10945722_769150443174606_6044877021141126052_o

Их Засаг ОУИС-ийн I проректор Ж.Цэцэгмаа Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.

Эдүгээгийн Их Засаг ОУИС-ийг байгуулж бэхжүүлж өдий зэрэгт хүргэхэд тус сургуулийн I  проректор Оросын холбооны Буриад улсын гавъяат багш, доктор, профессор Ж.Цэцэгмаагийн гүйцэтгэсэн үүрэг үнэхээр их. Түүний гавъяа зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Ж.Цэцэгмаа 1986 онд Москва хотын Комсомолын дээд сургууль төгсч, Түүхийн багш мэргэжил эзэмшснээс хойш 30 шахам жил Монголын боловсролын байгууллагуудад ажиллаж байна. Тэрээр Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд пионерийн зөвлөлийн ажил эрхлэж байснаас эхлээд Хэнтий аймгийн нэгдүгээр 10 жилийн сургууль болон Их Засаг хууль зүйн дээд сургуульд багш, Их Засаг их сургуульд тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан.
Их Засаг Лицей сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь олон жил ажилласан. Одоо Их Засаг олон улсын их сургуулийн I  проректорын албыг хашиж Монголын залуу үе, хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэх үйлсийн тэргүүн эгнээнд явсаар байгаа билээ.
10949731_726089397505177_3869386834955136672_o 10945722_769150443174606_6044877021141126052_o

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
IMG_8688

Их Засаг олон улсын их сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн батламжаа гардан авлаа.

Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургууль, Рояаль академи  Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Магадлан итгэмжлэх консулын магадлан итгэмжлэлд орж шалгуур үзүүлэлтүүдийг нь ханган биелүүлснээр олон улсад Магадлан итгэмжлэгдсэн байна.
Тус сургуулийн эрдмийн хамт олны олон улсад магадлан итгэмжлэгдсэн Батламжаа гардан авах ёслол өчигдөр Улсын Драмын Эрдмийн театрт боллоо.
Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Англид сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Оюун, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Элчин сайдын яамны III  нарийн бичгийн дарга Луйс Эдвард нар болон гадаадын улс орнуудын элчин, гадаад дотоодын нэр хүндтэй зочид төлөөлөгчид оролцож, үг хэлж баяр хүргэлээ.
Их Засаг олон улсын их сургууль, Рояаль академийн эрдмийн хамт олон 2014 онд төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойг ёслон тэмдэглэж 20 жилийн ололт амжилтаа нэгтгэн дүгнэж, цаашдын он жилүүдийн зорилго, зорилтоо тодорхойлсон билээ.
Өнгөрсөн 20 жилд Их Засагчууд Оюутнаа хүмүүжүүлж төлөвшүүлэх талаараа өөрийн гэсэн брэндийг бий болгож, 15 мянган төгсөгчөө нийгэмд бэлтгэж өгсөн байна. Багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулж багшлах боловсон хүчний том нөөцийг бүрдүүлжээ.
Хорин жилийн хугацаанд Их Засаг ОУИС-ийн олсон ололт амжилтуудын дотор Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Магадлан итгэмжлэх консулын магадлан итгэмжлэлд орж магадлан итгэмжлэгдсэн энэ үйл явдал онцгой байр суурь эзлэж нийт багш, ажилтан ажиллагсад, оюутан, суралцагч, төгсөгчдөд онцгой сайхан мэдрэмж, аугаа их бахархалыг төрүүлж байна.  Их Британий магадлан итгэмжлэлд орж олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр Их Засаг олон улсын их сургууль, Рояаль академи нь дэлхийн  боловсролын аугаа их өв уламжлалтай Их Британи улсад болон дэлхийн олон орны дээд боловсролын салбарт хүлээн зөвшөөрөгдөх боллоо. Тус сургуулийн олон улсын нэр хүнд дээшилж, төгсөгчдийнх нь диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр төгсөгч, оюутнууд нь олон улсын хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжоор бүрэн хангагдаж байгаа юм.
Их Засаг олон улсын их сургууль, Рояаль академи дэлхийн аль ч орны дээд боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага солилцох боломж нээгдэж, багш, оюутан, төгсөгчдийнх нь өсч дэвжих, ахиж дэвших үйл явц хурдсах болж байна.  Ингэснээр Их Засаг олон улсын их сургууль, Рояаль академи Их Британий дээд боловсролын стандартыг хэрэгжүүлэгч сургууль болж дэлхийн боловсролын жимээр урагшлах боллоо.
Дэлхийн боловсролын өлгий нутаг болох Их Британий магадлан итгэмжлэлд орж магадлан итгэмжлэгдсэнээр Их Засаг ОУИС-ийн болон Рояаль академийн эрдмийн хамт олонд маш өндөр хариуцлага, өндөр итгэл найдвар ноогдож байна. Тэдэнд олон сайхан давуу тал нээгдэж байна.

Магадлан итгэмжлэлийн
батламж гардан авах ёслол дээр
Их Засаг оуис-ийн ректор
Н.Ням-Осорын хэлсэн үг

Их Засаг олон улсын их сургууль болон Рояаль академи Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Магадлан итгэмжлэх консулаар байгууллагаараа магадлан итгэмжлэгдэж, өнөөдөр  батламжаа гардан авч байгаадаа баяртай байна.
Энэ бол эх орондоо дээд боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хөгжүүлэхийн төлөө тодорхой зорилго зорилтын дор нэгдэн нягтарч, хичээн зүтгэсэн манай хамт олны бүтээлч  хөдөлмөрийн үр шим юм.
Бидний энэхүү баярыг хуваалцахаар хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн багш, ажилтан, ажиллагсад,  оюутан суралцагсад, төгсөгчдийн төлөөлөл Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ баярт өдрийн халуун дотно мэндчилгээг та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид 15 мянган төгсөгчөө нийгэмд бэлтгэж төгсөгчдийн маань 53 хувь нь мэргэжлээрээ 25 хувь нь төр захиргааы болон хувийн хэвшлийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
Оюутан суралцагсадаа хүмүүжүүлж төлөвшлүүлэх талаар Монголын нийгэмд  өөрийн гэсэн брэндийг буй болгож чадлаа.
Оюутан сурагчдад “Цогц боловсрол, хувь хүний чадамжийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж энэ хөтөлбөрийн хүрээнд олон талт ажлыг зохион байгуулж ирлээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “Супер студент” реалити ШОУ, тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж уг хөтөлбөрийн ялагч 30 шахам оюутан залуус АНУ, БНСУ, Японы их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгээр суралцаж байна. Мөн Бага олимп спортын наадам, Урлагийн их наадам, Оюутны эрдэм шинжилгээний хурлууд зэрэг олон хэлбэрийн ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.
Их Засаг ОУИС-ийн түүхэн хөгжлийн 20 жил Багш нар нь тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан 20 жил байлаа. Багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого барьж ажилласнаар эдүгээ нийт багш нарын дотор 5-аас дээш жил ажилласан багш нар 70 хувийг эзлэж байна.
Их Засаг ОУИС 20 жилийн хугацаанд 32 мянган квм талбай бүхий бүтээн байгуулалтыг хийж түүхэн 20 жилтэйгээ золгосон юм. Бидний туулж өнгөрүүлсэн 20 жил бол Монгол улсдаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 20 жил байлаа. Энэ 20 жилд дэлхийн 15 орны 50 гаруй их дээд сургуулиудтай хамтран ажиллаж Японы болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай Чингис-Соосэ, Жэсан-Чингис хаан сургуулиудыг  байгуулан ажиллуулж ирлээ.
Монгол Улсын төр засгаас боловсролын шинэчлэлийн талаар олон чухал ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.  Үүний нэг жишээ нь ЮНЕСКО-ийн гаргасан зааврын дагуу дээд боловсролын мэргэжлийн индекс, үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтыг шинэчлэн батлаж хэрэгжүүлж байгаа явдал билээ.
Энэ цаг үед манай сургууль Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэлд орсон нь нэн чухал ач холбогдолтой юм.
Их Засаг ОУИС, Рояаль академи Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэлд орсон явдал бол зөвхөн Их Засаг ОУИС, Рояаль академийн төдийгүй Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн тод илэрхийлэл болж байна.
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын парламент, Засгийн газрын итгэмжит байгууллага болох тус улсын үндэсний магадлан итгэмжлэлд орж олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр манай 2 сургуулийн эрдмийн хамт олон, оюутан залуучууд маань дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагаар дэвшин урагшлах их үйлсийн үүд хаалга цэлийтэл нээгдэж байна.
Энэхүү олон улсын магадлан итгэмжлэлд орсноор багш ажилтнуудын маань ажлын байрны үнэлэмж дээшлэх болно. Тус сургуулийн оюутан, суралцагчид, төгсөгчдийн маань дипломын үнэ цэнэ олон улсын түвшинд үнэлэгдэх  болно.
Их Засаг ОУИС, Рояаль академийн хөтөлбөрүүд болон дипломыг дэлхийн олон орны их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрөх, улмаар гадаадын олон орны их дээд сургуулиуд манай 2 сургуулийн төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөх боломжууд бүрдэж байна.
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэх консулын магадлан итгэмжлэлд орж магадлан итгэмжлэгдсэнээр Их Засаг ОУИС, Рояаль академид олон давуу талууд буй болж байна.
1.    Их Засаг ОУИС, Рояаль академи Их Британи болон дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдлээ.
2.    Их Засаг ОУИС, Рояаль академи олон улсын хэмжээнд өндөр нэр хүнд, итгэл хүндэтгэл, чанарын баталгааг оюутан, суралцагчиддаа буй болгож байна.
3.    Их Засаг ОУИС, Рояаль академи сургалтын чанар, сургалтын орчин, сургалтын хөтөлбөрийг үнэлэх, дүн шинжилгээ хийх олон улсын сүлжээнд хамрагдлаа.
4.    Их Засаг ОУИС, Рояаль академийн диплом болон хөтөлбөрүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр манай сургуулийн төгсөгч оюутнууд олон улсын хөдөлмөрийн зах зээлд гарч ажиллах боломж илүү нээлттэй болж байна.
5.    Их Засаг ОУИС, Рояаль академид олон улсын дээд боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага, солилцох өргөн боломжууд нээгдэж тус сургуулийн гадаад харилцааны хөгжилд нэн таатай хөрс суурийг бий болголоо.
6.    Их Засаг ОУИС болон Рояаль академи дэлхийн олон орны ижил мэргэжлийн их дээд сургуулиудтай харилцах, тэдний итгэлийг олох, хамтран ажиллах өргөн дэлгэр боломж нээгдэж байна.
7.    Их Засаг ОУИС, Рояаль академи энэхүү магадлан итгэмжлэлд орсноор сургалтын орчин, сургалтын хөтөлбөр, сургалтын арга зүй, дэлхийн улс орны их дээд сургуулиудын баялаг  туршлагаар өргөжин тэлж байнгын ахиц дэвшил гарах боломж бүрдэж байна.
Ийнхүү 2014 оны морин жилд 20 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн Их Засаг ОУИС, Рояаль академи Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэлд орж магадлан итгэмжлэгдсэнээр цаашдаа үндэсний боловсролыг  дэлхийн боловсролын стандартад нийцүүлэн хэрэгжүүлж ажиллах шинэ зорилт тавигдаж байна.
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэлийн нэр хүндийг өндөрт өргөж, эрдмийн хамт олныхоо ололт амжилтыг бататган аривжуулах зорилтыг  ханган биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
60262-640x360-parliament-bridge-640

Их Засаг Олон Улсын их сургуулийн эрдмийн хамт олны олон улсад магадлан итгэмжлэгдсэн Батламжаа гардан авах ёслол 2015 оны 1 сарын 22-ны өдөр Улсын Драмын Эрдмийн театрт болно.

Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургууль Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Магадлан итгэмжлэх консулын магадлан итгэмжлэлд орж шалгуур үзүүлэлтүүдийг нь ханган биелүүлснээр олон улсад Магадлан итгэмжлэгдсэн байна.
Тус сургуулийн эрдмийн хамт олны олон улсад магадлан итгэмжлэгдсэн Батламжаа гардан авах ёслол 2015 оны 1 сарын 22-ны өдөр Улсын Драмын Эрдмийн театрт боллоо.
Их Засаг олон улсын их сургуулийн эрдмийн хамт олон 2014 онд төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойг ёслон тэмдэглэж 20 жилийн ололт амжилтаа нэгтгэн дүгнэж, цаашдын он жилүүдийн зорилго, зорилтоо тодорхойлсон билээ.
Өнгөрсөн 20 жилд Их Засагчууд Оюутнаа хүмүүжүүлж төлөвшүүлэх талаараа өөрийн гэсэн брэндийг бий болгож, 15 мянган төгсөгчөө нийгэмд бэлтгэж өгсөн байна. Багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулж багшлах боловсон хүчний том нөөцийг бүрдүүлжээ. Өнгөрсөн 20 жилд 32 мянган мкв талбайтай 14 хичээлийн байр, 3 оюутны байр, 2 спорт цогцолбор, 4 соёлын төв, 5 номын сан бүхий барилга байгууламжуудыг барьж Монголын боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Монгол улсдаа төдийгүй олон улсад танигдсан олон улсын их сургууль болтлоо хөгжин бэхжиж чадлаа.
Хорин жилийн хугацаанд Их Засаг ОУИС-ийн олсон ололт амжилтуудын дотор Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Магадлан итгэмжлэх консулын магадлан итгэмжлэлд орж магадлан итгэмжлэгдсэн энэ үйл явдал онцгой байр суурь эзлэж нийт багш, ажилтан ажиллагсад, оюутан, суралцагч, төгсөгчдөд онцгой сайхан мэдрэмж, аугаа их бахархалыг төрүүлж байна. Их Британий магадлан итгэмжлэлд орж олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр Их Засаг олон улсын их сургууль дэлхийн боловсролын аугаа их өв уламжлалтай Их Британи улсад болон дэлхийн олон орны дээд боловсролын салбарт хүлээн зөвшөөрөгдөх боллоо. Тус сургуулийн олон улсын нэр хүнд дээшилж, төгсөгчдийнх нь диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр төгсөгч, оюутнууд нь олон улсын хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжоор бүрэн хангагдаж байгаа юм.
Их Засаг олон улсын их сургууль дэлхийн аль ч орны дээд боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага солилцох боломж нээгдэж, багш, оюутан, төгсөгчдийнх нь өсч дэвжих, ахиж дэвших үйл явц хурдсах болж байна. Ингэснээр Их Засаг олон улсын их сургууль Их Британий дээд боловсролын стандартыг хэрэгжүүлэгч сургууль болж дэлхийн боловсролын жимээр урагшлах боллоо.
Дэлхийн боловсролын өлгий нутаг болох Их Британий магадлан итгэмжлэлд орж магадлан итгэмжлэгдсэнээр Их Засаг ОУИС-ийн эрдмийн хамт олонд маш өндөр хариуцлага, өндөр итгэл найдвар ноогдож байна. Тэдэнд олон сайхан давуу тал нээгдэж байна.
Их Засаг ОУИС Их Британий Магадлан итгэмжлэх консулын Логог ашиглах эрхтэй болжолон улсын дээд боловсролын салбарын өндөр мэдлэг чадвар бүхий шинжээчдийн асар үнэтэй зөвлөмж, тусламжаар хангагдана.
Гадаадын олон оюутан, суралцагчийг элсүүлж ВАС-ын харилцаа холбоо бүхий төрийн болон дээд боловсролын салбарын байгууллагуудтай шууд харилцах эрхээр хангагдана.
Төрөл бүрийн үйл ажиллагаа зохион явуулах, хүний нөөц, бусад олон чиглэлээр зөвлөгөө авах, багш ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, хөгжүүлэх зэрэгт хөнгөлөлт эдлэх болно.
Олон улсын дээд боловсролын салбарын хөгжил, шинэлэг өөрчлөлтийн талаар байнга мэдээлэл авч, дэлхийн түвшинд хүрсэн мэдлэг туршлагатай шинжээчид, багш, судлаачидтай Их Засгийн багш, ажилтнууд нээлттэй харилцах боломжоор хангагдлаа. Багш ажилтнуудын ажлын байрны үнэлэмж өсөн нэмэгдлээ.
Энэ цаг мөчөөс эхлэн Их Засаг ОУИС Их Британий их дээд сургуулиудтай ав адилхан үнэлэгдэнэ. Их Засагчууд Их Британий сургуулиудын стандартын дагуу явах болно. Энэхүү Магадлан итгэмжлэлд орсон сургууль Ази тивд хоёрхон бий. Нэг нь Сингапурт байгаа. Нөгөөх нь Их Засаг олон улсын их сургууль. Тиймээс Их Засаг ОУИС-ийн эрдмийн хамт олонд ямар их хариуцлага, асар их нэр хүнд ноогдож байгаа нь тодорхой. Энэ их хариуцлага, итгэл найдварыг Их засагчууд нэгдмэл хүч, ухаалаг бодлогоороо биелүүлж чадна гэдэгтээ бат итгэлтэй байна.
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Магадлан итгэмжлэх консулын Магадлан итгэмжлэлийн Батламжийг хүлээж авах Их Засаг ОУИС-ийн багш, ажилтан, ажиллагсад, оюутан, төгсөгчдийн хүндэтгэлийн ёслолд оролцсон бүх хүмүүс Төрийн соёлрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг үзэх болно.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
10494564_332719990255444_1826297089444031846_n

Монголын хамгийн өндөр шагналын сантай “SUPER STUDENT-4” төсөл тун удахгүй эхлэх гэж байна.

Хүн төрлөхтөний мөнхийн эрэл хайгуул болсон хүмүүний аз жаргал, түүнийг бүтээх хүч чадал, зөв хандлагтай хөгжил дэвшил, хүсэл мөрөөдөл, цуцашгүй тэмүүлэлийг улс орон бүр өөрийн боловсролын бүхий л шат, тогтолцоонд бий болгохын төлөө эрт эдүүгээгээс өнөөдрийг хүртэл үндэстнийхээ онцлогт тулгуурлаж хөгжүүлж ирсэн. Түүхээс хархад дэлхийн хөгжлийг тодорхойлж байсан хүмүүс нь өндөр боловсролтой, хийж бүтээх, удирдах чадвараараа нийгэмдээ элит хэмээн үнэлэгдсэн эрхэмүүд байдаг. “Супер студент” зорилтод төсөл нь Монголын мянга мянган оюутан залуучуудыг сайн сайханд уриалж, зөв хандлага, бүтээлч сэтгэлгээтэй, Дэлхийн хөгжилд хөл нийлэн алхах чадвартай Монгол боловсон хүчнийг бэлтгэх, тэдэнд хөгжлийн зөв шийдлийг санал болгох зорилгыг агуулдаг. Энэхүү төсөлд хамрагдсанаар оюутан бие дааж шийдвэр гаргах, хамт олон багаар ажиллах чадвартай болох, аливаа асуудалд үргэлж бүтээлчээр хандах, гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй, эрч хүч, эрхэм чанар, ирмүүн сэтгэлгээтэй хүмүүнлэг иргэн болж төлөвшдөг нь өнгөрсөн 3 төслөөс харагдаж байгаа. Төслөөс шалгарсан шилдэг оюутан залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд 100 хувийн тэтгэлэгээр суралцахдаа эх орон, сургууль хамт олныхоо нэрийг өндөрт өргөж амжилттай суралцдаг бөгөөд төгсөөд ирсэн оюутнууд Монголдоо маш сайн боловсон хүчин болон ажиллаж байгааг харж болно. Төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа Их Британы магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн төв Азийн цорын ганц их сургууль Их Засаг ОУИС нь нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, оюутан залуучуудад 100%-н боломж, хөрөнгө оруулалтыг хийж өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдлөөрөө аз жаргалтай амьдралаа цогцлоон бүтээх зоригтой, зорилготой эгэл жирийн айлын мянга мянган залуучуудад ямар нэг болзол, дарамт өгөхгүйгээр энэхүү төсөлдөө хамруулдаг юм. Тиймдээ ч гал мэт дүрэлзсэн, амжилтруу яаран эрмэлзсэн олон арван оюутнууд жилээс жилд энэхүү зорилтод төсөлд бэлтгэж өөрсдийгөө сорисоор байна. Хамгийн гол нь энэхүү төсөлд хамрагдсанаар бидний телевиз радио, сонин сэтгүүлийн нүүрнээс л олж хардаг элдэв янзын эзэн нь эрт тодорсон мөрөөдөл мэт харагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийг өөрийнхөө өмнө нээж, түүнд оролцон үе тэнгийн залуучуудтайгаа шудрагаар өрсөлдөж ялагч нь болох боломжтой. Боломж хүн бүрт тэгш, шударга, нээлттэй.

1798654_332720033588773_7660626149175173926_n 10906480_332720023588774_4757955560594892312_n 10931286_332720430255400_7806118659377068322_n 10933718_332720026922107_851291025200482663_n

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: