1ea7a1abfec939c6big

Мэндчилгээ

Dir_Nyam-osorУлиран одож буй хонин жилийг үдэж, угтан ирж буй бич жилтэй золгож байгаа энэхүү торгон мөчид Их Засаг олон улсын их сургуулийн эрдэмтэн багш, оюутан, суралцагч, тэдний эцэг эх, ах дүү төрөл төрөгсөд болон нийт ажилтан ажиллагсаддаа,  нийт төгсөгчиддөө сар шинийн халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Нийт монголчууддаа болон Чингис хааныхаа гал голомтыг сахин суугаа малчин түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье.
Өнгөрөн одож буй морин жил Их Засагчуудад өгөөж буянаа хайрласан, өөдрөг хийморлог сайхан жил боллоо.
Бид 200 гаруй хүний суудалтай Оюутан кино театрыг нээж 60 хувийн хөнгөлөлттэйгээр оюутан суралцагчиддаа үйлчилж байна.
ИЗОУИС-ийн оюутан суралцагчдын сурлагын амжилт чанар улам бүр дээшилж, манай сургуулийн 2046 оюутан Монгол Улсын Засгийн газрын үндэсний тэтгэлэгт хамрагдах болсны дотор 30 хувь нь урамшуулын тэтгэлэгт давхар хамрагдсан байна.
ИЗОУИС, РОУДС, “Рояаль HD”  телевиз хамтран Супер Студент реалити шоуг 6 сарын турш зохион байгуулж АНУ, Япон, Солонгос улсын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгээр суралцуулж, Гранпри ялагч ЖЧХГХСС-ийн оюутан Тэнгис АНУ-ийн Колорадо Хайтс их сургуульд 100 хувийн тэтгэлгээр сурч байна. Мөн 1 сая төгрөгийн урамшуулал хүртсэн билээ. ИЗОУИС-ийн ҮИТС-ийн Барилгын инженерийн салбарын дадлагын лабораторийг 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгууллаа.
Үндсэн хуулийн цэцтэй хамтран “Их Засгийг эрин сурвалжлахуй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж уг хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Казакстан улсын 150 гаруй эрдэмтэн судлаачид оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Их Засаг судлалын хөгжилд томоохон ахиц дэвшил авч ирсэн хурал болсон билээ.
ИЗОУИС-ийн Эрдмийн сургуулийн эчнээ ангийн оюутан Э.Оюунболд Үндэсний их баяр наадамд түрүүлж Монгол улсын Арслан цол хүртлээ. Мөн тус сургуулийн оюутан Монгол улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва “Хүрээ цам -2015” Даншиг наадамд түрүүлж Даншигийн Арслан цол хүртлээ. Ийнхүү Их Засагчууд бөхийн одтой, бөхийн хийморьтой сургууль хэмээн монгол даяар алдаршлаа.
ИЗОУИС Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэгү их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Солонгос хэлний сургалтын төвийг байгуулан ажиллуулж байна.
ИЗОУИС багш, ажилтан, оюутнуудынхаа нийгмийн асуудалд анхаарал тавьж Сонгинохайрхан дүүрэгт 63 айлын орон сууцыг барьж ашиглалтанд орууллаа.
Өнгөрөн одож буй 2015 онд Их Засаг олон улсын их сургуулийн оюутан суралцагчид сурлага хөдөлмөр, урлаг спортын бахдам амжилтууд гаргаж эрдэмтэн багш нарын маань эрдэм мэдлэг батжиж, ажилтан ажиллагсадын маань хөдөлмөр бүтээл ундарсан өөдрөг амжилтын он жил байлаа.
Угтан ирж буй бич жилд сургуулийнхаа 21 жилийн түүхэнд олсон ололт амжилтыг улам бататгаж дэлхийн боловсролын стандарт, чанарын баталгаажуулалтыг хангаж, ирмүүн цогтой хөдөлмөрөөрөө улам бүр өсөн хөгжиж өөдлөн дэвжих болно.
Монгол түмэндээ, мөн Их Засагчууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье.

Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургуулийн ректор
Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Н.Ням-Осор

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12039653_1041846105848004_1760534249293115335_n

Боловсролын зорилго нь мэдлэг биш, харин мэдлэгийнхээ үндсэн дээр хийж бүтээх юм.

Их Засаг ОУИС-ийн Театр урлагийн сургуулийн жүжиглэх урлагийн 461 дүгээр бүлгийн Үйлдвэрлэлийн дадлагыг багш Э.Наран, Д.Мөнхтөмөр нар удирдан Ховд, Увс, Хөвсгөл, Архангай, Булган аймгийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд Д.Оюунсүрэнгийн зохиол “Аймаар том шал”, “Сонгодог эгшиглэн” тоглолтуудыг амжилттай зохион байгуулав. Мөн жүжиглэх урлагийн 261-р бүлгийн оюутнууд Ч.Лодойдамбын зохиол “Манай сургуулийнхан” жүжгийг тайзны бүтээл болгохоор ажиллаж байна.
Их Засаг ОУИС-ийн харъяа Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль багш нарынхаа заах арга, ур чадварын өсөлтөд онцгой анхаарал тавьдаг. Шинэ хичээлийн жил эхэлсээр “Е хичээл хэн сайн хийх вэ?” сэдэвт уралдаан зарлаж, багш бүрийг электрон хичээлийн сантай болгох, багш бүр өөрийн нэг сэдвийг англи хэлээр заах бэлтгэлийг хангуулж байгаагийн зэрэгцээ “Оюутнаа сонсъё” хөдөлгөөн өрнүүлж, тэдний санал хүсэлтийн мөрөөр зохиосон ажлаа тогтмол мэдээлж байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
11754267_843862842361246_5060566309119573132_n

ЖИЖИГ САНАА ГЭЖ БАЙДАГГҮЙ ХАРИН ЖИЖИГ ХҮМҮҮС ГЭЖ БАЙДАГ.

 “Монголчуудад мөнгө байхгүй биш, харин санаачилга байхгүй” гэж Японы Монголч эрдэмтэн Кимуро Аяако нэгэнтээ хэлсэн билээ.
Их Засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуульд багш Б.Батцэнгэлээр ахлуулсан шинэ санал, санаачилгыг дэмжих залуучуудын инновацийн баг шинэ хичээлийн жилийн эхнээс ажиллав. Тэд 3 багшийн 6 санал, 8 оюутны 13 шинэ санааг бүртгэн авч хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд сургууль, орчноо тохижуулах, дэг журам сахих, ахуйн соёл нэвтрүүлэх, харилцан бие биенээсээ суралцах, олон талтай ажилбарууд багтаж байна.
Их Засаг Хууль зүйн сургуульд 2015 оны 10 дугаар сарын 20-оос “Талархлын аян” нэртэй ажил зохион байгуулж, Сургуулийн амьдралд амжилт гаргасан оюутнуудаа хамт олны өмнө урамшуулж, талархал гардуулж байна. Үүнд: хичээл сурлагадаа болон олон нийтийн ажилд үлгэр жишээ үзүүлж тодорхой амжилт гаргасан 300 гаруй оюутан хамрагдсан байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
7

Их Засаг ОУИС-ийн Чингис-Соосэ цогцолборт БНСУ-ын Элчин сайд айлчиллаа.

2016 оны 1-р сарын 20-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайд У Сун болон бусад холбогдох зочид төлөөлөгч нар мөн ИЗОУИС-ийн ректор Н.Ням-Осор холбогдох удирдлагууд уулзаж санал бодлоо солилцсон. Уулзалтын үеэр БНСУ-ын элчин сайд У Сун их засаг олон улсын их сургуулийн Чингис соосэ цогцолборын нийт оюутнуудад “Эдийн засгийн хөгжил боловсролд нөлөөлөх нь” сэдвээр лекц уншиж оюутнуудад монгол Солонгосын боловсролын харилцааны талаар мэдээлэл өглөө.

ЖЧХГХСС-нь байгуулагдсан цагаасаа эхлэн 1. Солонгос хэл орон судлаач 2. Англи хэлний орчуулагч 3. Банкны эдийн засгийн орчуулагч 4. Солонгос хэлтэй гадаад харилцааны ажилтан 5. Даатгалын эдийн засаг гэсэн мэргэжлүүдээр бакалаврын зэрэгтэй сургалт явуулж байна. Мөн сургууль дээрээ Их Засаг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг сургууль дээрээ байгуулан Солонгос хэлний сургалт явуулж байна. Солонгосын элчин  У Сун  ИЗОУИС-дээр анх удаа зочлон ирж байгаад бид баяртай байна. Элчин сайд  У Сун  айлчилж буй  гол учир нь Солонгос хэлээр сургалт явуулж буй сургуулиудын ажил байдалтай танилцаж багш сурагчидтай уулзан цаашдын зорилго чиглэлийг тодорхойлж байгаа нь манай сургуулийн хувьд чухал үйл явдлуудын нэг  болж байна.Мөн 2 орны их дээд сургуулиудын хамтын ажиллагаа багш оюутны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болох арга хэмжээ хэмээн үзэж байна.ИЗОУИС нь Солонгосын Канвоны их сургууль , Алс дорнодын их сургууль,  Кёнги эмэгтэйчүүдийн  их сургууль,  их   2+2 , 3+1 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бидний цаашдын харилцаа хамтын ажиллагаа улам бүр  өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12514044_934331766644181_8295883292757259507_o

Үндэсний инженер технологийн сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Уг тэмцээнд эрэгтэй эмэгтэй нийт 35 баг авьяас чадал хурд хүчээр өрсөлдөж
эрэгтэй багийн төрөлд
1-р байр Б.Энхболд даргатай 424-р бүлэг
2-р байр Ч.Дулмаажав даргатай 414-р бүлэг
3-р байр Т.Баясгалан даргатай 324-р бүлэг
эмэгтэй багийн төрөлд
1-р байр Г.Галмаа даргатай 213-р бүлэг
2-р байр Б.Баярцэцэг ахлагчтай 4 курс
3-р байр А.Нандин-эрдэнэ ахлагчтай 2 курс тус тус шалгарлаа.Нийт оролцсон болон бүлгээ дэмжсэн оюутнууддаа баярлалаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12508707_1000851463332161_7265689670685837961_n

Их засаг санхүү эдийн засгийн сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Их засаг санхүү эдийн засгийн сургуулийн сагсан бөмбөгийн АШТ 2016,1,17 нд Чингис Соосэ цогцолборын спорт зааланд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 1-4 курсын 54 баг өрсөлдөж тэргүүн байрууд тодорлоо.
Эрэгтэйтөрөлд:
·    1-р байр:  Алтан медаль, шилжин явах цом, мөнгөн шагналын эзнээр  С.Ялалт ахлагчтай ГТЭЗ- 449-р бүлэг
·    2-р байр: Мөнгөн медаль, мөнгөн шагналын эзнээр Г.Ганбаяр ахлагчтай ГТЭЗ- 349-р бүлэг
·     3-р байр: Хүрэл медаль, мөнгөн шагналаар Г.Очирбат ахлагчтай БАЭЗ- 242-р бүлэг
·    Тэмцээний “Өсөхирээдүйтэйбаг”- аар Д.Содбаатар багштай, Э.Санчир ахлагчтай ЭЗХ-142-р бүлэг багийн төрөлд тус тус шалгарлаа.

Эмэгтэйтөрөлд
·    1-р байр: Алтан медаль, мөнгөн шагналаар Б.Намуунзул ахлагчтай ГТЭЗ-244-р бүлэг
·     2-р байр: Мөнгөн медаль, мөнгөн шагналаар  Г.Хонгорзул ахлагчтай ЭЗХ- 142-р бүлэг
·     3-р байр: Хүрэл медаль, мөнгөн шагналаар Б.Лхамбилэг ахлагчтай ГТЭЗ- 350-р бүлгүүд шалгарсан ба тэмцээний “Шилдэгэрэгтэй тоглогч”-оорГТЭЗ-449 бүлгийн С.Ялалт шалгарч мөнгөн шагналаар, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор ГТЭЗ-244-р бүлгийн Б.Намуунзул тус тус шалгарлаа. Тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбооны шүүгч Пүрэвбат, Түвшин нар шүүж явууллаа.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
EZNBB_St

Их Засаг Олон Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургуулиудын 2015-2016 оны хичээлийн жилийн Сагсан бөмбөгийн тэмцээнүүд амжилттай боллоо..

Их Засаг Олон Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургуулиудын 2015-2016 оны хичээлийн жилийн Сагсан бөмбөгийн тэмцээнүүд амжилттай үргэлжилж байна. Жил бүр уламжлал болгон явагддаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-18 өдрүүдэд зохион байгууллаа. Бүрэлдэхүүн сургуулиудаас шалгарсан баг тамирчид Их Засаг ОУИС-ийн Спортын Бага Олимпд оролцох эрхээ авах юм.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
5

Их Засаг ОУИС-ийн 335-р бүлгийн оюутан Э.Базаррагчаа УАШТ-ий анхны түрүүгээ хүртлээ.

Жудо бөхийн УАШТ 2016 оны 1 дүргээр сарын 08,09-нд Эрдэнэтийн Хангарьд спорт цогцолборт боллоо. Уг тэмцээны эмэгтэйчүүдийн 48 кг жинд Их Засаг ОУИС-ийн Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуулийн Гадаад худалдаа гаалийн менежмент 335-р бүлгийн оюутан Э.Базаррагчаа, Долгоржавтай финалдаж улмаар Долгоржавыг цэвэр ялж, улсын аваргын анхны түрүүгээ хүртлээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12549129_897102623730376_8745395165775844398_n

Их Засаг Хууль Зүйн сургуулийн эрх зүйн 306-р бүлгийн оюутан Б.Мөнхтуяа Чөлөөт бөхийн УАШТ-ээс Хүрэл медаль хүртлээ.

2016 оны 1 дүгээр сарын 09,10-нд Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Уг тэмцээнд Их Засаг ОУИС-ийн Их Засаг Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 306-р бүлгийн оюутан Б.Мөнхтуяа хүрэл медаль хүртсэн байна. Б.Мөнхтуяад сургуулийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье. Дашрамд дурьдахад түүний улсын аварга шалгаруулах тэмцээнээс авч байгаа 12 дахь медаль нь юм байна.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: