87fd89c008df0e31big

Англи хэлний олимпиадын II-р шатанд орсон оролцогчдын оноо

 

Д/д Оюутны код

1-р шатны

оноо

2-р шатны

оноо

Нийлбэр Сургууль
1 84 47 42 89 ҮИТС
2 7 45 41 86 ХЗС
3 121 41 40 81 ҮИТС
4 75 38 42 80 ҮИТС
5 77 41 38 79 ҮИТС
6 118 40 39 79 ҮИТС
7 11 39 39 78 ХЗС
8 126 46 31 77 ЧС
9 151 42 34 76 МБ
10 119 38 38 76 ҮИТС
11 198 41 33 74 МБ
12 179 42 31 73 МУСЭЗ
13 40 41 32 73 ХЗС
14 15 34 39 73 ХЗС
15 120 34 39 73 ҮИТС
16 192 41 31 72 ЧС
17 128 39 32 71 ЧС
18 41 38 33 71 ХЗС
19 65 37 34 71 ҮИТС
20 215 39 31 70 ЖЭСАН
21 146 36 33 69 ЧС
22 94 35 34 69 ҮИТС
23 132 41 27 68 ЧС
24 142 39 29 68 ЧС
25 210 37 31 68 ЖЭСАН
26 66 40 27 67 ҮИТС
27 32 34 33 67 ХЗС
28 62 39 27 66 ҮИТС
29 31 37 29 66 ХЗС
30 14 36 30 66 ХЗС
31 141 42 23 65 ЧС
32 133 38 27 65 ЧС
33 165 38 27 65 МБ
34 195 37 28 65 МУСЭЗ
35 157 37 26 63 МБ
36 36 35 28 63 ХЗС
37 69 34 28 62 ҮИТС
38 175 38 23 61 МУСЭЗ
39 124 35 26 61 МБ
40 212 38 22 60 ЖЭСАН
41 199 34 26 60 МБ
42 217 34 25 59 ЖЭСАН
43 158 42 42 МУСЭЗ
44 214 37 37 ЖЭСАН
45 12 37 37 ХЗС
Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
orchin-123

Их Засаг олон улсын их сургуульд англи хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус олимпиад нь гурван үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 22-д I-р шатанд ИЗОУИС-н харьяа бүрэлдэхүүний 8 сургуулийн 161 оюутан оролцож англи хэлний дүрмийн мэдлэгээ сорилоо. II-р шатанд шалгарсан эхний 45 оюутан англи хэлний сонсох чадвар, үгсийн сангийнхаа мэдлэгээр 2014 оны 11 дүгээр сарын 24-нд уралдана. III-р шатанд шалгарах 20 оюутан англи хэлний ярианы чадвар болон эссэ бичих чадвараар өрсөлдөн шилдгүүд тодорно.

Их Засаг цогцолборын гадаад хэлний тэнхим

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
log copy

Их Засаг Лицей сургууль 15 жилийн ойгоо тэмдэглэв.

Их Засаг ОУИС-ийн залгамж үеийг сурган хүмүүжүүлдэг Их Засаг Лицей сургуулийн 15 жилийн ой энэ онд тохиож байна. 1999 онд Түүхийн ухааны Доктор профессор, Боловсролын тэргүүний ажилтан, Оросын Холбооны Буриад улсын гавъяат багш Жамбалын Цэцэгмаагийн санаачлагаар байгуулагдсан тус сургуулийн хамт олон төрөлх сургуулийнхаа 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
Туулж өнгөрүүлсэн 15 жилдээ тус сургууль 600 хүүхдийн суудалтай хичээлийн 2 байр, спортын заал, соёлын төв, номын сан, цахим сургалтын танхим зэрэг сурагчдын аятай таатай нөхцлийг бүрдүүлсэн сургалтын орчинтой, 50 гаруй багш ажилтантай, 400 гаруй сурагчтай хувийн хэвшлийн томоохон сургууль болж бэхжсэн байна.
Монгол улсын Засгийн газрын “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, тэднийг бие хүн болон төлөвших үндэс суурийг зөв тавьж өгөх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн “Дэлхийн монгол иргэн”-ийг төрүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа Их Засаг Лицей сургуулийн 15 жилийн ойд зориулсан багш сурагчдын баярын хурал, хүндэтгэлтийн концерт Их Засаг ОУИС-ийн  соёлын төвд болов. 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус сургуулийн хамт олонд Монгол улсын Боловсрол Шинжлэх ухааны яам, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын Хүүхдийн эрхийн газар, Монголын Сурагчдын холбоо, Монголын хувийн хэвшлийн дунд сургуулиудын холбоо, Оросын Холбооны Буриад улсын Боловсролын яам, Буриадын нэгдүгээр Лицей сургууль зэрэг гадаад дотоодын олон байгууллага, хамт олноос баярын мэндчилгээ ирүүлж, сайн сайхныг ерөөсөн байна.
Их Засаг Лицей сургууль “Хүүхдийн нөхөр-буяны эзэн байгууллага” өргөмжлөлтэй, “Хүүхдэд ээлтэй сургууль”-иар 2 удаа шалгарч байсан. Тэгвэл 15 жилийн ойгоороо Монголын сурагчдын холбооны “Хүүхдэд ээлтэй сургууль”  гэсэн өргөмжлөл хүндэтгэлийг 3 дахь удаагаа гардан авлаа.
Их Засаг Лицей сургууль 2000 онд анхны төгсөлтөө хийж 9 хүүхэд бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авч байснаас хойш 14 удаагийн төгсөлт хийж 900 гаруй төгсөгч нь гадаад дотоодын их дээд сургуульд суралцаж төгссөн байна. Тус сургуулийн төгсөгчдийн зарим нь АНУ, ОХУ, БНХАУ, Солонгос, Япон, Энэтхэг, Турк, Англи, Австрали, Тайвань зэрэг улс орнуудад бакалавр, магистр, докторын сургалтанд хамрагдаж, дэлхийн боловсролыг эх орондоо түүчээлэн авч ирэх үйлсийг үргэлжлүүлж байна.
Нийт төгсөгчдөөсөө эзэмшсэн боловсрол, гаргасан амжилтаараа хамт олон, үе тэнгийхнээ манлайлж, сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж яваа 10 шилдэг төгсөгчийг шалгаруулж өргөмжилсөн нь 15 жилийн ойн хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа.
Их Засаг Лицей сургуулийн шилдэг төгсөгчөөр “Вагнер Ази” компаний эдийн засагч тус сургуулийн 2000 оны төгсөгч Б.Наранцэцэг, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор 2000 оны төгсөгч М.Үүрийнтуяа, Эдийн засгийн хөгжлйин яамны мэргэжилтэн 2004 оны төгсөгч Л.Дашдэмбэрэл, Сангийн яамны мэргэжилтэн 2006 оны төгсөгч А.Даваажаргал, Сонгинохайрхан дүүргийн Жижиг Дунд үйлдвэрлэлийгдэмжих төвийн захирал 2006 оны төгсөгч Г.Билгүүн, Зам тээврийн яамны хуулийн зөвлөх 2007 оны төгсөгч Б.Билгүүн, Үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын гүйцэтгэх захирал 2004 оны төгсөгч М.Золзаяа, мөн 2004 оны төгсөгч Б.Төгөлдөр, 2005 оны төгсөгч П.Гялбаа, 2009 оны төгсөгч М.Түвшинбагана нар шалгарч, Их Засаг Лицей сургуулийн “Шилдэг төгсөгч ” өргөмжлөлийг гардан авсан байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Untitled

ИХ ЗАСАГ ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ “FACT” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Их Засаг Хууль зүйн сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, Монголын Шүүхийн мэтгэлцээний холбооны 10 жилийн ойд зориулан хууль зүйн их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан. “FACT” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2014.11.01-15-ны хооронд амжилттай зохион байгуулж 2014 он 11 сарын 17-ны өдөр шагнал гардуулах ёслолын ажиллагаагаа хийлээ.
Тэмцээнд хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг дараах сургуулиудын багууд оролцож бодит хэрэг маргаан дээр мэтгэлцэж, онолын мэдлэг, нотлох баримтыг үнэлж, ашиглах, хууль хэрэглэх, илтгэх, багаар ажиллах чадвараараа өрсөлдлөө.
1.    МУИС-ийн Хууль зүйн сургууль
2.    Их Засаг Олон Улсын Их сургуулийн Их Засаг Хууль зүйн сургууль
3.    Хууль Сахиулахын Их сургууль
4.    Отгонтэнгэр их сургууль
5.    Орхон их сургууль
6.    Улаанбаатар их сургууль
7.    Монголын үндэсний их сургууль
8.    Шихихутуг хууль зүйн дээд сургууль
9.    Билэг дээд сургууль
10.    Түшээ дээд сургууль
11.    Сутай дээд сургууль зэрэг нийт 11 сургуулийн оюутнууд оролцлоо.
Уг тэмцээнд хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг 11 сургуулийн 29 баг, 174 оюутан оролцсон нь цар хүрээний хувьд монголд зохион байгуулагдсан хамгийн олон сургууль, баг, оюутнуудыг хамарсан том тэмцээн болж чадлаа.
Мөн тэмцээнийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн мэргэжлийн шүүгчид шүүн явуулснаараа онцлог юм.
Тэмцээний дүнгийн талаар:
·    2014.11.01-ны өдөр Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн явагдаж Тэргүүн байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг, Дэд байранд Отгонтэнгэр их сургуулийн баг
·    2014.11.08-ны өдөр Иргэний  хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн явагдаж Тэргүүн байранд Их Засаг Олон Улсын Их сургуулийн Их Засаг Хууль зүйн сургуулийн баг, Дэд байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг
·    2014.11.01-ны өдөр Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн явагдаж Тэргүүн байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг, Дэд байранд Хууль сахиулахын их сургуулийн багууд тус тус шалгарлаа.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан:
1. Хууль зүйн Яам
2. Шүүхийн Ерөнхий зөвлөл
3. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүх
4.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүх
5. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүх
6. Нийслэлийн ИТХ
7. Заяа энд Золоо ХЗ-н фирм
8. Royal HD TV зэрэг нийт хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.
Уг тэмцээн Royal HD TV-ээр цуврал нэвтрүүлэг болон тун удахгүй та бүхэнд хүрэх болно.

10698392_706025699493440_8270427710241554148_n

МУИС-ийн ХЗС-ийн “Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний баг”

1510551_706025039493506_6676002364580792583_n

Их Засаг Хууль зүйн сургуулийн “Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээний баг”

10394046_706025582826785_7084107522452203453_n

Отгон тэнгэр их сургуулийн “Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний баг”

15802_706026379493372_6952338810664376332_n

Хууль сахиулахын их сургуулийн “Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний баг”

15471_706026956159981_3504655202726346323_n

Тэмцээнд байр эзэлсэн багууд зочид төлөөлөгчдийн хамт

1468713_706025386160138_5378323484728113896_n

Шүүхийн мэтгэлцээний үзүүлэх тоглолтын үеэр

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
DPP_1486

Их Засаг ОУИС-ийн Төгсөгчидрүүгээ хандсан бодлого үр дүнтэй хэрэгжиж байна.

Их Засаг ОУИС-ийн төгсөгчид хүмүүжилтэй, төлөвшилтэй, хариуцлагатай, ёс зүйтэй гэсэн имидж Монголын нийгмийн аль ч салбарт бүрдэж чадсан байна. Чингис хааны нэрэмжит Их Засаг ОУИС 40 шахам хөтөлбөрөөр 50 гаруй мэргэжлийн сургалт явуулж жил бүр  мянга хол давсан тооны залуусыг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байна. Тэгэхлээр тус сургуулийн төгсөгчид Монголын нийгмийн бүх салаа салбарт ажиллаж байна гэсэн үг.
Их Засаг ОУИС-ийг төгсөгчдийн 78 хувь нь ажлын байраар хангагдсан, 53 хувь нь мэргэжлээрээ, 30 орчим хувь нь төр захиргаа, олон нийтийн байгууллага,  хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж байна. Төгсөгчдөө нийгэмд бэлтгэх бодлого барьж ажилласнаар  тус сургуулийн төгсөгчдийн ажлын байрны үнэлэмж эрс дээшилжээ.
Дэлхийн их дээд сургуулиудын жишгээс харахад төгсөгчид сургууль хоёрбайнгын харилцаа холбоотой байж, төгсөгчдийнхээ мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалт семинаруудыг зохион байгуулж, нийгэмд төгсөгчдийнхээ байр суурийг бэхжүүлэх, олж авсан мэдлэгээ улам баяжуулан төгөлдөржүүлэх, хөрвөх чадвараа дээшлүүлэхэд нь сургууль, багш нар нь туслаж, байнгын харилцаа холбоотой ажилладаг байна.
Их Засаг ОУИС ийм л зарчмаар ажилладаг учраас төгсөгчид нь өөдрөг,  ажлын байрных нь үнэлэмж сайн байдаг байна.
DPP_1509

Аймаг бүрт Их Засаг ОУИС-ийн
Төгсөгчдийн нэгдсэн холбооны салбар
зөвлөлүүд ажиллаж байна.

Их Засаг ОУИС 20 жилийн ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд Төгсөгчдийн анхдугаар их хурлыг Төрийн ордны их танхимд зохион байгуулж 15 мянган төгсөгчийн төлөөлөл бүхий Төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийг 51 хүний бүрэлдэхүүнтэй сонгон батлаж тус холбооны ерөнхийлөгчөөр Хууль зүйн сургуулийн 2002 оны төгсөгч, Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн    Ч.Баянжаргалыг, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Хууль зүйн сургуулийн 2010 оны төгсөгч, УИХ-ын дэд даргын зөвлөх, Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын судалгааны төвийн дарга Г.Улаанбаатар, Эрдмийн сургуулийн 2012 оны төгсөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Р.Дагва, Хууль зүйн сургуулийн 2004 оны төгсөгч, Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба, Хууль зүйн сургуулийн 2006 оны төгсөгч, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Л.Болормаа нарыг сонгон баталсан юм. Энэ их хурлаас Их Засаг олон улсын их сургуулийн Төгсөгчдийн нэгдсэн холбооны Орон нутаг дахь салбар зөвлөлүүдийг байгуулж дарга нарыг нь сонгож баталсан билээ.

Их Засаг ОУИС-ийн Төгсөгчдийн нэгдсэн холбооны
Орон нутаг дахь салбар зөвлөлийн дарга нар

1.    Архангай аймаг- Л.Одонтуяа /Хуульзүйнсургуулийн 1998 оны төгсөгч, Архангай аймгийн захиргааны  хэргийн 1-р шатны шүүхийн ерөнхий шүүгч/
2.    Баян-Өлгий аймаг- н.Дауренбек /Хууль зүйн сургуулийн 2008 онытөгсөгч, Мadine ХХК-нызахирал/
3.    Баянхонгор аймаг- Г.Эрдэнэбилэг /Хууль зүйн сургуулийн 2013 оны төгсөгч, Аймгийн Цагдаагийн хэлтэсийнхэвжурмынахлах/
4.    Булган аймаг – Ц.Цэрэндулам /Хууль зүйн сургуулийн 1998 оны төгсөгч, Дүүргийн тойргийн шүүгч/
5.    Говь-Алтай аймаг – н.Буянням /Эрдмийн сургуулийн 2012 оны төгсөгч, Говь-Алтай аймгийн Харьяатын асуудал эрхэлсэн дарга/
6.    Говьсүмбэр аймаг – н.Наранхүү /Хууль зүйн сургуулийн 2005 оны төгсөгч, ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга/
7.    Дархан-Уул аймаг – Ч.Жамъяансүрэн /Эрдмийн сургуулийн 2014 оны төгсөгч, Монгол банкны хянан шалгагч/
8.    Дорноговь аймаг – Л.Бадрал /Хуульзүйнсургуулийн 1999 оны төгсөгч, Дорноговь аймгийн прокурор/
9.    Дорнод аймаг – А.Долгион /Үндэсний инженер технологийн сургуулийн 2007 оны төгсөгч, Тулгат ХХК-ны захирал/
10.    Дундговь аймаг – Б.Өнөрбаян /Хууль зүйн сургуулийн 2013 оны төгсөгч, Талимоптикал  ХХК-ны ерөнхий захирал/
11.    Завхан аймаг – Т.Өсөхболд /Хууль зүйн сургуулийн 2012 оны төгсөгч, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын прокурорын туслах ажилтан/
12.    Өвөрхангай аймаг – н.Ширчин /Хууль зүйн сургуулийн 2004 оны төгсөгч, Өвөрхангай аймгийн Засагдаргын орлогч/
13.    Өмнөговь аймаг – н.Учрал /Хууль зүйн сургуулийн 2006 оны төгсөгч, Өмнөговь аймгийн төрийн архивын дарга/
14.    Сүхбаатар аймаг – Б.Болорцэцэг /Хууль зүйн сургуулийн 2007 оны төгсөгч, Ашигт малтмалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн/
15.    Сэлэнгэ аймаг – Г.Чагдар /Хууль зүйн сургуулийн 2002 оны төгсөгч, Сэлэнгэ аймгийн прокурор/
16.    Төв аймаг – н.Эрдэнэбилэг /Хууль зүйн сургуулийн 2012 оны төгсөгч, Төваймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахмад/
17.    Увс  аймаг- Саруул –Од /Хууль зүйн сургуулийн 2007 оны төгсөгч, Чингилтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрийн газрын ахлахмэргэжилтэн/
18.    Ховдаймаг – Т.Батзолбоо /Хууль зүйн сургуулийн 2014 оны төгсөгч, Электро инстолюшн барилгын компанийн гүйцэтгэх захирал/
19.    Хөвсгөл аймаг -Ж.Ууганбат /Хууль зүйн сургуулийн 2002 оны төгсөгч, Аймгийн Замын цагдаагийн тасгийн даргадэд хурандаа/
20.    Хэнтий аймаг -н.Баттулга /Чингис соосэ олон улсын харилцааны сургуулийн 2006 онытөгсөгч, Хэнтий аймгийн Баяндадал ХХК-ны захирал/
21.    Орхон аймаг -Д.Төгсбаяр /Чингис соосэ олон улсын харилцааны сургуулийн 2004 оны төгсөгч, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга/

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
IMG_0731

Их Засаг ОУИС Бүх оддын эрдмийн их сургууль болохоо батлан харуулав.

Их Засаг олон улсын их сургуулийн 20 жилийн баярын хурлын дараа тус сургуулийн оюутан , сурагчдын баярын концерт Улаанбаатар паласын концертын их танхимд тоглогдсон. Баярын концертод тус сургуулийн 800 гаруй оюутан сурагчид оролцож Их Засаг олон улсын их сургууль аргагүй л Бүх оддын эрдмийн их сургууль юм гэдгээ батлан харууллаа.

           Монголын урлагийн үе үеийнхний алтан тайз Улаанбаатар паласын их танхимд олон тоглолт болдог. Олон сайхан уран бүтээлчид ая дуугаа өргөдөг. Тэхдээ л Их Засгийнхан шиг 800 хүн нэг тайзан дээр чуулсан хүчирхэг тоглолт болж байгаагүй ….гэж олон хүн сэтгэл догдлон ярьж байлаа.

IMG_0731 IMG_0739 IMG_0752 IMG_0782 IMG_0801 IMG_0827 IMG_0823

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: