burentyryy

МАЛЧНЫ АЛДАР ХОЛБООНЫ 10 ЖИЛ, МАЛЧИН СУВАГ ТЕЛЕВИЗИЙН 3 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ УЛС АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 224 БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

Монголын малчдын алдар холбооны 10 жилийн ой, Малчин суваг телевизийн 3 жилийн ойн нэрэмжит Монгол улсын Начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд 2015.10.25-ны өдөр амжилттай  зохион байгуулагдлаа.  Малчны алдар холбоо нь 2005 оноос Монгол орныхоо өнцөг булан бүрт суугаа малчин түмэнтэйгээ хамтран ажиллах, тэдний дуу хоолой болох зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд улмаар 2013 оноос Малчин суваг телевизийг малчин түмэндээ зориулан үүсгэн байгуулсан. ИЗОУИС-ийн ректор Намсрайн Ням-Осорын санаачлагаар Малчны алдар холбоо, Малчин суваг телевиз үүсэн байгуулагдсан түүхтэй.
Монголын малчдын алдар холбоо ажлынхаа гарааг  Малчдын их хурлыг хуралдуулах санал санаачлагаас эхлүүлсэн билээ. Уг саналаа төр засгийн удирдлагуудад танилцуулсанаар 2007 оны 6 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо 1000 малчны чуулганыг Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулсан юм. 1000 малчны чуулганд манай орны бүх аймаг, сум, багийн төлөөлөл болсон 1000 гаруй малчид төлөөлөгчөөр  сонгогдон оролцож байсан түүхтэй билээ.
Монголын малчдын алдар холбоо Монголын радиогийн Малчин нэвтрүүлэгтэй олон жил хамтран ажилласаар ирсэн. Монголын радиогийн үе үеийн нэрт сэтгүүлчид Мятавын Цагаан, Цэндийн Чимиддорж, Дамбын Шагдарсүрэн, Лханаагийн Мөнхтөр, Цогдоржийн Бавуудорж нартай малчин түмнийхээ төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллаж  ирсэн юм.
Улмаар 2013 ондМалчин суваг телевиз үүсэн байгуулагдаж 3 жилийн хугацаанд 21 аймгийн 360 сумаар аялан, малчин түмнийхээ ахуй амьдрал, аж байдалтай танилцах зорилготой, Малчны хотонд, Монгол малчин, Сумандаа сайхан амьдаръя зэрэг цуврал нэвтрүүлгүүд хийж 200 гаруй сум орон нутгийн тэмдэглэлт ой, баяр ёслолыг сурвалжлан малчин түмэндээ хүргэсэн билээ. Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Одон” телевизтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Өвөр Монголын 20 гаруй малчдын мал маллах арга ухаан, амьдрал ахуй, зан заншлыг үзэгч түмэндээ хүргэсэн чамлахааргүй их ажлын ард гарсан юм.
Малчин түмнийхээ төлөө гэсэн хүсэл сэтгэлээр үүсгэн байгуулсан Малчны алдар  холбоо эдүгээ 10 жил, Малчин суваг телевиз 3 жилийнхээ ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж Начин цолтны нэрэмжит барилдааныг ивээн тэтгэж малчин түмэнтэйгээ хамтдаа баярласан байна.
Тус үйл ажиллагаанд  Төв аймгийн Сэргэлэн сумын харъят малчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар, 20-р зууны манлай уяач Данзаннямын Даваахүү, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат  Улсын сайн малчин Отгонсүх,  Монголын радиогийн “Алтан төл”-ийн шагналт малчин Бямбасүрэн, Хэнтий аймгийн Дархан сумын харъяат Улсын сайн малчин Шаравжамц, Дундговь аймгийн Сайхан Овоо сумын харъяат  Аймгийн сайн малчин Оюунбаатар, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харъяат аймгийн сайн малчин Болор-Эрдэнэ нар урилгаар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Малчны алдар холбооны 10 жилийн ой, Малчин суваг телевизийн 3 жилийн ойн нэрэмжит Начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны үеэр   монгол орны өнцөг булан бүрт суугаа малчин түмнээс хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлсэн олон сайхан малчдын гавъяаг  хүндэтгэсэн юм.

Монголын малчдын алдар холбооны дээд шагнал “Малчны алдар одонгоор шагнагдсан :
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин Гомбодорж
Дорнод аймгийн Баяндун сумын малчин Ц.Базарсад
Дундговь аймгийн Дэрэн сумын малчин Б.Аръяабазар
Говь-Алтай аймгийн Тайшир сумын малчин Д.Ганбаатар
Увс аймгийн Сагил сумын малчин Б.Буяннэмэх нарын зэрэг 394 шилдэг  малчдад малчны алдар холбооны 10 жил, малчин суваг телевизийн 3 жилийн ойн халуун дотно мэндчилгээ дэвшүүллээ.

Улсын манлай малчнаар:
Архангай аймгийн Их тамир сумын Бугат бригадын малчин Д.Тэгшжаргал
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Л.Батням
Хэнтий аймгийн Хэрлэн сумын малчин Г.Нарангэрэл

Аймгийн манлай малчнаар:
Сүхбаатар аймгийн Наран сумын  малчин Ч.Улаанхүү
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Д.Баасанжав
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Н.Батсайхан

Сумын  манлай малчнаар:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Ж.Батдаваа
Сүхбаатар аймгийн Наран сумын малчин Ц.Мөнх-Очир
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  малчин М. Адъясүрэн нарын зэрэг Улс, аймаг, сумын манлай малчин цолоор шагнагдсан 404 малчинд Монголын Малчдын  алдар холбооны 10 жил, Малчин суваг телевизын 3 жилийн ойн халуун дотно  мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Малчны алдар холбооны 10 жилийн ой, Малчин суваг телевизийн 3 жилийн ойн нэрэмжит Начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг нээж Малчны алдар холбооны ерөнхийлөгч Их Засаг ОУИС-ийн ректор, Монгол улсын гавъяат багш, доктор(Sc.D ) профессор Н.Ням – Осор үг хэлсэн бөгөөд улмаар  Их Засаг олон улсын их сургуулийн Эрдмийн сургуулийн оюутан Монгол улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва-д үнэ төлбөргүй суралцах эрх, 5,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан нь начин цолтонд урам дэм өгсөн арга хэмжээ болсон юм.
Тус барилдааны түрүү бөхөөр улсын харцага Ц.Содномдорж шалгарч улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн бол улсын харцага Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва их шөвгөд шалгарч үзэгч түмнээ баярлуулсан юм.
Монгол бөхчүүдийн хийморь лундаа оршсон, малчин түмний өргөө танан цагаан гэрийг бэлгэдсэн Монгол бөхийн өргөөнд хуран чуулсан Монгол улсын үе үеийн начингууддаа, улс аймгийн алдар цолтой бөхчүүддээ, Чингис хааны гал голомтыг сахин суугаа малчин түмэндээ, бөх сонирхогч үзэгчиддээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12171527_929957827059079_1777640844_o

Их Засаг Олон Улсын Их сургуулийн “Оюутны намар” урлагийн наадам болж өнгөрлөө.

Их засаг Олон Улсын Их сургууль оюутнуудынхаа авъяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдагаас хамгийн өргөн хүрээг хамарсан, хамгийн сүр дуулиантай томоохон ажил нь жил бүрийн намар  UB паласын концертын их танхимд зохион байгуулдаг “Оюутны намар” урлагийн их наадам, түүний гала тоглолтууд байдаг.

Их засаг Олон Улсын Их сургуулийн оюутан суралцагсад, тэдний эцэг эх, ах дүү, төрөл төрөгсөд, анд нөхдийн сэтгэлийг догдлуулж баяр бахдалыг төрүүлдэг “Оюутны намар” урлагийн их наадам болж өнгөрлөө. Тус сургуулийн “Оюутны намар” урлагийн их наадам харъяа бүрэлдэхүүний бүх сургуулиудад зохион байгуулагдаж оюутнуудаа бүрэн хамруулдагаараа онцлог юм. Авъяасаа нээж олчихсон нь улам өсөж хөгжиж, өөрт байгаа авъяас нөөц боломжоо хараахан олж мэдрээгүй явсан нь найз нөхөд, анги хамт олныхоо дунд өөрийгөө олж нээж урлаг соёлын нэгэн том ертөнцийг буй болгодог Их засагчуудын урлагийн их наадамд тус сургуулийн бүх харъяа бүрэлдэхүүний сургуулиуд тус тусын сургуулийн шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн гала концерт бэлтгэн тоглуулж урлагийн 12 төрлөөр Алтан цом, 40 цогц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ хичээлийн жил тус сургуульд элсэн орсон Ардын бий биелэгээгээр Геннисийн номонд бүртгэгдсэн Төхөөний Наранцацрал, Энхтөгсийн Эрболд, Цэнгээнт бүжгийн Улсын аваргын мөнгөн медальт Гантулгын Номин, Жүжиглэх Урлагийн Дэвжээ наадмын хошой мөнгөн медальт Наранбаатарын Энхбаатар, 2015 онд БНХАУ-д зохиогдсон олон улсын урлагийн их наадмын язгуур урлагийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Батжаргалын Өнөболд, Яруу найргийн “Хүрэлтулга” наадмын тэргүүн байрын шагналт Ганбатын Даваажав, Хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын язгуур урлагийн төрөлд тэргүүн байр эзэлсэн “Зохиолын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны хошой алтан медальт Цогтбаатарын Шарав-Очир, Говь-Шанхын уртын дууны Улсын уралдааны 3-р байрын шагналт Батбаярын Билэгдэмбэрэл, Морин хуурын “Хөхөө Намжил” уралдаанд амжилттай оролцож “Эгшиглэнт говь” гоцлол хөгжимчдийн уралдаанд 3-р байр эзэлсэн Балжиннямын Баттөр гээд маш олон авъяаслаг хүүхдүүд өмнөх жилүүдийн шилдгүүд, авъяасаа нээгээд олчихсон дээд курсын оюутан ах эгч нартайгаа UB паласын концертын алтан тайзан дээр гарч чадварлаг сайхан тоглолтуудаараа эрдмийн хамт олон багш удирдлагууддаа бэлэг барьлаа.

Их засаг Олон Улсын их сургуулийн “Оюутны намар” урлагийн их наадмын Монголын болон гадаадын орчин үеийн гоцлол дууны төрөлд Их засаг Хууль зүйн сургуулийн оюутан Д.Айсауле, Жэсан Чингис хаан гадаад хэл соёлын сургуулийн оюутан Оюундарь, Үндэсний инженер технологийн сургуулийн оюутан Авидмаа нар, Ардын болон зохиолын дууны гоцлолд Их Засаг олон улсын их сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Э.Цогтбаяр, Санхүү няглан бодох бүртгэлийн “Монгол бизнес” сургуулийн оюутан Нэргүй, Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн оюутан Ц.Шарав-Очир нар, гоцлол бүжгийн төрөлд Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Б.Мөнгөнчимэг, Их засаг Хууль зүйн сургуулийн оюутан Т.Хулан, Хаш-Эрдэнэ, Чингис Соосэ Олон Улсын харилцааны сургуулийн оюутан Б.Ачмаа нар эхний 3 байрыг эзлэж алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнууллаа. Энэ төрлүүдээс гадна хөгжмийн хамтлаг, хамтлаг дуу, бүжгийн хамтлаг, уран уншлага, цэнгээнт бүжиг, шилдэг хөтлөгч гэсэн 12 төрлөөр эхний 3 байр эзлүүлэн “шилдгийн шилдэг”, “шилдэг”, “тусгай байр”-ын өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.

Бэлтгэж тоглуулсан концертын чанар чансаа, зохион байгуулалт, оролцогсодын цог золбоо уран чадвар, төрөл тус бүрт байр эзэлсэн байдлыг нь харгалзан энэ жилийн “оюутны намар” урлагийн их наадмын “шилдгийн шилдэг”, “шилдэг” сургуулийг байр эзлүүлэхэд Боловсролын тэргүүний ажилтан Л.Оюун захиралтай Санхүү эдийн засгийн сургууль тэргүүн байр эзлэж Шилдгийн шилдэг сургуульд шилжин явах Алтан цомыг гардан авсан бол Г.Туяа захиралтай Их Засаг Хууль зүйн сургууль, Д.Даваадорж захиралтай Жэсан Чингис хаан сургууль, Б.Насан захиралтай Чингис Соосэ олон улсын харилцааны сургууль 2, 3 дугаар байр, тусгай байрын шагналыг гардаж авсан юм. Ийнхүү Монгол улсад ховорхон тохиох өргөн олныг хамарсан гал цогтой оюутан залуусын гайхамшигтай сайхан урлагийн тоглолтуудаар Монголын урлагийн алтан дэвжээ болсон UB паласын их танхим халгилж цалгилж өнжлөө.

Монгол улс БНСУ-ын хамтарсан Солонгос хэл, Боловсролын төв Их Засаг Олон улсын их сургуулийн төв байранд нээгдлээ. Солонгос хэл, Боловсролын төвийн нээлтэнд Монголын талаас Их Засаг олон улсын их сургуулийн ректор Н.Ням-Осор, I проректор Ж.Цэцэгмаа, Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Н.Ундрал, “Их Засаг” кампусын захирал Ц.Дамчаа болон тус сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн ажилтнууд, Солонгос хэлний багш орчуулагчид, оюутан суралцагсадын төлөөлөл,
БНСУ-ын талаас Дэгү их сургуулийн ерөнхийлөгч Дакрил Хон, тус сургуулийн гадаад харилцааны албаны дарга Ёонгса Ха, Олон улсын боловсролыг дэмжих багийн менежер Кюнге Сеук болон Солонгос хэл Боловсролын төвийн ажилтнууд оролцсон юм.
Их Засаг олон улсын их сургуультай байнгын харилцаа холбоотой ажилладаг БНСУ-ын Дэгү их сургуулийн ерөнхийлөгч Дакрил Хонг тэргүүтэй зочид Их Засаг олон улсын их сургуулийн удирдлагуудтай уулзаж тус сургуулийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцсаны дараа  Солонгос хэл, Боловсролын төвийн үйл ажиллагаанд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Их засагчуудын бүрэлдэхүүний нэг томоохон хэсэг Их засаг Олон Улсын их сургууль, Рояаль олон улсын дээд сургуулийн залгамж Их засаг Лицей бүрэн дунд сургууль нийслэлийн Баянзүрх дүүргийн “оны тэргүүний сургууль” батламжийг гардан авлаа. Боловсролын салбарын чанарын шинэчлэлийн хүрээнд “Зөв Монгол хүүхэд” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн багш, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэн үр бүтээлтэй ажиллаж байгааг нь тэмдэглэж тус сургуулийн Эрдийн хамт олныг дүүргийн “Оны тэргүүний сургууль”-иар шалгаруулж батламжилсан байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12 copy

ИЗОУИС-ийн 1-р курсын оюутнуудын дунд “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ЗОХИОЛЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?”

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ЗОХИОЛЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?”
ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Зорилго, ач холбогдол:
Үндэсний түүх, соёлоо дээдлэгч Олон улсын их сургууль байх эрхэм зорилгын хүрээнд оюутан залуучуудад Монголын түүх соёлын үнэт бүтээл “Монголын нууц товчоо” зохиолыг уншуулж, улмаар сурч боловсрох идэвх санаачлагыг өрнүүлэх, түүх соёлын өргөн дэлгэр мэдлэгтэй болгоход оршино.
Хамрах хүрээ:
Их засаг Олон улсын их сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд оролцоно.
Зохион байгуулалт :
Бүлэг бүрээс 5 оюутан оролцох бөгөөд 5-10 хөгжөөн дэмжигчтэй байна.
Оролцогч бүр хар өнгийн фломастер авчирна.
Тэмцээн 3 үе шаттай явагдана.
Хөгжөөн дэмжигчдийн дунд тэмцээн явуулна.
Хугацаа :
Тэмцээн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16:00 цагт ИЗОУИС-ийн I цогцолборын Их засаг соёлын төвд болно.
Оролцогчдыг 10 дугаар сарын 23-ны 15.00 – 15.40 цагт бүртгэж, дарааллыг сугалуулна.
Шагнал урамшуулал :
• 1 байр 1: өргөмжлөл,мөнгөн шагнал, урамшууллын оноо
• 2 байр 1: өргөмжлөл,мөнгөн шагнал, урамшууллын оноо
• 3 байр 1: өргөмжлөл мөнгөн шагнал, урамшууллын оноо

Ерөнхий эрдмийн суурь хичээлийн
хөтөлбөрийн баг

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
jpeg0718

ИХ ЗАСАГЧУУД ОЛОН ДОКТОР БАГШИЙН ЭРДМИЙН ХИШИГТЭЙ ХАМТ ОЛОН

Их Засаг олон улсын их сургууль анх байгуулагдсан цагаасаа эхлэн нэрд гарсан эрдэмтэд, төр нийгмийн зүтгэлтэн, доктор профессоруудар хичээлээ заалгаж тэдний оюуны их нөөц, эрдэм шинжилгээ судлагааны ажлын арвин баялаг туршлагыг залуу багш нар, оюутан суралцагсаддаа эзэмшүүлэхийг хичээж ирсэн юм. Тус сургуульд ажиллаж байх үедээ Монгол улсын гавъяат хуульч хэмээх төрийн эрхэм хүндтэй цолыг хүртсэн хурандаа генерал, доктор, профессор Ж.Авхиа, профессор Д.Зундуй нар болон төр нийгмийн зүтгэлтэн Я. Лосолсүрэн, Т.Чингэл, нэрт хуульч Ц.Бүдханд багш нарын уламжлалаар сурч хүмүүжиж байгаа үе үеийн багш нарын хамт олон  алтан аргамж нь үл тасрах  багш шавийн халуун барилдлагатай хүмүүс билээ.
Эдүгээ ч тус сургуулийн эрдмийн хамт олны оюун санааны хөтөч, өмөг түшиг нь болж яваа доктор, профессор Н.Ням-Осор, Б.Эрдэнэсүрэн, Ж.Цэцэгмаа,  П.Нармандах, Г.Дагважамц, Б.Гантулга, С.Дамба, Х.Дашзэвэг, Н.Учрал, профессор Д.Данзандорж, З.Мөнхжаргал, дэд профессор С.Лхагважав, Л.Нямаа, Б.Дашдаваа нарын олон доктор, шинжлэх ухааны доктор, профессор, дэд профессорууд хичээл зааж эрдэм мэдлэгийнхээ охь шимийг оюутан шавь нартаа харамгүй хүртээж байна.
Их Засаг их сургуульд багшилж байхдаа эрдмийн зэрэг хамгаалж, энэ сургуульдаа эргэн ирж багшилж байгаа докторууд ч олон бий. Их Засаг ОУИС-ийн ректор Н.Ням-Осор, I проректор Ж.Цэцэгмаа нар Түүхийн шинжлэх ухааны доктор болж, Эдийн засгийн ухааны доктор Д.Төмөрчөдөр, Хууль зүйн ухааны доктор Л.Намнансүрэн, Түүхийн ухааны доктор Н.Учрал, Хэл шинжлэлийн ухааны доктор Д.Одгэрэл, Ч.Хандсүрэн, Олон улсын харилцаа судлалын доктор Б.Доржханд нар Их Засаг ОУИС-д багшилж байгаад гадаад дотоодын докторантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалаад эргэн ирж төрөлх сургуульдаа багшилсаар байна. Зөвхөн 2015 онд гэхэд тус сургуулийн багш Х.Орхончимэг Өвөр Монголын их сургуульд Түүхийн ухааны доктор, багш Ж.Болорчимэг мөн БНХАУ-д хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалж ирээд сургуульдаа үргэлжлүүлэн багшилж байна. Их Засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуульд олон жил багшилсан туршлагатай багш Г.Ууганболор Хууль зүйн ухааны доктор болж ирээд эдүгээ Улсын ерөнхий прокурорын газар хариуцлагатай алба хашиж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12071438_851443568257556_988523956_n

Их Засаг олон улсын их сургууль дээр Солонгос хэл, Боловсролын төв нээгдлээ.

Их Засаг олон улсын их сургууль, БНСУ-ын Дэгү Их Сургуулийн хамтарсан Солонгос хэл, Боловсролын төв Их Засаг Олон улсын их сургуулийн төв байранд нээгдэв. Солонгос хэл, Боловсролын төвийн нээлтэнд Монголын талаас Их Засаг олон улсын их сургуулийн ректор Н.Ням-Осор, I проректор Ж.Цэцэгмаа, Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Н.Ундрал, /Их Засаг/ кампусын захирал Ц.Дамчаа болон тус сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн ажилтнууд, Солонгос хэлний багш орчуулагчид, оюутан суралцагсадын төлөөлөл,
БНСУ-ын талаас Дэгү их сургуулийн ерөнхийлөгч Duckryul Hong, тус сургуулийн гадаад харилцааны албаны дарга Youngsu Ha, Олон улсын боловсролыг дэмжих багийн менежер Kyunghee Seuk болон Солонгос хэл Боловсролын төвийн ажилтнууд оролцов.
Их Засаг олон улсын их сургуультай байнгын харилцаа холбоотой ажилладаг БНСУ-ын Дэгү их сургуулийн ерөнхийлөгч  Duckryul Hong тэргүүтэй зочид Их Засаг олон улсын их сургуулийн удирдлагуудтай уулзаж тус сургуулийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцсаны дараа  Солонгос хэл, Боловсролын төвийн үйл ажиллагаанд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12092593_851444348257478_846455690_n

ИХ ЗАСАГЧУУД БАГШ НАРЫН БАЯРЫГ ӨРГӨН ТЭМДЭГЛЭВ.

Их Засаг Олон улсын их сургуулийн эрдмийн хамт олон Олон Улсын багш нарын өдөр, Монголын багш нарын баярыг  өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Их Засаг Олон улсын их сургууль, Рояаль Олон улсын дээд сургууль, Их Засаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их Засаг лицей сургуулийн 200 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлээр монголын мянга мянган хүүхэд залуучууд эрдэм номд шамдан суралцаж, өөртөө хөрөнгө оруулалт хийж насан туршийн амьдралынхаа баталгааг бий болгосоор байна.
Аливаа хүн үр хүүхдийнхээ төлөө санаа сэтгэлээ зориулж, сайн сайхан хүн болгохыг хичээдэг лугаа адил эрдэмтэн багш бүхэн тэдэнд  аав ээжээс нь  огтхон ч дутахгүй хайр энэрлээ хүртээж, буян хишгээ түгээж байдаг эрхэм хүмүүс билээ.
Их Засагчууд 2015-2016 оны хичээлийн жилийн зорилтоо “Идэвхитэй шинэчлэл, хүртээмжтэй боловсрол, тогтвортой хөгжил хэмээн тодорхойлсон билээ.
Сургалт гэдэг бол хүнийг хөгжүүлэн өөрчлөх үйл явц юм. Боловсролын үндсэн зорилго нь мэдлэг бус харин олж авсан мэдлэгийнхээ үндсэн дээр хийж үйлдэх явдал юм хэмээн нэрт эрдэмтэн Жон Девей хэлсэн байдаг. Арга замыг нь зөв зааж өгвөл сурахгүй оюутан гэж байхгүй. Нээлттэй, хүртээмжтэй сургалт нь  суралцагчыг бие дааж ажиллахыг шаарддаг давуу талтай юм. Нэрт сэтгэгч Платон хэлэхдээ: “Ямар нэгэн шахалтын дор эзэмшсэн мэдлэг хэзээ ч хүүхдийн ой ухаанд хоногшдоггүй тул хүүхэд насанд нь мэдлэгийг сонирхолтой хөгжөөнт байдлаар хүргэж хүүхдийн төрөлх чадварыг нээн илрүүлэх боломжтой…” гэсэн байдаг. Мөн Жон Девей “Багш хүн өөрийгөө ердөө л хувь хүмүүсийг сургахад биш харин нийгмийн харилцааг төлөвшүүлэхэд зориулдаг. Багш хүн энэ ариун зорилгоороо бахархаж би бол нийгмийн элч төлөөлөгч гэдгээ ойлгож явах ёстой” гэжээ. Эдгээр алдарт хүмүүсийн үг сургаалийг “Их Засаг”-ийн багш нар үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахаа Олон Улсын багш нарын баярын энэ өдрүүдэд илүү тод ойлгож буйгаа илэрхийлж байв.
Улаанбаатар чуулгын концертын их танхимд болсон Их Засаг ОУИС-ийн багш  нарын  баярын хурал дээр  тус сургуулийн олон багш Засгийн газрын болон Монголын залуучуудын холбоо бусад байгууллагуудын шагнал гардан авлаа. Рояал олон улсын дээд сургуулийн захирал доктор Н.Учрал, Хууль зүйн сургуулийн багш С.Түмэндарь нарыг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Хууль зүйн сургуулийн захирал  Г.Туяа, багш Д.Бямбасүрэн нарыг Хууль Зүйн тэргүүний ажилтан цол тэмдгээр, Хууль зүйн сургуулийн декан Ц.Алтангэрэл, Сургалтын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Мэндбаяр нарыг Хууль зүйн яамны хүндэт жуухаар, Үндэсний инженер технологийн  сургуулийн багш Н.Ган-Эрдэнэ, багш Б.Мөнхсоёл, Хууль зүйн сургуулийн багш С.Пүрэврагчаа нарыг  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хүндэт жуухаар, Сургалтын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Гончигцэрэн, Рояаль ОУДС-ийн сургалтын албаны дарга Б.Дөлгөөн, Үндэсний инженер технологийн сургуулийн декан Б.Батжаргал, Жэсан-Чингис хаан гадаад хэл соёлын сургуулийн багш Н.Тунгалагтамир, Их Засаг ОУИС-ийн  маркатинг эрхэлсэн захирал А.Алтанхундага, маркатингийн албаны мэргэжилтэн М.Баянмөнх,  Санхүү эдийн засгийн сургуулийн багш Б.Баасансүрэн, Жэсан-Чингис хаан гадаад хэл соёлын сургуулийн багш Б.Энхболд, Б.Мөнх-Эрдэнэ нарын зэрэг олон залуу багш ажилтныг МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнав. Мөн Их Засаг ОУИС-ийн цогцолборын болон харъяа бүрэлдэхүүний сургуулиудын бүх захирал, Рояаль ОУДС-ийн сургалтын албаны дарга нарыг ОХУ-ын Улан-Үдэ хотын чиглэлд сургуулийн зардлаар аялуулхаар шагналаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: