jpeg0809

“20 жил-20 эрхэм” үргэлжилсээр …

Их Засаг олон улсын их сургуулийн 20 жилийн ой угтсан “20 жил-20 эрхэм” аяны хүрээнд тус сургуулийн Чингис-Соосэ цогцолбор дахь бүрэлдэхүүний сургуулиудын I  курсын оюутнууд төрийн соёрхолт Ардын жүжигчин Намсрайн Сувдтай уулзалт хийж “Хүн байхын учир” сэдвээр ярилцлаа. Мөн Их Засаг цогцолбор дахь бүрэлдэхүүний сургуулиудын III  курсын оюутнууд Монгол улсын гавъяат эмч Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор профессор, академич Лувсандоржийн Эрдэнэбаяртай уулзаж “Архины хор уршиг, түүнээс сэргийлэх арга зам” сэдвээр лекц сонсож харилцан ярилцсан байна. Оюутнуудаа гэгээрүүлэх, ухаарал хайрлах халуун дотно яриа уулзалтууд Их Засгийн хэмжээнд үргэлжилсээр байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
zas

“20 жил- 20 эрхэм” аян үргэлжилсээр

Их Засаг олон улсын их сургуулийн 20 жилийн ой угтсан “20 жил-20 эрхэм” аян үргэлжилж байна. Энэ аяны хүрээнд Чингис-Соосэ цогцолборын оюутнууд Рояаль олон улсын дээд сургуулийн захирал доктор Н.Учрал, “Цаглашгүй гэрэл” төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Батжаргал нартай уулзаж Сонирхолтой сайхан яриа өрнүүлж эдгээр эрхэм хүмүүсийн үг сургаалийг сонссон бол Их Засаг олон улсын их сургуульд Эрх зүйн мэргэжлээр суралцаж байгаа бүх оюутнуд Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, доктор профессор С.Нарангэрэлтэй уулзаж үнэхээр сэтгэлд хоногшсон үр өгөөжтэй сайхан яриа өрнүүллээ.

Их Засагчууд энэ олон эрхэм мэргэдтэй байнга уулзаж үг сургаалийг нь сонсож, элэгсэг дотно яриа өрнүүлснээр эх орон эх түүхээрээ бахархаж, сэтгэлдээ гэгээтэй, ирээдүйдээ итгэх итгэлтэй “Зөв монгол хүн” болох гэгээрэл, эрдэм чадал, эрч хүчийг хуримтлуулж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
DSC_9440

XI анги төгсөгчдийн өмнө ИЗОУИС-ийн үүд хаалга нээлттэй

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд эзэмших мэргэжил, элсэн орох сургуулиа товлож, ерөнхий шалгалтын бүртгэлд хамрагдаж байгаа энэ үед их дээд сургууль бүр л өөр өөрийнхээ реклам, сурталчилгааг цацаж “Манайд ирээрэй” гэсэн урилга заллага орон даяар хөвөрч эхлэж байна.

Хүүхдүүд энэ олон сургуулиас сонголт хийхдээ юуны өмнө Таны сонгож байгаа сургууль Боловсролын магадлан итгэмжлэлд орсон, магадлан итгэмжлэл нь хүчинтэй байгаа эсэхийг анхаарч үзэх нь зүйтэй.

Их Засаг олон улсын их сургууль 2015 он хүртэл ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн, 2009 онд Алтан категорын Олон улсын чанарын хаан титэм шагнал, 2013 онд Олон улсын чанарын баталгаажуулалтын дээд шагнал хүртэж тус сургуулийн бакалавр, магистрын диплом QC-100 чанарын батламжаар баталгаажсан. Ази номхон далайн бүсийн чанарын сүлжээний гишүүн. Тун удахгүй Олон улсын магадлан итгэмжлэлд орох ийм нэр хүндтэй сургууль учраас Их Засгийг зорьж ирэх гадаад дотоодын оюутнуудын цуваа тасардаггүй.

Тус сургууль 2014-2015 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд 40 гаруй мэргэжлээр элсэлт авна. ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид Ерөнхий шалгалтанд бүртгүүлэхдээ сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгөхөө мэдэж байх нь чухал.

Их Засаг олон улсын их сургуульд эрх зүйч, Иргэний авулгүй байдал бие хамгаалал, гадаад харилцаа, уран зураг, уран барималч, жүжигчин, найруулагч, тайз дэлгэцийн бүтээлийн зураач, соёл урлагийн менежер мэргэжлээр элсэгчид Нийгмийн тухай мэдлэг хичээлээр, гадаад харилцаа, олон улсын худалдаа-гаалийн менежмент, график дизайн, олон улсын эрх зүйч мэргэжлээр элсэгчид гадаад хэлний хичээлээр, Олон улсын эдийн засагч, олон улсын худалдааны менежмент, нягтлан бодох бүртгэл, бизнесийн эдийн засагч, гааль, татварын эдийн засагч, даатгалын эдийн засагч, банкны эдийн засагч, Компьютерийн программ хангамж, Компьютерийн техник хангамж, Компьютерийн график дизайн, нано шинжлэх ухаан, Компьютерийн удирдлагын систем, хувцасны дизайнер мэргэжлээр элсэгчид математикийн хичээлээр, олон улсын аялал жуулчлалын менежмент, Аялал жуулчалын менежмент, зочид буудал зоогийн газрын менежмент мэргэжлээр элсэгчид түүх, газар зүйн хичээлээр, Архитектурын мэргэжлээр элсэгчид ур чадварын, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэгчид төвшин тогтоох шалгалт өгнө.

Чингис хааны нэрэмжит, Алтан категорын Олон улсын чанарын Хаан титэмт Их Засаг олон улсын их сургуулийн үүд хаалга та бүхний өмнө нээлттэй байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
1619330_420601081407777_785749307_n

Хүүхдүүдээ! “Миний мэдэх Чингис хаан” уралдаандаа идэвхитэй оролцоорой

Их Засаг Лицей сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Миний мэдэх Чингис хаан” олон улсын уралдаан III сарын 20-оос IV сарын 20 хүртэл явагдаж байна.

Уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн VIII-XI ангийн сурагчид “Мянганы шилдэг удирдагч” сэдвээр эссэ бичиж, V-VI ангийн сурагчид өөрсдийн хийсэн гар урлалын бүтээлээр оролцоно. Сурагчид та бүхнийг уралдаандаа өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбоо барих утас: 99022410, 88659654

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
logo Ikh zasag

“Уншихаа больвол сэтгэхээ болино” сэдэвт аян эхэллээ

Их Засаг олон улсын их сургуулийн оюутнуудын дунд сургуулийнхаа 20 жилийн ойн өмнө олон ном унших хөдөлгөөн өргөж байна. Тус сургуулийн “Чингис-Соосэ” цогцолборт “Уншихаа больвол сэтгэхээ болино” сэдэвт ном уншлагын 1 сарын аян эхэллээ. Уг аяны нээлтэнд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Түмэндэмбэрэл, дүүргийнхээ бүх хорооны нийгмийн ажилтнуудтай оролцож уг цогцолборын номын санд байгаа уран зохиолын 1000 номын үзэсгэлэнг үзэж, цаашид хамтран ажиллахаар боллоо. Ийнхүү Их Засаг олон улсын их сургуулийн “Чингис-Соосэ” цогцолборт өрнөсөн ном уншлагын аян хүрээгээ тэлж тус цогцолборын оришн байрладаг Сонгинохайрхан дүүргийн бүх хороодыг хамарсан аян болж өргөжсөн байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
10014530_233967400130704_1588440092_n

Ж.Цэвээний нэрэмжит эрдэм шинжилгээний хурал болов

Их Засаг олон улсын их сургууль оюутан сурагчдаа эрдэмжүүлж тэднийг бие даан ажиллах чадвартай, эрдэм шинжилгээ судалгааны ажлын зохих дадлага туршлагатай болгон хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг.

Их Засаг олон улсын их сургууль дээр жил бүр зохион байгуулдаг “Их Засаг-Орчин үе” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” оюутны эрдэм шинжилгээний хурал, оюутан сурагчдыг хамруулан явуулдаг “Мэлмийн чимэг-Монгол бичиг мину” сайхан бичигтний улсын уралдаан, Ерөнхий боловсролын сургуулийн 5-аас 11-р ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Миний мэдэх Чингис хаан” олон улсын уралдаан зэрэг оюун ухаан, шинжилгээний судалгааны ажлын арга чадвар шаардсан олон ажил нь оюутан сурагчдын эх оронч үзэл, түүхийн сэтгэлгээ, үндэсний ухамсарыг төлөвшүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг юм.

Их Засаг олон улсын их сургуульд нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” оюутны эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Их Засаг их сургуулийн захиргаа, тус сургуулийн Түүх монгол судлалын тэнхим зохион байгуулж монголын түүхэнд нэр алдар нь мөнхөрсөн олон алдартай хүмүүсийн түүх, амьдралын замнал, уран бүтээл, соён гэгээрүүлэх үйлсийнх нь тухай 20 гаруй илтгэл хэлэлцэж шилдэг илтгэгчдийг тодрууллаа.

Ж.Цэвээний нэрэмжит эрдэм шинжилгээний хурал нь Монгол улсын түүх, соёл боловсрол, шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, гадаад харилцааны хөгжилд хувь нэмэр оруулсан алдартай хүмүүсийн намтар түүх, бүтээлийг судлаж сурталчилж оюутнуудыг намтар судлалын шинжлэх ухаанруу татан оруулах үүд хаалга нь болж өгдөг юм.

Монголын олон их, дээд сургуулийн оюутнууд энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцож Чингис хаанаас эхлээд Өндөргэгээн Занабазар, Батмөнх даян хаан, Данзанравжаа, Дилавхутагт Жамсранжав, Чин Ван Ханддорж, нэрт эрдэмтэн Шагж зэрэг монголын үе үеийн төр, нийгэм, цэрэг-улс төр, утга зохиол урлагийн нэртэй зүтгэлтнүүдийн намтар түүхийг судлан өөр өөрийн оюун ухаанаар дүгнэлт хийж оролцлоо. Үүнээс Монгол улсын боловсролын их сургуулийн 4-р курсийн оюутан Э.Итгэл “Чингис хааны намтар, үйл ажиллагаанд холбогдох нэгэн цолыг дахин нягтлах нь”, Их Засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн 1-р курсын оюутан Б.Түвшинтөгс “Ардчилалын үйлсэд Жамсрангийн Цэвээний оруулсан хувь нэмэр”, Их Засаг олон улсын их сургуулийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн 3-р курсын оюутан А.Цэдэн-Иш “Л.Агваанхайдав гүн ухаантан төдийгүй эх оронч болох нь” илтгэлээрээ 1, 2, 3-р байр эзэлсэн байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
1959274_240819989445445_3091245824341417902_n

Их Засаг олон улсын их сургуулийн Төв номын сангийн нээлт боллоо

Их Засаг олон улсын их сургуулийн 20 жилийн ойн жилд ашиглалтанд оруулсан хамгийн том бүтээн байгуулалт болох хичээлийн 9 давхар шинэ байрныхаа 8,9-р давхарыг бүхэлд нь эзэлүүлэн энэхүү төв номын санг байгуулсан байна.

Тус сургууль анх байгуулагдсан өдрөөсөө эхлэн багш, оюутнуудынхаа оюуны эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц арвин их нөөцтэй номын сантай байх зорилтыг эрхэм болгож, хичээл зүтгэл гаргаж ажилласны үр дүнд эдүгээ 100 шахам мянган номын фондтой 4 номын сан ажиллаж байгаа юм. Өнөөдөр Их засагчууд 100 гаруй суудалтай, цахим номын сан, энгийн номын сан гэсэн 2 танхимтай, одоогоор 15 мянга гаруй номтой, докторант, магистрантуудын эрдэм шинжилгээ судалгааны ажлын баялаг сантай ИЗОУИС-ийн төв номын сантай болж байгаа нь өмнө ажиллаж байсан номын сангуудаа нэгдсэн бодлогоор зангидаж багш оюутнууддаа хүртээмжтэй үйлчлэх боломжоо улам бүр нэмэгдүүлж өглөө.

Энэхүү төв номын сангийн нээлтэнд Америкийн Монгол судлалын төвийн суурин төлөөлөгч Марк А Тассэ, Америкийн Монгол судлалын төв, “Азид зориулсан ном” хөтөлбөрийн төслийн судлаач Б.Оюундэлгэр нар оролцон тус номын санд 500 ном бэлэглэлээ.

Мөн “Номтой нөхөрлөе” клубын тэргүүн н.Хөлгөн тус номын сангийн нээлтэнд оролцон үг хэлж, номтой нөхөрлөгч залуусынхаа нэрийн өмнөөс 100 ном бэлэглэв.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
1959453_234484866745624_1179414910_n

ИЗОУИС-ийн ректор сургуулийнхаа “Оюутан манлайлал” төвийн тэргүүлэгч гишүүдийг хүлээж авч ярилцав

Их Засаг олон улсын их сургуулийн ректор гавъяат багш доктор профессор Н.Ням-Осор сургуулийнхаа “Оюутан-Манлайлал” төвийн тэргүүлэгч гишүүдийг хүлээн авч, оюутнуудын сурлага, хүмүүжил, ахуй амьдрал, сэтгэл ханамжийн байдлын талаар асууж ярилцлаа.

Тус сургуулийн “Оюутан-Манлайлал” төв нь бүх анги, бүлгийн дарга, Аравтын дарга, I-IV курсын оюутнуудын төлөөллийг нэгтгэсэн оюутны сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага юм.

Их Засаг олон улсын их сургуулийн бүх оюутны төлөөлөл болж чадах цорын ганц байгууллага нь “Оюутан-Малайлал” төв байдаг. Оюутнууд “Оюутан-Малайлал” төвөөрөө дамжуулан сургуулийн бүх шатны удирдлагуудтай харьцаж, өөрийн санал хүсэлтийг тавьж эрэлт хэрэгцээндээ нийцсэн шийдвэр гаргуулдаг. Ингэснээрээ сургуулийн хөгжил цэцэглэлт, бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаанд оюутнуудын оролцоог идэвхжүүлж өгдөг удирдлагаын өвөрмөц тогтолцоо юм.

Ректор Н.Ням-Осор “Оюутан-Манлайлал” төвийн тэргүүлэгч гишүүдтэй уулзаж ярилцахдаа Оюутан сурагчдад цогц боловсрол олгох, хувь хүний чадамжийг дээшлүүлэх асуудал нь төгсөгчдөө хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж, тэдний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхтэй шууд холбоотой асуудал гэдгийг онцлон дурдлаа. Тэрээр хүний хүмүүжлийн цогц ойлготуудыг нарийвчлан задлаж:

“Хүний авъяас билэг бол тухайн хүнд бурханаас хайрласан бэлэг. Түүнийгээ нээж хөгжүүлэх нь хүн өөрөө өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт. Тийм учраас хүн бүр Их сургуульд сурч байгаа, оюутан насандаа л өөрийгээ нээж өөрт байгаа авъяас билгээ улам төгөлдөржүүлж хөгжүүлэх хэрэгтэй.”

“Ёс зүйн боловсролтой хүн нийгмийн дотор байр сууриа амархан олж, хөдөлмөрийн зах зээлд гараад алдаа дутагдалгүй ажиллаж чадна”.

“Гоо зүйн боловсролтой хүн аливаа юмс үзэгдлийг зөв таньж, сэтгэлийн гэгээ, гоо үзэмжээрээ нийгмийн дотор, тодорхой хамт олны дотор тодоор ялгарч харагддаг.”

“Хөдөлмөрийн хүмүүжил олж авч чадсан хүн бусдыг манлайлж чадна. Хувь хүний үнэлэмжээ дээшлүүлнэ. Ажил хөдөлмөрийг үнэн сэтгэлээсээ хийж чаддаг хүн л араасаа бусдыг дагуулж чаддаг”.

“Бие бялдрын хүмүүжил бол эрүүл саруул амьдарч, улс нийгмийнхээ төлөө, гэр бүл үр хүүхдийнхээ төлөө, мөн өөрийнхээ төлөө ихийг хийж бүтээхийн үндэс”

“Мэндлэх хүндлэх явдал бол харилцааны соёлын алтан түлхүүр юм”.

“Их Засгийн оюутнууд багаар ажиллах чадварыг бүлэг, аравтаасаа олж авч байна.  Өөрийгээ илэрхийлэх чадварыг соёл, урлаг, спортын олон төрлийн ажлуудаас олж авч байна. Өөрийгээ илэрхийлэх чадварыг соёл, урлаг, спортын олон төрлийн ажлуудаас олж авч байна.”

“Оюутнууд та бүхэн цаашдын 40 жилийн ажил, амьдралын эх суурь, боломж нөхцлийг оюутны 4 жилд л бүрдүүлж авахыг хичээх хэрэгтэй.”

Энэ бүхнийг цогцлоож байж та бүхэн цогц боловсролтой болно. Хувь хүний чадавхи чинь дээшлэх болно… Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн сайхан үгийг өглөө бүр санаж, үдэш бүр цэгнэж байгаарай”… гэсэн сургамжийн сайхан үгүүдийг хэллээ. Энэ бол зөвхөн “Их засаг” –ийн ректор “Их Засаг”-ийн оюутнууддаа хандаж хэлсэн үг биш. Энэ бол монголын нийт залуучууд, оюутан сурагчдад хандаж хэлсэн ахмад хүний үг. Тийм ч учраас бид уншигчиддаа нилээд дэлгэрэнгүй хүргэж байгаа нь энэ билээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
1896954_235275419999902_1749357082_n

“Их Засаг”-ийн оюутнууд ч амжилт арвинтай байна

  • Олимпын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Их Засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Н.Энхдөл алт, оюутан Ч.Сэдэд, Нямсүрэн, Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ.
  • ИЗОУИС-ийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн оюутан Б.Энхтамир хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөн сургуулийн оюутан Б.Энхмандах Боксын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, оюутан Г.Оюунхишиг насанд хүрэгчдийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртлээ.
  • Мөн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн оюутан Б.Дамиран Дархан-Уул аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд 19 давж шагналт 5-р байр эзэлсэн бол, мөн сургуулийн оюутан Б.Балжир буудлагын спортын хийн буудлагын төрөлд 1-р зэрэг биелүүлсэн байна.
Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
1982323_234484856745625_1306815734_n

“20 жил – 20 эрхэм” аян өрнөж байна

Их Засаг олон улсын их сургуулийн 20 жилийн ой угтсан ажил түүний харъяа цогцолбор, бүрэлдэхүүний сургуулиудад эрчимтэй өрнөж байна. “Их засаг” цогцолбор, “Чингис-Соосэ” цогцолборт “20 жил-20 эрхэм” аян өрнүүлж сургуулийнхаа 20 жилийн ойн өмнө төр, нийгэм, улс төр, урлаг, соёл, спортын алдартнуудтай бүх оюутнуудаа уулзуулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэллээ.

Өнгөрсөн 7 хоногт “Их засаг” цогцолборын I курсын оюутнууд Монголын Рояаль академийн тэргүүн, Рояаль олон улсын дээд сургуулийн захирал Доктор Н.Учралтай, Театр урлагийн сургуулийн оюутнууд Монгол Улсын гавъяат жүжигчин Жаргалсайхан, Ж.Оюундарь нартай улзалт хийлээ. Энэ ажил 7 хоног бүр цогцолбор, харъяа бүрэлдэхүүний сургууль бүр дээр зохион байгуулагдах юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: