10

Их Засаг олон улсын их сургуулийн 2014 оны онцлох 10 үйл явдал

Их Засаг ОУИС-ийн удирдлага 2014 онд сургуулийнхаа ажил амьдралд тохиосон онцлох арван үйл явдлыг нэрлэж байна.
1.    Их Засаг олон улсын их сургууль Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэх консулын магадлан итгэмжлэлд орж Олон улсад магадлан итгэмжлэгдлээ.

BAC main logo
2.    Их Засаг олон улсын их сургуулийн эрдмийн хамт олон төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойг  ёслол төгөлдөр тэмдэглэж энэ ойн баярын хүрээнд 800  гаруй оюутны бүрэлдэхүүнтэй томоохон концертийг UB  паласын концертийн их танхимд тоглуулав. Мөн “Бага олимп-2” спортын наадмыг Буянт-Ухаа спортын ордонд 10 төрлөөр зохион байгуулж 60 багц 250 гаруй медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
3.    Их Засаг олон улсын их сургуулийн Төгсөгчдийн анхдугаар их хурлыг төрийн ордны их танхимд хуралдуулж, Төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийг 51 хүний бүрэлдэхүүнтэй сонгон батлаж, аймаг орон нутгийн салбар холбоод, мөн харъяа бүрэлдэхүүний  сургууль тус бүрийн  төгсөгчдийн холбооны салбар зөвлөлүүдийг байгууллаа.
4.    Их Засаг ОУИС Барилгын инженер, Цахилгааны инженер, Дулааны инженер,  Авто замын инженер, Сантехникийн инженер зэрэг шинэ мэргэжлүүдээр элсэлт авч Үндэсний инженер технологийн сургуулийг байгуулан түүний дэргэд барилгын инженерийн салбарыг нээн ажиллуулж байна.
5.    Их Засаг ОУИС-ийн Хөтөлбөрийн хороо байгуулж, хөтөлбөрийн удирдагч нарыг томилон бүх хөтөлбөрүүдээ шинэчилэн баталлаа. Оюутны үйлчилгээний хороо байгуулж уг хорооны бүрэлдэхүүнд харъяа бүрэлдэхүүний сургуулийн деканууд, оюутны байрны дарга, эмч,  сувилагч, номын санч, харуул хамгаалалтын ажилтан зэрэг оюутанд шууд хүрч үйлчилдэг бүх салбарын төлөөллийг оруулж үйл  ажиллагааг нь жигдрүүлэв.
6.    Их Засаг олон улсын их сургууль Рояаль академи, Рояаль HD  телевизтэй хамтран  “Супер студент-3” реалити ШОУ-г 5 сарын турш зохион байгуулж шилдэг 10 оролцогчыг АНУ, Япон, БНСУ-уудад 100 хувийн тэтгэлгээр суралцуулав.
7.    Их Засаг ОУИС-ийн багш, оюутнууд оюун ухаан, мэдлэг боловсрол, урлаг спортын өндөр амжилтууд гаргаж Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн 235-р бүлгийн оюутан Э.Базаррагчаа Самбо бөхийн өсвөр насны дэлхийн аварга болж, Монгол удирдлага санхүү эдийн засгийн сургуулийн 349-р бүлгийн оюутан Б.Энхтамир хүндийн өргөлтийн Ази тивийн аварга, Ази тивийн цомын дэд аварга, Монгол улсын аварга болсон амжилтаараа Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртлээ.
8.    UBS  телевизээс зохион байгуулдаг Театрчилсан реалити ШОУ-нд Их Засаг олон улсын их сургуулийн Театр урлагийн сургуулийн оюутан Хишигбат 3-р байр эзлэж 5 сая төгрөгөөр шагнуулав.
9.    Их Засаг ОУИС-ийн Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль “Тэргэнцэртэй гоо бүсгүй” шалгаруулах уралдааныг ивээн тэтгэж зохион байгуулан хүмүүнлэгийн үйлсэд жинтэй хувь нэмэр орууллаа.
10.    Их Засаг ОУИС Хэнтий аймгийн Чингис хаан хотод салбар сургууль байгуулж ажиллуулахаар болов.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
rector

Мэндчилгээ

Улиран одож буй хуучин оноо үдэж, угтан ирж буй шинэ онтойгоо золгож байгаа энэхүү торгон мөчид Их Засаг олон улсын их сургуулийн эрдэмтэн багш, оюутан, суралцагч, нийт ажилтан ажиллагсаддаа болон нийт төгсөгчиддөө шинэ оны халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Нийт монголчууддаа болон Чингис хааныхаа гал голомтыг сахин суугаа малчин түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлье.
Өнгөрөн одож буй 2014 оны морин жил Их Засагчуудад өгөөж буянаа хайрласан, өөдрөг хийморлог сайхан жил боллоо.
Бид төрөлх сургуулийнхааа 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Түүхт 20 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил үйлсээ нэгтгэн дүгнэж цаашдын хөгжлийн зорилтуудаа тодорхойллоо.
Их Засаг олон улсын их сургууль  Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэх консулын магадлан итгэмжлэлд орж олон улсад магадлан итгэмжлэгдлээ. Ийнхүү олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр төгсөгч оюутнуудын маань дипломын үнэ цэнэ олон улсын түвшинд үнэлэгдэх боллоо. Багш ажиллагсадын маань ажлын байрны үнэлэмж дээшилж Их Засаг олон улсын их сургуулийн хөтөлбөрүүдийг дэлхийн олон орны их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрөх боллоо.
Өнгөрөн одож буй 2014 онд Их Засаг олон улсын их сургуулийн оюутан суралцагчид сурлага хөдөлмөр, урлаг спортын бахдам амжилтууд гаргаж эрдэмтэн багш нарын маань эрдэм мэдлэг батжиж, ажилтан ажиллагсадын маань хөдөлмөр бүтээл ундарсан өөдрөг амжилтын он жил байлаа.
Угтан ирж буй 2015 онд сургуулийнхаа 20 жилийн түүхэнд олсон ололт амжилтыг улам бататгаж дэлхийн боловсролын стандарт, чанарын баталгаажуулалтыг хангаж, ирмүүн цогтой хөдөлмөрөөрөө улам бүр өсөн хөгжиж өөдлөн дэвжих болно.
Монгол түмэндээ, мөн Их Засагчууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье.
Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургуулийн ректор
Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Н.Ням-Осор

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Fast-Forward-Academy-icon

Их Засаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд маш их ирээдүй бий.

Их Засаг олон улсын их сургууль бүрэлдэхүүндээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулаад нилээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Их Засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв жилээс жилд өргөжин бэхжиж олон зуун залуусыг мэргэжилтэй ажилтан болгон төгсгөж, одоо тус төвд 200  гаруй сурагчид сурч, хүмүүжиж байна. Төгсөгчдийнх нь 40 орчим хувь нь их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж, 60 гаруй хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Их Засаг мэргэжлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 21-р хороололд байрлах Чингис-Соосэ цогцолборын бүрэлдэхүүнд  үйл ажиллагаагаа явуулж,  Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, нийслэл дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсүүдтэй хамтран ажиллаж, хүүхэд залуучуудад мэргэжил эзэмшүүлэхээс гадна бүрэн дунд боловсрол буюу 12-р ангийн боловсрол олгож байна.
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүн Д. Сумъяабазар Их Засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ажил байдалтай танилцаж, оюутан сурагчидтай нь уулзаад “ Энэ сургалтын төвд маш их ирээдүй байна. Хамгийн олон хүн амтай дүүргийн хамгийн том мэргэжлийн сургалтын төв байх ирээдүй харагдаж байна”  гэж онцолсон юм. Их дээд сургуулийн өндөр зэрэглэлтэй багш нар мэргэжлийн хичээлүүдийг нь зааж, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын шилдэг багш нар ерөнхий эрдмийн  хичээлүүдийг нь зааж байна.
Их Засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв одоо Барилгын засал чимэглэлч, Нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан, Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, Хэвлэлийн дизайн, Санхүү бүртгэл тооцооны туслах ажилтан, Төлбөр тооцоо, цалин хөлсний нярав, Худалдааны газрын үндсэн ажилтан мэргэжлүүдээр элсэлт авч, сургалт явуулж байна. Тус төвийн оюутан сурагчид 70 мянган төгрөгний тэтгэлэг авч бусад тэтгэлэг хөтөлбөрүүдэд чөлөөтэй хамрагдаж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
IMG_0795_zpsf40cf4d0

өв тэгш хүмүүжил олгох, хувь хүний чадамжийг хөгжүүлэх нэгдсэн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна.

Их Засаг олон улсын их сургууль оюутан  сурагчдад цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох, хувь хүний чадамжийг  хөгжүүлэх нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлээд нилээд хэдэн жилийн нүүр үзэж байна.
Монгол улсын засгийн газрын “Зөв монгол хүн”, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхээс бүр өмнө 2010 оноос Их Засаг олон улсын их сургуульд оюутан сурагчиддаа цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох, хувь хүний чадамжийг хөгжүүлэх нэгдсэн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь тус сургуулийн Алсын хараа, эрхэм зорилгын илэрхийлэл, зөв монгол хүнийг бэлтгэж төлөвшүүлэх талаар илүү санаачлагатай ажиллаж байгаагийн үлгэр жишээ гэлтэй.
Оюутан сурагчдад Цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох, хувь хүний чадамжийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  тус сургуулийн оюутан суралцагч, төгсөгчид оюуны  их чадамжтай, бие дааж суралцах,  ажиллах чадвартай, Эрх зүйн боловсролтой, ёс зүйтэй, эх оронч үзэл хүмүүжилтэй, гоо зүй, эрүүл мэнд, бие бялдарын боловсролыг сайн эзэмшсэн, эрүүл аж төрөх ёсны мэдлэгтэй, хөдөлмөрч чанар, уран сайхны мэдрэмж, өөрийгөө удирдах болон багаар ажиллах, нийгэмд байр сууриа олох арга ухаанд суралцсан зэрэг зөв хүний зөв төлөвшлүүдийг олж авдаг нь л хамгийн том ололт юм.
Их засаг олон улсын их сургуулийг төгссөн төгсөгч бүр Шүүмжлэн эрэгцүүлэх, манлайлах, ёс зүйг эрхэмлэх, задлан шинжлэх, багаар ажиллаж, дасан зохицох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, гоо зүйн мэдлэгтэй, харилцааны соёлтой, Дэлхийн иргэний түвшинд сэтгэдэг, хийдэг топ 10 арван чадварыг эзэмшсэн байх зорилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Танин мэдэхүйн АХА тэмцээн боллоо.

Их Засаг Олон улсын их сургуулийн оюутан сурагчдад цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох хувь хүний чадамжийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус сургуулийн Төв номын сангаас оюун ухаан мэдлэг чадварын сорилго болсон танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгууллаа.
Их Засаг цогцолборын бүх бүлэг, аравтын төлөөлөл 60 гаруй оюутан оролцсоноос Хууль зүйн сургуулийн 309-р бүлгийн оюутан У.Лхагважав түрүүлж мөн Хууль зүйн сургуулийн 210-р бүлгийн оюутан Г.Эрдэнэхүү удааллаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
BAC main logo

Их Засаг ОУИС-д Их Британий магадлан итгэмжлэх консулын хариу ирлээ.

Их Засаг олон улсын их сургууль өнгөрсөн намар Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэх консулын магадлан итгэмжлэлд орж амжилттай дүн үзүүлсэн. Их Британий магадлан итгэмлэлийн консулын 2014 оны 11 сарын 27-ны өдрийн хурлаар Монголын Их Засаг олон улсын их сургуулийг албан ёсоор магадлан итгэмжилж, тус сургуулийн талаархи мэдээлэлийг өөрийн вэб хуудсанд байршууллаа гэж Их Британийн Лондон хотоос хариу ирүүллээ.

Дэлхийн боловсролын өлгий нутаг болох Их Британий магадлан итгэмжлэх консулаар магадлан итгэмжлүүлснээр тус сургуулийн төгсөгч, оюутнуудын дипломын үнэ цэнэ олон улсын түвшинд үнэлэгдэх боллоо. Багш ажилтнуудын хөдөлмөрийн байрны үнэлэмж дээшиллээ. Тус сургуулийн хөтөлбөрүүдийг дэлхийн олон орны Их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрөх сайхан боломж бүрдэж байна.

Цаашдаа Их Засаг олон улсын их сургууль Их Британий магадлан итгэмжлэлийн консулын логог албан ёсоор ашиглах болж Их Британий магадлан итгэмжлэлийн консулын экспертүүд Их Засаг олон улсын их сургуульд үе үе ирж тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байхаар болсон байна.

Их Засаг олон улсын их сургуулийн эрдмийн хамт олон Их Британий магадлан итгэмжлэх консулын шийдвэрийг баяр бахархал дүүрэн хүлээн авч байна. Их Засагчууд Их Британий магадлан итгэмжлэх консулаас тавьж байгаа стандарт шаардлагуудыг ханган биелүүлж олон улсын түвшинд ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
DSCF2693

АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.

ИХ ЗАСАГ ОУИС-ийн харьяа бүрэлдхүүний 8 сургуулийн 161 оюутан оролцсон англи хэлний олимпиад 3 үе шаттайгаар 2014.11.22-26-нд Их засаг цогцолборт амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүд тодорлоо. Олимпиадын 1-р байрыг ҮИТС-ийн ПХ-ийн 322-р бүлгийн оюутан О.Золбадрах 2-р байрыг ХЗС-ийн 103-р бүлгийн оюутан Н.Буяннэмэх,3-р байрыг ҮИТС-ийн АЖМ-ийн 312-р бүлгийн оюутан Н.Дашбалжиннямаа,4-р байрыг Чингис Соосэ ОУХС-ийн 331-р бүлгийн оюутан Ч.Буяндэлгэр 5-р байрыг ХЗС-ийн 107-р бүлгийн оюутан Г.Золбаяр  нар эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эздүүд боллоо.
Тэнхмийн нэрэмжит шагналаар Чингис Соосэ ОУХС-ийн 133-р бүлгийн оюутан М.Халиун,Монгол Бизнесс Сургуулийн НБ-3б бүлгийн оюутан Б.Долгорсүрэн,ҮИТС-ийн ГХАЖ-н 314-р бүлгийн оюутан Ч.Дулмаажав, АЖМ-н 312 -р бүлгийн оюутан Б.Заяа, ГХАЖ-н 314-р бүлгийн оюутан Г.Дашпүрэв нар тус тус тодорлоо.

DSCF2693

DSCF2517

DSCF2528

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: