49usv4u75idi20c4ifg165gb77

ИЗОУИС-иас Аймгийн засаг дарга төрлөө.

ИЗОУИС-ийн Эрдмийн сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбарын захирал А.Энхболд Дархан-Уул аймгийн засаг даргаар томилогдож түүнийг МУ-ын Ерөнхйи сайд Ч.Сайханбилэг батламжиллаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
11996962_1159366790744127_842328659_n

ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН НЭР АЛДАРТАЙ ОЮУТНУУДААР ЭГНЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛСЭЭР БАЙНА.

Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургуулийг Үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургууль, Бүх оддын эрдмийн их сургууль, Оюутнаа дээдлэгч их сургууль, Нийгэмдээ нээлттэй их сургууль гэдгээр нь Монголын ард түмэн мэддэг. Энэ нэр хүндтэй сургуульд үр хүүхдээ элсүүлэн суралцуулах хүсэл эрмэлзлэлтэй байдаг билээ. Энэ нь Их засагчуудын баяр бахдлыг өөрийн эрхгүй төрүүлж байдаг юм.
Их Засаг ОУИС-ийн эрдмийн хамт олны дундаас дэлхийн аварга, Азийн аварга тамирчид, Дэлхийн шилдэг мисс, Төрийн их баяр наадмын болон Даншиг наадмын түрүү бөхчүүд, дэлхийн дэмжээнд ч улс эх орондоо ч алдар нэрээ дуурсгасан оюуны болон  урлаг, соёл,  спортын алдартнууд олноороо төрж гарсан.
Их Засаг ОУИС оюутнуудынхаа авъяасыг нээн хөгжүүлэхэд ихэд анхаарч туслаж, дэмжиж ажилладаг учраас алдар нэртэй шилдэг оюутнуудын эгнээ улам өргөжсөөр байна.
Жудо бөхийн спортын мастер, жудо бөхийн өсвөр үеийн улсын 7 удаагийн, залуучуудын улсын 4 удаагийн аварга, Ази тивийн залуучуудын аварга, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, самбо бөхийн залуучуудын улсын 3 удаагийн, насанд хүрэгчдийн хошой аварга, самбо бөхийн өсвөр үеийн  2014 оны  дэлхийн аварга Эрдэнэбатын Базаррагчаа эдүгээ Их Засаг ОУИС-ийн Чингис-Соосэ Олон Улсын Харилцааны сургуулийн III  курсд суралцаж байна. Тэрээр Их Засагийн оюутны ширээнээс Дэлхийн аварга хэмээх хүндтэй цол хүртсэн, жудо бөхийн улсын шигшээ багийн тамирчин манай шилдэг жудоч, самбочдын нэгэн билээ.
Мөн хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Б.Энхтамир Их Засаг ОУИС-ийн Санхүү эдийн засгийн сургуулийн III  курст суралцаж байна.
Боксын улсын шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бямбын Түвшинбат тус сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан байхдаа л боксын оюутны дэлхийн аварга болж Ази тивийн аваргын алт, мөнгөн медаль хүрстэн… гээд маш олон оюутан төгсөгчдийн гайхамшигтай амжилт ялалтыг дурьдаж болох юм.
Энэ жил Их Засаг ОУИС-д  зуу зуугаар тоологдох олон авъяаслаг, шилдэг хүүхдүүд элсэн суралцахаар ирлээ.
Сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Лхагважавын Цэнджав, “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ” уралдааны дэд байрын шагналт Энхбатын Батцэцэг, Хол ойрын зайн гүйлтийн улсын аварга хөнгөн атлетикийн спортын дэд мастер Урантөгсийн Хулан, Цэнгээнт бүжгийн аймгийн аварга Энхтөгсийн Эрболд нар Их Засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуульд,  Таеквондогийн Улс, хот, дүүргийн аварга Тэргүүний уншигч “Д.Нацагдорж” тэмдэгтэн Цэвээндоржийн Батцэцэг, яруу найргийн “Хүрэл тулга” наадмын тэргүүн байрын шагналт Ганбатын Даваажав нар Их Засаг ОУИС-ийн Театр урлагийн сургуульд, Улаанбаатар хотын волейболын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, өсвөрийн улсын аваргын хүрэл, идэрчүүдийн улсын аваргын мөнгөн меадльт Мөнхбатын Бямбасүрэн, Гандболын улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт Оюунгэрэлийн Цэцэгдарь нар Их Засаг ОУИС-ийн Санхүү эдийн засгийн сургуульд энэ жил элсэн орсон юм. Энэ мэт авъяаслаг шилдэг оюутнуудаа дараа дараагийн  сонины нийтлэл, интернет, радиогийн нэвтрүүлгүүдээр өргөн сурталчилах болно.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
-21092015-1442806393-1212389374-nuur

ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН ЭРЭЛТ, ХЭРЭГЦЭЭТЭЙ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОНО.

Хорин жилийн түүхэн ой нь тохиож буй Голомт банкны хамт олон Монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа санаачилж Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил 13 дахь удаагаа зарлаж байна.
Үндэсний хэмжээнд хамгийн нэр хүндтэйд тооцогддог тус хөтөлбөрийн гол онцлог нь жил бүр шилдэг 100 оюутныг мэргэжил харгалзахгүйгээр тодруулдаг ба өнгөрсөн хугацаанд нийт 1200 оюутанд 1 тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгожээ.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын хувьд Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 ба түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын үнэлгээний голч дүн нь 3.5 ба түүнээс дээш, эсвэл голч оноо 92% байх ерөнхий шаардлагыг тавьдаг.
Харин энэ жилийн хувьд Голомт банкны 20 жилийн ойг тохиолдуулан дээрх шаардлагыг хангасан оюутнуудаас гадна, Монгол Улсын засгийн газраас зарласан хамгийн эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй, мөн гадаад дотоодын уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн оюутнуудын сурлагын голч дүн, хэддүгээр дамжаанд суралцаж буйг үл харгалзан шалгаруултад хамруулахаар болжээ.
Мөн оюутнуудын хувьд нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаанд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа сорьж байсан, сургуульдаа тогтвортой суралцах зорилготой байх нь тэтгэлэгт хамрагдах нэг үндэслэл болох бөгөөд өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “Миний сонголт-Бидний ирээдүй” сэдвээр 250-иас доошгүй үгтэй эссе бичиж ирүүлэх ажээ.
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 100 оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, эрдэм шинжилгээний бага хуралд оролцох, сургуулиа дүүргээд тус банкинд ажиллах эрхтэй болдгоороо томоохон давуу талтай юм.
Оюутан та тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com вэбсайт болон Голомт банкны 1800-1646 лавлах утсаар авах боломжтой. Бүртгэл 2015.09.21-ээс 2015.10.16-ныг дуустал үргэлжилнэ.
Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12039653_1041846105848004_1760534249293115335_n

Их засаг олон улсын сургуулийн Театр урлагийн сургуулийн жүжиглэх урлагийн 4-р курсын оюутнууд

Их засаг олон улсын сургуулийн Театр урлагийн сургуулийн жүжиглэх урлагийн   4-р курсын  оюутнууд 09 сарын 07 ноос 25 ны хооронд Э.Наран, Д.Мөнхтөмөр багш нарын удирдлаган дор 45 хоногийн үйлдвэрлэлийн дадлагаа хийж  байна.  Оюутнуудын хувьд баруун аймгууд болох Дархан уул, Булган, Тэшиг, Зүүн хараа, Хөтөл, Увс, Ховд аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудаар Монголын болон дэлхийн сонгодог  бүтээлүүдээр хүрч үйлчилж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12029757_1733976283496903_7066522734083267861_o

БЗД-ийн хөдөлмөрийн хэлтэсээс зохион байгуулсан Мэргэжил суртчилах өдөрлөгт Их Засаг МСҮТ-ийн хамт олон амжилттай оролцлоо.

БЗД-ийн хөдөлмөрийн хэлтэсээс зохион байгуулсан Мэргэжил суртчилах өдөрлөгт Их Засаг МСҮТ-ийн хамт олон амжилттай оролцлоо.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
11997866_1159366850744121_1930035936_n

Их Засаг ОУИС-ийн залуу багш шинэ оюутнууд тангараг өргөв.

Их Засаг олон улсын их сургуулийн залуу багш нар, шинэ оюутнууд тогтсон уламжлалынхаа дагуу тангарагаа өргөлөө. Эцэг дээдсээс уламжилж ирсэн андын барилдага, андгай тангарагийн ёсон эдүгээ цагт ч бүдгэрээгүй, Их Засаг олон улсын их сургуулийн эрдмийн хамт олны эв нэгдлийн баталгаа, эх оронч үзлийн тод илрэл болон оршсоор байгаа билээ.
Их Британий Үндэсний магадлан итгэмжлэх  зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Их Засаг олон улсын их сургууль 2015-2016 оны хичээлийн жилд “Идэвхитэй шинэчлэл, хүртээмжтэй боловсрол, тогтвортой хөгжил” гэсэн уриан дор сургалтын үйл ажиллагаагаа явуулах зорилт тавьж байна.
“Боловсролтой хүний наад захын шинж тэмдэг нь зөв сэтгэлтэй, зөв хийдэг, зөв ярьдаг, зөв бичдэг, хүн төрхөөр илэрнэ. Боловсролын үндсэн зорилго нь их мэдэх бус, харин олж авсан мэдлэгийнхээ үндсэн дээр хийж бүтээх, үйлдэх явдал юм. Хүн бүрийг оюуны өмчтэй болгох, оюуны өмчөө мэдэрч, оюуны тэр үнэ цэнтэй өмчийнхээ жинхэнэ эзэн нь, бүтээлчээр хэрэглэгч нь байх чадварыг оюутнууддаа эзэмшүүлэх асуудлыг тус сургууль өөрийн эрхэм зорилгоо болгож байна”… хэмээн тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ тус сургуулийн ректор, Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Н.Ням-Осор онцоллоо.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Lion

Их Засаг ОУИС-ийн бөхчүүд энэ жил одтой байв.

Их Засаг ОУИС-ийн бөхчүүд 2015 онд үнэхээр одтой сайхан барилдаж түмэн олноо баясгалаа. Тус сургууль үндэсний бөхийн арвин их уламжлалтай. Монгол улсын арслан Ж.Хайдавын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, Хайдав арслангийн удирддаг спорт зааланд бөхийн секц дугуйлангуудыг хичээллүүлж эндээс улс аймгийн алдар цолтой олон сайхан бөх төрж гарсан түүхтэй.
Энэ жил Их Засгийн бөхчүүд одтой сайхан барилдаж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, Их Засаг олон улсын их сургуулийн бөх улсын харцага Э.Оюунболд төрийн их баяр наадамдаа 9 даван түрүүлж улсын арслан цол хүртлээ.
Аварга биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч багш мэргэжлээр төгссөн залуу арслан маань энэ хичээлийн жилээс Их Засаг олон улсын их сургуулийн Эрдмийн сургуулийн Эрх зүйн эчнээ ангид элсэн суралцах боллоо.
Архангай аймгийн Булган сумын харъяат Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва  начин энэ жил “Хүрээ цам-2015” даншиг наадамд түрүүлж энэ цагийн Даншиг наадмын анхны арслан цолыг хүртэж түмэн олноо баясгасан билээ. Ийнхүү Их Засаг олон улсын их сургуулийн эрдмийн хамт олны дунд Улсын болон Даншигийн хоёр арслан цолтон суралцах болж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Logo_Han Hentiin Huu 02

Хэнтийн нутгийн хүүхдүүд “Хан Хэнтийн хүү” хөгжлийн сангийн тэтгэлэгээр гадаад дотоодын их дээд сургуулиудад сурч эхэллээ

Монголын Рояаль академийн захирал, “Хан Хэнтийн хүү” хөгжлийн сангийн тэргүүн Н.Учралын ивээн тэтгэсэн “Супер студент” зорилтот төсөл Хэнтий аймагт  3 үе шаттайгаар зохион байгуулагдаж 287 сурагч хамрагдсанаас Хэнтий аймгийн  Үндэсний лаборатори 1-р сургуулийн  12-р ангийн сурагч Ариунболдын Анударь уг төслийн Гранпри шагналын эзнээр шалгарч БНСУ-ын Гимчеон их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийг гардаж авсан билээ.
Мөн уг төслийн шилдэг оролцогчоор шалгарсан Тэмүүжин цогцолбор сургуулийн  сурагч Өсөхгэрэлийн Оюунтүлхүүр, Мөнх-Эрдэнийн Төрболд, Хэрлэн 1-р сургуулийн сурагч Нэргүйбаатарын Лхагвасүрэн, Үндэсний лаборатори 1-р сургуулийн сурагч Амгаланбаатарын Энхнаран нар 100 хувийн тэтгэлэгээр, мөн шилдэг оролцогч 11 сурагч 30-50 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр Их Засаг олон улсын их сургууль болон Рояаль олон улсын дээд сургуульд суралцах эрхтэй болсон юм. Хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулагдсан “Супер студент” зорилтот төслийн анхны ялагч Ариунболдын Анударь БНСУ-ын Гимчеон Их сургуульд суралцахаар саяхан эх орноосоо мордлоо. А.Анударийг БНСУ-руу нисэхийн өмнөхөн уулзаж ярилцахад тэрээр: “Рояаль академийн захирал, “Хан Хэнтийн хүү” хөгжлийн сангийн тэргүүн доктор Учрал багшийн ивээн тэтгэлэгээр зохион байгуулж байгаа энэхүү зорилтот төсөлд хамрагдсаны үр дүнд хөдөө орон нутгийн хүүхдүүдийн дундаас анхны ялагчаар шалгарч ийм сайхан сургуульд явах болсондоо үнэхээр их баярлаж байна. Манай аав, ээж, ах дүүс, анд найзууд маань ч их баяртай байгаа. Учрал захиралдаа баярлалаа… гэсэн юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
10494564_332719990255444_1826297089444031846_n

“Их Засаг”-ийн “Супер студент”-ууд гадаадын их сургуулиудад суралцахаар явлаа

Их Засаг олон улсын их сургууль, Рояаль олон улсын дээд сургууль, Рояаль HD телевизээс хамтран зохион байгуулдаг “Супер студент” реалити ШОУ, тэтгэлэгт төсөл 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж уг тэтгэлэгт төслийн ялагч Жэсан Чингис хаан гадаад хэл соёлын сургуулийн оюутан Э.Тэнгис АНУ-ын Колорада Хайтс их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр, үнэ төлбөргүй суралцах эрх нэг сая  төгрөгийн шагналаа гардан  авч байлаа.  Тэтгэлэгт  төслийн ялагч Э.Тэнгис  маань одоо АНУ-д  оччихоод байна.
“Супер студент” тэтгэлэгт төслийн шилдэг оролцогчоор шалгарсан Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн  оюутан М.Энхзаяа, Жэсан-Чингис хаан Гадаад хэл соёлын сургуулийн оюутан Б.Бүрэнтогтох нар Японы Киото Гакуэн их сургуульд, Хууль зүйн сургуулийн оюутан М.Бат-Эрдэнэ, Чингис –Соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан М.Балжинням, Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Н.Буяннэмэх, Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн оюутан Г.Анар, Рояаль олон улсын дээд сургуулийн оюутан Д.Дөлгөөн нар БНСУ-ын Тэегү их сургуульд, Чингис-Соосэ олон улсын харилцааны сургуулийн оюутан Г.Гантөгс БНСУ-ын Канвоны их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар явлаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
53_1822029

Их Засаг ОУИС, Хүннү группын багш ажилчдын орон сууц ашиглалтанд орлоо.

Их Засаг олон улсын их сургууль “Хүннү” групп багш ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 63 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд орууллаа.
Улсын комисс хүлээгээд авчихсан энэ байрыг Их Засаг олон улсын их сургууль, “Хүннү” группын багш ажиллагсдад хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, түлхүүрийг нь гардуулан өгч байна. Дараагийн 63 айлын орон сууц барих ажил ч эхлээд байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: