лллллллллллл

Их засаг Олон улсын их сургуулийн Эрдмийн сургууль элсэлт авч эхэллээ

21

Их засаг Олон улсын их сургуулийн Эрдмийн сургуулийн Эчнээ, Магистр, Докторын сургалтын элсэлт явагдаж байна. Холбоо барих утас: 99173839,88976622,98001055

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
hjhhj

ЭМГЭНЭЛ

20371187_1413151718774472_1289638010_n

Их Засаг Олон улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Нэргүй хүнд өвчний улмаас таалал төгссөнд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ч.Нэргүй нь Их Засаг Олон улсын их сургуульд 20 орчим жил ажиллахдаа монгол бичгийн багш, түүх монгол судлалын тэнхимийн эрхлэгч, сургалтын нэгдсэн албаны даргаар ажиллаж байсан манай сургуулийн туршлагатай, чадварлаг багшийн нэг байсан юм. Ч.Нэргүй нь Монголын сайхан бичигтэн улсын уралдааны 3 удаагийн тэргүүн байрны шагнал хүртсэн, “Босоо монгол бичиг мину” сурах бичиг зохиож, Монгол бичиг соёлыг оюутан залуучуудад өвлүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Ч.Нэргүй даруу төлөв, тусч, нөхөрсөг, хөдөлмөрч, шударга, зарчимч, хүнлэг, сайхан сэтгэлтэй, хамт олныхоо дунд нэр хүндтэй, оюутан шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн сурган хүмүүжүүлэгч байлаа. Ч.Нэргүй багшийн сургуулийн хамт олноо гэсэн халуун дулаан сэтгэл, уйгагүй хичээл зүтгэлийг Их Засагчууд бид үүрд санан дурсаж явах болно.

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА,

ЭРДМИЙН ХАМТ ОЛОН

2017.07.25

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
18579400_1963939893840906_2058894567_n

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ТАНИЛЦАХ ХЭЭРИЙН ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Аялал жуулчлалын мэргэжлийн ангийн оюутнуудын онолын мэдлэгийг практиктай уялдуулан ойлголтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварын онол арга зүйн сургалтыг явуулах зорилгоор

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР18516371_1963939920507570_814492157_n

Үндэсний Инженер Технологийн сургуулийн аялал жуулчлалын 114, 313, 314-р бүлгийн нийт 32 оюутан, арга зүйч багш Д.Чулуунбилэг, А.Хуланбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр  2017.05.13-05.14-ний хооронд 1 шөнө, 2 өдрийн хугацаатайгаар УБ-Хустайн  Байгалийн нөөц газар – УБ маршрутаар хээрийн хичээлийг зохион байгууллаа.

18518425_1963939900507572_60760109_n 18518590_1963939913840904_1346741034_n

Тус хээрийн хичээлийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулсан.  Үүнд:

  • Хээрийн отог байгуулах арга зүй ( Газар нутгийн байршил сонгох, майхан барих арга )
  • Төрийн хамгаалалттай газрын нөөцийн төлөвлөлтийн асуудал ( Хустайн Байгалийн нөөц газрын аялал жуулчлалын өнөөгийн байдлын талаарх танхимын сургалт )

Хустайн Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлал хариуцсан менежер О.Батзаяа 

  • Экологийн тэнцвэрт байдлын үнэлгээ

Хустайн Байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч

  • Явган аяллын зохион байгуулалт ( Хустайн Байгалийн цогцолборт газрынбүсэд 5 км-ын явган аялал )
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал ( Хустайн Байгалийн нөөц газар Тахь болон Буга бусад зэрлэг ан амьтдыг үзэх, фото сафари аяллын тухай )
  • Аялал жуулчлалын зураг зүйн ойлголт ( Луужин ашиглах, газрын зураг унших ур чадварын тэмцээн )
  • 18554832_1963939880507574_565389466_n 18579400_1963939893840906_2058894567_n

Дээрх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан  мэргэжлийн ур чадварын тэмцээнд нийт 5 багын 30 оюутан оролцсон ба 1-р байр Гадаад хэл аялал жуулчлалын 114-р бүлгийн Э.Сонинбаяр ахлагчтай баг, 2-р байрЗочид буудал зоогийн газрын менежментийн 313-р бүлгийн Т.Галмаа ахлагчтай баг тус тус байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан болно.

18554557_1963939927174236_765497648_n 18554730_1963939887174240_1564272364_n

Мөн үйл ажиллагааны хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газрын нэрэмжит Уулын оргил булаалдах тэмцээнд 1-р курсийн баг тамирчид түрүүлж, Хустайн байгалийн цогцолборт газрын брэнд бүтээгдэхүүн болох бэлэг дурсгалын зүйлсээр шагнагдсан болно.

18788831_2108751349141997_728625264_n

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
18197579_1302107389909717_1111822054_n

“О.НОМИН-ЭРДЭНЭ ОХИНД АМЬДРАЛ ХАЙРЛАЯ” ХАНДИВЫН АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

Их Засаг Олон Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан залуусын дунд 186-р бүлгийн оюутан

18217000_1302107379909718_776103227_n залуус санаачлан  сайн үйлсийн аян өрнүүлж өчигдөр амжилттай дууслаа нэгдсэн залуустаа баярлалаа. Сайн үйлс бүхэн нь дэлгэрэх болтугай.

18197579_1302107389909717_1111822054_n 18191485_1302107439909712_1782974136_n

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
18197271_1944105555823689_1598168003_n

ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ИЗОУИС-ИЙН БАГШ АЖИЛЧДЫН ДУНД В.С ВИРУСИЙГ ЦУСНААС ТОДОРХОЙЛОХ АЯН БОЛЛОО

Элэг бүтэн монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж элэгний В.С вирусийг цуснаас тодорхойлох аян

18198050_1944105542490357_1627145940_n

18142989_1944105529157025_729024466_n (1)Их засаг Олон улсын их сургуулийн 18143110_1944105572490354_1097376951_n

I цогцолборт Анагаах Ухааны сургуулийн 404, 407 тоот танхимд 16:00-19:00 цагийн хооронд амжилттай болж

18197271_1944105555823689_1598168003_n

өнгөрлөө. Уг аянд оюутан багш ажилчид өргөнөөр хамрагдлаа.

 

 

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
18034793_1270050063112634_1825970779_n

ЭРТ ИНЖЕНЕРИЙНХЭНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭ БОЛЛОО

Их Засаг ОУИС-ийн Үндэсний инженер технологийн сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд төгсөх 412, 413, 414, 422, 423, 424, 425 зэрэг 7 бүлгийн 99 оюутан, бүлгийн чиглүүлэгч 7 багш, удирдлагын багийн 5 багшийн хамт 2017 оны 04 сарын 06-ны өдрийн өглөөний 0820 цагаас эхлэн 0850 цаг хүртэл 30 минутын хугацаанд

Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАР18012609_1270050359779271_2116505420_o

Их Засаг ОУИС-ийн I цогцолбор Театр урлаг, ДУДТСургуулийн гадна талбайгаас эхлээд Их Засаг Лицей сургууль, ХЗСургууль, Эрдмийн сургууль, Тэмүүжин цэцэрлэгийн гадна талбайн хог хаягдал, тамхины иш, сургуулиудын булангийн хог хаягдлыг цэвэрлэж “Эрт инженерийнхэний их цэвэрлэгээ”-ний ажлыг амжилттай зохион байгууллаа.

18009825_1270050326445941_1983992515_n

Цэвэрлэгээнд чин сэтгэлээсээ хандаж идэвхтэй оролцсон 2016-2017 оны хичээлийн жилд төгсөх  412, 413, 414, 422, 423, 424, 425 бүлгүүдийн оюутан залуус болон бүлгийн чиглүүлэгч багш АЖЗҮХБУдирдагч Д.Чулуунбилэг, ГХАЖХБУдирдагч Д.Шинэтулга, МТХБУдирдагч Н.Ган-Эрдэнэ, МТХББагш С.Ганхуяг, П.Бямбатөгс болон М.Ариунболд зэрэг багш нартаа сургуулийн хамт олны зүгээс баярласан талархсанаа илэрхийлж байна.

18035652_1270050103112630_1222593528_n 18034793_1270050063112634_1825970779_n

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
387-1030x685

Нийслэлийн Англи Хэлний 22-р Олимпиад зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 Нийслэлийн англи хэлний 22-р олимпиад Нийслэлийн Боловсролын Газар болон Рояаль Олон Улсын Дээд Сургууль хамтран амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.DSC_0196-1030x685 DSC_0216-1030x685 DSC_0168-1030x685

Уг олимпиадад нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 1000-д багш сурагчидаас шалгарсан шилдэг 236 багш сурагчид өрсөлдөж англи хэлний мэдлэгээ сорьсон бөгөөд нийт 5 хэсэгт хуваан дүгнэж шилдэгүүдээ шалгарууллаа. Үүнд: 9-р энгийн/гүнзгий анги, 12-р энгийн/гүнзгий анги болон багш нар гэсэн хэсгүүдэд хуваагдан зохион байгуулагдсан.

DSC_0171-1030x685 DSC_0187-1030x685 387-1030x685 367-1030x685

Өнөөдөр РОУДС-д шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдсан ба нийт шилдэгүүдээр тодорсон 45 багш сурагчидад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал болон РОУДС-д 3-р байр эзлэсэн сурагчидад 60, 2-р байр эзлэсэн сурагчидид 80, 1-р байр эзлэсэн сурагчидад 100 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгүүдээр шагналаа. Эдгээр 45 сурагч болон багш нар Улсын Англи хэлний олимпиадад оролцох эрхээ авлаа.

DSC_0264-1030x685 DSC_0254-1030x685
Олимпиадад тэргүүн байр эзлэсэн сурагчид багш нарын дүн мэдээг танилцуулвал:
9-р энгийн анги-
1-р байр: Д. Мөнх-Эрдэнэ /113/
9-р гүнзгий анги-
1-р байр: Т. Ивээл /Шинэ Эхлэл/
12-р энгийн анги-
1-р байр: Б. Мэнд-Амгалан ШУТАС /Шинжлэх Ухааны Техникийн Ахлах Сургууль/
12-р гүнзгий анги-
1-р байр: Хатанбүүвэй /Хоби/
Англи хэлний багш нар-
1-р байр: Б. Энхтуяа /Хоби/

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
10

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ /Сургалтын төлбөрөө хэрхэн шийдэх гэж байна./

Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөр

Group of Diverse International Students Celebrating Graduation

Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж  байна.

Үүнд :

  1. Үүнд :
    1. Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоол;    ЭНД ДАР үзээрэй
    2. Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 111 дүгээр тогтоол; ЭНД ДАР үзээрэй
    3. 10

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ

Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:

  1. Хүү бууруулах зээл /12 сар/
  2. Богино хугацаатай зээл / 12 сар/
  3. Урт хугацаатай зээл / 120 сар хүртэл/

ХҮҮ БУУРУУЛАХ ЗЭЭЛ

bigstock-Discount-7712712

Оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэх зээлийгхүү бууруулах зээл гэнэ.

Зээлийн нөхцөл

Нөхцөл: Хүү бууруулах
Хүү: 5%
Хэмжээ: Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж: Жилд 2 хүртэл удаа
Хугацаа: / сараар/ Цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаагаар. / дээд хэмжээ 12 сар хүртэл/

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 0 ≤;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

scholarship

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ

Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлнө.

 БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ

Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэнэ.

 

Нөхцөл: Богино хугацаат
Хүү: 5%
Хэмжээ: Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж: Жилд 2 хүртэл удаа
Хугацаа:/ сараар/ 12 сар хүртэл

 ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 0 ≤;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ

Энэхүү зээл нь үндсэн төлбөр болон зээлийн хүүг 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.

УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ

Оюутан сургалтын төлбөрийн зориулалтаар авсан,сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээлийг урт хугацааны зээл гэнэ.

Short-Term-Loan-640x416

 

Нөхцөл: Урт хугацаат
Хүү 5%
Хэмжээ Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж Жилд 2 хүртэл удаа
Хугацаа/ сараар/ 120 сар хүртэл

ЗЭЭЛИЙН ШААРДЛАГА

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 650≤, оюутан 0≤ байна. Харин тэргүүлэх ач холбоглолтой мэргэжилээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.3≤ тохиолдолд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

 ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ

Энэхүү зээлийнэргэнтөлөлт нь оюутныирээдүйнорлогодсуурилна.Сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлнө.

Short-Term-Loans

Нэмэлт мэдээлэл:

  • Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна /Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргавал давуу талтай/;
  • Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой;
  • Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоно
  • Зээлээр хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно;
  • Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална;
  • “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгоно.

 

Боловсролын зээлийн сан“Оюутны хөгжлийн зээл”-ийг дараах арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Үүнд:

Төрийн банк: ЭНД ДАР

Хаан банк:    ЭНД ДАР

Голомт банк  ЭНД ДАР

Хас банк:        ЭНД ДАР      

Улаанбаатар банк:ЭНД ДАР

Капитрон банк: ЭНД ДАР

 

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
16144055_1841609916109564_2074877078_n

ЖЭСАН ЧИНГИС ХААН, ИХ ЗАСАГ МСҮТ-ИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛ, ШИНЭ САНАЛ САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛЫН ТАЙЛАНГААС

Жэсан Чингис хаан Гадаад хэл соёлын сургууль, Их Засаг Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн шинэ санал санаачлага 2016 оны 12 сарын Бүтээлч ажлын хүрээнд

 Үсчингийн дадлагын газар, Гоо сайханчийн дадлагын газар, Зочид буудал зоогийн газрын дадлагын газар зэрэг газруудыг тохижуулж,   График дизайны мэргэжлийн кабинет, Хэвлэлийн дизайнчийн мэргэжлийн кабинет, Үсчин гоо сайханчийн мэргэжлийн кабинет зэрэг кабинетуудыг байгуулсан байна.

Дэлгэрэнгүй үзэх: ЭНД ДАР

Шинэ санал16144203_1841609802776242_1607989795_n санаачлагын хүрээнд :

Оюутан сурагчид энгэрийн тэмдгээ хаяж гээх, гэртээ мартах гэсэн шалтгаанаас үүдэн дахин энгэрийн тэмдэг хийлгэж зүүх шаардлага гардаг. Бага ч болов сурагчдынхаа санхүүг хэмнэх, энгэрийн тэмдгийг тогтмол зүүлгэх зорилгоор энгэрийн тэмдгээ ангидаа өлгүүрт өлгөж орхиод, өглөө зүүдэг шинэ санааг гарган хэвшүүлээд байна.

 

 

Хичээлийн хоцролтыг арилгах зорилгоор хоцрогч оюутан сурагчдад унтаахай сурагч тэмдэг зүүлгэн бүтэн өдрийн турш тэр тэмдгээ зүүх шаардлага тавьж байна.

16144771_1841609826109573_1107978878_n

Хичээл дээр оюутан сурагчид гар утас их хэрэглэж, хичээл сургалтандаа анхаарахгүй байгаа учир анги бүрт хичээлийн цаг дээр гар утсаа хийх сагс байрлуулсан. Ингэснээр багш оюутнууд хичээл дээрээ гар утас хэрэглэхгүй болсон.

16128238_1841609829442906_92736259_n

Эрчим хүчээ хэмнэх зорилгоор унтраалга бүрийн дээр Гэрлээ унтраана уу наалтыг нааж өгсөн.

Сонгино хайрхан дүүргийн ТҮК-ийн ажилчдад 107-р бүлэг, багш нартайгаа хамтран ажлын дулаан бээлий, халуун аарц тарааж баярлуулсан.

 

16144052_1841609886109567_1128459084_n

Сонгино хайрхан дүүргийн ТҮК-ийн ажилчдад 107-р бүлэг, багш нартайгаа хамтран ажлын дулаан бээлий, халуун аарц тарааж баярлуулсан.

16144055_1841609916109564_2074877078_n

СХД-ийн цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч н.Мөнхсайханыг урьж гэмт хэрэг зөрчил, хулгайн гэмт хэргийн талаар лекц уншсан… зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: