post3

Их Засгийн “Цогц боловсрол олгох, хувь хүний чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр” сургуулиа сайхан харагдуулдаг

Их засаг Олон улсын их сургуулийн хэмжээнд хэрэгжиж байгаа оюутан сурагчдад “Цогц боловсрол олгох, хувь хүний чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр” нь зөвхөн Их Засгийн оюутан суралцагчдад хамаатай бус, өргөн утгаараа Монгол хүний хөгжлийн тухай асуудал юм. Хүний хөгжлөөс улс эх орны хөгжил шалтгаална. Оюутан сурагчид нь сурлагатай, хүмүүжилтэй, сэтгэлдээ гэрэл гэгээтэй, сайн сайхныг олж харах нүдтэй, сайн сайхны төлөө тэмүүлэх хүсэл тэмүүлэлтэй байх юм бол сургууль хамт олон сайхан харагддаг. Монгол хүн бүр, монголын залуучууд бүгдээрээ энэ л эрхэм чанарыг олж, өөрөөсөө гэрэлтэж явах юм бол Монгол улс минь сайхан харагдана.

Оюутан сурагчдад цогц боловсрол олгох хувь хүний чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр оюутан суралцагчид бүр нь оюуны их чадамжтай, мэргэн ухаанд суралцах чадвартай, гоо зүй, эрүүл мэнд, ёс зүйн боловсролыг сайн эзэмшсэн, уран сайхны торгон мэдрэмжтэй, өөрийгээ удирдах болон багаар ажиллах чадвартай, эх оронч үзэлтэй сайн хүн болж төлөвшинө хэмээн Их Засагчууд үзэж байна.

“Их Монголын ирээдүй Их Засаг-аас эхлэнэ” гэсэн өөдрөг өрнүүн бодол сэтгэлтэй, Улс эх орондоо төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх алсын хараатай Их засаг Олон улсын их сургууль оюутнууд руугаа хандсан их ажил өрнүүлсээр байна. Тэр бүрийн үр өгөөж нь ч мэдрэгдсээр байна. Тус сургууль саяхан 17 дахь удаагийн төгсөлтөө хийж 30 гаруй мэргэжлээр 1200 гаруй залуусыг бакалавр, 130-аад залуусыг магистрын зэрэгтэй төгсгөн хөдөлмөрийн зах зээлд шилжүүллээ. Төр, хувийн хэвшлийн ажил олгогчдыг өргөнөөр оролцуулсан оюутны хөдөлмөрийн өдөрлөгийг зохион байгуулсны үр дүнд энэ жилийн төгсөгчдийн 20 хувь нь ажлын байрны урилгатай, олон оюутан төрөлх сургуулийнхаа магистрантур, докторантурт хөнгөлөлттэй нөхцлөөр үргэлжлүүлэн суралцах эрхийн бичгээ авч төгссөн нь тухайн сургуулийн нэр хүнд, оюутан суралцагчдынх нь мэдлэг чадвар, хүмүүжил төлөвшлийг илэрхийлсэн үнэлэмж юм.

“Супер сутдент” реалити ШОУ “Их Засаг”-ийн брэнд болчихоод байгааг Монгол түмэн сайн мэддэг болсон. Их засаг Олон улсын их сургууль, Рояаль олон улсын дээд сургуулийн оюутнуудын мэдлэг, чадвар, хүн чанар, авхаалж самбааг сорьсон Супер сутдент реалити ШОУ-г 3 дахь жилдуу зохион байгуулж байна. Өмнөх жилүүдийн шилдэг оролцогч арав, арван оюутныг гадаадын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгээр суралцуулсан. 2013 оны “Супер студент” реалити ШОУ-ны ялагч А.Ундармаа одоо АНУ-ын Клорада Хайт их сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцахын зэрэгцээ тухайн сургуульдаа цалинтай ажил хийж, ажилтай орлоготой оюутан гялалзаж явна.

Энэ хичээлийн жилд явагдаж байгаа “Супер сутдент-3” реалити ШОУ-ны дүн гарах цаг мөч ойртсоор байна. Төгсгөлийн шатанд шалгарч үлдээд байгаа 26 оюутны дундаас 10 шилдэг оролцогч шалгарч нэг нь ялагч болж мөн л Коларада Хайт их сургуульд сургуулийнхаа зардлаар суралцах, бусад нь гадаадын гадаадын их дээд сургуульд суралцах эрхтэй болно. Одоо үлдээд байгаа оюутнууд Их Засаг олон улсын их сургуулийн бүх харъяа бүрэлдэхүүний сургуулиудын төлөөлөл байгаа нь тус сургуулийн бүх нэгжид сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа жигд сайн явагдаж, оюутнууд нь ч жигд сайн байгааг харуулж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
lens1

Их засагчууд хамгийн дотны зөвлөгчөөрөө номыг сонгожээ

Их Засаг олон улсын их сургууль оюутнуудынхаа оюун ухаан, сэтгэлгээний цар хүрээг өргөсгөж ухааруулах гэгээрүүлэх хамгийн дотно зөвлөгчөөр номыг сонгосон байна. Тус сургуулийн С.Нансалмаа эрхлэгчтэй төв номын сан Америкийн Монгол судлалын төвийн “Монголд зориулсан ном” хөтөлбөртэй хамтран ажиллаж номын сан хөмрөгөө арвижуулах талаар их зүйлийг хийж байна. Америкийн Монгол судлалын төв “Азид болон Монголд зориулсан ном” хөтөлбөрөөс тус сургуулийн төв номын санд 500 боть ном бэлэглэж багш оюутнуудын эрдэм номын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бол хэдхэн хоногийн өмнө Их Засаг Лицей сургуулийн номын санд 100 гаруй боть ном, Тэмүүжин цэцэрлэгийн хүүхэд багачуудын хэрэгцээнд 30 боть ном нэмж бэлэглэлээ. Энэ бэлгийг Америкийн монгол судлалын төвийн менежер Н.Амаржаргал гардуулж өгсөн юм.

Тус сургуулийн төв номын сангаас Монголын бичиг соёлын өдрийг тохиолдуулан “Сайн ном сайн хүмүүсийг төлөвшүүлнэ” сэдэвт аяныг зохион байгуулж харъяа бүрэлдэхүүний сургуулиудын оюутнуудаас номын сандаа ном бэлэглэх хөдөлгөөн өрнүүлж дүнгээ гаргалаа.

Ном бэлэглэх аянд Г.Туяа захиралтай Хууль зүйн сургууль, Д.Чулуунбилэг захиралтай Аялал жуулчлал-Бизнесийн удирдлагын сургууль, М.Даваадорж захиралтай Чингис –Соосэ цогцолборын бүрэлдэхүүний сургуулиуд илүү идэвхтэй оролцож “Та бүхний бэлэглэсэн номын хуудас бүр Их Засагчууд бидний хувьд өндөр ууланд авирах шат нь байх болно. Өргөн далайд сэлэх сал нь байх болно… Яарахын цагт үл орхих нөхөр, ямар ч үед хулгайд үл автах эрдэнэ болсон Номын цагаан буян дэлгэрэх болтугай” гэсэн сайхан үгтэй талархалыг гардан авлаа.

Ийнхүү Их Засагчууд өөрсдийн идэвхи зүтгэл, өгөөмөр сэтгэлээр номын сан хөмрөгөө улам баяжуулж эрдэм ухааны оньсон түлхүүр болсон номтойгоо нөхөрлөж, Монгол улсдаа анхдагч болсон 24 цагийн ажиллагаатай номын сандаа тухлаж ухаарал гэгээрлийн их аянаа үргэлжлүүлсээр байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
openday

Их Дээд сургуульд элсэгчдэд зориулсан Их Засаг олон улсын их сургуулийн нээлттэй өдөрлөгт урьж байна

Энэ жил XI анги төгсөж байгаа, мөн их дээд сургуульд элсэн суралцахаар бэлтгэж байгаа хүүхэд залуучуудад зориулсан Их Засаг олон улсын их сургуулийн нээлттэй өдөрлөг тус сургуулийн “Их Засаг”, “Чингис-Соосэ” цогцолборуудад 2014 оны 5-р сарын 30-ны өглөөнөөс орой хүртэл нэгэн зэрэг болно. Өдөрлөгийн үеэр:

Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутагт байрлах Их засаг цогцолборын харъяа Хууль зүйн сургууль, Аялал жуулчлал бизнесийн удирдлагын сургууль, Компьютер менежментийн сургууль, Театр урлагийн сургууль, Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль,

Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутагт байрлах Чингис-Соосэ цогцолборын харъяа Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль Жэсан-Чингис хаан гадаад хэл соёлын сургууль өөр өөрсдийн сургууль хамт олны ололт амжилтыг харуулсан үзмэр, танилцуулгыг дэлгэж зорьж ирсэн хүн бүхэнд сургуулийнхаа танилцуулгыг гардуулна.

Их Засаг олон улсын их сургуультай танилцахаар хүрэлцэн ирсэн хүүхэд залуучууд, эцэг эхчүүд та бүхэн тус сургуулийн авъяаслаг багш, оюутнуудын урлагийн тоглолт, мэндчилгээ, шилмэл загварын үзүүлбэр, үндэсний бөхийн барилдаан, бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолтуудыг үзэж, сагсан бөмбөгийн тэмцээн болон уран илтгэлийн тэмцээнд оролцож болохоос гадна Азын сугалаа сугалж Аз хийморио сорих болно.

Уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож түрүүлсэн хүүхдүүд Их Засаг олон улсын их сургуульд элсэн суралцах урилга гардан авна. Тус сургуулийн харъяа бүрэлдэхүүний сургуулийн захирлууд хүрэлцэн ирсэн хүн бүрийг хүндэтгэн угтан авч сургуулийнхаа байрлал, ажил үйлс, бахархал бүхэнтэй танилцуулна.

Элсэн суралцах сургуулиа хайж, судлаж байгаа хүүхэд залуучууд та бүхнийг Их засаг олон улсын их сургуулийн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өдөрлөг 2014 оны 5 сарын 30-ны 9:00 цагаас Их Засаг, Чингис-Соосэ цогцолборуудад нэгэн зэрэг эхэлнэ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
527-1365666405middle

Их Засагчууд “20 жил-20 эрхэм” аяны хүрээнд улсын их хурал, засгийн газрын гишүүн Ц.Оюунгэрэлтэй уулзав

Их Засаг олон улсын их сургуулийн 20 жилийн ой энэ оны X сард болно. Ой угтсан “20 жил-20 эрхэм” аян өрнөж тус сургуулийн багш оюутнууд өнөөгийн Монголын алдартнууд, эрдэмтэд төр, нийгмийн зүтгэлтнүүдтэй уулзаж, үг сургаалийг нь сонсож, оюун сэтгэхүйн их гэгээрлийг олж авч байгаа билээ. Тэд Ардын жүжигчин, Монгол киноны нэрт найруулагч Г.Жигжидсүрэн, төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол улсын гавъяат жүжигчин Жаргалсайхан, Урнаа, Ж.Оюундарь, Монголын Оюун ухааны академийн ерөнхийлөгч доктор Х.Хатанбаатар, “Цаглашгүй гэрэл” төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Батжаргал, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн академич С.Нарангэрэл, Монгол улсын гавъяат эмч, Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор академич Л.Эрдэнэбаяр, Гэр бүл судлаач Л.Нарантуяа, Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нарын олон алдартан, нэр хүндтэй хүмүүстэй уулзаад байна. Өнгөрсөн долоо хоногт тус сургуулийн Их Засаг цогцолборын II курсын оюутнууд Улсын их хурлын гишүүн, Соёл Спорт Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй уулзав Ц.Оюунгэрэл сайд оюутнуудад лекц уншиж, тэдний сонирхсон асуултанд хариулж дотно сайхан яриа өрнүүлсний зэрэгцээ. өөрийн эрхэлсэн ажлын хүрээнд тус сургуулийн бүрэлдэхүүний Аялал жуулчлал бизнесийн удирдлагын сургуулиар орж, номын сангуудын үйл ажиллагаатай танилцсан байна.

Тэрээр “Их Засаг үнэхээр сайхан сургууль юм байна. 24 цагаар ажилладаг номын сантай, 2 спорт заалтай, 2 соёлын төвтэй кампус хэлбэрээр хөгжиж байгаа ийм сургууль монголдоо анхдагч байх. Монгол улсын гавъяат багш Н.Ням-Осор, түүний эрдмийн хамт олны нэр алдрыг Монгол орон даяар цуурайтуулж байгаа энэ сайхан сургуулиар би бахархаж байна” гэсэн юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
genghis-khan-illustration

“Чингис хаан ба Их Засаг судлал” эрдэм шинжилгээний хурал болно

ИЗОУИС-ийн 20 жилийн ойн өмнө “Чингис хаан ба Их Засаг судлал” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал хийхээр тус сургуулийн Эрдмийн зөвлөл шийдвэрлэв. Энэ эрдэм шинжилгээний хуралд гадаад дотоодын олон зочид төлөөлөгчдийг урьж, олон эрдэмтэн судлаачдыг оролцуулахаар төлөвлөж байна. “Чингис хаан ба Их Засаг судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Чингис хаанаар овоглож, Их Засаг хуулиар нэрлэгдсэн эрдмийн хамт олноос Их эзэн Чингис хаандаа үзүүлж байгаа их хүндлэл, энэ аугаа хүн, аугаа их хуулийн судлалд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм.

Тус сургуулийн төв номын сангийн дэргэд Эрдэм шинжилгээ, судалгааны номын сан байгуулж, докторант, магистрантууд болон эчнээ ангийн оюутнууд, дипломын ажил бичиж байгаа, Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж байгаа багш оюутнуудад үйлчилж байгаа нь ч мөн л Чингис хаан Их Засаг хуулиа дээдэлсэн хүндэтгэлийн утгыг агуулж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
logo Ikh zasag

Сургуулийнхаа 20 Жилийн Ойд Зориулсан Гэрэл Зургийн Цомог, Түүхийн Ном Бүтээж Байна

Их Засаг олон улсын их сургуулийн 20 жилийн ойд зориулсан гэрэл зургийн цомог бүтээх ажлын хэсгийг тус сургуулийн ректорын зөвлөх, доктор Ч.Баатар ахлаж сургуулийнхаа 20 жилийн түүхэн хөгжлийг бүрэн харуулах, сургуулийг байгуулалцсан болон өдий хүртэл хүчин зүтгэж яваа ахмад багш, ажилтан, ажиллагсадаа алдаршуулах, гавъяа зүтгэлийг нь мөнхжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн “Их Засаг олон улсын их сургуулийн түүхэн хөгжлийн 20 жил” ном хэвлүүлэхээр бэлтгэж байна. Номыг тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн түүхч, зохиолч, докторБ.Өлийсүрэн бичиж, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Санжийн Пүрэв ариутган шүүжээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
1982323_234484856745625_1306815734_n

ИЗОУИС-ийн нээлттэй өдөрлөг Дорнод аймагт боллоо

2014-2015 оны хичээлийн жилд Их Засаг олон улсын их сургууль бакалаврын боловсрол олгох 40 гаруй мэргэжлээр элсэлт авна. Энэ хичээлийн жилд Хэнтий аймгийн төв Чингис хотод “Өндөрхаан” багшийн сургуулиа нээж бага ангийн багш, цэцэрлэгийн багш, Математик, Монгол хэл уран зохиол, мэдээлэл зүй, түүх нийгэм судлал, зураг дүрслэх урлагийн болон технологийн багш мэргэжлээр элсэлт авч Боловсрол судлалын магистрын сургалт явуулахаар бэлтгэж байна.

Шинэ хичээлийн жилийн элсэлтийн бодлогыг орон нутгийн ард иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах зорилгоор зарим аймагт Их Засаг олон улсын их сургуулийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Өнгөрсөн 7 хоногт тус сургуулийн Маркетингийн алба Дорнод аймагт сургуулийнхаа нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Мөн Их Засаг олон улсын их сургуулийн дэргэдэх Рояаль HD телевизийн сэтгүүлч “Монгол Бадарчин” нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч С.Баясгалан Дорнын уудам тал нутгаар “Бадарчилж явна”.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: