ss2

Супер студент төслийн гранпри ялагч их засаг олон улсын их сургуулийн 100% зардлаар АНУ-д суралцах эрхээ гардлаа

Шинэ цагийн хэрэгцээг хангахуйц мэдлэг боловсролтой, авъяас чадвартай шилдэгийн шилдэг оюутныг бэлтгэх, шалгаруулах Монголын хамгийн өндөр шагналын сан, хамгийн шударга шалгаруулалтыг амалдаг Супер студент төслийн шилдэг 25 оролцогчдын шилдгийн шилдгийг тодруулах Гала концерт Улаанбаатар чуулгын концертын танхимд болж өнгөрлөө. Ямар нэг бизнесийн болон, олон улсын байгууллагаас санхүүжилт авалгүйгээр Их засаг олон улсын их сургууль өөрийн 100 хувийн зардлаар олон арван оюутнуудад бодитой хөрөнгө оруулалт хийж гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцуулсаар ирсэн билээ. Тус төслийн “Гранпри” ялагчаар Их засаг Олон улсын их сургуулийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн II курсын оюутан Билэгсайхан шалгарч АНУ-ын Колорада хайтс их сургуульд 100 % тэтгэлгээр суралцах эрхийг тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ryuichiro Iwanami – аас гардаж авлаа. Шилдэг оролцогчоор Их Засаг хууль зүйн сургуулийн оюутан Э.Жаргал, Рояаль академийн оюутан Гантулга, Б.Мөнхбаяр М.Түвшинжаргал нар БНСУ-ын ТЭЕГҮ их сургуульд 100% тэтгэлгээр суралцах эрх, Ч.Золбоо, Б.Энхтөр нар Японы Киото Гакуэн их сургуульд 100% тэтгэлгээр суралцах эрх, Г.Ган-Эрдэнэ, Т.Батзул, Б.Мөнгөнчимэг, Амартүвшин нар БНСУ-ын Канвоны үндэсний их сургуульд 100 % тэтгэлгээр суралцах эрх тус тус гардан авлаа. Сургалтын төлбөр төдийгүй байр үнэ төлбөргүй суралцах алтан боломжийн эзэн болсон 11 оюутны нүдэнд баярын нулимс тодорч байлаа.

Мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь олддог боломжийг эгэл жирийн хүсэл мөрөөдөлтэй аавын хүү, ээжийн охинд олгодог Супер студент төсөлд оролцох боломж Их засагийн оюутнуудад нээлттэй.

ss1

ss2

ss3

ss4

ss5

ss6

 

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
post1

Нээлттэй өдөрлөг болов

Чингис хааны нэрэмжит Их засаг олон улсын их сургууль Үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургууль, бүх оддын эрдмийн их сургууль, бүх нийтэд нээлттэй, цахим их сургууль байх зорилтын дор үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулиа нийгэм, олон нийттэй холбосон олон ажлыг тасралтгүй зохион байгуулсаар ирсний нэг нь жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг нээлттэй хаалганы өдөр.

Энэ жил XI анги төгсөж байгаа, мөн их дээд сургуульд элсэн суралцахаар бэлтгэж байгаа хүүхэд залуучуудад зориулсан Их Засаг олон улсын их сургуулийн нээлттэй өдөрлөг тус сургуулийн “Их Засаг”, “Чингис-Соосэ” цогцолборуудад 2014 оны 5-р сарын 30-ны өглөөнөөс орой хүртэл нэгэн зэрэг болж өөнөдөрлөө. Өдөрлөгийн үеэр Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутагт байрлах Их засаг цогцолборын харъяа Хууль зүйн сургууль, Аялал жуулчлал бизнесийн удирдлагын сургууль, Компьютер менежментийн сургууль, Театр урлагийн сургууль, Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль, Рояаль ОУДС, Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутагт байрлах Чингис-Соосэ цогцолборын харъяа Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль Жэсан-Чингис хаан гадаад хэл соёлын сургууль… Өөр өөрсдийн сургууль хамт олны ололт амжилтыг харуулсан үзмэр, танилцуулгыг дэлгэж зорьж ирсэн хүн бүхэнд сургуулиа танилцуулав.

Их Засаг олон улсын их сургуультай танилцахаар хүрэлцэн ирсэн хүүхэд залуучууд, эцэг эхчүүд тус сургуулийн авъяаслаг багш, оюутнуудын урлагийн тоглолт, мэндчилгээ, шилмэл загварын үзүүлбэр, бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолтуудыг үзэж, сагсан бөмбөгийн тэмцээн болон уран илтгэлийн тэмцээнд оролцож, Азын сугалаа сугалж Аз хийморио үзлээ. Уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож түрүүлсэн хүүхдүүд Их Засаг олон улсын их сургуульд элсэн суралцах урилга гардан авсан юм.

Их засаг ОУИС-ийн энэхүү нээлттэй өдөрлөг тус сургуулийн 20 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог. Энэ өдөр тус сургуулийн спорт заал, компьютерийн төвүүд, лекцийн заал, номын сангууд нээлттэй ажиллаж, сургуулиа нийгэмд сурталчилах ажлыг зохион байгууллаа. Энэ удаагийн нээлттэй өдөрлөг Их Засагчуудын авъяас чадварыг нээн харуулсан, элсэгчдийн оролцоог хангасан, эцэг эхчүүдэд тодорхой мэдээлэл өгсөн нээлттэй ил тод өдөрлөг байлаа.
Өдөрлөгт УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар хүрэлцэн ирж, Нийслэлийн дүүргүүдийн засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтсийн удирдах ажилтнууд, ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын менежерүүд, еөрөнхий боловсролын сургуулийн 11-р анги төгсөгчид, Их Засаг Лицей дунд сургуулийг төгсөж байгаа хүүхдүүд оролцов.

Их засаг олон улсын их сургуулийг төгссөн 14 мянган төгсөгчийн олонх нь 10, 11 дүгээр анги төгссөн жаахан хүүхдүүд байхдаа л сургуулийнхаа нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож Их Засаг бол бидний сонголт хэмээн үзэж тус сургуульд элсэж байсан түүхтэй. Үүнлугаа адил энэ жилийн нээлттэй өдөрлөгт оролцсон хүүмдүүдийн дотроос Их Засаг олон улсын их сургуульд оюутнаар элсэж тус сургуулийн 20 жилийн ойн баярт оролцох, ололт амжилтаараа од мэт гэрэлтэж Их засагчуудын бүх оддын эгнээнд багтах шилдэг элсэгчид олон байгаа гэдэгт итгэл төгс байна гэж Их засаг олон улсын их сургуулийн ректор, Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Н.Ням-Осор хэллээ.

Их засаг олон улсын их сургуулийн оюутнууд Их засаг олон улсын их сургууль, Рояаль олон улсын дээд сургууль, Рояаль HD телевизээс зохион байгуулдаг хамгийн өндөр шагналын сантай “Супер студент” реалити ШОУ-нд оролцож, “Их Засаг-Орчин үе”, Нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгэрүүлэгчид” эрдэм шинжилгээний хурлууд болон Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит яруу найргийн наадамд оролцон оюун ухаан эрдэм мэдлэгээрээ өрсөлдөж, “Оюутны намар” урлагийн их наадам, спортын олон төрлүүдээр явагддаг “Бага олимп” спортын уралдаан тэмцээнүүдэд авъяас чадвар хурд хүчээ сорин өөрийгөө нээж өсч хөгжиж байдаг.

Оюутан насандаа Монголын үе үеийн алдар суутнуудын алтан дэвжээ болсон Спортын төв ордон, “Буянт-Ухаа” спорт цогцолборт хурд хүчээ сорьж, UB паласын концертийн их танхимын тайзнаа дуулж бүжиглэж, авъяасын галаа асааж тордох аз завшаан зөвхөн Их засгийн оюутнуудад л тохиодог юм.

Их Засгийн үе үеийн оюутан залуусын араас замнаж оюун ухааны болон урлаг, спортын жинхэнэ одод болон гялалзаж явах азтай хийморьтой хөвгүүд охид ийнхүү тус сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож тус сургуулийн 24 цагийн үйлчилгээтэй төв номын сан, Хоёр спорт заал, соёлын төв, Англи хэлний сургалтын төв, Дэлхийн боловсролыг монголдоо хэрэгжүүлэгч Рояаль олон улсын дээд сургуулиар зочилж Их засаг олон улсын их сургуулийн харъяа бүрэлдэхүүний сургуулиудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж өндөр сэтгэгдэлтэй буцлаа. Энэ жил 11-р ангиа төгсөж байгаа хүүхдүүд, их дээд сургуульд элсэн суралцахыг зорьж байгаа залуусын өмнө Үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургууль, бүх оддын эрдмийн их сургууль, бүх нийтэд нээлттэй, цахим их сургууль Чингис хааны нэрэмжит Их засаг Олон улсын их сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
post2

“Супер студент-3” реалити ШОУ-ны ялагч VI сарын 6-нд тодорно

super_student3Их засаг олон улсын их сургуулийн оюутнуудын мэдлэг чадвар, авхаалж самбаа, хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүн болсон “Супер студент” реалити ШОУ энэ жил 3 дахь жилдээ зохион байгуулагдаж энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар чуулгын тайзнаа шилдгүүдээ тодруулах гэж байна. “Супер студент” реалити ШОУ-ны өмнөх жилүүдийн шилдэг 20-иод оюутан залуус АНУ, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна. 2013 оны “Супер сутдент” реалити ШОУ-ны ялагч оюутан А.Ундармаа АНУ-ын Коларада Хайт их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Хоёр хоногийн дараа болох “Супер сутдент-3” реалити ШОУ-ны шилдгийг тодруулах ёслолд Коларада Хайт их сургуулийн захирал өөрийн биеэр оролцож уг ШОУ-ны ялагч оюутанд Коларада Хайт их сургуульдаа 100 хувийн тэтгэлэгээр суралцах эрхийн бичгийг гардуулна. Мөн шилдэг оролцогч 9 оюутан гадаадын аль нэг их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцах эрхээ гардан авна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: