_MG_8385

их засаг оуис-ийн 18 дахь удаагийн төгсөгчдийн “мөнгөн хонхны баяр”

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургууль 18 дахь удаагийн төгсөгчдийнхөө “Мөнгөн хонхны баяр” –ийг тэмдэглэлээ. Түүхэн хөгжлийнхээ 20 жилд 15 мянга гаруй залууст бакалавр, магистрын боловсрол эзэмшүүлэн хөдөлмөрийн зах зээлд шилжүүлсэн тус сургуулийг энэ жил 40 орчим мэргэжлээр 1100 гаруй оюутан төгсч ажил амьдралын замдаа гарахад бэлэн болсон байна. Тэд ирэх өдрүүдэд улсын шалгалтаа өгч 5 дугаар сарын дунд үеэр ромбо дипломоо гардан авах болно.
Их Засаг олон улсын их сургуулийг энэ жил төгсөж байгаа 1100 гаруй залуус бол Эрдмийн хамт олонтойгоо төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойг хамтран тэмдэглэсэн,  20 жилийн ойд зориулсан  800 гаруй оюутны нэгдсэн концертонд оролцож, UB  паласын концертын их танхимд дуулж, хөгжимдөж, бүжиглэж,  Буянт-Ухаа спортын ордонд болсон “Бага олимп”-доо оролцож спортын 10 төрлөөр 60 багц, 250 гаруй медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдсөн хийморьлог оюутан залуусын нэгээхэн хэсэг юм.
2015 онд Их сургуулиа төгсөгчдийн хонхны баяр болж байгаа энэ үед Их Засаг олон улсын их сургуулийн 4 дэх удаагийн “Супер студент” тэтгэлэгт төсөл амжилттай зохион байгуулагдаж байна.
Өмнөх 3 удаагийн “Супер студент” тэтгэлэгт төсөлд амжилттай оролцож байсан Их Засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Э.Жаргал, Б.Барс-Од Үндэсний инженер технологийн сургуулийн оюутан Б.Мөнхбаяр, И.Доржнамжил, Цэдэн-Очир, Г.Дөлгөөн Театр урлагийн сургуулийн оюутан Г.Ган-Эрдэнэ, Азжаргал, Монгол удирдлага, санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Н.Түвшинжаргал, Энхтөгс, Чингис соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан Вэй Мөн Юн нар сургуулиа амжилттай төгсөж байна.
Энэ жил Их Засаг олон улсын их сургуулийг төгсөгчдийн дотор тус сургуулийн Үндэсний инженер технологийн сургуулийн  оюутан Х.Тэнгисболд, Театр урлагийн сургуулийн оюутан С.Түвшинжаргал, Дүрслэх урлаг, дизайн технологийн сургуулийн оюутан Л.Отгонсүрэн,  Монгол улсын хуулийн их дээд сургуулиудын Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээний аварга Хууль зүйн сургуулийн оюутан Б.Оюунзул ахлагчтай багийн гишүүд, Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний аварга, Хууль зүйн  сургуулийн оюутан Одсүрэн ахлагчтай багийнхан, Чингис-Соосэ Олон улсын харилцааны сургуулийн оюутан Э.Зоригт, Монгол удирдлага, Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Б.Мөнхзул, О.Баярхүү, Жэсан-Чингис хаан Гадаад хэл соёлын сургуулийн  оюутан оюутан Анхтуяа, Гүлмерей, Санхүү нягтлан бодох бүртгэлийн Монгол бизнес сургуулийн оюутан Э.Батсолонго, Б.Отгонцэцэг нарын зэрэг олон арван шилдэг залуус байна.
Их Засаг олон улсын их сургуулийн 18 дахь удаагийн төгсөгчдийн “Мөнгөн хонхны баяр”-ыг нээж тус сургуулийн ректор Монгол улсын гавъяат багш, доктор профессор Н.Ням-Осор хэлсэн үгэндээ:
– Их Засаг ОУИС-ийн 20 жилийн ойн үеэр төгсөгчдийн анхдугаар их хурлаа  хийж Төгсөгчдийн холбоогоо шинэчлэн байгуулж ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгон баталсан билээ.  Мөн харъяа бүрэлдэхүүний сургууль бүр дээр төгсөгчдийн холбооны салбар зөвлөлийг байгууллаа. Бүх аймаг хотод төгсөгчдийн холбооны салбар холбоог байгуулан ажиллуулж байна.
Эрхэм төгсөгч та бүхэн төгсөгчдийн холбооныхоо салбар зөвлөл, салбар холбоодоор дамжуулан төгсөгчдийн холбоотойгоо нягт хамтран ажиллаж Их Засгийн школтой төгсөгч, найз нөхөдтэйгээ хүйн холбоотой яваарай гэдгийг хичээнгүйлэн хүсье.
Их Засгийн төгсөгч 16 мянган хүн эе эвээ зангидаж их хүчийг хуримтлуулваас төгсөгчид та бүхний ажил үйлс өөдрөг өрнүүн байх нь мэдээж билээ.
Оюутан ахуй цагтаа олж авсан эрдэм мэдлэг, ёс суртахуун, хүмүүжил төлөвшил тань та бүхний насан  туршийн амьдралын хөтөч байх болно гэдгийг хэлэхэд таатай  байна… гэж онцлоод XIII  зууны дэлхий ертөнцийг төвхнүүлсэн Их Засаг хуулиар овоглосон манай эрдмийн хамт олны хийморь лундааг мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хаан, Их Засаг хууль эрдмийн хамт олны маань  сүр сүлд ямагт ивээж явах  болтугай гэсэн ерөөл дэвшүүллээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
_DSC7910 copy

Нэрт эрдэмтэн Ж.Цэвээний нэрэмжит Намтар судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал болов.

Их Засаг олон улсын их сургуулиас Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэртсоён гэгээрүүлэгчид” намтар судлалын эрдэм шинжилгээний хурлыг 12 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.Энэ жилээс уг хурлын цар хүрээг тэлж Монгол Улсын Шадар сайдын ивээл дор, олон улсын хэмжээнд зохион байгууллаа.
Оюутан, багш-судлаач, эрдэмтдийн гэсэн 3 салбар хуралдаанаар явагдсан тус эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Турк улсаас эрдэмтэн багш, судлаач, оюутны төлөөлөл оролцсон бөгөөд өмнөх шатны шалгаруулалтанд тэнцсэн 60 орчим илтгэгч илтгэл хэлэлцүүллээ. Үүнд: Их засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүний сургуулиуд болон Буриадын их сургууль, Төвд, Будда судлалын институт, Өвөр Монголын их сургууль, Монгол улсын их сургууль, МУБИС, Рояаль ОУДС, Батлан хамгаалахын их сургууль зэрэг 10 орчим их, дээдсургуулийн төлөөлөл оролцлоо.
Уг эрдэм шинжилгээний хуралд Буриадын их сургуулийн профессор, Түүхийн шинжлэх ухааны доктор Дугаров Владимир Доржиев, Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэнгийн профессор, доктор Нолев Евгений Владиморович, Бураева Светлана Валерьевна, Сундуева Екатерина Владимировна, Монгол Улсаас Их засаг ОУИС-ийн I проректор түүхийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ж.Цэцэгмаа, МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч доктор /Ph.D/ С.Отгонжаргал, Улаанбаатар их сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Түүхийн ухааны доктор Д.Баярсайхан, Хархорин нийгэмлэгийн тэргүүн доктор Д.Хоролдамба, Түүхийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ж.Заанхүү нарын зэрэг эрдэмтэд сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны хүндэтгэлийн танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Багш-судлаачдын ангиллын тэргүүн байр:  ИЗОУИС-ийн багш Х.Төмөрбаатар “Хабул хааны намтар судлалын зарим асуудал” сэдвээр,

Дэд байр: Өвөр Монголын их сургуулийн докторант Б.Мягмаржав “Тататунгатай холбогдох зарим эх сурвалжийг нягтлах нь” сэдвээр,

Гуравдугаар байр:Их Засаг лицей сургуулийн багш Х.Бат-Эрдэнэ“Академич Ц.Дамдинсүрэнгийн “Орос-монгол толь” соёлын өв болох тухай”сэдвээр,
Оюутны ангиллын тэргүүн байр:  Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан П.Цэнднасан “Монголын түүхэнд Г.Чагдаржавын гүйцэтгэсэн гавьяаг үнэлэх нь” сэдвээр,

Дэд байр: МУБИС-ийн оюутан Б.Цогзолмаа “Хүннү судлалд Г.Сүхбаатарын оруулсан хувь нэмэр”,

Гуравдугаар байр:Буриадын их сургуулийн оюутан Баяртуев Аюша Лувсанович “Эрдэнэ Батхаан” (Никита Федорович Батуханов)сэдвээр тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал хүртлээ.
Уг эрдэм шинжилгээний хурлын дэмжигч байгууллагаар оролцсон Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоо, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо, Их засаг төгсөгчдийн холбоо, Их засаг цогцолбор, Чингис Соосэ цогцолбор зэрэг байгууллагын нэрэмжит шагналаар 8 оролцогч шагнагдлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
DSC_8099

Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой болон залуу 1024 бөхийн барилдаанд Их Засаг ОУИС-ийн бөх түрүүлэв

МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой хүчит 1024 бөхийн барилдаан өндөрлөлөө. Өргөөний ногоон дэвжээнээ хоёр өдөр үргэлжилсэн энэхүү барилдаанд Их Засаг Олон Улсын Их Сургуулийн бөх залуу харцага Энхтөгсийн Оюунболд  10 давж түрүүлж, улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр үзүүр булаав. Их шөвгийн дөрөвт улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй, аймгийн залуу арслан Эрдэнэбатын Даш нарын Алдар спорт хорооны бөхчүүд шалгарсан юм. Сургуулиараа овоглон амжилттай сайхан барилдаж байгаа Улсын харцага Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нарыг Их засагчууд  байнга талархан дэмжиж байдаг юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Боловсрол шинэчлэл 2015

Их Засаг ОУИС “Боловсрол, шинэчлэл-2015” үзэсгэлэнд оролцлоо.

2015-2016 оны хичээлийн шинэ жил бол Их Засаг олон улсын их сургуулийн түүхийн 21 дэх жил, Олон улсад магадлан итгэмжлэгдэж, дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлэх батламжаа гардаж авсны дараах  анхны хичээлийн жил.
Тус сургууль энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын баруун, зүүн хоёр дүүрэгт хуваагдан байрлах бүрэлдэхүүний 9 сургуульд 50 хөтөлбөр, 80 гаруй мэргэшүүлэх чиглэлээр бакалаврын, Эрдмийн сургуульдаа 4 хөтөлбөрөөр бакалаврын болон магистр, докторын сургалт явуулна.  Их Засаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 10 мэргэжлээр 1-ээс 2,5 жилийн сургалт явуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ.
Тус сургууль Мишээл Экспо төвд зохион байгуулж байгаа “Боловсрол, шинэчлэл-2015” үзэсгэлэнд бүх хөтөлбөр, мэргэжлүүдээ сурталчилан оролцлоо.
Олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд өргөн хүрээтэй оролцож байгаа энэ үзэсгэлэнд Их Засаг олон улсын их  сургуулийн Хууль зүйн сургууль, Үндэсний инженер технологийн сургууль, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль, Монгол удирдлага санхүү эдийн засгийн сургууль, Жэсан-Чингис хаан гадаад хэл соёлын сургууль, Тетр урлагийн сургууль, Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль, Санхүү нягтлан бодох бүртгэлийн Монгол бизнес сургууль, Их Засаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Рояаль олон улсын дээд сургууль өөр өөрсдийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны чиглэл, зорилт, шинэ хичээлийн жилд элсэлт авах хөтөлбөр, мэргэжлийн чиглэлүүдийг нэгбүрчлэн танилцуулж энэ хичээлийн жилд сургуульдаа элсэн суралцахыг хүссэн хүүхэд залуучуудад зөвлөгөө өгч туслалаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайд Их Засаг ОУИС-д зочлов.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Биеийн спортыг дээдлэгч Их Засаг ОУИС-д зочилж тус сургуулийн хүндэтгэлийн талбай дахь Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, оюутнуудтай уулзаж ажил байдалтай нь танилцав. Тэрээр Их Засаг ОУИС, Рояаль ОУДС, Рояаль HD  телевизээс хамтран зохион байгуулж байгаа “Супер студент-4” тэтгэлэгт төсөлд хамрагдаж сүүлчийн шатанд шалгарч үлдээд байгаа оюутнуудтай уулзаж ярилцлаа.
Их Засаг ОУИС-ийн ректор Н.Ням-Осор Эрүүл мэнд, спортын сайдад сургуулийнхаа ололт амжилт, олон улсад магадлан итгэмжлүүлсэн түүхэн үйл явдлыг танилцуулаад “Оюутан сурагчдад цогц боловсрол олгох хувь хүний чадамжийг хөгжүүлэх нэгдсэн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа  тухайгаа, энэ хөтөлбөрт оюутан сурагчдын бие бялдрын боловсрол эрүүл аж төрөх ёс гэсэн тусгай бүлэг асуудлуудыг тусган хэрэгжүүлж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Г.Шийлэгдамба сайд Их Засаг ОУИС-ийн спорт заалны үйл ажиллагаатай танилцаж, тэнд хуран цугларсан тамирчин оюутан залуустай уулзаж, сагсан бөмбөгийн баг тамирчдын нөхөрсөг тоглолтыг үзэж сонирхлоо.
Их Засаг ОУИС  2008 онд   “Биеийн тамир спортыг дээдлэгч хамт олон” гэсэн нэр хүндтэй өргөмжлөл хүндэтгэлийг олимпын  аваргуудынхаа хөлс нь хатаагүй гараас хүлээн авч байснаа эргэн дурсав. Их Засаг ОУИС спортын 2 заалтай.
Тус сургууль жил бүр Буянт-Ухаа спортын ордонд “Бага-Олимп” спортын наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хичээлийн жилийн “Бага-Олимп” спортын наадмыг спортын 10 төрлөөр зохион байгуулсан байна. Тус сургуульд одоо спортын мастер цолтой 30 орчим, спортын I, II  зэрэгтэй 500 орчим тамирчин залуус суралцаж байна.
Их Засаг ОУИС жил бүр Монгол улсын арслан Жамбалын Хайдавын нэрэмжит Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг. Одоо тус сургуульд Монгол улсын заан Д.Бумбаяр, Улсын өмөх идэр начин Р.Пүрэвдагва, аймгийн арслан А.Амараа, А.Сүхбаатар, Д.Дамдинхүү, Аймгийн заан П.Гантөгс, Г.Адъяа нарын зэрэг  улс аймаг, цэргийн алдар цолтой бөхчүүд суралцаж байна. Мөн аймаг, сумын цолтой 50 гаруй бөхчүүд суралцаж байна.
Их Засаг ОУИС-ийн 20 жилийн ойн нэрэмжит Үндэсний бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан юм. Энэ нь Монголын их дээд сургуулиудаас анх удаа Монгол бөхийн өргөөнд сургуулийнхаа ойн барилдааныг зохион байгуулсан түүхэн үйл явдал болсон юм.
Их Засаг ОУИС Монгол улсын харцага Э.Оюунболдыг дэмжиж сургуулийнхаа нэр дээр барилдуулж байна.
Цаашдаа Их Засаг ОУИС Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Зөв монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Их Засаг ОУИС-ийн оюутан сурагчдад цогц боловсрол олгох хувь хүний чадамжийг хөгжүүлэх нэгдсэн хөтөлбөрийг ажил хэрэг болгон мөрдөж оюутан сурагчдын бие бялдрын боловсрол эрүүл аж төрх ёсыг төлөвшүүлэх зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхийг зорьж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Их Засаг ОУИС-ийн хүн эмнэлэгийн сувилагч П.Энхтуулд Монгол улсын Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулан өгч баяр хүргэлээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
tsevee copy

Нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний нэрэмжит Намтар судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал

Монголын Үндэснийтусгаар тогтнол, Монгол үндэстний эв нэгдэл, түүх соёл, ёс заншлийг цэвэр ариунаар авч үдэхийн төлөө ухамсарт амвдралаа зориулсан Суут эрдэмтэн Соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээний нэрэмжит Намтар судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хурал Их Засаг ОУИС дээр эхэллээ. Ж.Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” эрдэм шинжилгээний хурлыг Их Засаг их сургуулийн захиргаа, тус сургуулийн Түүх-Монгол судлалын тэнхим 2003 оноос эхлэн жил бүр зохион байгуулсаар ирсэн юм. Эхний жилүүдэд зөвхөн “Их Засаг”-ийн оюутнуудын хэмжээнд, сүүлийн хоёр гурван жилд Монголын бүх их дээд сургуулийн оюутнуудын хүрээнд зохион байгуулж байсан энэхүү эрдэм шинжилгээний хурлын хамрах хүрээ, далайц нь улам өргөжсөөр байна. Арван хоёр дахь жилдээ болж байгаа энэ жилийн хурал Монгол улсын Шадар сайдын ивээл дор Суут эрдэмтэн Жамсрангийн Цэвээний нэрэмжит Намтар судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон өргөжиж Оюутнуудын, Багш судлаачдын, Эрдэмтэн судлаачдын гэсэн 3 салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт Их Засаг ОУИС-ийн Их Засаг цогцолборын соёлын төвд боллоо. Нээлтэнд Уг эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх эрдэмтэн, багш, судлаачид, оюутан залуус оролцов. Ж.Цэвээний нэрэмжит Намтар судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Их Засаг ОУИС-ийн ректор, Монгол улсын гавъяат багш доктор, профессор Н.Ням-Осор нээж тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, доктор, профессор Б.Эрдэнэсүрэн, ОХУ-ын Буриадын их сургуулийн профессор Түүхийн шинжлэх ухааны доктор Дугаров Владимир Доржиевич нар үг хэллээ. Жамсрангийн Цэвээний нэрэмжит Намтар судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын доктор Базаров Борис Ванданович, Их Засаг ОУИС-ийн I проректор Түүхийн шинжлэх ухааны доктор профессор Ж.Цэцэгмаа, түүхийн ухааны доктор Д.Баярсайхан, Их Засаг ОУИС-ийн багш Р.Амаржаргал, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш А.Өэлүн, Казакстаны Кокшетау их сургуулийн багш Жарденбек, Монгол улсын боловсролын их сургуулийн оюутан Б.Саруул нарын зэрэг Монгол, Орос, Хятад, Казакстани, Туркийн 60 гаруй эрдэмтэн багш, судлаач, оюутнууд илтгэлээ хэлэлцүүлнэ. Эрдэм шинжилгээний хурал 4 дүгээр сарын 24-нд Төрийн ордонд үргэлжилнэ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
11133763_1419009598406204_2746771867316374171_n

Нэгдүгээр курсын оюутан анхны номоо хэвлүүллээ

Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн I зурсын оюутан Ү.Алтансүх “1 хувийн боломж, 99 хувийн хөдөлмөр” нэртэй номоо хэвлүүлсэн байна.  Тэрээр энэ номондоо илтгэл, уран илтгэл, танилцуулгын илтгэл, эрдэм шинжилгээний илтгэл, реферат, өргөдөл, гомдол бичих,  мэтгэлцээн өрнүүлэх, хүсэлт гаргах аргачлалуудыг багтаажээ.  Энэ ном олон удаагийн тэмцээн, тэмгэлцээн, хэлэлцүүлэгт оролцож байсан түүний анхны бүтээл. Илтгэх урлагт эхлэн суралцаж буй дүү нартаа болон үе тэнгийнхэндээ бага ч гэсэн тус нэмэр болгохоор хүргэж байгаа чин сэтгэлийн бэлэг юм.
“Өөрт байгаа хүчээ нөөц боломжтой нь цуг ашигла.  Тэгж гэмээ нь маргаашийн сайхныг бүтээнэ” гэсэн титэм үгээр эхэлж “Амжилтанд хүрэхэд саад болдог маш олон даваа байдаг. Түүний хамгийн том даваа нь залхуурал юм” гэсэн ухаарал үгээр өндөрлөж байгаа энэ ном Ү.Алтансүх хэмээх оюутан залуугийн энэ насных нь зарчим байх буй за. Манай бүх залуус ийм сэтгэлтэй, ийм сэтгэлгээтэй байх аваас Монголын ирээдүй улам өнгөтэй, гэрэл гэгээтэй байхсан.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: