a1ecddfe6bf849ac748500227f31c259

Их засаг Олон улсын их сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах Морин хуурчдын наадмын удирдамж

Зорилго: Үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургууль болох зорилтыг хэрэгжүүлэх, Монгол ёс заншилаа түгээн дэлгэрүүлэх, Ректорын 2015 оны 04 сарын 08-ны өдрийн 55 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, оюутнуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх.
Хамрах хүрээ:  Их засаг Олон улсын их сургуулийн бүрэлдэхүүний болон харьяа сургуулийн оюутнууд
Хугацаа: 2016 оны 03 сарын 09-ний 14.00 цагт
Хаана: Чингис Соосэ цогцолборын  №2 тоот зааланд
Тавигдах шаардлага:

  • Сургууль бүрээс морин хуурчид оролцоно,тоо харгалзахгүй.
  • Морин хуурчид өөрсдөө морин хууртайгаа ирнэ.
  • Тоглолтын хувцастай байна.
  • Сугалааны дарааллаар тоглоно.
  • Фонограмм ашиглаж болно.
  • Дурьдсан цагт ирсэн байна.
  • Морин хуурын түүх, домгоос судалсан байна.
  • Алдартай морин хуурчдын тухай мэддэг байна.

Шагнал урамшуулал:   I байр Алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр Мөнгөн медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр Хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Лавлах утас: 88007049,88038451
Зохион байгуулагч: Чингис Соосэ Олон улсын харилцааны сургууль

Чингис Соосэ Олон улсын харилцааны сургуулийн Морин хуурын “Чилүгэн” хамтлаг

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12794713_922403501200288_1831071779708532465_o

Их Засаг ОУИС-иар МУГЖ С.Жавхлан зочилж оюутнуудтай халуун дотно яриа өрнүүллээ.

Өнөөдөр Их Засаг ОУИС дээр “Дээлтэй Монгол” өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Их Засаг ХЗС-ийн багш оюутнууд идэвхтэй оролцож байгаагын зэрэгцээ МУГЖ дуучин С.Жавхлан ХЗС-ийн I курсын оюутнуудад Монгол бахархлын талаар яриа таниулга хийв.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
06806-BIG

Үндэсний инженер технологийн сургуулиас зохион байгуулах Шагайн харваан тэмцээний удирдамж

Зорилго: Монголын үндэсний уламжлалт Шагайн харвааг сэргээх,Монгол ёс заншилаа дээдлэн хадгалах,залуу харваачдыг сонгон шалгаруулж ИЗОУИС-ийн шагайн харваан баг бүрдүүлж улсын чанартай уралдаан тэмцээнд оролцох.
Хамрах хүрээ: Их засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүний болон салбар сургуулийн оюутан суралцагчид
Тавигдах шаардлага:

  • Сургууль бүр 5 оюутан нэг багш нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй байна
  • Тэмцээнд оролцох оюутнууд болон хөгжөөн дэмжигчид нь монгол үндэсний хувцастай байна.Хөгжөөн дэмжигч 10 оюутнаас дээш байна.
  • Тэмцээний мэдүүлгийг 2016 оны 03 дугаар сарын 02 нд ҮИТС-ийн захирлын нарийн бичигт хүргүүлнэ.Лавлах утас 89115656, 88923229 /odno_0204@yahoo.com/

Тэмцээн Монголын шагайн харваан холбооны дүрмийн дагуу явагдана
Хаана: Үндэсний Инженер Технологийн сургуулийн 2-р байрны Лекцийн зааланд болно
Хугацаа: 2016 оны 03 сарын 04 нд  12:00 цагт сугалаа хийж тэмцээн эхэлнэ.
Шагнал урамшуулал:
1-р байр: Алтан өргөмжлөл, дурсгалын зүйл
2-р байр: Мөнгөн өргөмжлөл, дурсгалын зүйл
3-р байр : Хүрэл өргөмжлөл, дурсгалын зүйл
Мэдүүлэгийн загвар:

Зохион байгуулагч:Үндэсний Инженер Технологийн  сургуулийн
“Их засаг” Шагайн харвааны клуб

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
Нямдорж

ТӨРИЙН СОЁРХОЛТ ЯРУУ НАЙРАГЧ Н.НЯМДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ЯРУУ НАЙРАГ – МИНИЙ СЭТГЭЛИЙН ЖИГҮҮР” 2016 НААДМЫН УДИРДАМЖ

ТӨРИЙН СОЁРХОЛТ ЯРУУ НАЙРАГЧ Н.НЯМДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ЯРУУ НАЙРАГ – МИНИЙ СЭТГЭЛИЙН ЖИГҮҮР” 2016 НААДМЫН УДИРДАМЖ

Улаанбаатар хот 2016.02.25

ЗОРИЛГО :
Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж агсаны мэндэлсний 82 жилийн ойг тохиолдуулан шүлэг, яруу найраг сонирхогч оюутан сурагчдын авьяас, сэтгэлгээний цар хүрээг хөгжүүлэх, бичлэгийн ур чадварыг  дээшлүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох, шүлэг бүтээлийг нь сурталчлан таниулж хөхүүлэн дэмжих, олны хүртээл болгоход энэхүү наадмын зорилго оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ :
Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцоно.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ :

  • Сэдэв чөлөөтэй бөгөөд оролцогч бүр өөрийн зохиосон ХОЁР шүлгийг А4 хэмжээтэй цаасан дээр зохих стандартын дагуу компьютерээр бичиж 2016 оны 03 дугаар сарын 09-ний дотор Их Засаг олон улсын их сургуулийн Маркетингийн албанд ( Эрдмийн сургуулийн 2 давхарт 205 тоот)хураалгана./Өөрийн бүтээл дээр овог нэр, холбоо барихутас, хаягаа тодорхой бичнэ./
  • Оролцогч шүлгээ өөрөө уншина./MD, CD бичлэг бүхий хөгжим ашиглаж болно./
  • Нэгдүгээр шатанд ирүүлсэн шүлгийг шүүгчдийн бүрэлдэхүүн урьдчилан уншиж танилцаад оюутны ангилалд 30, сурагчийн ангилалд 10шүлэгчийг шалгаруулж II шатанд оролцуулна.
  • Ангилал тус бүр гурванүе  шаттай явагдах бөгөөд сүүлийншатандшалгарсан оролцогчидтусгайлан сугалсан сэдвийн дагуу тайзан дээр 5 минутын шүлэг бичиж өрсөлдөнө.
  • Уран уншлагад оролцох оюутан сурагчид унших шүлгийн нэр болон өөрийн овог нэр хаяг утасны дугаарыг өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
    ХУГАЦАА :
    “Яруу найраг -Миний сэтгэлийн жигүүр” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт  2016 оны 03 дугаар сарын 12 –ний өдөр 10 цагт Их Засаг ОУИС-ийн төв байрны STUDENT CINEMA   буюу ОЮУТАН КИНО ТЕАТР-т болно.ШАГНАЛ УРАМШУУЛАЛ :
    Оюутны ангилал :
  • Тэргүүн байр 1 : Өргөмжлөл, алтан медаль, 200,000 төгрөг
  • Дэд байр 1:  Өргөмжлөл, мөнгөн медаль, 100,000 төгрөг
  • Гутгаар байр 1:  Өргөмжлөл, хүрэл медаль, 50,000 төгрөг
  • Тусгай байр 1 : Өргөмжлөл, 30,000 төгрөгөөр тус тус шагнана.
    Сурагчийн ангилал :
  • Тэргүүн байр 1 : Өргөмжлөл, алтан медаль, 100,000 төгрөг,/Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичиг /
  • Дэд байр 1 :  Өргөмжлөл, мөнгөн медаль, 50,000 төгрөг,/Их Засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичиг/
  • Гутгаар байр 1:  Өргөмжлөл, хүрэл медаль, 30,000 төгрөг,/Их Засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичиг /
    Уран уншлагын ангилал:
    Н.Нямдорж найрагчийн зохиосон 1 шүлгээс уран тод уншиж өрсөлдөнө. Оролцохыг хүссэн уран уншигчид унших шүлгийн нэр болон өөрийн овог нэр хаягийг бүртгүүлэх бөгөөд унших шүлгийнхээ ард хөгжим дэвсэж болно
  • II шатны шалгаруулалтын дундуур  яруу найрагч Н.Нямдоржийн шүлэг, яруу найргаас уран унших уралдаан явагдах бөгөөд Тэргүүн байр эзэлсэн оюутан, сурагчийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.
    ХОЛБОО БАРИХ :
    Улаанбаатар хот. Баянзүрх  дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их  Засаг олон улсын  их  сургууль.
    Шуудангийн  хайрцаг : 349, Zip код-13381,
    Цахим хуудас : www.ikhzasag.edu.mn
    Маркетингийн алба  :70157768 , 88119375 , 99191901
    E-mail : ikhzasag@ikhzasag.edu.mn

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МАРКЕТИНГИЙН АЛБА

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй:
12985

Их Засаг ОУИС-ийн Хэнтий аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ.

Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн төв Азийн анхны их сургууль Чингис хааны нэрэмжит Их Засаг ОУИС Улаанбаатар хотдоо төдийгүй хөдөө орон нутагт салбар сургууль байгуулан ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. 2012 онд БСШУЯ –ны сайдын тушаалаар Хэнтий аймаг дахь салбар сургуулийг байгуулан ажиллаж эхэлсэн.  Энэ оноос буюу 2016 оноос тус салбар сургуулийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр Их Засаг ОУИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газраас Хэнтий аймагт тусгайлан зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.  Хэнтий аймгийн салбар сургуульд зүүн 3 аймгаас ирж суралцаж  буй I курсын оюутны сургалтын төлбөрийг 50% хөнгөлөх бол   II , III , IV курсдээ  Их Засаг ОУИС-ийн бүрэлдэхүүний 9 сургуульд сонгосон мэргэжлээрээ үргэлжлүүлэн  суралцах боломжийг олгож байна.  Мөн  тус салбар сургуулийн I курсын оюутан II курсдээ төв сургуульдаа  шилжин  суралцахад   оюутны дотуур байрны төлбөрийг 100% чөлөөлөхөөр болсон нь зүүн 3 аймгийн оюутан залуучуудад олгосон маш том боломж билээ.

Мэдээ таалагдаж байвал шэйр хийгээрэй: