГЧДИЙН 95% НЬ ОНЦ, САЙН ДҮНТЭЙ ШАЛГАГДАВ.

  • 5 САР АНУ-ЫН ЮТА МУЖИЙН ДҮҮРГИЙН ШҮҮГЧ ПЭТ БРАЙН ГЭРГИЙН ХАМТ “ИХ ЗАСАГ”-Т ЗОЧИЛЖ, БАГШ, ОЮУТНУУДАД АНУ-ЫН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО СЭДВЭЭР ЛЕКЦ УНШИВ.
  • ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЗӨВЛӨХ В.В.ГРАЙВОРОНСКИЙ ТУС СУРГУУЛЬД ЗОЧЛОН, ЛЕКЦ УНШИВ.
  • ИХ ЗАСАГ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 1300 ХҮҮХЭД ӨРСӨЛДӨВ.
  • 6 САР “ХҮННҮ” КОМПАНИ “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛЬ, ХЭНТИЙ АЙМГИЙН БАТШИРЭЭТ СУМАНД ЗОХИОГДОХ БУРИАД ЗОНЫ СОЁЛ УРЛАГЫН “АЛТАРГАНА-98” НААДМЫГ ИВЭЭН ТЭТГЭЖ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨВ.
  • ЭНЭ НААДАМД ЗОРИУЛЖ ТУС СУРГУУЛИЙН “ИХ ЗАСАГ” СОНИНЫ ХАВСРАЛТ БОЛГОН “АЛТАРГАНА” ТУСГАЙ ДУГААР ХЭВЛҮҮЛЭВ.
  • 4-8 САР БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН IY ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ ХИЧЭЭЛИЙН 3 ДАВХАР БАЙР БАРЬЖ ТОХИЖУУЛАН АШИГЛАЛТАНД ӨГӨВ.
  • 8 САР “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН ШИНЭ БАЙРНЫ ӨМНӨ ХҮНДЭТГЭЛИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛЖ, ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨГ БҮТЭЭН ЗАЛАВ.
  • ХӨШӨӨНИЙ НҮҮРЭН ТАЛД “ЭРХЭМ, ДОРД, БАЯН, ЯДУУ ХЭМЭЭН ЯЛГАЖ ҮЛ БОЛМОЙ” ГЭСЭН ИХ ЗАСАГ ХУУЛИЙН ТҮҮХТ ЗААЛТЫГ СИЙЛЖЭЭ.
  • 9 САРЫН 1“ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛЬ ХУУЛЬЧ, ТҮҮХЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ 700 ОЮУТАН, 34 ЭРДЭМТЭН БАГШТАЙГААР 3 ДАВХАР ШИНЭ БАЙРАНДАА ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙВ. ЭНЭ ӨДӨР НИЙТ БАГШ, ОЮУТАН, ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ЦЭЦЭГ ӨРГӨВ.
  • 9 СА МХЭАХН-ЭЭС “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛЬД “ХЭРЭГЛЭГЧДИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШ” ЦОЛ ӨРГӨМЖЛӨЛ ОЛГОВ.
  • СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАВ. ОНЗ-ИЙН ДАРГААР Д.ЭНХБАЯР, ДЭД ДАРГААР Ч.БАТ-ЭРДЭНЭ, БАТЖАРГАЛ, БАТСАЙХАН НАР СОНГОГДОВ.
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ ТУС СУРГУУЛЬД МОРИЛОН ИРЖ ХИЧЭЭЛИЙН БАЙР, АНГИ ТАНХИМААР ОРЖ ТАНИЛЦАН БАГШ, ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЖ, ҮГ СУРГАМЖАА АЙЛДАВ.
  • ЭНЭ ӨДӨР “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН ЧИНГИС БОГДЫН ДҮРТ МӨНГӨН ТЭМДГИЙГ ЗАХИРАЛ Н.НЯМ-ОСОР, ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИЙН ЭНГЭРТ ЗҮҮЖ ӨГЧ, СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ДОКТОРЫН НЭГ ДУГААРЫН /№01/ ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛАВ.
  • 10 САР СУРГУУЛИЙН НОМЫН САНД ХУУЧИН НАМЫН ДЭЭД СУРГУУЛИАС 5 АЧААНЫ МАШИН ДҮҮРЭН БУЮУ 50-ИАД МЯНГАН НОМ ХУДАЛДАН АВАВ.
  • ДЭД ДОКТОР, ЗАХИРАЛ Н.НЯМ-ОСОР УНГАР УЛСАД ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД СУРГАЛТАНД ХАМРАГДАВ.
  • 11 САР “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ХУРАНДАА ГЕНЕРАЛ Ж.АВХИА МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР ШАГНАГДАВ.
  • ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХУВИЙН 12 СУРГУУЛИЙН 28 БАГ ОРОЛЦОЖ “ИХ ЗАСАГ” БАГ I БАЙР ЭЗЛЭВ.
  • “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛЖ 12 АНГИЙН 500-ГААД ОЮУТАН УРЛАГИЙН БҮХ ТӨРЛӨӨР АВЪЯАС БИЛГЭЭ СОРЬЖ Ю.ЭРДЭНЭЧИМЭГ БАГШТАЙ II ЭЭЛЖИЙН 1.Б АНГИ 607 ОНООГООР ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ. ЭНЭ НААДМААР ИХ ЗАСАГ СУРГУУЛИЙН 50 ОЮУТАН УРЛАГИЙН ШИЛДЭГ АВЬЯАСТАНААР ТОДОРЧ ШАГНАГДАВ.
  • ИХ ЗАСАГ ДЭЭД СУРГУУЛИАС ЗОХИОСОН “ЧИНГИСИЙН ТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ЦИС, ОТГОНТЭНГЭР, МУИС, ШИХИХУТАГ ЗЭРЭГ 10 ГАРУЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ОРОЛЦОВ.
  • 12 САР ГЭГЭЭРЛИЙН ЯАМ, БОЛОВСРОЛЫН УЛСЫН ХЯНАЛТЫН АЛБАНААС ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНЫ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГТ “ИХ ЗАСАГ” СУРГУУЛИЙН 53 ОЮУТАН ОРОЛЦОЖ 87,2 ХУВИЙН АМЖИЛТААР ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ.
  • 12 САРЫН 27 ЗАХИРАЛ Н.НЯМ-ОСОР ТЭРГҮҮТЭЙ “ИХ ЗАСАГ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН ХЭБЭЙН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧИЛЖ ХОЁР СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.
  • 12 САР ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭНИЙГ МУИС-ИЙН НИЙГМИЙН УХААНЫ ФАКУЛЬТЕТТЭЙ ХАМТАРЧ АНХ УДАА ЗОХИОВ.
  • СУРГУУЛИЙН ХЭМЖЭЭГЭЭР АНГЛИ, ОРОС, МОНГОЛ БИЧГИЙН ОЛИМПИАД, ЦЭВЭР БИЧИГТЭН, ЦАХИМ ТӨХӨӨРӨМЖ САЙН ЭЗЭМШИГЧ ОЮУТАН, ШИЛДЭГ АНГИ БОЛОХЫН ТӨЛӨӨ УРАЛДААН, ОЮУТНЫ ШИЛДЭГ КУРСЫН АЖИЛ, ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН, ТЕСТИЙН САН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНУУД САРЫН ТУРШ ЯВАГДАЖ НИЙТ БАГШ, ОЮУТНУУД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОН ДАВХАРДСАН ТООГООР 35 АНГИ, 600 ОЮУТАН ШАЛГАРАН ОРОЛЦОВ.

1999 ОН

  • 1 САР 1998-1999 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРЛАГА, САХИЛГА, УРЛАГ, СПОРТЫН АМЖИЛТААРАА ШАЛГАРСАН 100 ШИЛДЭГ ОЮУТНЫ НЭРИЙГ “ИХ ЗАСАГ” СОНИНД БИЧИЖ АЛДАРШУУЛАВ.
  • “ИХ ЗАСАГ” ХЗДС-ИЙН ДЭРГЭД НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН АКАДЕМИ БАЙГУУЛЖ ТЭРГҮҮНЭЭР НЬ ДОКТОР (PH) Н.НЯМ-ОСОРЫГ БАТАЛЖ 30 ГАРУЙ ЭРДЭМТДЭД “БИЛГҮҮН НОМЧ”, НОМЧ МЭРГЭН”, “НОМЧ АКАДЕМИЧ” ЦОЛ ӨРГӨМЖЛӨЛ ОЛГОВ.

  •  1 САРЫН 1  “ИХ ЗАСАГ” ХУУЛЬ ТАНАА МӨРГӨМҮҮ” РАДИО НЭВТРҮҮЛЭГТ ТУС СУРГУУЛИЙН 2А, 2.Б АНГИУД ОРОЛЦОВ. ҮҮНИЙГ МОНГОЛЫН РАДИОГИЙН АЛТАН ФОНДОД ХАДГАЛАВ.

  • 2 САР “ИХ ЗАСАГ” СУРГУУЛЬ ДЭЭД БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ КОМИСС БАЙГУУЛАН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГАА БЭЛЭН БОЛГОВ.

  • ЧИНГИС ХААНААС УЛАМЖЛАЛТАЙ 10-ТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД НИЙТ АНГИУДЫГ ШИЛЖҮҮЛЖ 10-ТЫН ДАРГА НАРЫГ ТОМИЛОН АЖИЛД НЬ ОРУУЛАВ.
  • ЧОЙ ЛУВСАНЖАВ БАГШИЙН НЭРЭМЖИТ ХИДС-ИЙН БАГШ НАР ИРЖ ТУРШЛАГА СУДЛАВ.

  •  “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН МЭТГЭЛЦЭЭН ЯВУУЛАХ “ИХ ЗАСАГ” КЛУБ ШИНЭ ОНЬС СЭДЭВТ АЖЛАА ЭХЭЛЖ АНХНЫ ЗОЧНООР НЬ ДОКТОР (PH) Н.НЯМ-ОСОРЫГ ОРОЛЦУУЛАН ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА ХИЙВ.

  •  “ИХ ЗАСАГ” КЛУБЫНХАН ӨМНӨХ ОНЫ ЭЦСЭЭР СОРОСЫН САНГААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ.

  • 3 САР БНХАУ-ЫН ХЭБЭЙН ИХ СУРГУУЛЬ, БУРИАДЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАВ

  • ЗАХИРАЛ Н.НЯМ-ОСОР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БУИС-Д АЙЛЧИЛЖ ХОЁР СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.

  • “БАГШ” ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.ЭНХТАЙВАН ПОЛЬШИЙН ВАРШАВ, КРАКОВТ БОЛСОН ХУУЛЬЧ БАГШ НАРЫН ОЛОН УЛСЫН СЕМИНАРТ ОРОЛЦОВ.

  • 3 САРЫН 21 ХЯТАДЫН ХЭБЭЙН ИХ СУРГУУЛЬ, “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН ХООРОНДЫН НАЙРСАГ ХАРИЛЦААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.

  • 3 САР.СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 1999-2000 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДУНД СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАВ.

  • 4 САР. “ИХ ЗАСАГ” ДУНД СУРГУУЛЬ, ОЮУТНЫ ЦАЙНЫ ГАЗАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН 3 ДАВХАР БАРИЛГЫГ Л.ТӨМӨР ЗАХИРАЛТАЙ “ОРДОС” КОМПАНИЙН БАРИЛГАЧИД БАРЬЖ ЭХЛЭВ.

  • “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ЗААХ АРГЫН НЭГДЭЛ, СУРГАЛТЫН МАТЕРИАЛ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЖ ШАЛГАРУУЛАХАД МАГИСТР БАГШ З.МӨНХЖАРГАЛ, Б.НАСАН НАРЫН ҮЗҮҮЛЭН БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРАВ.

  • 5 САР ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР (PH) Н.НЯМ-ОСОРЫН ТУУРВИСАН “ХIII ЗУУНЫ МОНГОЛЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АМЬДРАЛД “ИХ ЗАСАГ” ХУУЛИЙН ГҮЙЦЭТГЭСЭН ТҮҮХЭН ҮҮРЭГ”, “МОНГОЛЧУУДЫН ОРШИН АМЬДРАХУЙН ҮНДЭС НЬ ЭВ НЭГДЭЛ” ШИНЭ НОМУУД ХЭВЛЭГДЭН ГАРАВ.

  • 5 САРЫН 21 “ИХ ЗАСАГ” ХЗДС-ИЙН 2 ДАХЬ ТӨГСӨЛТ БОЛЖ 62 ОЮУТАН ХУУЛЬЧ МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨВ.

  • 5 САР “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛЬ, “ХҮННҮ” ХК, “МОНГОЛЫН САРАН ЭЭЖ” НИЙГЭМЛЭГ, ДАЙНД ОРОЛЦОГЧДЫН МОНГОЛЫН ХОЛБОО, МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙТЭЙ ХАМТРАН МОНГОЛЫН ГЕНЕРАЛУУДЫН БАЯРЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ. УГ БАЯРЫН ҮЕЭР ХУРАНДАА ГЕНЕРАЛ, Б.ДЭЖИД, Н.НЯМ-ОСОРТ БАЯР ХҮРГЭЖ ҮГ ХЭЛЭВ.

  • БАГШ Ж.ТУЯА “ЭКОЛОГИЙН ЭРХ ЗҮЙН” СЭДВЭЭР УНГАРЫН БУДАПЕШТ ХОТНОО ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД СЕМИНАРТ ОРОЛЦОВ.

  • 6 САР  ДЭД ЗАХИРАЛ Ж.ЦЭЦЭГМАА ОХУ-ЫН БУИС-Д “ЭРДЭМТЭН ЖАМСРАНГИЙН ЦЭВЭЭНИЙ МОНГОЛД АЖИЛЛАСАН ОН ЖИЛҮҮД” СЭДВЭЭР ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОРЫН (PH) ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛАВ.

  • ДЭД ДОКТОР БАГШ С.ДАМБА “МОНГОЛ УЛСЫН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ТҮҮХИЙН МЭДЭГДЭХҮҮН”, “МОНГОЛ НУТАГТ ОРШИЖ БАЙСАН ЭРТНИЙ УЛСУУДЫН ТӨРИЙН ТҮҮХИЙН ХЭСГЭЭС” ЗЭРЭГ НОМ ТОВХИМОЛ БИЧИЖ ХЭВЛҮҮЛЭВ.

  • 7 САР БНХАУ-ЫН ХЭБЭЙН ИХ СУРГУУЛИЙН САЛБАРЫГ “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛЬД НЭЭЖ 60 ГАРУЙ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭН СУРАЛЦУУЛАВ.

  • 8 САР АНУ-ЫН САНДИЕГО МУЖИЙН КАЛИФОРНООС АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ МЭРИ Э.ПЕТТЕРСОН “ИХ ЗАСАГ”-Т УРИГДАН ИРЖ АЖИЛЛАВ.

  • БНХАУ-ААС БАГШ ЖОУ ЯЖУН ХЯТАД ХЭЛ ЗААХААР ИРЭХДЭЭ ОЛОН УЛСЫН ЗЭРЭГЛЭЛД ТЭНЦСЭН ХЯТАД ХЭЛНИЙ СУРАХ БИЧГҮҮДИЙГ АВЧРАВ.

  • 9 САРЫН 1 “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛЬ 1000 ГАРУЙ ОЮУТАН, 120 СУРАГЧ, 70 ГАРУЙ ЭРДЭМТЭН БАГШТАЙГААР ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙВ.

  • 10 ЦАГ 30 МИНУТАД “ИХ ЗАСАГ” ЕБДС-ИЙН НЭЭЛТИЙГ БИЛЭГДЭН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧ Б.БОЛОРТУЯА, А.БЯМБАЖАВ НАР МӨНГӨН ХОНХ ЦОХИЖ “ИХ ЗАСАГ” ДУНД СУРГУУЛИЙН АНХНЫ ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛЭВ.

  • 9 САР  МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД А.БАТТӨР “ИХ ЗАСАГ”-Т ЗОЧИЛЖ СУРГУУЛИЙН АЖИЛ АМЬДРАЛТАЙ НАРИЙВЧЛАН ТАНИЛЦАЖ “ТУС СУРГУУЛИЙН МАТЕРИАЛЛАГ БААЗ, БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН, СУРГАЛТ, ХҮМҮҮЖЛИЙН АЖЛЫГ АГУУЛГЫН ХУВЬД БУСАД СУРГУУЛИУДААС ӨНДӨР ТҮВШИНД БАЙНА” ХЭМЭЭН ДҮГНЭВ.

  • ДҮҮРГИЙН СУРГУУЛИУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОЮУТАН О.БАТЗАЯА АХЛАГЧТАЙ БАГ ОРОЛЦОЖ II БАЙР ЭЗЛЭВ.

  • “БНХАУ-ЫГ ТУНХАГЛАСНЫ ОЙН БОСГОН ДЭЭР ТУС УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХУАН ЖИА КУЙ “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛЬД ЗОЧИЛЖ ХЭБЭЙН САЛБАРЫН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ “ХОЁР СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСЛАНА” ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ.

  • 10 САРЫН 10 ЯПОНЫ “СООСЭ” ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГОИЧИ НОДА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “ИХ ЗАСАГ”-Т АЙЛЧЛАН “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭД ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЭВ.

  • ИХ ЗАСАГ ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТ- ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ “ИХ ЗАСАГ” СЭТГҮҮЛИЙНХЭЭ АНХНЫ ДУГААРЫГ ХЭВЛЭН ГАРГАВ. АХМАД СЭТГҮҮЛЧ Г.ДАМБА СЭТГҮҮЛИЙГ ЭРХЛЭН ГАРГАВ.

  • “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ЭЭР ШАЛГАРАВ.

  • ЧИНГИС ХААНЫ “АЛДРЫН ОДОН”, “ТЭРГҮҮНИЙ ОЮУТАН”, “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ” МЕДАЛЬ, “АЛТ, МӨНГӨН ГЭРЭГЭ” ШАГНАЛУУДТАЙ БОЛОВ.

  • БУИС-ИЙН ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ, ДОКТОР, ПРОФЕССОР Ц.З.ДОРЖИЕВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “ИХ ЗАСАГ” -Т АЙЛЧИЛЖ “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭД БУИС-ИЙН САЛБАР НЭЭХ ТОХИРОЛЦОО ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЭВ.

  • 10 САРЫН 18-22  “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГ ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ, УЛСЫН БОЛОН ХУВИЙН ИХ, ДЭЭД 28 СУРГУУЛИЙН 48 БАГААС ШИЛДЭГ 13 БАГТ БАГТАН ТОДОРЧ ШАЛГАРАВ.

  • 10 САР ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД Ж.БАНЗРАГЧ АХЛАГЧТАЙ ОЮУТНЫ БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛОВ.

  • 11 САРЫН 26- 12 САРЫН 3 ЗАХИРАЛ Н.НЯМ-ОСОР, ДЭД ЗАХИРАЛ Ж.ЦЭЦЭГМАА НАР “СООСЭ” ГРУППЫН УРИЛГААР АЙЛЧЛАН, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ “ЧИНГИС-СООСЭ” ДЭЭД СУРГУУЛИЙГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.

  • 12 САР НЕДАРЛАНДЫН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ИНСТИТУТИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР ВЕРНЕДИНЕ ВОС ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “ИХ ЗАСАГ”-Т ЗОЧЛОВ.

  • БУИС-ИЙН ТҮҮХИЙН ФАКУЛЬТЕТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “ИХ ЗАСАГ”-Т АЙЛЧЛАН БАГШ, ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШИЖ, ХАРИЛЦАН ТУРШЛАГАА СОЛИЛЦОВ.“ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИА ХӨГЖҮҮЛЭХЭД, ОЮУН БИЛЭГ, ХҮЧ ЧАДЛАА ДАЙЧИЛАН АЖИЛЛАСАН 10 ХҮНИЙГ “ИХ ЗАСАГ” СОНИН 1999 ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮНЭЭР ТОДРУУЛАН ӨРГӨМЖЛӨВ.

  • ХУУЛЬЧ ЗАЛУУЧУУДЫН “СЕНАТОР” ГРУПП, ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ ХУУЛЬ ЗҮЙН МЭДЛЭГ СОРИХ ОНОЛЫН ТЭМЦЭЭНД 16 ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГ ОРОЛЦСОНООС “ИХ ЗАСАГ” СУРГУУЛИЙН ОЮУТАН Н.ЭНХБАЯР АХЛАГЧТАЙ БАГ ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЧ ИВЭЭН ТЭТГЭГЧ СОРОСЫН САНГААС НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАГДАВ.

  • “ИХ ЗАСАГ” ЦОГЦОЛБОРЫН БАГШ, ОЮУТНУУДАД УНААГААР ҮЙЛЧИЛДЭГ ШЕФ “УЛААН ТОЙРОМ” ХОРШООНЫХОН АВТОБУСНЫХАА БИЛЕТИЙН ҮНИЙГ ХӨНГӨЛӨВ.
    Ю.ЭРДЭНЭЧИМЭГ БАГШТАЙ II ЭЭЛЖИЙН 2.Б АНГИ “ИХ ЗАСАГ” ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ УРЛАГЫН ИХ НААДАМД ДАХИН ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖ ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ ХҮРТЭВ.

  • ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН ОНОЛЫН МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭНД 16 ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГУУД ОРОЛЦСОНООС “ИХ ЗАСАГ” БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ.
    СУРЛАГА, ХҮМҮҮЖИЛ, УРЛАГ, СПОРТООРОО ШАЛГАРСАН 200 ШИЛДЭГ ОЮУТНЫ НЭРИЙГ “ИХ ЗАСАГ” СОНИНД АЛДАРШУУЛАВ.

2000 ОН