11059152_737776566344476_4715932982598276900_n

БНХАУ-ЫН ТИАНЖИНИЙ ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ.

Тианжиний Политехникийн Их Сургуулийн (ТПИС) төлөөлөгчид 2015 оны 6 дугаар сарын 4-5-нд Их Засаг Олон Улсын Их Сургуульд зочлов. Тус их сургуулийн ректор доктор, профессор Yang Qingxin төлөөлөгчдийг тэргүүлж дараах ажилтнууд  төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ:
1. Олон Улсын Боловсролын Сургуулийн захирал  профессор Jiang Yaming;
2. Нэхмэлийн Сургуулийн декан профессор  Wang Rui;
3. Бакалаврын Сургалтын Албаны захирал профессор Wang Xiaohong;
4. Санхүүгийн албаны захирал дэд профессор Liu Xiaohui;
5. Гадаад Харилцааны Албаны дарга Бөхөө нар болно.

Тианжиний Политехникийн Их Сургууль (ТПИС) 1912 онд үүсэн байгуулагдсан. Тус их сургууль нь инженер, хууль эрх зүй, урлаг, менежмент, эдийн засаг, хууль, хувцасны дизайн, нэхмэлийн технологи, компьютер, санхүү зэрэг мэргэжлийн 16 салбар сургуультай бөгөөд эдгээрт 28000 оюутан бакалавр, магистр, докторантурын сургалтад хамрагддаг. ТПИС-ийн хоёр дахь шатны сургуульд магистрантурын 98, докторын 18 мэргэжлийн хөтөлбөр хэрэгжиж байна.
ТПИС-д 1600 багш ажилладагийн 800 нь профессор, дэд профессорын зэрэгтэй бөгөөд БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн 50 академич тус их сургуульд ажилладаг.
ТПИС нь гадаад харилцаандаа ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд 30 гаруй орны 60 гаруй их, дээд сургуультай хамтран ажилладаг. Одоогийн байдлаар Европ, Хойд Америк, Ази, Африкийн 300 гаруй оюутан тус их сургуульд суралцаж байна.
Их Засаг Олон Улсын Их Сургууль нь ТПИС-тай 2009 оноос эхлэн үр дүнтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд хууль эрх зүйн чиглэлээр оюутан солилцооны 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шинэчилсэн гэрээ байгуулан ажиллаж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
11539250_939580779397945_5903002892743764638_o

“Супер студент-4” тэтгэлэгт төслийн ялагчид тодорлоо.

Их Засаг Олон улсын их сургууль, Рояаль олон улсын дээд сургууль, Рояаль HD телевизээс хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Супер студент” реалити ШОУ, тэтгэлэгт төсөл энэ жил 4 дэх жилдээ 6 сарын турш үргэлжлэн дүнгээ гаргалаа.
“Супер студент” зорилтот төслийн өмнөх жилүүдийн ялагч 30 гаруй залуус АНУ, Япон, БНСУ-ын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгээр суралцахаар эрдмийн аянд мордоцгоосон билээ. Уг реалити ШОУ тэтгэлэгт төслийн 2012 оны ялагч Бямбасүрэн БНСУ-д, 2003 оны ялагч А.Ундармаа, 2004 оны ялагч Б.Билэгсайхан нар АНУ-ын Колорада Хайтс их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байна.
Өнгөрсөн жилийн яг өдийд “Улаанбаатар” чуулгын тайзнаа “Супер студент-3” тэтгэлэгт төслийн шилдгүүд тодорч Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн оюутан Б.Билэгсайхан АНУ-ын Калорада Хайтс их сургуульд, Рояаль олон улсын дээд сургуулийн оюутан Б.Амартүвшин, Жэсан-Чингис хаан гадаад хэл соёлын сургуулийн оюутан Т.Батзул, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн оюутан Б.Мөнгөнчимэг, Театр урлагийн сургуулийн оюутан Г.Ган-Эрдэнэ нар БНСУ-ын Канвоны Үндэсний их сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцах, Компьютер менежментийн сургуулийн оюутан Ч.Золбоо, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан Б.Энхтөр нар Японы Киото Гакуэн их сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцах, Аялал жуулчлал, бизнесийн удирдлагын сургуулийн оюутан Б.Мөнхбаяр, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн оюутан М.Түвшинжаргал, Рояаль олон улсын дээд сургуулийн оюутан О.Гантулга, Хууль зүйн сургуулийн оюутан Э.Жаргал нар БНСУ-ын Тэегү их сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцах эрхээ гардан авч байсан билээ.
“Супер студент-4” тэтгэлэгт төсөл “Монгол ухаанаар дэлхийд” гэсэн уриан дор Их Засаг олон улсын их сургуулийн бүх харъяа бүрэлдэхүүний сургууль, Рояаль олон улсын дээд сургуулийн төлөөлөл болох 315 оюутан оролцож Төсөл хөтөлбөр бичих, Монгол өв соёл, уламжлалаа сурталчилан таниулах, төрөл бүрийн сургалтуудад хамрагдаж, оюун ухаан, мэдлэг чадвар, урлаг спортын авъяас чадвараа сорин Рояаль HD телевизийн дэлгэцээр нээлттэй өрсөлдөж шилдэг 11 оюутныг тодрууллаа.
“Супер студент-4” реалити ШОУ тэтгэлэгт төсөл гурван үе шаттай зохион байгуулагдаж “Ирээдүйд бэлэн” тоглолтоо Улаанбаатар чуулгад зохион байгуулж ялагчдаа тодруулсан юм. Энэхүү ёслолын ажиллагаанд АНУ-ын Колорада Хайтс их сургуулийн Сургалт хариуцсан дэд декан Jon wilkerson, Олон улсын оюутны асуудал хариуцсан маркетингийн албаны дэд захирал Ш.Байгалмаа нар хүрэлцэн ирж уг тэтгэлэгт төслийн гранпри шагналт оюутанд Колорада Хайтс их сургуульдаа 100 хувийн тэтгэлэгээр суралцах эрхийн бичгийг гардуулсан юм.
Зургаан сар үргэлжлэн орой бүр айл гэрийн хоймор дахь цэнхэр дэлгэцээр Монгол түмэнтэйгээ танил болсон “Супер студент-4” реалити ШОУ, тэтгэлэгт төслийн ялагчаар Жэсан-Чингис хаан Гадаад хэл соёлын сургуулийн оюутан Э.Тэнгис тодорч АНУ-ын Колорада Хайтс их сургуульд 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрх, нэг сая төгрөгийг гардан авлаа.
Мөг уг тэтгэлэгт төслийн шилдэг оролцогч Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан М.Энхзаяа, Жэсан-Чингис хаан гадаад хэл соёлын сургуулийн оюутан Б.Бүрэнтогтох нар Японы Киото Какуэн их сургуульд, Хууль зүйн сургуулийн оюутан М.Бат-Эрдэнэ, З.Төгөлдөр, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан М.Балжинням, Үндэсний инженер технологийн сургуулийн оюутан Х.Энхжин нар БНСУ-ын Тэегү их сургуульд, Монгол удирдлага санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Н.Буяннэмэх, Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн оюутан Г.Анар, Рояаль олон улсын дээд сургуулийн оюутан Д.Дөлгөөн, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан Г.Гантөгс нар БНСУ-ын Канвоны үндэсний их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах батламжаа гардан авлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
11143457_833416433379791_6406847920526500582_n

“SUPER STUDENT” ТӨСӨЛ ОРОН нутагт “ХАН ХЭНТИЙН ХӨГЖИЛД СУРАГЧДЫН ОРОЛЦОО ”-оор эхэллээ.

Хүн төрлөхтөний мөнхийн эрэл хайгуул болсон  хүмүүний аз жаргал, түүнийг бүтээх хүч чадал, зөв хандлагатай хөгжил дэвшил, хүсэл мөрөөдөл, цуцашгүй тэмүүлэлийг  улс орон үндэстнийхээ онцлогт тулгуурлан хөгжүүлж ирсэн түүхтэй.
Их Засаг ОУИС, Рояаль ОУДС, Рояаль HD  телевизээс хатран 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Супер студент” зорилтот төсөл нь Монголын мянга мянган оюутан залуучуудыг сайн сайханд уриалж,  зөв хандлага, бүтээлч сэтгэлгээтэй,  Дэлхийн хөгжилд хөл нийлүүлэн алхах чадвартай шилдэг хүний нөөцийг бэлтгэх, тэдэнд хөгжлийн зөв шийдлийг санал болгох зорилгыг агуулдаг.
Энэхүү төсөлд хамрагдсанаар оюутан бие дааж шийдвэр гаргах, хамт олон багаар ажиллах чадвартай болох, аливаа асуудалд бүтээлчээр хандах, гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй, эрч хүч, эрхэм чанар, ирмүүн сэтгэлгээтэй хүмүүнлэг иргэн болж төлөвшдөг нь өнгөрсөн дөрвөн төслөөс харагдаж байгаа.  Төслөөс шалгарсан шилдэг оюутан залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд 100 хувийн тэтгэлэгээр суралцдаг. Тэд эх орон, сургууль хамт олныхоо нэр төрийг өндөрт өргөж амжилттай суралцахын зэрэгцээ сургуулиа төгсөөд ирсэн оюутнууд Монголдоо маш үнэ цэнэтэй хүний нөөц болон ажиллаж байгааг харж болно.
Төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа Их Британы магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн төв Азийн цорын ганц их сургууль болох Их Засаг ОУИС нь нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, эгэл жирийн айлын олон арван хүүхдүүдэд боломж олгохыг зорин төслийг орон нутагт хэрэгжүүлхээр дэд хөтөлбөр гарган ажиллаж эхэллээ.
“Супер студент” зорилтот төслийг Монгол орон даяар хэрэгжүүлэх ажлыг “Хан Хэнтийн хүү” хөгжлийн сантай хамтран Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлүүллээ.
Зорилтот хөтөлбөрийг 3 үе шаттай зохион байгуулав.
“Хан Хэнтийн хөгжилд миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн  уралдаанаар эхэлсэн I  шатны шалгаруулалтанд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 700 гаруй 287 сурагч оролцлоо. Эндээс шалгарсан 20 сурагч II  шатандаа Ерөнхий эрдмийн мэдлэгийн олимпиадад хамрагдаж шалгалт өгч тэнцсэн 16 сурагч уран илтгэлийн тэмцээнд оролцож чөлөөт ярилцлага хийсэн юм. Ийнхүү III  шатанд тунаж үлдсэн 16 сурагч Хэнтий нутгийн нийт сурагч хүүхэд багачуудынхаа дуу хоолой болж эх орон, төрлөх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн талаар олон шилдэг шинэлэг санаа, шийдлийг хэлэлцүүлж, өөрийнхөө хүсэл мөрөөдөл, амжилтанд хүрэх арга, тэмүүлэл, амьдралынхаа утга учрыг уран тод үгээр, үнэнч шудрагаар, зорилготой илэрхийлж  өрсөлдлөө.
“Супер студент” зорилтот төслийн хөдөө орон нутаг дахь анхны аяны Гран при шагналын эзнээр Хэнтий аймгийн Үндэсний лабратори Хэрлэн 1-р сургуулийн 12в ангийн сурагч Ариунбатын Анударь шалгарч БНСУ-н Канвоны үндэсний их сургуульд 1 жил үнэ төлбөргүй суралцах эрхийг авлаа.   Мөн шилдэг оролцогчоор шалгарсан Тэмүүжин цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Өсөхгэрэлийн Оюунтүлхүүр, 12г ангийн сурагч Мөнх-Эрдэнийн Төрболд, Хэрлэн 1-р сургуулийн 11д ангийн сурагч Нэргүйбаатарын Лхагвасүрэн, Үндэсний лабратори 1-р сургуулийн 11в ангийн сурагч Амагланбаатарын Энхнаран нар Их Засаг олон улсын их сургуульд 1 жил үнэ төлбөргүй суралцах 100 хувийн тэтгэлэг хүртлээ.  Эрдэм мэдлэгээрээ бусдыгаа манлайлсан бусад 11 сурагчид Их Засаг ОУИС-д 50-30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг гардуулан өглөө.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
SUMMER FESTIVAL

Сургууль сурталчилах “summer special select” фестивалийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав.

Энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүдэд цаашид элсэн орох их дээд сургууль, эзэмших мэргэжлээ сонгох хариуцлагатай үе тулж ирээд байна. Тэдний өмнө “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ? Найзуудаа “ гэсэн асуулт тавигдаж байна. Өнөөдөр хичээл дууслаа. Шалгалт дууслаа. Хүүхдүүд маань одоо хаашаа явах вэ?, хэнд хандах вэ?. Үнэхээр сэтгэл зовоосон асуулт. Энэ асуултын хариултыг олоход хүүхэд залуучууддаа туслах зорилгоор Их Засаг олон улсын их сургууль, Рояаль Олон улсын дээд сургууль,Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Рояаль HD телевиз хамтран хүүхэд залуучуудад элсэх сургууль эзэмших мэргэжлийг нь сонгуулах “summer special select” буюу “Зуны онцгой сонголт” фестивалийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Фестивальд оролцсон хүүхэд залуучууд  Рок Поп оддын шоу тоглолт, Загварын үзүүлбэрүүдийг үзэж Волейвол, Хөл бөмбөг, Сагсан бөмбөг, Шатар, Даам, Ширээний теннис, Гүйлт, Олос таталт, Уран жолоодлого, Дартс зэрэг олон уралдаан тэмцээнд  оролцлоо. Их Засаг ОУИС-ийн “Супер студент”-уудтай танилцаж Их дээд сургуулийн Супер студент байх арга туршлагаас нь суралцлаа.  Энд хуран цугларсан олон мянган хөвгүүд охид тэдний эцэг эхчүүд Их Засаг олон улсын их сургууль, Рояаль олон улсын дээд сургуулиар бэлтгэгддэг 55 хөтөлбөр, 80 гаруй мэргэжлийн онцлог, ач тус, нийгмийн хэрэгцээ шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авсан юм.
Их Засаг олон улсын их сургуулийн  харъяа бүрэлдэхүүний 10 сургууль, Рояаль олон улсын дээд сургууль, Их Засаг МСҮТ тус бүр 2015-2016 оны хичээлийн жилд элсэлт авах хөтөлбөр, мэргэшүүлэх чиглэлүүдээ танилцуулав.  Тухайлбал:
Их Засаг Хууль зүйн сургууль Эрх зүй, Аюулгүй байдал-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил гэсэн 2 хөтөлбөрөө.
Үндэсний инженер технологийн сургууль Барилгын инженер, Дулааны инженер, Цахилгааны инженер, Хүрээлэн буй орчны инженер, Газар зохион байгуулалт, Барилга үйлдвэрлэлийн менежмент, Мэдээллийн технологи, Программ хангамж, График дизайн, Компьютерийн сүлжээ, Мэдээллийн систем, Нано шинжлэх ухаан-инженерчлэл, Байгалийн эко аялал жуулчлал, Зочилох үйлчилгээ, Аялал жуулчлалын менежмент, Түүх археологи гэсэн 16 хөтөлбөрөө,
Театр урлагийн сургууль Сэтгүүл зүй, Жүжиглэх урлаг, Найруулах урлаг, Зураг авалт, Радио дэлгэцийн техник технологи гэсэн 5 хөтөлбөрөө,
Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль Архитектор, Хувцасны дизайн, Уран зураг, Интерьер дизайн, Уран баримал, График дизайн гэсэн 6 хөтөлбөрөө,
Чингис-Соосэ Олон улсын харилцааны сургууль Олон улсын харилцаа, Олон улсын эрх зүй, Гадаад худалдаа, Гадаад хэлний орчуулга, Олон улс орон судлал гэсэн 4 үндсэн хөтөлбөр, 7 мэргэшүүлэх чиглэлээ,
Монгол удирдлага Санхүү эдийн засгийн сургууль  Эдийн засаг, Санхүү банк, Даатгал, Менежмент, бизнесийн удирдлага гэсэн 4 үндсэн хөтөлбөр 9 мэргэшүүлэх чиглэлээ,
Жэсан-Чингис хаан Гадаад хэл соёлын сургууль Даатгалын Эдийн засагч Ня-Бо,  Банкны эдийн засагч Ня-Бо, Төрийн захиргааны болон Хүний нөөцийн менежер гэсэн мэргэжлүүдээс гадна Гадаад хэлний орчуулга, Олон улс-орон судлал гэсэн 2 үндсэн хөтөлбөр, Англи, Хятад, Солонгос хэлний орчуулагч, Хятад Солонгос хэл-орон судлал, иргэншил, түүх, хэл соёлын мэргэшүүлэх  чиглэлүүдээ,
Сонгинохайрхан дүүрэг. 10 дугаар хороололд байрлах Санхүү нягтлан бодох бүртгэлийн Монгол бизнес сургууль нягтлан бодох бүртгэл, татвар, маркетинг хөтөлбөрөөр өдрийн болон эчнээ ангид элсэлт авах танилцуулгаа олон нийтэд  хүргэлээ.
Хэнтий аймаг дахь салбар сургууль Багш-байгалийн ухааны боловсрол, Багш-Урлагийн боловсрол гэсэн 2 хөтөлбөр,  Физик, Математик, Газар зүй-байгалийн шинжлэл, Хими, Дүрслэх урлаг, Зураг зүй-дизайн,  Дүрслэх урлаг-технологи,  Соёл урлаг, Биеийн тамир, Дуу хөгжмийн багш бэлтгэх мэргэшлийн  чиглэлүүдээ танилцууллаа.
Их Засаг олон улсын их сургууль шинэ хичээлийн жилд Рояаль олон улсын дээд сургуультай хамтарч Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Инженер геологи, Уул уурхайн ашиглалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн инженер технологичдыг бэлтгэх  тухайгаа ч тайлбарлан олон нийтийн анхааралд хүргэлээ.
Их Засаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Барилгын засал чимэглэлч, Нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан, Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, Төлбөр тооцоо, цалин хөлсний Нярав, Худалдааны газрын үндсэн ажилтан, Хэвлэлийн Дизайнч мэргэжлээр 1-2,5 жилийн сургалт явуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээ сурталчиллаа.
Их Засаг олон улсын их сургууль Их Британий магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэнээр тус сургуулийн төгсөгч оюутнуудын дипломын үнэ цэнэ олон улсын түвшинд үнэлэгдэх болсон. Их Засаг ОУИС-ийн хөтөлбөрүүдийг  дэлхийн олон орны их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрөх болсон зэрэг оюутан суралцагч, төгсөгчиддөө олон давуу талыг бий болгож чадсан юм. Сургуулийнхаа энэ давуу талыг олон нийтэд сурталчилан хүргэхэд “summer special select” буюу “Зуны онцгой сонголт” фестивал онцгой үүрэг гүйцэтгэлээ гэж Их засагчууд үзэж байна. Энэ өдрийн өглөөний 8:00 цагаас үдшийн 22:00 цагт монголын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Их Засагчуудын сурталчилгаа, дуур хуур, хөөр баяраар бялхаж өнжлөө.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: