tsevee copy

Нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” эрдэм шинжилгээний хурал 2015.04.23-24-ний өдөр болно.

Нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” оюутны эрдэм шинжилгээний хурал 2015 оны 4 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд болно.  Өмнөх жилүүдэд энэхүү эрдэм шинжилгээний хурлыг  Их Засаг олон улсын их сургуулийн захиргаа, тус сургуулийн  Түүх монгол судлалын тэнхим зохион байгуулж монголын түүхэнд нэр алдар нь мөнхөрсөн олон алдартай хүмүүсийн түүх, амьдралын замнал, уран бүтээл, соён гэгээрүүлэх үйлсийнх нь тухайолон арван илтгэлүүдийг хэлэлцэж шилдэг илтгэгчдийг тодруулдаг байсан бол энэ жилээс эхлэн Монгол улсын шадар сайдын ивээл дор зохион байгуулж хүрээг нь улам өргөжүүлэхээр болсон байна.
Ж.Цэвээний нэрэмжит эрдэм шинжилгээний хурал нь Монголулсын түүх, соёл боловсрол, шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, гадаад харилцааны хөгжилд хувь нэмэр оруулсан алдартай хүмүүсийн намтар түүх, бүтээлийг судлаж сурталчилж оюутнуудыг намтар судлалын шинжлэх ухаанруу татан оруулах үүд хаалга нь болж өгдөг.
“Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” оюутны эрдэм шинжилгээний хурлыг энэ жилээс Олон улсын эрдэм шинжилгээний хурал болгон өргөтгөж гадаад дотоодын их дээд сургуулийн багш, судлаачид, бүх эрдэ шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн мэргэд, их дээд сургуулийн оюутан залуус өргөн хүрээгээр оролцох бололцоотой болж байгаа юм байна.

 


tsevee

2015.04.23-ны 10:00 цагт Багш-судлаач, оюутан гэсэн 2 ангиллаар Их Засаг ОУИС-ийн Эрдмийн сургуулийн хурлын танхимд, 2 дахь өдрийн хуралдаан болон шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015.04.24-ний өдөр 1500 цагт Монгол Улсын Төрийн ордоны их танхимд
Утас: 7015-5736, 8903-8089

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Logo_Han Hentiin Huu 02 copy

“Хан хэнтийн хүү” хөгжлийн сангийн нээлт боллоо.

2015 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд “Хан Хэнтийн хүү” хөгжлийн сангийн нээлт боллоо.
“Хан Хэнтийн хүү” хөгжлийн санг Хэнтий аймгийн уугуул Ням-Осорын Учрал санаачлан Хан Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнууд, нийслэл хотноо суралцаж буй оюутан залуус, нутгийн бизнесмэнүүд, уран бүтээлчидтэй  хамтран ажиллахаар болж байгаа ажээ.
“Хан Хэнтий хүү” хөгжлийн сангийнхаа нээлтийг Монгол бөхийн өргөөнд, Монгол улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаантай цуг хийж байгаа нь ч ихээхэн бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болж байна хэмээн Хан Хэнтийчүүд бэлэгшээж байна.
“Хан Хэнтийн хүү” гэдэг энэ нэрэнд Эзэн Чингис хаанаас эхлээд түүний үр хүүхэд ач гуч тэднийг залгамжлагчид бүгд багтаж байсан. Сэцэн хан, түүний олон хошуудын ван, гүн, ихэс дээдэс, ард иргэд цөмөөрөө Хан Хэнтийн хүү байсан.
Дүнзэн байшинтай буриад айлуудын
Идээн дээр мойлын сайхан алаглаад
Дүмбийсэн гэртэй халх айлуудын
Уяан дээр морьдын сайхан гуухалзаад… хэмээн Хэнтий аймгийнханы аж амьдралын дүр төрхийг Агваандаш найрагч уран гоёоор шүлэглэсэн байдаг.
“Хан Хэнтийн хүү” хөгжлийн сангийн тэргүүн Н.Учрал эдүгээ Монгол улсын шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байна.
Тэрээр Хан Хэнтийн хүүгийн хувьд төрсөн нутгаа хөгжүүлэх, ард зондоо хэрэгтэй тустай үйлийг хийж бүтээх эрхэм зорилгыг агуулж энэхүү хөгжлийн санг үүсгэн байгуулжээ.
“Хан Хэнтийн хүү” хөгжлийн сан сум бүрийн нэг шилдэг оюутныг дотоод, гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах, Чингис хааны гал голомтыг сахин суугаа малчин түмнээ дэмжиж ажиллахаас ажлаа эхлэхээр төлөвлөсөн байна.
Хан Хэнтий нутагт төрж өссөн, удам судраараа энэ нутгийнхан гэж яваа, Хан Хэнтийчүүд, Хан Хэнтийгээ хөгжүүлэхийн төлөө чин халуун сэтгэл өвөрлөж яваа хүн бүрийг “Хан Хэнтийн хүү” хөгжлийн сантай хамтран ажиллахыг уриалж байна.






Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
11076385_833581116696751_2015029098_o

“Яруу найраг-Миний сэтгэлийн жигүүр” наадам 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

         Их Засаг олон улсын их сургуулиин 20 жилийн ой, Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 80 жилд зориулж жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Яруу найраг-Миний сэтгэлийн жигүүр” наадам 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
“Яруу найраг-Миний сэтгэлийн жигүүр” наадамд оюутны ангилалд 120, сурагчийн ангилалд 30 сурагч шүлгээ ирүүлсэн бөгөөд эхний шалгаруулалтанд тэнцсэн 42 оюутан, 15 сурагч онгодын цагаан хүлгээ сойж уралдуулснаас:

ОЮУТНЫ АНГИЛАЛД:

ТЭРГҮҮН БАЙР ЦОМЫН ЭЗНЭЭР : Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн 4-р курсын оюутан А.Бөхням
ДЭД БАЙРТ:
Ихзасаг Олон улсын их сургуулийн Театрурлагийн сургуулийн 464-рбүлгийн оюутан Г.Ган-Эрдэнэ
ГУТГААР БАЙРТ: Монгол Улсын Их Сургуулийн 3-р курсын оюутан Б.Алтанхуяг
ТУСГАЙ БАЙРТ: Их засаг Олон улсын их сургуулийн “Монгол удирдлага” санхүү эдийн засгийн сургуулийн 344-р бүлгийн оюутан Б.Бат -Эрдэнэ
Соёл урлагийн их сургуулийн 3-р курсийн оюутан Ц.Намуунаа тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

СУРАГЧИЙН АНГИЛАЛД :

ТЭРГҮҮН БАЙРТ: Их Засаг Лицей сургуулийн 7а ангийн сурагч Н.Сувд-Эрдэнэ
ДЭД БАЙРТ: Нийслэлийн 39-р сургуулийн Юв ангийн сурагч Д.Золжаргал
ГУТГААР БАЙРТ: Нийслэлийн 39-р сургуулийн 9гангийн сурагч Л.Нэргүй
ТУСГАЙ БАЙРТ: Их ЗасагЛицей сургуулийн 11 в ангийн сурагч С. Мягмарсүрэн Нийслэлийн 35-р сургуулийн 7а ангийн сурагч Б.Мөнхсаран
ШИЛДЭГ УРАН УНШИГЧААР: Их засаг Олон улсын их сургуулийн Театр урлагийн сургуулийн 261-р бүлгийн оюутан Б.Даваанямбуу
Их Засаг Лицей сургуулийн 8-р ангийн сурагч Н.Цогт —Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал хүртлээ.
Мөн яруу найрагч Н.Нямдоржийн гэр бүлийн нэрэмжит шагналыг Их Засаг Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 207-р бүлгийн оюутан Л.Эрдэнэхүү хүртэж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

Яруу найргийн наадамд оролцсон нийт оюутан та бухэнд болон
шагнал хүртсэн оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хусч,онгод хийморъ тань ургэлж өөдөө байхын ерөөл өргөе.

ИХ ЗА САГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МАРКЕТИНГИЙН АЛБА
2015.03.23

10988890_833581130030083_266868196_o 10988898_833581176696745_2140210975_o 11032121_833581213363408_1088482070_o 11076385_833581116696751_2015029098_o11032147_833581683363361_417584367_o (1) 11032355_833581656696697_2063974292_o 11034068_833581673363362_1886218381_o 11065393_833581670030029_371434928_o 11086189_833581710030025_1535262166_o

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
527-1347935126мох

Монголын оюутны холбооны удирдлагууд “Их Засаг”-т

Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр, тус холбооны дэд ерөнхийлөгч н.Санчирбаатар нар Их Засаг олон улсын их сургуульд зочилж, оюутнуудтай уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Тэднийг тус сургуулийн ректор Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Н.Ням-Осор хүлээн авч уулзаад сургуулийн зүгээс оюутан суралцагчдынхаа ая тухтай сурч хүмүүжих, өсч хөгжих боломжийг бүрдүүлэх талаар авч байгаа арга, хэмжээ, зохион байгуулж байгаа ажил үйлсийн талаар мэдээлэл өгсөн байна.

Монголын оюутны холбооны удирдлагууд Их Засаг олон улсын их сургуулийн сургалтын орчин, оюутнуудын сэтгэл ханамжийн байдалтай танилцсаны дараа тус сургуулийн Үндэсний инженер технологийн сургуулийн багш, оюутнуудтай уулзаж ярилцлаа.

IMG_0012IMG_0025 IMG_0022

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
fd7461ee07ea7cc4original

БСШУ-ны дэд сайд Их Засаг олон улсын их сургуулийн ажил байдалтай танилцав.

Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар Их Засаг олон улсын их сургууль, Рояаль олон улсын дээд сургуульд зочилж ажил байдалтай нь танилцлаа.
Дэд сайд Их Засаг олон улсын их сургуулийн  сургалтын орчин, Төв номын сан, спорт заалны үйл ажиллагаатай танилцаж Их Засаг олон улсын их сургуулийн Үндэсний инженер технологийн сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын явц байдлыг үзэж, багш судлаачдын санал бодлыг сонсов. Мөн Рояаль Олон улсын дээд сургууль, Их Засаг Лицей сургуулийн анги танхим, лабораториудаар орж, Рояаль Олон улсын дээд  сургуульд ажиллаж байгаа гадаад багш нарын хичээлд сууж, Лицей сургуулийн сурагчидтай илэн далангүй ярилцаж санал бодлоо солилцсон юм.
БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар Их Засаг олон улсын их тус сургуулийн болон Рояаль олон улсын дээд сургуулийн оюутнуудад Монгол улсын Боловсролын шинэчлэлийн асуудлаар яриа таниулга хийж сургуулийн удирдлага, багш, оюутан, сурагчдийн тавьсан асуултанд хариулт өгч, цаашдын ажил үйлс сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэв.

IMG_0039 IMG_0059IMG_0242IMG_0272IMG_0277 IMG_0291  IMG_0080  IMG_0188 IMG_0208

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
d5959a_amarsanaa_x320

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа Их Засаг олон улсын их сургуульд зочиллоо.

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Монгол Улсын гавъяат хуульч, академич Ж.Амарсанаа Их Засаг олон улсын их сургууль, түүний харъяа Их Засаг хууль зүйн сургуульд зочиллоо.
Үндсэн хуулийн цэцийн дарга академич Ж.Амарсанаа Их Засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн байр, Их Засаг олон улсын их сургуулийн төв номын сан, Хууль зүйн сургуулийн номын сан, Клиник сургалтын төв, Шүүх хурлын танхим, Криминалистикийн кабинет, бусад анги танхимуудаар орж эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудтай уулзаж ярилцлаа.
Мөн тус сургуулийн багш, оюутнуудад Монгол улсын үндсэн хуулийн талаар лекц уншиж, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх үйлсэд Монголын хуульчид, багш, судлаачид, эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутан, суралцагч, нийт ард иргэдийн оролцоо гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.
Монголын Үндсэн хуулийн цэцийн дарга академич Ж.Амарсанаа  Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургууль саяхан Их Британий магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн магадлан итгэмжлэлд орж олон улсад магадлан итгэмжлэгдсэн явдалд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байгаагаа илэрхийлээд Их Засаг Хууль зүйн сургуулийн тулгын чулууг тавилцсан Монгол улсын гавъят хуульч Ж6Авхиа, Д.Зундуй, Э.Авирмэд, С.Жанцан, профессор Ц.Бүдханд нарын үйл хэргийг үргэлжлүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсонд баяртай байна. Ийм алдартай хуульч багш нарын шавь нар нь Их Засаг олон улсын их сургууль болон түүний бүрэлдэхүүний томоохон хэсэг болсон Их Засаг хууль зүйн сургуулийг удирдаж, сургуульдаа багшилж байгааг харахад  үнэхээр бахархмаар байна.
Ийнхүү Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол улсын гавъяат хуульч, академич Ж.Амарсанаа энэ хонин жилд Их Засаг олон улсын их сургуульд зочилох нэр алдартай хуульчид, эрхэм зочдын салхийг хагаллаа.

201311281333311507732_901770929890898_187833022071591116_n11025779_901770873224237_6662758907400735822_n

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Нямдорж

“Яруу найраг миний сэтгэлийн жигүүр” их наадам тун удахгүй болох гэж байна.

Жил үр уламжлал болгон зохион байгууллагддаг Төрийн соёрхолт Н.Нямдоржийн нэрэмжит Монголын оюутны “Яруу найраг миний сэтгэлийн жигүүр” их наадам тун удахгүй болох гэж байна. Уран яруу үгтэй, утга төгөлдөр найрагч оюутан, сурагчдын уулзах өдөр ойртсоор байна. Бүх Их дээд сургуулийн авъяаслаг шүлэгч, найрагч оюутан сурагчдаа өргөнөөр оролцохыг урьж байна.

11024708_349208258606617_7800992512508221487_n

Наадмыг зохион байгуулах комисс

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
iz

ХҮҮХДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭГЭЭРЭЙ МОНГОЛЧУУДАА

Өрх толгойлсон 6 хүүхдийн эх Сүхбаатар дүүргийн 17-р хорооны иргэн Д.Ганцэцэг 0-10 насны 6 хүүхдийн хамт амьдардаг. Амьдралын боломжгүйн улмаас 4 ханатай гэр түрээслэж айлын хашаанд амьдардаг. Өрхийн орлого доогуур тул хүүхдийн хувцас хүнс хангалтгүй. Д.Ганцэцэг нь хүүхдүүдээ тэжээхийн тулд өглөө 600-2300 цаг хүртэл өдрийн 10000 төгрөгний цалинтай кондукторын ажилтайн улмаас хамгийн бага 2 сартай 2 ихэр хүүхдүүд нь тэжээлийн дутагдалд орсон. Эдгээр хүүхдүүдийн ирээдүйн амьдралд хувь нэмэр оруулах туслах аяныг Их Засаг Лицей сургуулийн захиргаа, сурагчдын зөвлөлөөс санаачлан 5 ханатай гэр, хүүхдүүдэд хоол хүнс хувцас авч өгөх зорилгоор сайн үйлсийн аяныг өрнүүлж байна.

10923199_348529602007816_8307734510972740980_n

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: