Аюулгүй байдал-Эрхзүй

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХУУЛЬ САХИУЛАХ

Хөтөлбөрийн танилцуулга

ОЮУТНЫ МЭДЛЭГ

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай аюулгүй байдал хууль сахиулахын шинжлэх ухааны суурь мэдлэг , Аюулүй байдал эрх зүйн онолын мэдлэг, гадаад хэл,

ОЮУТНЫ ЧАДВАР

Хууль хэрэглээ, эрх зүйн онолоор авсан мэдлэгээ фрактикт ашиглах хэрэглэх чадвартай, иргэний аюулгүй байдлыг хангах, бие хамгаалах тулааны урлагт суралцаж бэлтгэгдсэн, Зэвсэг хэрэгсэлтэй харьцах, ашиглах чадваруудыг тус тус эзэмшсэн байна.

ОЮУТНЫ ХАНДЛАГА

Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлэлт дүгнэлтээ илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, үнэлэлт дүгнэлтэнд хүндэтгэлтэй хандаж түүнээс үнэ цэнэтэй зүйлийг нь мэдлэг хэлбэрээр авч чаддаг болох, авлига хээл хахуулиас ангид байх, Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн албанд шударгаар хөдөлмөрлөх

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Байгууллага бие хүний аюулгүй байдлын онол арга зүй,
  • Таеквондо,
  • Орчин үеийн зэвсэг тусгай хэрэгсэл,
  • Цэргийн хэргийн эрдэм,
  • Эрх зүйн онол,
  • Төрийн онол

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Албаны тусгай бэлтгэл,
  • Үндэсний аюулгүй байдлын онол арга зүй,
  • Эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний эрх зүй,
  • Эдийн засгийн онол,
  • Шалган нэвтрүүлэх –Хууль сахиулах ажил,
  • Гамшгийн менежмент,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Суралцагсадад аюулгүй байдал хууль- сахиулахын мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдолыг гүнзгий ойлгуулсаны үндсэн дээр суралцагчийн сурах идэвхит тулгуурлан тэднийг мэдлэг чадвараа тэлэхийг урамшуулан дэмжиж сургах орчныг боловсронгуй болгон хөгжүүлж, багш бүр сургах үйл ажиллагаандаа бодитой шинжлэх ухаанчаар хандаж өөрийгөө цаг ямагт хөгжүүлж сургалтын шинэ шинэ технологийг эзэмшин амьдралтай холбон оюутан нэг бүртэй тулж ажиллан, сургах явцыг чанартай чадварлаг зохион байгуулдаг

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

Цагдаагийн байгууллагад эргүүлийн цагдаа, мөрдөгч, тээврийн цагдаа, хэрэг бүртгэгч, Цэргийн байгууллагад ахлагч, офицер, Хилийн цэрэгт ахлагч, офицер, Онцгой байдлын албанд дуудлага хүлээн авагч, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, аврагч, гал сөнөөгч, архив бичиг хэргийн ажилтан, Төрийн тусгай хамгаалалтын газарт ахлагч, офицер, Иргэний нисэх аюулгүй байдлын ажилтан, хил гааль шалган нэвтрүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан

ЭЕШ - 1

  • Нийгэм 440

ЭЕШ - 2

  • Монгол хэл 440
  • Англи хэл 440

Танд туслах

Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор

info@ikhzasag.edu.mn

линк