20 logo

Их Засаг ОУИС-ийн 20 жилийн ойн баярын дуулиан татраагүй байна

Чингис хааны нэрэмжит Их засаг олон улсын их сургууль 20 жилийн ойн баярын хөөр хөгжөөнөөр амьсгалсан хэвээрээ байна.
Оюутан, суралцагч , төгсөгчид  Буянт –Ухаа спортын ордонд  болсон “Бага олимп” спортын наадмын сэтгэл догдлуулсан мөчүүдийг дурсаж ялахын гайхамшиг, ялагдахын сургамжийг дэнслэн ярилцсаар, хөгжилдсөөр байна.
Төрийн ордны их танхимд чуулсан Их Засгийн төгсөгчдийн анхдугаар их хурал, Монгол бөхийн өргөөнд болсон Их Засаг олон улсын их сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит, Монгол улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх хүчит 224 бөхийн барилдаан зэрэг түүхэн үйл явдлуудын дуулиан татрах болоогүй
байна.
Их Засаг олон улсын их сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит Үндэсний бөхийн барилдаанд 5 давж шөвгийн 8-д үлдсэн Их Засаг олон улсын их сургуулийн Эрдмийн сургуулийн эчнээ ангийн оюутан Монгол улсын Өсөх идэр начин Р.Пүрэвдагва Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдааны 5-ын даваанд улсын харцага Б.Пүрэвсайханыг, 6-ын даваанд улсын заан  Ч.Санжаадамбыг, 7-ийн даваанд улсын аварга С.Мөнхбатыг, 8-ын даваанд улсын арслан Н.Батсуурийг ээлж дараалан өвдөг шороодуулж түрүүлсэн нь Их Засагчуудын цөсийг хөөргөж, баяр бахдлыг нь улам ориглууллаа.

Их Засаг ОУИС-ийн хамт олонд
гадаад дотоодын 30 гаруй байгууллага хамт
олон мэндчилгээ ирүүлэв

Их Засаг олон улсын их сургууль 20 жилийн ойн баярын хурал, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар паласын концертын ихтанхимд зохион байгуулсан.
Тус сургуулийн 20 жилийн ойн баярын хуралд Монгол улсын төр захиргааны төв байгууллагуудын болон Хууль сахиулах байгууллагын удирдах ажилтнууд , ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсаас ирсэн зочид гийчид, гадаадын хамтран ажилладаг их дээд сургууль, боловсрол, шинжлэх  ухааны байгууллагын төлөөллүүд оролцож баяр хүргэсэн юм.
Их Засаг олон улсын их сургуулийн эрдмийн  хамт олонд Монгол Улсын Боловсрол Шинжлэх ухааны яам, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Монгол улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Өмгөөлөгчдийн холбоо, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Оросын холбооны Буриад улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академийн Сибирын салбарын Монгол, Төвд, Будда судлалын институт, Оросын Холбооны улсын Буриадын их сургууль, БНХАУ-ын Хэбэйн их сургууль зэрэг гадаад дотоодын 30 шахам байгууллага хамт олон , хувь хүмүүсээс 20 жилийн ойн баярын мэндчилгээ ирүүлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүссэн байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
4310430043D043D0435044004380445043704300441043004330_zps3139b90f

Их Засагчууд 20 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ

Чингис хааны нэрэмжит Их Засаг ОУИС-ийн эрдмийн хамт олон төрлөх сургуулийнхаа 20 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Их Засаг ОУИС 1994 онд Монгол удирдлага технологийн дээд сургууль нэртэй үүсэн байгуулагдаж 1996 онд Их Засаг Хууль зүйн дээд сургууль болж өргөжсөн, 1999 онд Чингис хааны нэрэмжит болсон. Их Засаг Хууль зүйн дээд сургууль 2000 онд Их Засаг их сургууль болж үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлсэн.
Тус сургууль 2008 онд Английн Лондон хотод Алтан категорын олон улсын чанарын Хаан титэм шагнал, 2013 онд Францийн Парис хотод Дэлхийн чанарын баталгаажуулалтын дээд шагналыг тус тус  хүртэж олон улсын нэр хүндээ баталгаажуулсан юм.
2011 онд Их Засаг их сургууль Их Засаг олон улсын их сургууль болж хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн байна.
Их Засаг ОУИС 2014 онд Их Британийн магадлан итгэмжлэх байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн.  Олон улсын магалан итгэмжлэлд орсноор тус сургуулийн төгсөгч, оюутнуудын дипломын үнэ цэнэ олон улсын түвшинд үнэлэгдэх болно. Тус сургуулийн хөтөлбөрүүдийг дэлхийн олон орны Их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрөх болно. Ой тэмдэглэнэ гэдэг бол тухайн хамт олон олсон ололт амжилтаа дүгнэж дараагийн зорилтоо тодорхойлох түүхэн үйл явдэл байдаг. Их Засаг ОУИС-ийн эрдмийн хамт олон сургуулийнхаа 20 жилийн хөгжлийг дараах 5 зүйлээр тодорхойллоо.
1.     Оюутнаа хүмүүжүүлж төлөвшүүлэх талаараа Монгол улсдаа өөрийн гэсэн брэндийг бий болгосон байна.
Тус сургууль оюутан сурагчдад “Цогц боловсрол өвтэгш хүмүүжил олгох хөтөлбөр”-ийн хүрээнд “Супер студент” тэтгэлэгт төслийг жил бүр зарлаж шилдэг оролцогчдийг АНУ, Япон, БНСУ-ын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгээр суралцуулж байна. Мөн оюутуудынхаа дунд урлагийн их наадам, спортын “Бага олимп”, “Их Засаг орчин үе”  эрдэм шинжилгээний хурал зэрэг  хувь хүний чадавхийг дээшлүүлэх олон төрлийн хөтөлбөрүүдтыг хэрэгжүүлж байна.
2.    Төгсөгчдөө нийгэмд бэлтгэх бодлого барьж ажилласанаар тус сургуулийг төгсөгчдийн 53 хувь нь мэргэжлээрээ, 25 хувь нь төр захиргааны болон хувийн хэвшлийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Төгсөгчдөө нийгэмд бэлтгэх бодлогын хүрээнд жил бүр Хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулж, Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Залуучуудын хөдөлмөрийн бирж, Дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдтэй нягт хамтран ажиллажээ.
3.     Их Засаг ОУИС багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого барьж ажилласнаар тус сургуулийн багш нарын дотор 5 аас дээш жил ажилласан багш нар 70 хувийг эзлэж байна. 10-аас дээш жил ажилласан багш 40 хувийг эзлэж байна. Их Засаг ОУИС-д 15-аас дээш ажилласан багш 36 байгаагаас харахад тус сургуулийн багш нарын тогтвор суурьшил өндөр байгаа нь харагдаж байна.
4.    Өнгөрсөн 20 жил Их Засагчуудын хувьд Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн бүтээн байгуулалтын  он жилүүд байсан байна.  Тус сургууль 20 жилийн хугацаанд 32 мянган квм талбайтай 14 хичээлийн байр, 3 оюутны байр, 2 спорт цогцолбор, 4 соёлын төв, 5 номын сан бүхий барилга байгууламжуудыг барьж боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна.
Тус сургуулийн давуу тал бол сургуулиа кампус хэлбэрээр хөгжүүлэх бодлого барьж оюутны байр, спорт цогцолбор, соёлын төв гээд оюутны сурч хөгжих бүхий л орчин нөхцлийг бүрдүүлж ажилласанд оршиж байна.
5.    Их Засаг ОУИС-ийн хувьд Монгол улсдаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн он жилүүд байлаа. Их Засаг ОУИС 20 гаруй орны 60 гаруй их дээд сургуультай хамтран ажиллаж, оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус сургуульд гадаадын 110 иргэн баклаврын боловсрол эзэмшиж 27 оюутан магистрт суралцаж төгссөн байна. Эдүгээ тус сургуульд БНХАУ, ОХУ, Азербеджан, Казакстан зэрэг орны оюутнууд суралцаж байна.
Их Засаг ОУИС “Супер студент” реалити ШОУ-г жил бүр зохион байгуулж 30 гаруй оюутныг гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцуулж байгаа нь гадаад харилцаа амжилттай хөгжиж байгаагийн нэгэн илрэл юм.

Их Засаг ОУИС 20 жилийн ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд Төгсөгчдийн анхдугаар их хурлыг Төрийн ордны их танхимд зохион байгуулж 15 мянган төгсөгчийн төлөөлөл бүхий Төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийг 51 хүний бүрэлдэхүүнтэй сонгон батлаж тус холбооны ерөнхийлөгчөөр Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн    Ч.Баянжаргалыг сонгон баталсан байна.

Их Засаг ОУИС-ийн “Их Засаг”, Чингис-Соосэ” цогцолборт оюутнуудын баярын хурал болж шилдэг оюутнуудаа урамшуулан шагналаа. Мөн ойн хүрээнд “Чингис хаан ба өнөөгийн дэлхий ертөнц”  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж БНХАУ, ОХУ, Солонгос, Казакстани зэрэг орны олон судлаач эрдэмтэд оролцож илтгэл хэлэлцүүллээ. Мөн 20 жилийн ойн хүрээнд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж энэ барилдаанд Увс аймгийн Давст сумын харъяат Улсын арслан Бүрэнтөгс түрүүлж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Оюунболд үзүүрэллээ.

Н.Ням-Осор Олон улсын Намтар судлалын хүрээлэнгийн

“Хүндэт доктор” боллоо

Их Засаг олон улсын их сургуулийн ректор, Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Н.Ням-Осор Английн Кембриж хот дахь олон улсын намтар судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” боллоо.

            Монголын төрт ёсны түүхэн уламжлал, Чингис хааны намтар, “Их засаг” хууль судлалд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж энэхүү эрхэм хүндэт цолыг олгосон байна.

            Мөн Н.Ням-Осорыг Монголын багш нарын холбооны “Эрдмийн алтан од” одонгоор шагналаа.

nyamosor

Их Засаг ОУИС-ийн Хүндэт профессор цол олгов.

Нэгэн цаг үед Их Засаг их сургуульд багшаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Жамбалсүрэнгийн Батзандан, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан, эдүгээ Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Авирмэдийн Баттөр, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан, Үндэсний статистикийн хорооны дэд дарга Баатарын Эрдэнэсүрэн нарт Их Засаг олон улсын их сургуулийн “Хүндэт профессор” цол олгов.

bat0901_500x500 БХ-ын_дэд_сайд

Их Засагчуудад шагналын хур буулаа

Их Засаг олон улсын их сургуулийн 20 жилийн ойг тохиолдуулан төрийн болон төрийн бус байгууллагуудын шагналаар шагнууллаа.
Их Засаг олон улсын их сургуулийн “Чингис Соосэ”  цогцолборын захирал М.Даваадорж, хууль зүйн сургуулийн багш А.Батбаатар, Д.Мөнхсайхан, Үндэсний инженер технологийн сургуулийн багш Ч.Хандсүрэн, Их Засаг лицей сургуулийн сургалтын менежер Т.Амар нарыг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Үндэсний инженер технологийн сургуулийн багш А.Хуланбаатарыг “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдгээр , Хууль зүйн сургуулийн үйлчлэгч Ц.Сарантуяаг Хөдөлмөрийн Яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа. Мөн Их Засаг олон улсын их сургуулийн спорт цогцолборын дарга Монгол улсын арслан Ж.Хайдав, Хууль зүйн сургуулийн багш Д.Данзандорж, Үндэсний инженер технологийн сургуулийн багш П. Нармандах нарыг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын “Хийморын одон”-гоор , доктор профессор Б.В. Базаровыг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын “Торгоны зам” одонгоор, Их Засаг олон улсын их сургуулийн ректор Н.Ням-Осор, проректор Р.Булгамаа, Монгол удирдлага санхүү эдийн засгийн сургуулийн захирал Л.Оюун , Жэсан Чингис хаан гадаад хэл соёлын сургуулийн захирал Д.Даваадорж, Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн захирал Б.Насан нарыг Монголын багш нарын холбооны “ Эрдмийн алтан од” одонгоор шагнав.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
99e21a44bda29619big

Их засаг хууль батлагдсаны 808, Их засаг ОУИСургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан боллоо

Их засаг хууль батлагдсаны 808, Их засаг ОУИСургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан боллоо.Уг барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээ, “ДЦС-4” ТӨХК-ний бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээний бөх улсын харцага Э.Оюунболд үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ховд дэвжээний бөх улсын начин Ч.Цогбаяр, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл нар шалгарлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
798

Их засаг ОУИС-ын 20 жилийн ойн хүрээнд “Чингис хаан ба өнөөгийн дэлхийн ертөнц” Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Их засаг ОУИС-ын 20 жилийн ойн хүрээнд “Чингис хаан ба өнөөгийн дэлхийн ертөнц” Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ. ОХУ,БНХАУ,Казакстан, БНСУ-аас 30 гаруй эрдэмтэн, Монгол улсын 30 гаруй эрдэмтэдийн илтгэлийг 2 салбар хуралдаанаар хэлэлцэнэ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
1480679_302040196656757_2638279166467296630_n

Их Засаг олон улсын их сургуулийн “Төгсөгчдийн холбоо” шинэ ерөнхийлөгчөө сонголоо

Их засаг олон улсын их сургуулийн төгсөгчдийн анхдугаар их хурал 2014.10.18нд Төрийн ордонд болж “Төгсөгчдийн холбоо” шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Төгсөгчдийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр Монголын хуульчдын холбоо, Нотариатчдын тэнхимийн удирдах зөвлөлийн гишүүн, Их Засаг олон улсын их сургуулийн 2002 оны төгсөгч Ч.Баянжаргал сонгогдлоо.

Их Засаг төгсөгчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхмүүдийг танилцуулж байна.


Хууль зүйн сургуулийн 2010 оны төгсөгч “Улсын их хурлын дэд даргын зөвлөх” бөгөөд Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын судалгааны төвийн дарга

Г.Улаанбаатар

10245377_302061779987932_1506295820826317049_n
Эрдмийн сургуулийн 2012 оны төгсөгч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн, Сонгино хайрхан дүүргийн засаг даргын орлогч Р.Дагва

1658156_302061789987931_1663098153289037555_o
Хууль зүйн сургуулийн 2004 оны төгсөгч Мэдээллийн технологи шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа

10600590_302061783321265_19237594562474528_n
Хууль зүйн сургуулийн 2006 оны төгсөгч Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Л.Болормаа

1908465_302061796654597_2508550819170874143_n

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: