batsolongo

ИЗОУИС-ийн харьяа Монгол Бизнес дээд сургуулийн бакалаврын өдрийн ангийн 20 дахь удаагийн төгсөлт боллоо.

Монгол Бизнес дээд сургуулийн бакалаврын өдрийн ангийн 20 дахь удаагийн төгсөлт 2015-05-15 нд болж төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутнуудад “Эдийн засаг- менежмент”, “Нягтлан бодох бүртгэл” , “Татварын эдийн засаг- нябо”, Банкны эдийн засаг- нябо” мэргэжлээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгож, диплом,  энгэрийнтэмдэг гардууллаа.

1.    Үлгэр жишээ төгсөгчид:

3.97 голч дүнтэй  Э. Батсолонго
3.92 голч дүнтэй Б. Ариунзул
3.91 голч дүнтэй Б. Отгон цэцэг
3.8 голч дүнтэй О. Мөнхгэрэл
3.72 голч дүнтэй Б. Одонтунгалаг

2.    Шилдэг төгсөгчид:

3.68 голч дүнтэй Р. Сүхбат
3.65 голч дүнтэй М. Бадмаанямбуу
3.55 голч дүнтэй Б. Уртнасан
3.53 голч дүнтэй Э. Ариунзаяа
3.52 голч дүнтэй Б. Одбаяр
3.    Монголын оюутны холбооны “Шилдэг төгсөгч”алтан медалийг Нягтлан бодох бртгэлийн 4Б ангийн оюутан Э. Батсолонго, Л. Дашням нар гардан авлаа.
4.    Бизнес спикер клубын нэрэмжит шагналыгБанкны эдийн засаг, нябо 4Г ангийн оюутан Б. Ариунзул гардан авлаа.
Эзэмшсэн мэргэжилээ амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг бүх төгсөгчиддөө уриалж цаашдынх нь ажилд амжилт хүсье

Монгол Бизнес дээд Сургуулийн захиргаа

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
11088346_888532104542193_2451007814601684838_n

Их Засаг ОУИС-ийн төгсөгчид ромбо, дипломоо гардан авлаа.

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургууль 18 дахь удаагийн төгсөлтөө хийжэнэ жил сургуулиа амжилттай төгсөж байгаа 1300 гаруй залууст ромбо дипломыг нь  гардуулан өглөө.
Их Засаг олон улсын их сургуулийн энэ жилийн төгсөгчид бол  Эрдмийн хамт олонтойгоо төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойг хамтран тэмдэглэсэн,  20 жилийн ойд зориулсан  800 гаруй оюутны нэгдсэн концертонд оролцож, UB  паласын концертын их танхимд дуулж, хөгжимдөж, бүжиглэж,  Буянт-Ухаа спортын ордонд болсон “Бага олимп”-доо оролцож спортын 10 төрлөөр 60 багц, 250 гаруй медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдсөн хийморьлог оюутан залуусын нэгээхэн хэсэг юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
11164731_782356625205256_9118576252014863398_n

Чингис хааны нэрэмжит “Их засаг” олон улсын их сургуулийн төгсөгчдийн холбоо сургуульдаа мод тарилаа.

Чингис хааны нэрэмжит “Их засаг” олон улсын их сургуулийн төгсөгчдийн холбоо сургуульдаа мод тарилаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
10003632_800975760010346_380264700331495515_o

“Их Засаг-ийн эхийг эрэн сурвалжлах нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал Их Засаг ОУИС-д болов.

Эзэн Чингис хааны Их Засаг хуулийн судалгааг улам бүр гүнзгийрүүлж Их Монгол улсыг төвшитгэсэн энэ аугаа их хуулийн эхийг бүрдүүлэх зорилготой “Их Засаг”-ийн эхийг эрэн сурвалжлах нь сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургуулийн эрдмийн өргөөнд боллоо.
Монгол улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Их Засаг олон улсын их сургууль, Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулсан энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын Хууль сахиулах байгууллагуудын удирдах ажилтнууд, Монгол, ОХУ, БНХАУ-ын “Их Засаг” судлалаар ажилладаг эрдэмтэн судлаач  нийтдээ 150 гаруй зочид төлөөлөгчид оролцсон байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол улсын гавъяат хуульч, академич Ж.Амарсанаа үг хэлж нээв.
Монгол улсын төрийн соёрхолт, гавъяат багш шинжлэх ухааны доктор профессор Ш.Чоймаа, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгч доктор М.Баярсайхан нарын “Их Засаг хэмээх үгийн утга гарал”  илтгэл, Их Засаг ОУИС-ийн ректор, Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Н.Ням-Осорын “Их Засаг хууль хөх дэвтэрт бичигдсэн бичмэл хууль болохыг дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын судалгааны баримт дээр тулгуурлан нотлох нь” илтгэл, Монгол улсын гавъяат хуульч доктор, профессор И.Дашнямын “Их Засаг хуулийн агуулга, үнэ цэн” илтгэл, ОХУ-ын Буриадын их сургуулийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Чимитова Джамиля Кимовнагийн “Ази номхон далайн орнууд дахь хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хөгжлийн чиг хандлага” илтгэл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаач Б.Энх-Амгалан, Өвөрмонголын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Үндэсний хууль тогтоох судлалын төвийн эрхлэгч доктор Наранцогт нарын  “БНХАУ дахь Их Засаг-ийн судлагаа” зэрэг олон сонирхол татсан илтгэлүүд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдэж Их Засаг хууль судлалд томоохон түлхэц өглөө.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат хуульч Б.Чимэд агсны 2006 онд Дэлхийн Монголч эрдэмтдийн их хуралд тавьж байсан “Их Засаг-ийг эрэн сурвалжлах нь” гэсэн илтгэлийг түүний шавь АТГ-ын ахлах комиссар Д.Цэнд-Аюуш уншиж танилцуулсан нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихэд татаж байлаа.
“Их Засаг”-ийн эхийг эрэн сурвалжлах нь олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Их Засаг хууль судлаачдын судалгаанд тулгуурлан энэ аугаа их хуулийг бүрэн бүрдүүлж бүтээх үйлсийн эхлэл боллоо. Олон улсын эрдэмтэн судлаачдын бүтээлд тулгуурлан бүтээгдсэн Их Засаг хуулийг Муутуу цаасан дээр Босоо монгол бичгээр бичиж Монгол улсын Үндсэн хуулийн цэц, Үндэсний түүхийн музей, Их Засаг олон улсын их сургуульд залах ажлыг эхлүүлсэн нь энэ эрдэм шинжилгээний хурлын гол үр дүн юм.
Их Засаг хуулийг эхээр нь баринтаглах номын хавтас, чимэглэлийн загварыг төрийн соёрхолт зураач Ч.Энхжин бүтээснээ эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод танилцуулав.
Их Засаг хуулийн талаар ийм дорвитой шийдэлд хүрсэн, бүтээлч хурал урьд өмнө төдийлөн болж байгаагүй юм гэж олон эрдэмтэд үнэлж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, Их Засаг хуулийг бүтээх үйлсэд энэ их хуулийн нэрээр нэрлэгдсэн Их Засаг Олон улсын их сургууль ихээхэн хүчин чармайлт гарган оролцож байгаа нь ч нэр төрийн хэрэг юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
dfgdfdsfd121212121

Улсын арслан Ж.Хайдавын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан боллоо.

Их Засаг олон улсын их сургуулийн 2015 оны үндэсний бөхийн аварга шалгаруулах Монгол улсын арслан Ж.Хайдавын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан тус сургуулийн Их Засаг цогцолборын спорт зааланд болж өнгөрлөө.
Энэ барилдаанд аймаг сумын цолтой болон залуу бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсанаас Их Засаг Хууль зүйн сургуулийн бөх Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат сумын заан Н.Загарзүсэм 7 давж түрүүллээ.
Мөн Хууль зүйн сургуулийн бөх Увс аймгийн Тэс сумын харъяат сумын заан Ж.Золбаяр үзүүрлэж, Хууль зүйн сургуулийн бөх Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харъяат сумын заан Б.Одбаяр, Монгол Удирдлага санхүү эдийн засгийн сургуулийн бөх Говь Алтай аймгийн Цогт сумын харъяат сумын заан Р.Хатанбүүвэй нар их шөвөгт шалгарч үлдсэн байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
2014-2015-eshbx

ИЗОУИС-ийн  Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн Монгол Бизнес дээд сургуулийн жил бүр уламжлал болгон зохиогддог “ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ИЛТГЭЛ”

ИЗОУИС-ийн  Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн Монгол Бизнес дээд сургуулийн жил бүр уламжлал болгон зохиогддог “ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ИЛТГЭЛ” багш, оюутны эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал зохиогдож шилдэг “Судлаач оюутан”-аа шалгарууллаа. Илтгэлд  тэргүүн байрыг  3Г ангийн оюутан Т.Мөнхдалай “Кастодиан үйлчилгээг арилжааны банкаар дамжуулан нэвтрүүлэх нь” /удирдагч багш П. Дашпилжээ/,  тэргүүн дэд байрыг 3А ангийн оюутан Н. Ундармаа “Монгол Улсын өрхийн хэрэглээний чиг хандлага”  /удирдагч багш О. Туул/ илтгэлүүд шалгарлаа. Илтгэгчиддээ цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.

ХАОАТ-ыг хэн сайн мэдэх вэ тэмцээнд “Монгол бизнес” дээд сургуулийн “Montax” баг тэргүүн байр эзэллээ

БГД-ийн 50н жилийн ойг угтаж, БГД-ийн татварын ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг, ХАОАТ-ыг хэн сайн мэдэх вэ тэмцээнд “Монгол бизнес” дээд сургуулийн “Montax” баг тэргүүн байр эзлэж, II шатны тэмцээндээ оролцох эрхийг авлаа. “Montax” багийн нийт оюутнууддаа баяр хүргэе.  II шатны тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: