20-jaar-triotec1-425x233

Их Засаг ОУИС-ийн 20 жилийн ой энэ оны 10 сарын 6-26-ны өдрүүдэд болно

20 жилийн баярын хүрээнд оюутны “Бага олимп” спортын уралдаан тэмцээнүүдийг 10 дугаар сарын “Буянт-Ухаа” цогцолборт улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг 10 дугаар сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд, “Чингис хаан ба өнөөгийн дэлхий ертөнц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 10 дугаар сарын 24-нд Эрдмийн сургуулийн соёлын төвд зохион байгуулна.

20 жилийн ойд зориулсан тус сургуулийн үе үеийн Төгсөгчдийн чуулган 10 сарын 17-ны 15:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Мөн энэ өдөр төгөгчдийн бинес уулзалтыг зохион байгуулж хүндэтгэлийн зоог барина. Төгсөгчдийн чуулга уулзалт, бизнес уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийг Их Засаг их сургуулийн үндсэн курсын 3 дахь төгсөгч эрх зүйч  Даваасүрэнгийн Энхбаяр  ахлаж байна. Их Засаг ОУИС-ийн үе үеийн төгсөгч та бүхэн нэн даруй төгссөн сургуулийнхаа захирал, декануудтай холбоо тогтоогоорой.

Их Засаг ОУИС-ийн төгсөгчдийн холбооны дарга Г.Туяатай 88007046 дугаарын утсаар, төгсөгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Энхбаяртай 88113937 дугаарын утсаар холбоо барина уу.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
accreditation

Английн үндэсний магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэж байна

Их Засаг ОУИС өөрөө 2015 оныг дуустал ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн. Эрх зүйн болон нягтлан бодох бүртгэлийн хичээлийн хөтөлбөрүүдээ бүрэн магадлан итгэмжлүүлсэн. Энэ хичээлийн жилд Английн үндэсний магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэж байна. Энэ нэр хүндтэй магадлан игэмжлэлд орчих юм бол Олон улсын их сургууль болсны жинэхэн утга чанараа харуулж, нийт төгсөгч, оюутан суралцагсдынх нь дипломын чанар олон улсын хэмжээнд баталгаажна.

Багш ажилтнуудын ажлын байрны үнэлэмж дээшилнэ.

Их Засагчууд 2008 онд Английн Лондон хотод Алтан категорын олон улсын чанарын хаан титэм шагнал хүртэж 2013 онд Франц улсын нийслэл Парис хотноо Дэлхийн чанарын баталгаажуулалтын дээд шагналыг Палатинум төрөлд гардан авсныхаа дараа “Одоо бидэнд дэлхийн дэвжээ л хэрэгтэй байна даа” гэж омог бардам хэлж байж билээ.

Тус сургууль эдүгээ 20 шахам орны 50-иад их дээд сургууль, сургалт эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж одоо олон улсын магадлан итгэмжлэлд орохоор ийнхүү бэлтгэж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
10697152_285118471682263_7277361979174809163_o

2014-2015 оны хичээлийн жил эхэллээ

Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургууль 2014-2015 оны хичээлийн жилээ эхлүүлж сургалт, соёл, хүмүүжлийн ажлууд нь жигдэрч байна. Тус сургууль энэ хичээлийн жилээс эхлэн Цахилгааны инженер, Дулааны инжежер, Барилгын инжежер, Авто замын инженер, Санхтехникийн инженер мэргэжлээр сургалт явуулах болж Аялал жуулчлалын сургууль, Компьютер менежментийн сургууль, шинээр нээгдсэн инженер технологийн салбарыг нэгтгэсэн Үндэсний инженер технологийн сургуулийг байгууллаа.

25 жилийн түүхтэй Монгол бизнес дээд сургууль Их Засаг ОУИС-тай нэгдэж Санхүү нягтлан бодох бүртгэлийн “Монгол бизнес” сургууль байгуулагдлаа. Монгол бизнес дээд сургууль 1990 онд анх байгуулагдсан,хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг. Тус сургууль Их Засаг ОУИС-тай нэгдсэнээрээ гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай шилдэг нягтлан бодогч, санхүүгийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх чадамжаа эрс дээшлүүлнэ гэж үзэж байна. Ингэснээр Их Засаг ОУИС Их Засаг Хууль зүйн сургууль, Үндэсний инженер технологийн сургууль, Монгол удирдлага Санхүү эдийн засгийн сургууль, Чингис-Соосэ ОУХС, Эрдмийн сургууль, Театр урлагийн сургууль, Санхүү нягтлан бодох бүртгэлийн Монгол бизнес сургууль, Жэсан-Чингис хаан Гадаад хэл соёлын сургууль Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль гэсэн Чингис хааны  9  өрлөг шиг 9 салбар сургуультайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боллоо. Энэ 9 сургууль Их Засагчуудын алдар нэрийн батлагаа болсоор байх болно. Мөн Их Засаг Лицей сургууль, Их Засаг МСҮТ, Тэмүүжин цэцэрлэгүүдийн энэ хичээлийн жилийн өнгө төрх өөдрөг сайхан эхлэж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: